Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 622

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 11-18 тоотод оршин суух, эрэгтэй, 35 настай, одоо “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын тооцооны төв хариуцсан менежер ажилтай Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Баттөр /МЭ-81022114/ /”Төрийн банк”-ны Хушаат салбарын, тооцооны төвийн/ нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг Даагат, ишгэнт гудамж 3-8 тоотод оршин суух, эрэгтэй, 31 настай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Их урианхай овогт Ганчимэдийн Бат-Очирт /МС-85082919/  холбогдох:  

 “Эргэлтийн хөрөнгийн зээл, цалингийн зээл хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9.004.790.80 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр, хариуцагч Г.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баттөр шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа :

Зээлдэгч Г.Бат-Очир, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Булганчимэг нар нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1/167 тоот зээлийн гэрэг байгуулан “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Хушаат тооцооны төвөөс 5.500.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.7 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, Хушаат сумын 1 дүгээр баг Ишгэнт хороолол 3-8 тоот хаягт байршилтай, Y-1313000032 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 2.2.2, 3.2.1, 3.3 дахь заалтыг зөрчиж, зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Зээлдэгч нар нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээл төлөлт хийгээгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2.273.898.35 төгрөг, зээлийн хүү 422.040.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.151.74 төгрөг нийт 2.731.090.11 төгрөг төлөгдөөгүй байгаа тул төлбөрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Зээлдэгч Г.Бат-Очир, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Булганчимэг нар нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14/205 тоот зээлийн гэрээг байгуулан “Төрийн банк”-ны Хушаат тооцооны төвөөс 7.992.770 төгрөгний цалингийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.7 хувийн хүүтэй төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх төлөх нөхцөлтэйгөөр авсан боловч мөн л гэрээнийхээ үүргээ биелүүлэхгүй 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөлт хийхгүй байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 07-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 5.202.498.83 төгрөг, зээлийн хүү 1.007.148.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.053.04 төгрөг нийт 6.273.700.69 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд Г.Бат-Очир, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Булганчимэг нараас эргэлтийн хөрөнгийн болон цалингийн зээлийн үлдэгдэл нийт 9.004.790.80 төгрөгийг гаргуулан, эргэлтийн хөрөнгийн болон цалингийн зээлийг барьцаа хөрөнгө болох Хушаат сумын 1 дүгээр баг ишгэнт хороолол 3-8 тоотод байршилтай Y-131300032 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэх. 

Хариуцагч Г.Бат-Очир шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Миний бие нь Хушаат сумын соёлын төвд галчаар ажиллаж байхдаа дээрх зээлүүдийг “Төрийн банк”-ны Хушаат тооцооны төвөөс авсан. 2015 оны 05 дугаар сард ажлаасаа гарсан учраас зээлээ төлж чадахаа байсан. Манай эхнэр ажиллаж байгаад мөн ажлаасаа гарсан. Энэ зээлийг төлнө. Яг одоо төлөх боломжгүй болчихоод байна. Миний хувьд самарт явж байгаад л төлнө гэж бодож байгаа. Гэхдээ ажил төрөл хөөцөлдөж байна гэх.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын төв, Хушаат тооцооны төв нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч Г.Бат-Очир, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Булганчимэг нар нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1/167 тоот зээлийн гэрэг байгуулан “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Хушаат тооцооны төвөөс 5.500.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.7 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, Хушаат сумын 1 дүгээр баг ишгэнт хороолол 3-8 тоот хаягт байршилтай, Y-1313000032 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авсан...2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2.273.898.35 төгрөг, зээлийн хүү 422.040.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.151.74 төгрөг нийт 2.731.090.11 төгрөг төлөгдөөгүй байгаа тул төлбөрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Зээлдэгч Г.Бат-Очир, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Булганчимэг нар нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14/205 тоот зээлийн гэрээг байгуулан “Төрийн банк”-ны Хушаат тооцооны төвөөс 7.992.770 төгрөгний цалингийн зээлийг 36 сарын хугцааатай сарын 1.7 хувийн хүүтэй төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх төлөх нөхцөлтэйгөөр авсан боловч...

2016 оны 10 дугаар сарын 07-ны байдлаар үндсэн зээл 5.202.498.83 төгрөг, зээлийн хүү 1.007.148.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64053.04 төгрөг нийт 6.273.700.69 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд Г.Бат-Очир, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Булганчимэг нараас эргэлтийн хөрөнгийн болон цалингийн зээлийн үлдэгдэл нийт 9.004.790.80 төгрөгийг гаргуулан, эргэлтийн хөрөнгийн болон цалингийн зээлийг барьцаа хөрөнгө болох Хушаат сумын 1 дүгээр баг ишгэнт хороолол 3-8 тоотод байршилтай Y-1313000032 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: 

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг Даагат, ишгэнтийн гудамж 3-8 тоотод оршин суух Г.Бат-Очир нь “Төрийн банк”-ны Хушаат сумын тооцооны төвтэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох  харилцаа үүсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Булганчимэг оролцсон болох нь:

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 13/167 тоот “Зээлийн гэрээ” хийн 5.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” хийж, Хушаат сумын 1 дүгээр баг ишгэнт хороолол 3-8 тоотод байршилтай Y-1313000032 тоот улсын бүртгэлийн дугаартай 62.2м2 бүхий палкан өвлийн сууцыг барьцаа хөрөнгө болгосон, “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”,

2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14/205 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-гээр 7.792.770 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийг тус тус авсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн 13/167 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 2.273.898.35 төгрөг, зээлийн хүү 422.040.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.151.74 төгрөг нийт 2.731.090.11 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний төлбөл зохих үндсэн зээлин төлбөр 5.202.498.83 төгрөг, зээлийн хүү 1.007.148.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.053.04 төгрөг нийт 6.273.700.69  төгрөгийг тус тус төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь  зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Г.Бат-Очир гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.

Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13/167 тоот “Зээлийн гэрээ” нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байх тул хариуцагчаас гэрээний дагуу төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 2.273.898.35 төгрөг, зээлийн хүү 422.040.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.151.74 төгрөг нийт 2.731.090.11 төгрөг, мөн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14/205 тоот “Барьцаат зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн...нөгөө тал гэрээнээсээ татаглзах эрхтэй”, 225.2-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэсний дагуу нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд удаа дараа утсаар болон биеэр очиж уулзаж байсан талаар мэдүүлэн түүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул гэрээнээс татгалзсанд тооцно.

Дээрх гэрээнээс төлөгдөөгүй гэх зээлийн үндсэн төлбөр 5.202.498.83 төгрөг, зээлийн хүү 1.007.148.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64053.04 төгрөг нийт 6.273.700.69 төгрөг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх болон цалингийн зээл нийт 9.004.790.80  гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Хушаат тооцооны төвд олгож,  2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн 13/167 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Хушаат сумын 1 дүгээр баг ишгэнт хороолол 3-8 тоотод байршилтай Y-1313000032 тоот улсын бүртгэлийн дугаартай 62.2м2 бүхий палкан өвлийн сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 159.027 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 159.027 төгрөг гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарын харъяа Хушаат тооцооны төвд олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн 14/205 тоот “Зээлийн гэрээ”-нээс татгалзсанд тооцсугай

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зйүлийн 453.1-д тус тус  зааснаар Г.Бат-Очир, Б.Булганчимэг нараас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13/167 тоот “Зээлийн гэрээ”, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14/205 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-ний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээл нийт 9.004.790.80 төгрөгийг гаргуулан “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Хушаат тооцооны төвд  олгосугай.

3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн 13/167 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Хушаат сумын 1 дүгээр баг ишгэнт хороолол 3-8 тоотод байршилтай Y-1313000032 тоот улсын бүртгэлийн дугаартай 62.2м2 бүхий палкан өвлийн сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай. 

 4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Хушаат сумын 1 дүгээр баг ишгэнт хороолол 3-8 тоотод байршилтай Y-1313000032 тоот улсын бүртгэлийн дугаартай 62.2м2 бүхий палкан өвлийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119  дүгээр  зүйлийн 119.2-д зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй   болохыг  дурьдсугай.

 6.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА