Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 615

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Ж.Батчимэгт холбогдох “Зээл, зээлийн хүү 3.168.498 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                          

Нэхэмжлэгч Шаамар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Жадамба овогтой Батчимэг нь “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2011 оны 08-р сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2014 оны 09-р сарын 30-нд дуусгавар болсон.

Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 2.560.000 төгрөг, хүү 608.498 төгрөг, бүгд 3.168.498 төгрөгийг гаргуулж сумыг хохиролгүй болгох нэхэмжлэл гаргав. Бид удаа дараа шаардсан болно гэжээ.

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:

 

Нэхэмжлэгч Шаамар сумын Засаг даргын тамгын газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр/ нь иргэн Ж.Батчимэгээс Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл болох 2.560.000 төгрөг, зээлийн хүү 680.498 төгрөг, нийт 3.168.498 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоо нийлж 856.192.69 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 2.312.305.03 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Шаамар сум 1- р баг 3-р хэсэг 1-3 тоотод оршин суух Халх овогт Жадамбаагийн Батчимэг /МО-67032109/  миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2.312.305.03 төгрөгийг 2017 оны 01-р сарын 10-ны дотор барагдуулахаар болж эвлэрэн хэлэлцлээ.

Эвлэрлийн гэрээ байгуулсан

Нэхэмжлэгчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Б.Гантөмөр

Хариуцагч                                                     Ж.Батчимэг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шаамар сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ж.Батчимэгт холбогдуулан “Зээл, зээлийн хүү 3.168.498 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 856.192 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 2.312.305.03 төгрөгийг хариуцагч Ж.Батчимэг нь 2017 оны 01-р 10-ны дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрэн  хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.312.305.03 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 51.947 төгрөгийн тал хувь болох 25.974 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Батчимэгт холбогдох “Зээл, зээлийн хүү 3.168.498 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь 2.312.305.03 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.312.305.03 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 51.947 төгрөгийн тал хувь болох 25.974 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА