Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 269

 

 

                                                           

           

 

 

 

 

2020        04        07                                   2020/ШЦТ/269                         

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваарэн овогт Бямбажавын Батсүхэд холбогдох эрүүгийн 2011 00169 0185 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Даваарэн овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто машин засварын ажил хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..................................................................

/холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 2-ны шөнийн 03 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11-8 тоотод насанд хүрээгүй хохирогч У.Анужинг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүр лүү алгадаж, цохин, эрүүл мэндэд нь “зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд зулгаралт, баруун нүдний гадна булан, амны зүүн булан, хүзүү, баруун сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай эхнэр надад хандаж миний хань одоо унтаж амар гэхээр нь би согтуурхаад унтахгүй гэж хэлээд эхнэртэйгээ маргалдсан. Тухайн хэрэг явдал болох цаг хугацаанд дотороо их бухимдалтай, өөртөө уур хүрсэн байдалтай хэцүү байсан. Шалтгаан нь ажил төрөл олдохгүй, мөнгө муутай байсан шалтгаанаас болоод шинэ жилээр хүүхдүүдээ ч баярлуулж чадаагүй. Том охин Анужин ирээд боль гэх зэргээр загнахад мөн охины нүүрэн тус газар 2-3 удаа алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-46-47х/,

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэнэт архи уумаар санагдсан. Тэгээд миний үгэнд орохгүй хумсаа будаад шөнөжин утсаа оролддог байсан. Би дотроо боддог байсан юмаа архи уучихаад хэлсэн байх. Өөр зүйл болоогүй. Бид хоёр одоо хүртэл аав охин хоёрын харилцаатай байгаа” гэв.

Насанд хүрээгүй хохирогч У.Анужингаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-11-08 тоотод хойд аав Батсүх, ээж Уранчимэг болон дүү нарын хамт амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө 03 цагийн орчим манай хойд аав Батсүх гэртээ согтуу орж ирсэн. Ээж миний хань одоо унтаж амар гэсэн чинь, унтахгүй бүгдийг чинь ална шүү, манай гэрээс холуур зайлцгаа гэж хэлээд ээжийн нүүр хэсэгт рүү 2-3 удаа алгадаад авсан. Тэгэхээр нь би ээжийг өмгөөлөх санаатай ааваа болиоч гэж хэлээд дундуур нь орсон чинь чи ч гэсэн давхар зайлаарай гөлөг минь гэж хэлээд гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд ээж гарч яваад аавын аав, ээжид нь орж хэллээ гэж хэлээд гараад явсаны дараа дахин намайг зайл гэсэн. Тэгэхээр нь одоо явлаа гэж хэлсэн чинь миний нүүр хэсэг рүү цохиж аяга авч шидээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-11-08 тоот гэртээ хүүхдүүд болох У.Анужин, Б.Содтуяа, Б.Түвшинбаяр, Б.Гэрэлтуяа нарын хамт амарч байхад гаднаас манай нөхөр Б.Б нь архи уучихсан, их хэмжээний согтуу орж ирсэн. Би Батсүхэд хандаж одоо миний хань унтаж амар гэтэл урдаас би өөрөө мэдэж байна, унтахгүй гээд зөрүүдлэхээр нь би уурлаад түүний нуруун тус газар 2 удаа цохитол, зөрүүлээд намайг үсдэж байгаад миний нүүрэн тус газар нэг удаа алгадсан. Тэгтэл манай том охин У.Анужин босч ирээд Б.Бэд хандан та яаж байгаа юм гээд бид хоёрын дундуур ортол миний охины нүүрэн тус газар 2-3 удаа алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,

Гэрч Н.Октябраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим санагдаж байна, гэртээ унтаж байхад гаднаас манай зээ охин Б.Содтуяа орж ирээд эмээ, аав, ээж хоёр муудалцаад байна гээд уйлчихсан орж ирээд эмээ, аав, ээж хоёр муудалцаад байна гээд уйлчихсан орж ирэхээр нь би гэрт нь ортол манай хүү Батсүх нь согтуу, бэр Уранчимэг уйлчихсан надад хандаж Батсүх миний охиныг зодсон гэхээр нь би Анужинг хартал зүүн нүүр нь чинэрээд улайчихсан, цохиулсан байдалтай уйлаад сууж байсан ...” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №995 тоот дүгнэлтэд:

“1. У.Анужингийн биед зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд зулгаралт, баруун нүдний гадна булан, амны зүүн булан, хүзүү, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэжээ /хх-26-27х/,                  

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 2-ны шөнийн 03 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11-8 тоотод насанд хүрээгүй хохирогч У.Анужинг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүр лүү алгадаж, цохин, эрүүл мэндэд нь “зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд зулгаралт, баруун нүдний гадна булан, амны зүүн булан, хүзүү, баруун сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай эхнэр надад хандаж миний хань одоо унтаж амар гэхээр нь би согтуурхаад унтахгүй гэж хэлээд эхнэртэйгээ маргалдсан. Тухайн хэрэг явдал болох цаг хугацаанд дотороо их бухимдалтай, өөртөө уур хүрсэн байдалтай хэцүү байсан. Шалтгаан нь ажил төрөл олдохгүй, мөнгө муутай байсан шалтгаанаас болоод шинэ жилээр хүүхдүүдээ ч баярлуулж чадаагүй. Том охин Анужин ирээд боль гэх зэргээр загнахад мөн охины нүүрэн тус газар 2-3 удаа алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-46-47х/,

шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэнэт архи уумаар санагдсан. Тэгээд миний үгэнд орохгүй хумсаа будаад шөнөжин утсаа оролддог байсан. Би дотроо боддог байсан юмаа архи уучихаад хэлсэн байх. Өөр зүйл болоогүй. Бид хоёр одоо хүртэл аав охин хоёрын харилцаатай байгаа” гэв.

насанд хүрээгүй хохирогч У.Анужингаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-11-08 тоотод хойд аав Батсүх, ээж Уранчимэг болон дүү нарын хамт амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө 03 цагийн орчим манай хойд аав Батсүх гэртээ согтуу орж ирсэн. Ээж миний хань одоо унтаж амар гэсэн чинь, унтахгүй бүгдийг чинь ална шүү, манай гэрээс холуур зайлцгаа гэж хэлээд ээжийн нүүр хэсэгт рүү 2-3 удаа алгадаад авсан. Тэгэхээр нь би ээжийг өмгөөлөх санаатай ааваа болиоч гэж хэлээд дундуур нь орсон чинь чи ч гэсэн давхар зайлаарай гөлөг минь гэж хэлээд гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд ээж гарч яваад аавын аав, ээжид нь орж хэллээ гэж хэлээд гараад явсаны дараа дахин намайг зайл гэсэн. Тэгэхээр нь одоо явлаа гэж хэлсэн чинь миний нүүр хэсэг рүү цохиж аяга авч шидээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-11-08 тоот гэртээ хүүхдүүд болох У.Анужин, Б.Содтуяа, Б.Түвшинбаяр, Б.Гэрэлтуяа нарын хамт амарч байхад гаднаас манай нөхөр Б.Б нь архи уучихсан, их хэмжээний согтуу орж ирсэн. Би Батсүхэд хандаж одоо миний хань унтаж амар гэтэл урдаас би өөрөө мэдэж байна, унтахгүй гээд зөрүүдлэхээр нь би уурлаад түүний нуруун тус газар 2 удаа цохитол, зөрүүлээд намайг үсдэж байгаад миний нүүрэн тус газар нэг удаа алгадсан. Тэгтэл манай том охин У.Анужин босч ирээд Б.Бэд хандан та яаж байгаа юм гээд бид хоёрын дундуур ортол миний охины нүүрэн тус газар 2-3 удаа алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,

гэрч Н.Октябраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим санагдаж байна, гэртээ унтаж байхад гаднаас манай зээ охин Б.Содтуяа орж ирээд эмээ, аав, ээж хоёр муудалцаад байна гээд уйлчихсан орж ирээд эмээ, аав, ээж хоёр муудалцаад байна гээд уйлчихсан орж ирэхээр нь би гэрт нь ортол манай хүү Батсүх нь согтуу, бэр Уранчимэг уйлчихсан надад хандаж Батсүх миний охиныг зодсон гэхээр нь би Анужинг хартал зүүн нүүр нь чинэрээд улайчихсан, цохиулсан байдалтай уйлаад сууж байсан ...” /хх-23-24х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №995 тоот дүгнэлт /хх-26-27х/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч У.Анужин болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй ба шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-17-20х/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.