| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00367/И |
| Дугаар | 669 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 669
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буур хээр 5 дугаар хэсэг 134 тоотод оршин суух, 30 настай, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Захчин овогт Мияажавын Ичинхорол /ПЖ-86021409/-ын нэхэмжлэлтэй:
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг 2 дугаар хэсэг усан сан 9 гудамж 77 тоотод оршин суух, 31 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Борлууд овогт Бүджээгийн Ганбаатар /МЬ-85111919/-т холбогдох
“Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч М.Ичинхорол, хариуцагч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.Ганбаатартай 2014 онд танилцаж түүнээс хойш Б.Ганбаатарын гэрт нь хамтран амьдарч байгаад бид хоёрын дундаас 2015 оны 03 дугаар сарын 27-нд охин Г.Болоржин төрсөн. Түүнээс хойш би Б.Ганбаатартай хамтран амьдрах хугацаанд Б.Ганбаатар нь намайг зодож, цохиж хэл амаар доромжилдог байсан. Би ер нь М.Ганбаатартай хамтран амьдрах хугацаанд энэ айлын зарц шиг л амьдарч байсан. Тухайлбал би зунжингаа ногоо тарьж, намар болохоор ногоо дарж, харин М.Ганбаатар зунжин архи ууж, шөнө гэртээ орж ирээд намайг зоддог байсан. Мөн Б.Ганбаатарын эгч, ах нь намайг хэл амаар доромжилж, зоддог байсан болохоор надад маш их дарамттай байсан. Миний хувьд өмнө нь гэр бүл зохиож байсан болохоор дахин хоёр дахь амьдралаа алдахгүйн тулд хүүхдээ бодон хичээж амьдарч байсан боловч эцэс сүүлд нь “хүний гарт үхэх юм шиг байна” гэж бодоод 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Сүхбаатар суманд ирж нөхрөөсөө тусдаа амьдархаар шийдсэн. Цаашид Б.Ганбаатартай хамтран амьдрах боломж байхгүй гэж үзсэн учраас би шүүхэд “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж түүнийгээ дэмжиж байна гэх.
Хариуцагч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд нэхэмжлэгч М.Ичинхоролын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбогдуулан хэлэхэд манай ах, эгч М.Ичинхоролыг зодож, цохидог байсан гэж хэлээд байна үүнийг бол үгүйсгэж байна. М.Ичинхорол хамт амьдарч байх хугацаанд өмнөх нөхөртэйгээ утсаар ярьж өөрөө л болдоггүй байсан. Миний хувьд М.Ичинхорол хуучин нөхөртэйгээ утсаар яриад байхаар хэн дуртай байхавдээ. Манай эгч хүртэл бидний амьдралд тус болж М.Ичинхоролыг цэцэрлэгт ажилд оруулж өгсөн боловч өөрөө надаас тусдаа амьдрахаар яваад өгсөн. Хүүхэд бол миний төрсөн хүүхэд мөн. Хүүхэддээ тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээж дээр нь үлдээхэд татгалзах зүйлгүй гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ээс гаргасан “Нөхцөл байдлын үнэлгээ”-ний дүгнэлтээс:
Б.Ганбаатар, М.Ичинхорол нар нь анх 2014 онд танилцаж 2014 оны 04 дүгээр сараас Б.Ганбаатарынд байж байгаад 2015 оны 05 дугаар сарын 27-нд охин Г.Болоржинг төрүүлсэн. Нөхрийн эгч дүү нийлсэн 11 ам бүлтэй хамт ногоо тарьж амьдарч байгаад 7 сард нь гэрлүүгээ буцсан. Хамт амьдарч байхдаа өөрийн гэсэн гэр оронгүй архи ууж, дарамталж зоддог байсан. Ажил хийх гэхээр дарамталдаг, өөрөө гэр орондоо эдийн засгийн ямар ч нэмэргүй. Хүүхдээ сар гарантай байхад нь түлээ мод, хоол ундгүй сар гаран алга болж байсан. Хүүхдийнхээ төлөө огт санаа тавьдаггүй зодож, нүддэг учир салах болсон мөн хүүхдээ өөрөө өсгөнө гэв.
М.Ичинхорол нь охиноо асран хамгаалах, эрүүл саруул өсгөх, хайр халамжаар дутаахгүй байх тал дээр бүрэн итгэж болох бөгөөд эцэг, эхийнхээ тусламжтай охиноо өөр дээрээ байлгах бүрэн боломжтойг дүгнэж байна. Учир нь:
М.Ичинхорол өөрийн гэсэн бууз, хэрчсэн гурилаар Сүхбаатар сумын иргэдэд үйлчлэх зорилготой байгаа бөгөөд хамт ажилладаг хүмүүс нь дэмжиж тусалж байгаа болно. Анхаарах зүйл нь охиндоо гаргах цаг заваа ихэсгэх хэрэгтэй. Охин 1 нас 8 сартай хөхөө хөхөж байсан учраас одоогоор ээж дээрээ үлдэх нь хүүхдийн эрүүл саруул өсөхөд онцгой ач холбогдолтой гэж дүгнэж байна.
...Б.Ганбаатар нь цаашид охиноо эгчийнхээ цэцэрлэгт өгч өөрөө хот орж ажил хийх хүсэлтэй байгаа. Эндээс дүгнэхэд Б.Ганбаатар нь эгч, дүү, хамаатан садны тусламж дэмжлэгтэйгээр охиныг өсгөх боломжтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ичинхорол нь Б.Ганбаатарт холбогдуулан гаргасан “Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2014 онд танилцан хамтран амьдарч байгаад 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр охин Г.Болоржин төрсөн болох нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн Г.Болоржингийн 4301000122 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, охин Г.Болоржин нь эрүүл, саруул өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа болно.
2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Болоржингийн эцэг нь Б.Ганбаатар болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Би Б.Ганбаатартай 2014 онд танилцаж түүнээс хойш Б.Ганбаатарын гэрт нь хамтран амьдарч байгаад бид хоёрын дундаас 2015 оны 03 дугаар сарын 27-нд охин Г.Болоржин төрсөн...Би ер нь М.Ганбаатартай хамт амьдрах хугацаанд энэ айлын зарц шиг л амьдарч байсан... эцэс сүүлд нь “хүний гарт үхэх юм шиг байна” гэж бодоод нөхрөөсөө тусдаа амьдрахаар 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Сүхбаатар суманд ирж тусдаа амьдархаар шийдсэн. Цаашид Б.Ганбаатартай хамтран амьдрах боломж байхгүй гэж үзсэн учраас би шүүхэд “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж түүнийгээ дэмжиж байна” гэх, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд нэхэмжлэгч М.Ичинхоролын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... Хүүхэд бол миний төрсөн хүүхэд мөн. Хүүхэддээ тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна“ гэх зохигчдын тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Болоржингийн эцэг нь Б.Ганбаатар болохыг тогтоож, охин Г.Болоржинг эх М.Ичинхоролын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Болоржинг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ганбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Ганбаатараас охин Г.Болоржинд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (164.300:2х12=985.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.195 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр охиноо авах хүсэлтэй байх тул шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх ханган шийдвэрлэж уг хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ээс гаргасан “Нөхцөл байдлын үнэлгээ”-ний дүгнэлтэнд: “...М.Ичинхорол нь охиноо асран хамгаалах, эрүүл саруул өсгөх, хайр халамжаар дутаахгүй байх тал дээр бүрэн итгэж болох бөгөөд эцэг, эхийнхээ тусламжтай охиноо өөр дээрээ байлгах бүрэн боломжтойг дүгнэж байна. Учир нь:
М.Ичинхорол өөрийн гэсэн бууз, хэрчсэн гурилаар Сүхбаатар сумын иргэдэд үйлчлэх зорилготой байгаа бөгөөд хамт ажилладаг хүмүүс нь дэмжиж тусалж байгаа болно...Охин 1 нас 8 сартай хөхөө хөхөж байсан учраас одоогоор ээж дээрээ үлдэх нь хүүхдийн эрүүл саруул өсөхөд онцгой ач холбогдолтой гэж дүгнэж байна... Б.Ганбаатар нь цаашид охиноо эгчийнхээ цэцэрлэгт өгч өөрөө хот орж ажил хийх хүсэлтэй байгаа. Эндээс дүгнэхэд Б.Ганбаатар нь эгч, дүү, хамаатан садны тусламж дэмжлэгтэйгээр охиныг өсгөх боломжтой байна” гэсэн байх бөгөөд зохигчид энэ гаргасан дүгнэлтэнд ямар нэгэн санал,хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.