Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 37

 

Ж.******* нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.лмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа

         Нарийн бич.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолтой Ж.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтан Х.Энхтулгын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ж.******* нь шунахайн сэдэлтээр Х.*******, Б.******* нарт иргэн С.*******гийн гэрээс эд зүйл хулгайлж авчрахыг зааж зөвлөн, орон байраар хангаж,  Х.*******, Б.******* нарын бусдын гэрт хууль бусаар нэвтрэн орж хулгайлсан эд зүйлийг зарж борлуулан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

          Ж.******* нь Х.*******тай бүлэглэн С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Х.******* нь Б.*******той бүлэглэн шунахайн сэдэлтээр С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлээээээээ”₮=   с хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Х.******* нь ялтай байх хугацаандаа Ж.*******тай бүлэглэн, давтан үйлдлээр С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Б.******* нь Х.*******тай бүлэглэн шунахайн сэдэлтээр С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Анхан шатны шүүх: Ж.*******ийг хамжигчаар давтан бүлэглэж бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.Энхтулгыг ялгүйд тооцогдох хугацаа  дуусаагүй байхдаа давтан бүлэглэж, орон байранд нэвтрэн, бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.*******ийг бүлэглэж орон байранд нэвтрэн бага бус хэмжээний  хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

           Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ял, шүүгдэгч Б.*******ид эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3  жил 2 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр  2  жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, шүүгдэгч Б.*******ийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

           Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Х.*******  нараас тус бүр 90.000 /ерөн мянга/ төгрөг гаргуулан С.*******д олгож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т  2  жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

          Ялтан Х.*******ас гаргасан давж заалдсан гомдолдоо: “...Шийтгэх тогтоолоо хүлээж аваад уншиж танилцахад мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг өөрчлөгдөж, оронд нь худал мэдүүлэг бичиж бүх хэргийг надад тохон худал мэдүүлгээр шийтгүүлсэнд гомдолтой байна. Би мөрдөн байцаалтанд тийм мэдүүлэг өгөөгүй. Иймд давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж дахин шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэжээ.

         Прокурор Ц.Ариунжаргалаас давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ:

          Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа:

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх ялтан Х.Энхтулгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр гомдлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

            Ж.******* нь шунахайн сэдэлтээр Х.*******, Б.******* нарт иргэн С.*******гийн гэрээс эд зүйл хулгайлж авчрахыг зааж зөвлөн, орон байраар хангасны үндсэн дээр Х.*******, Б.******* нар нь 2016 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн Гурван сайхны 12-10 тоотод оршин суух С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлан авч ирснийг бусдад зарж борлуулан хохирогчид 564.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

          Ж.******* нь Х.*******тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхны 12-10 тоотод оршин суух С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөргөгч, хонины мах 20 кг, куртик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 680.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Х.******* нь Б.*******той бүлэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн Гурван сайхны 12-10 тоотод оршин суух С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 564.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Х.******* нь ялтай байх хугацаандаа Ж.*******тай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-ноос 22-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн Гурван сайхны 12-10 тоотод оршин суух С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөргөгч, мах, куртик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 680.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

          Б.******* нь Х.*******тай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхны 12-10 тоотод оршин суух С.*******гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 564.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

           Сэжигтэн нар нь  мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүйгээр байцаалт өгөхийг хүссэний дагуу 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сэжигтэнээр Х.Энхтулгыг /хх-80/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч Э.Наранцацралыг байлцуулан яллагдагчаар Х.Энхтулгыг /хх-137-138/ тус тус байцаахад болсон хэргийн талаар мэдүүлгийг тогтвортой өгчээ.

                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул ялтан Х.Энхтулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн холбогдох зүйл заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэн тогтоогоогүй, шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Харин шүүгдэгч нарын хорих ял эдлэх дэглэмийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ялтан Х.Энхтулгын “хэргийг дахин шийдвэрлүүлэхийг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсэгт:

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52. Дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэснийг  “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******, Х.*******, Б.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Н.НАСАНЖАРГАЛ

            ШҮҮГЧИД                                                                        Т.БЯМБАЖАВ

                                                                                                    Х.ГЭРЭЛМАА