Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 612

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Н.Амаржаргалд холбогдох “Зээл, зээлийн хүү 864.800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:               

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Намжил овогтой Амаржаргал нь 2015 оны 01-р сарын 21-ний өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703268 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Н.Амаржаргал нь үндсэн зээл 601.300 төгрөг, хүү 255.000төгрөг, нотариатын хөлс 8500, нийт 864.800 төгрөгийн төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг 2-р хэсэг 009 тоотод оршин суух Боржигон овогт Намжилийн Амаржаргал /МЖ-70022706/  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь “Вишнфанд” ББСБ-аас 2015.01.21-ний өдөр 1.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Төлөгдөөгүй үлдсэн 864.800 төгрөгийг төлж барагдуулахад гомдол саналгүй. Улсын тэмдэгтийн хураамжинд 12.650 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч Н.Амаржаргалд холбогдуулан “Зээл, зээлийн хүү 864.800 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Миний бие нь “Вишнфанд” ББСБ-аас 2015.01.21-ний өдөр 1.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Төлөгдөөгүй үлдсэн 864.800 төгрөгийг төлж барагдуулахад гомдол саналгүй.....” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 25.310 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12.650 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 12.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Амаржаргалд холбогдох “Зээл, зээлийн хүү 864.800 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 25.310 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12.650 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 12.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА