| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00663/И |
| Дугаар | 681 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 681
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй С.Цолмонбаатарт холбогдох “Зээл, зээлийн хүү 403.614 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Сүрэнхорлоо овогтой Цолмонбаатар нь 2015 оны 01-р сарын 27-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703316 тоот зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч С.Цолмонбаатар нь үндсэн зээл 369.000 төгрөг, хүү 25.414 төгрөг, нотариатын хөлс 9200 төгрөг, нийт 403.614 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг 1-р хэсэг 56 тоотод оршин суух Монголжин овогт Сүрэнхорлоогийн Цолмонбаатар /МЬ-85102812/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Сүрэнхорлоо овогтой Цолмонбаатар миний бие нь 2015 оны 01-р сарын 27-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 1.500.000 төгрөгний зээл авсан ба үлдэгдэл 403.614 төгрөгний төлбөртэй нь үнэн бөгөөд үүнийгээ төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч С.Цолмнобаатарт холбогдуулан “Зээл, зээлийн хүү 403.614 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...“Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 1.500.000 төгрөгний зээл авсан ба үлдэгдэл 403.614 төгрөгний төлбөртэй нь үнэн бөгөөд үүнийгээ төлж барагдуулна....” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.759 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6380 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6380 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Цолмонбаатарт холбогдох “Зээл, зээлийн хүү 403.614 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.759 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6380 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6380 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА