| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00618/И |
| Дугаар | 668 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 668
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Түшигт Богдхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Золбоод холбогдох “4.653.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түшигт Богдхан” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Түшигт Богдхан” ХХК нь Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын газар, Зүүнбүрэн сумын ЕБС-тай хамтран хийсэн гурван талт гэрээнд заасны дагуу тус сумын ЕБС-ийн дүрэмт хувцасыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд 2015, 2016 оны борлуулалтын орлого болох 4.653.000 төгрөгийг нийгмийн ажилтан Б.Золбоо нь шамшигдуулсан тул манай клмпанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум Жаргалант 1-р баг 6-р хэсэг 45 тооод оршин суух Онолт овогт Бат-Очирын Золбоо /МЖ-73052607/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь тус сумын ЕБС-д нийгмийн ажилтан албан тушаалтай. Манай сургууль нь Улаанбаатар хот дахь “Түшигт Богдхан” ХХК болон сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх 3 талт гэрээ хийж ажилласан. Дүрэмт хувцасны борлуулалтыг миний бие хариуцан ажилласан ба 2015-2016 оны дүрэмт хувцасны үлдэгдэл үнийг /4.653.000 төгрөг/ сурагчдын эцэг эхэд зээлээр олгосон юм. Иймд энэ төлбөрийг эцэг эхтэй хамтран төлөх нь үнэн. Улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэгчид төлөхөө ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшигт Богдхан” ХХК нь хариуцагч Б.Золбоод холбогдуулан “4.653.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 47.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.