| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00455/И |
| Дугаар | 583 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 583
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Ц.Батбаатарт холбогдох “Зээл 2.080.545 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шаамар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Цэвэлдорж овогтой Батбаатар нь “Сум хөгжүүлэх сан”-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2011 оны 09-р сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2014 оны 10-р сарын 01-нд дуусгавар болсон.
Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 1.270.100 төгрөг, хүү 810.445 төгрөг, бүгд 2.080.545 төгрөгийг гаргуулж сумыг хохиролгүй болгох нэхэмжлэл гаргав. Бид удаа дараа шаардсан болно гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум 3-р баг Дулаанхаан тосгон 2-р хороо 4-р хэсэг 39 тоотод оршин суух Бөхчүүд овогт Цэвэлдоржийн Батбаатар /МД-67111972/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд оршин суух Батбаатар миний бие нь 2011 онд Сум хөгжүүлэх сангаас 6.000.000 төгрөгийг жилийн хугацаатай авсан болно. Тус зээлийг төлж дуусгах хугацаа хэтэрсэн нь үнэн. 2016 оны 04-р сард Сумын төрийн сангаас 1.924.000 төгрөгийг эцсийн байдлаар төлж дуусгах мэдэгдэл өгсөн. Үүний дагуу 05-р сарын 10-нд 1.124.000 төгрөг, 06-р сарын 06-нд 200.000 төгрөг, 07-р сарын 18-нд 600.000 төгрөгийг төлж, төлбөрөө бүрэн дуусгасан байсан гэтэл 9-р сард дахин 2 сая гаран /2.080.545 төгрөг/ төгрөгийн төлбөр дутуу байна гэж тамгын газраас шүүхэд хандсан байна. Үүний дагуу Төрийн санд төлсөн баримтаа авч үзэхэд дээрх 2 сая гаран төгрөг төлөгдөөгүй байна. Иймд дээрх 2.080.545 төгрөгийг үе шаттайгаар төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шамаар сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ц.Батбаатарт холбогдуулан “Зээл 2.080.545 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.080.545 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 48.239 төгрөгийн тал хувь болох 24.120 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Батбаатарт холбогдох “Зээл 2.080.545 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.080.545 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 48.239 төгрөгийн тал хувь болох 24.120 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА