Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 682

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Б.Батсуурь, Х.Мөнхзориг нарт холбогдох “Зээлийн төлбөр 4.365.726.62  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:         

Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Батсуурь, Х.Мөнхзориг нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Жавхлант тооцооны төвөөс 2015.07.09-ний өдөр ЗГ/ТТЗХ/15/247 тоот зээлийн гэрээ байгуулан 4.500.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан юм.

Зээлдэгч нь үндсэн төлбөрт 824.01126 төгрөг, зээлийн хүүнд 318.86947 төгрөг, торгуулийн хүүнд 155839 төгрөг, нийт 1.125.43912 төгрөг төлж барагдуулсан.

2016.11.22-ны байдлаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нийт 4.365.72662  төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Батсуурь, Х.Мөнхзориг нар нь 2016.12.07-ны өдөр “ХААН” банкны зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Б.Батсуурь, Х.Мөнхзориг нарт холбогдох иргэний хэргээс татгалзаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Б.Батсуурь, Х.Мөнхзориг нарт холбогдуулан “Зээлийн төлбөр 4.365.726.62  төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалын шүүхэд гаргасан “...Б.Батсуурь, Х.Мөнхзориг нар нь 2016.12.07-ны өдөр “ХААН” банкны зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Б.Батсуурь, Х.Мөнхзориг нарт холбогдох иргэний хэргээс татгалзаж байна...” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 84.802 төгрөгийн тал хувь болох 42.401  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “ХААН” банкны Сэлэнгэ  салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Батсуурь, Х.Мөнхзориг нарт холбогдох “Зээлийн төлбөр 4.365.726.62  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.802 төгрөгийн тал хувь болох 42.401 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА