Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 654

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Л.Ганчимэгийн нэхэмжлэлтэй П.Баттөрд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:    

Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2012 онд анх П.Баттөртэй танилцаж улмаар 2012-2013 онд үерхэж байгаад бидний дундаас 2014 оны 01-р сарын 19-нд охин Г.Ану төрсөн. П.Баттөрийн төрсөн охин мөн болохыг тогтоож, П.Баттөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал болох Алтанбулаг сумын 1-р багийн Залуучуудын 1-2 тоотод оршин суух Лхагвасүрэн овогтой Ганчимэг миний бие  нь хариуцагч тал болох Пүрэвсүрэн овогтой Баттөртэй шүүхийн шатны журмаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь хариуцагч П.Баттөрд холбогдуулан “Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан “...шүүхийн шатны журмаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан байдал хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Л.Ганчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Баттөрд холбогдох “Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА