| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2020/0002/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 12
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга С.Гончигбал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Иргэний нэхэмжлэгч Ц.Э ,
Хохирогч П.С ,
Шүүгдэгч Э.А , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн,
Шүүгдэгч Б.Ж , түүний өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Б.Р , түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А , Б.Ж , Б.Р нарт холбогдох 163/2020/0002/Э индекстэй, эрүүгийн 1915002780142 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, малчин, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э ын А.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, малчин, хурдан морь уядаг, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1416/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 164 дугаартай захирамжаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 5 сар, 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, А овогт Б.Ж.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, малчин, ам бүл 6, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Архангай аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 371 дугаартай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, Ө овогт Б.Р.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А , Б.Ж , Б.Р нар нь бүлэглэж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн Их хужирт гэх газраас иргэн П.С ы 13 тооны адууг хулгайлж, 12.800.000 төгрөгийг хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн А гэх газраас иргэн Х.Г ий 108 тооны хонь, 7 тооны ямааг хулгайлж, 10.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж ийн өгсөн: 2018 оны 12 сард Булган аймгийн Могод сумын Хужиртын эх гэх газраас Архангай аймгийн Өлзийт сум руу хохирогч С ы адууг авч очоод 6 адуу уяад бусдыг нь гаргаж хөөсөн. Тэгээд Өлзийтийн төвд Р той таараад “адуу ачих гэсэн юм” гэхэд “өнөөдөр унаа олдохгүй” гэхээр нь тэднийд хонохоор болсон. Тэгээд Б.Р ийн гэрлүү явж байгаад мод ачиж явсан Э.А тай таараад
Э.А тай тохиролцож 1 адууг 60 000 төгрөгөөр ачсан. Эмээлт зах дээр очоод Э.А ыг “мал авдаг таньдаг хүн байна уу” гэхэд Э.А ын таньдаг хүн ирж авсан. Тэгээд Э.А ад 800 000 төгрөг өгөөд буцаасан. Би өөрөө хотруу орсон. 2019 оны 08 сарын 30-ны өдөр Төв аймгийн А гэх газраас хохирогч Х.Г ы 108 тооны хонийг авч 9720000 төгрөгөөр Б.Э гэх хүнд зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Б.Р ийн өгсөн: 2018 оны 12 сарын 20-ны өдөр сумын төвд шоу болж байхаар нь төв орсон. Б.Ж таараад “зав хэр байна” гэхээр нь “гайгүй” гэсэн “хот руу адуу ачаад өг” гэсэн. “Унаа байна уу” гэхээр нь Э.А ыг явж магадгүй гэж хэлсэн. Тэгээд Э.А ыг гуйж өгсөн. Э.А модоо буулгаад очиход нилээн орой болсон байсан ба би ачиж өгчихөөд харьсан. Дараа нь 7 адуу манай энд байсан. Маргааш нь дахиад Э.А ыг гуйгаад “адуу зараад өг” гэсэн Э.А “түлшээ хийж өгөөрэй” гэхээр нь түлш хийгээд нэг ченжид өгсөн. Аймгийн төвөөс нэг хүн гуйгаад 3-лаа янзлаад зарсан. Ирэх замдаа хулгайн адуу гэдгийг Э.А ад хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Э.А ын өгсөн: Намайг модонд явж байхад “адуу ачаад өг” гэж дуудсан. Хотод очоод “ченж байна уу” гэхээр нь зарж өгчихөөд буцаад гарсан. Би хулгайн адуу гэдгийг нь сүүлд мэдсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.С ы өгсөн: 2018 оны 12 сарын 26-ны өглөө адуугаа хайсан адуу олдоогүй. Нэг унагатай гүү үлдсэн байсан. Ойр орчим эрээд сураг гараагүй. 3-4 хоногийн дараагаар 6 адуу ирсэн. Нэлээн хашигдсан байртай турж, гэдэс нь нарийссан байсан. Хавар манай хүү хайж байгаад Өлзийтөөс хэдэн хүн адуу ачсан байна гэж сураг сонсоод Ж ийн аавруу ярьсан Ж манай адууг авснаа хэлсэн. Хэсгийн төлөөлөгчтэй яриад хамт очиж Могод суманд шүүгдэгч нарыг авч ирэхэд Ж 6 тооны адууг Э.А тай нийлж ачсан, Б.Р , Э.А тай нийлж 7 тооны адуу ачсан гэж хэлсэн. Хэдэн төгрөг авсан гэхэд 2 000 000 төгрөг аваад архи уусан гэсэн. 13 адууны 12 800 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс талыг нь авсан. Б.Ж өөс 1500000, Э.А аас 4230000, Р оос 4230000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөө 3-лангаас нь гаргуулмаар байна. А Р нар бид 2 төлнө гэсэн. Одоо 3000000 гаран төгрөг нэхэмжилж байна гэв.
1915002780142 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч П.С ы өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Могод сумын 2 дугаар баг Их хужирт гэх газарт манай шарга халзан азаргатай адуу байсан. Тэгээд маргааш өглөө буюу 2018.12.27-ны өглөө босоод харахад байхгүй алга болчихсон байсан. Манайх анх 21 тооны адуу алдсан тэрнээс нэг унагатай гүү тухайн өдөртөө ирсэн. Тэрнээс хойш 2019 оны 01 сарын 03-нд 3 шүдлэн үрээ, 3 гүү нийт 6 тооны адуу маань ирсэн. Тийм болохоор ойр орчмоор хайгаад олоогүй тэрнээс хойш Могод сумын 2, 3, 1 дүгээр баг Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт гэх сумдаар 2019 оны 03 сар хүртэл хайсан олдох байх гэж бодоод хайгаад байсан сураг гарахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад алга болсон талаар тэмдэглүүлсэн. Манай хүү З найз Ч тойгоо Архнгай аймгийн Өлзийт сумаар явж хүмүүсээс алдсан азаргатай адуу асууж тодруулж явахад Өлзийт сумын Ж , Д , А нар адуу ачиж зарж борлуулсан байж магадгүй гэж сураг сонссон. Тэгээд Би Ж гэх залуугийн аав Б той утсаар яриад манай алдсан адууг танай хүү Ж авсан гэж байна гэхэд эхлээд мэдэхгүй гээд байсан дараа нь манай хүү Ж /Ж / авсан гэнэ цагдаа сэргийлэхгүйгээр доогуур төлье гэсэн тэгээд би тэр хэдийн мөнгө өгөхийг 2 сар хүлээсэн тэгтэл худлаа яриад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Би алдсан шарга халзан азаргыг 2013 онд нутгийн иргэн Г , Т нарын хамтаар Дорнод аймгийн Матад суманд Д овогтой Х гэх залуугаас 3 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд очиж авчрах шатахууны зардал мөнгө гээд би 2 сая төгрөг нэмж бодоод одоо 5 сая төгрөгөөр үнэлж байгаа. Апдсан гүүнүүд дотроос 2 халиун гүүний төрсөн ах нь халиун зүстэй адуу байсан. Уг адуу нь сумандаа 1 түрүүлж 2 аман хүзүүдэж, бага наадмуудад 10-аад шөвгөрсөн байгаа. Хоёр халиун гүү нь хоёр халиун шүдлэн үрээтэй байсан. Би одоо гомдол саналтай байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Би адуу малаа хайж өвөл цаснаар Булган аймгийн Могод сум, Архангай аймгийн Өлзийт сум, Өгийнуур сум, Хотонт зэрэг сумдуудаар өөрийн мотоцикль болон тээврийн хэрэгслээр удаа дараа явж хайсан үүнд би 550.000 төгрөгөөр шатахуун авч хийсэн. Мөн Булган аймгийн төвд цагдаа дээр хохирогчоор мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлттэй танилцах зэргээр 2 дахь удаагаа ирээд байна. /Үүнд би нэг удаа явахдаа 60.000 төгрөгөөр шатахуун хийдэг. Нийлээд 120.000 төгрөг болно. Мөн би Шарга халзан азаргаа 5 сая, гүүнүүдийг 1.200.000 төгрөг, үрээнүүдийг 1 саяаар үнэлсэн байгаа. Иймд би нийт 19.270.000 төгрөг нэхэмжилж байна. Ж нь манай эхнэрийн дансруу одоогоор 1.500.000 төгрөг, А нь 1.500.000 төгрөгийг тус тус хийгээд байгаа одоо үлдэгдэл мөнгөө авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх-07-10 тал/,
Хохирогч Х.Г ы өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед хонь, ямаагаа хотлуулж шөнийн 00 цагийн үед унтаж амарсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үүрээр 05 цагийн үед босч хонио харахад гадаа хэвтэж байсан хонь арай л цөөхөн харагдаад байхаар нь тоолж үзтэл 100 гаруй тооны хонь, ямаа дутсан.Тэгэхээр нь тасраад явчихсан юм болов уу гэж бодоод тэр хавиар хайгаад олдоогүй. ...” гэх мэдүүлэг /1хх-224-225 тал/,
Гэрч Ц.Э ын өгсөн: “...Би уг хэрэгт хураагдсан хөх өнгийн Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг би өөртөө авах хүсэлтэй байна. Би уг тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Да хүрээ захаас 13500000 төгрөгөөр авч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-12 тал/,
Гэрч Э.Ц ы өгсөн: “...С нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шарга халзан азаргатай 21 тооны адуу алдсан. Алдсан адуугаа Могод сумын 2 дугаар баг болон бусад багуудаар, мөн Өлзийт, Өгийнуур зэрэг сумдуудаар хайсан. Манай багийн бүх айл өрхөөр орж сургалсан. Тэгээд адуу нь олдоогүй. ...” гэх мэдүүлэг /1хх- 17 тал/,
Гэрч М.Б.өгсөн: “...Манай сумын иргэн Б гэх хүн над руу залгаад
Б.Ж , Б.Д , Э.А гурав хүний адуу мал авсан гэнэ. Хэдүүлээ хүүхдүүдээ хэлээд төлье гэсэн. Тэгэхээр нь би тийм зүйл болсон бол төлнө гэсэн. Тэгээд хулгай хийсэн юм байна даа гэж дүү Д д хэлсэн. Тэгээд би Д руу залгаж “юун адуу мал хулгайлсан юм бэ” гэж асуухад “тийм би авсан юм аа” гэсэн тэгээд хохирлыг барагдуулах талаар ярилцсан. ...” гэх мэдүүлэг /1хх- тал/,
Гэрч А.О ы өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын дундуур Ж ийн аав над руу залгаад “танай, манай хүүхдүүд адуу мал хулгай хийсэн байна” гэж хэлсэн. Уг асуудлаар Б.Р оос асуухад дуугарахгүй, ярихгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1хх- тал/,
Гэрч Ц.О ийн өгсөн: “...Саяхан хэд хоногийн өмнө манай хүүгийн найз охин нь манай нөхөр лүү залгаад “Б.Ж ийг цагдаа нар аваад явчхлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Э.А ын ээж залгаад “манай хүүхдийг бас аваад явчихлаа Булган аймгийн Могод сумын П.С гэх айлын адуу хулгайлсан байна гэж хэлсэн. ...”
Гэрч Т.Т ийн өгсөн: “...2013 оны 06 дугаар сард байх манай найз П.С , Г.Г нар бид нар Дорнод аймаг явж адуу авсан. Дорнод аймгийн Матад сумын Д ын Х гэх хүнээс 2 тооны адуу авсан. Халиун морь 2.5 сая төгрөгөөр би аваад П.С бол шарга азарга үрээ 3 сая төгрөгөөр авсан. ...Тэгээд тэр азаргатай адуугаа өнгөрсөн оны 12 сард азаргатайгаа алдсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 28-29 тал/,
Гэрч Г.Г ийн өгсөн: “...2014 оны 06 сард байх Могод, Матад сумын
П.С Т.Т нарын хамт Дорнод аймгийн Халхгол, Сүмбэр,
Матад сумдаар явж адуу авсан. Бид 3 нийтдээ 6 адуу авсан. Түүнээс П.С бол Дорнод аймгийн Матад сумаас Д ын Х гэж хүнээс шарга халзан зүсмийн азарга, үрээ 3000000 төгрөгөөр авсан. Бусад адуунуудыг Могод суманд ирээд зарсан. ...” гэх мэдүүлэг /1хх 30-31 тал/,
Гэрч С.Б ы өгсөн: “...Намайг 2018 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн гэртээ байж байхад “адуу авах уу” гээд миний гар утас руу залгасан. Тэгэхээр нь би “амьд адуу бол авахгүй, мах болгоод хиллээд авна” гэж хариу хэлсэн. Тэгсэн ямар ч хариу өгөлгүй тасалсан. Үдээс хойш 04 цагийн үед ахиад залгаад “махыг нь өгөхөөр болчихлоо, адуугаа хийчихлээ” гэсэн. Тэгсэн надаас “хэдээр авах юм” гэхээр нь “1 кг нь 5200 төгрөгөөр авна” гэхэд “наагуур чинь тийм ханштай байна та 100 төгрөг нэмээд аваач” гэхээр нь зөвшөөрсөн. Удалгүй цэнхэр өнгийн Бонго-3 маркийн машинтай ирсэн. Тэгээд би нөгөө авчирсан махыг хиллэж авсан. Тухайн мах нь 160 дундажтай байсан санагдаж байна. Тухайн үед гарал үүслийн бичиггүй болохоор нь би тухайн хоёр залуугийн автомашин дээр нөгөө авчирсан махыг нь тавиад дээр нь адууны толгойг тавиад зураг дарсан юм. Тухайн хоёр залуу гарал үүслийн бичгийг Өлзийт сум ороод аваад ирнэ гэж худал хэлээд эргэж авчирч өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 33-34 тал/,
Гэрч А.Т ы өгсөн: “...Би одоо он сарыг нь сайн санахгүй байна 2018 оны намар 12 сарын үед шиг санагдаж байна Миний нэг танил болох А /Би овгийг нь мэдэхгүй/ нь миний ******* гэсэн дугаарын утас руу нэг танихгүй ******* гэсэн дугаараас залгаад “намайг адуунууд худалдаж авах уу? Би 6 тооны адуутай хот руу орж ирж байна” гэсэн. Тэгэхээр нь би “за, харж үзээд авъя чи Шонхор зах дээр адуунуудаа аваад хүрээд ир” гэсэн чинь Э.А “амьдаараа адуунууд байгаа болохоор 22-н товчоогоор хот руу оруулахгүй байна” гэхээр нь би “за тэгвэл наанаа байж байгаарай би очоод авъя” гэсэн. Тэгээд намайг очих үед Эмээлтийн Шонхор төвийн харалдаа замын эсрэг талд Бонго-3 гэсэн цэнхэр өнгийн ачаан дээрээ бүрхүүлтэй машинтай /Машины дугаарыг санахгүй байна/ А , болон бас нэг миний танихгүй залуутай байж байсан юм. Тэгээд би адуунуудыг нь үзэхэд нийт зургаан тооны 3 бүдүүн гүү, 3 шүдлэн байдас байсан. Тэгээд би хэдээр зарах юм бэ? Авсан үнэ чинь хэд юм бэ? гэхэд А надад авсан үнэн нь жоохон өндөр гэхээс өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би чиний зарж болох үнэ чинь хэд юм бэ? гэсэн чинь А надад бага адууг нь 450000 төгрөг, том адууг нь 900 000 төгрөгөөр бодоод өгчихмөөр байна. Дахиад цаана нь 10 гаран адуунууд байгаа бид нар хөдөөнөөс адуу худалдаж аваад цуглуулсан юм энэ эхний ачсан нь байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би “за за тэр үнэнд чинь худалдаж авъя” гээд би өөртөө бэлэн авч явж байсан 2 сая төгрөгийг Э.А ад өгөөд үлдсэн 2 сая төгрөгийг нь А тай хамт явж нэг жижигдүү биетэй шар царайтай 25 орчим настай болов уу гэмээр залуугийн дансанд нь өөрийн *********** гэсэн дугаарын данснаас шилжүүлэн өгсөн юм. Тэгээд би тэр 6 тооны адууг эмээлтийн тэнд байдаг хужаагийн үйлдвэрт махалж нэг кг-ийг нь 5.800 төгрөгөөр бодож зараад 4.250.000 төгрөг авсан. Би үндсэндээ тэд нараас авсан адуунаас 250000 төгрөг унагаж ашиг олсон юм. Тэр өдөр А уг нь над руу дахиж ярина маргааш буцаж ирнэ гэж хэлээд явсан боловч ирээгүй юм. Би А тай 2017 оны үед наймаа хийж байгаад танилцаж байсан бөгөөд би А ын талаар өөр тодорхой зүйл мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 37 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Э ын өгсөн: “...Төв аймгийн Аргалант сумын Цанын бааз дээр “мал, мах авна” гэсэн самбар байдаг юм тэр самбар дээрээс утасны дугаар хараад залгалаа гээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Ж гэж өөрийгөө танилцуулаад амьд, хонь ямаа зарна. Оторт туувраар өвөөтэйгөө хамт явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод үзтэл 108 тооны хонь, 7 тооны ямаа байсан ба эдгээр малаа бүгдийг нь нийт 9720000 төгрөгөөр худалдахаар надтай тохиолцсон. Би наймаа хийж худалдаж аваад “малын бичигээ өгчих” гэтэл Ж гэх залуу манай өвөөд байгаа. Өвөө араас 200 хонь тууж яваа бас нядлаад маханд өгнө, та бас очоод авч болно шүү дээ” гэж хэлсэн. “Бас нэг муу зогсчихсан адуу байгаа би мотоциклоо үлдээчихээд тэр адуугаа хөтлөөд бичигээ аваад хүрээд ирье” гэж хэлж яваад буцаж ирээгүй. Тухайн хүн ганцаараа мотоцикль дээрээ юм аччихсан “олон хоног туувраар явж байна хурим найрын юм бэлдэх гээд гэр авах гэж байгаа юм” гэхээр нь би итгэсэн. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх -227-228/,
Гэрч А.Б ийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр он, сарыг нь би сайн санахгүй байна Б.Ж над руу залгаад “юу байна юу хийж байна” гэхээр нь “ажлаа хийгээд байж л байна” гэж хэлээд би Б.Ж ийг хаана байгаа талаар нь асуухад надад “хөдөө явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд мөнгөний боломж байна уу” гэж асуухад “Улаанбаатар хот ороод яръя одоо хөдөө явж байгаа учраас мөнгө явуулах боломжгүй байна” гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Б.Ж над руу залгаад “найз нь хотод ирчихсэн байна” гэхээр нь “мөнгө зээлэх боломж байгаа юм уу” гэж асуухад “надад бэлэн байна ирээд авчих” гэсэн тэгэхээр нь би Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутагт байдаг Бичил хороололд гэрийнх нь гадаа уулзсан. Би тухайн үед
Б.Ж өөс бэлнээр 280.000 төгрөг ээжийн дансаар 300.000 төгрөг нийт 580.000 төгрөг авсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад над руу 10 гаруй хоногийн дараа над руу залгаад надад өгөх мөнгөнөөсөө 50.000 төгрөг над руу явуулчих гэж хэлсэн. Би тухайн өдөр нь 50.000 төгрөг шилжүүлж өгсөн тэрнээс хойш дахиж холбогдоогүй байсан. ..” гэх мэдүүлэг /1хх 229-230 тал/,
Гэрч Л.Б ын өгсөн: “...Би Б.Ж гэх хүнийг танина. Миний төрсөн охин Б.У тэй найзалж ирсэн залуу байгаа юм. Б.У нь ажил хийдэггүй ба хүүгийнхээ хамт амьдардаг хүү нь бага ангийн хүүхэд байдаг тул хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авч байгаа. Улаанбаатар хот Хороололд Өргөө кино театрын ойролцоо байр түрээсэлж Б.Ж ийн хамт амьдарч байгаа гэсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 231-232 тал/,
Гэрч Э.Т ийн өгсөн: “...Ж над руу залгаж “хаана байна” гэхээр нь би “100 айлд” байна гэхэд “Би Улаанбаатар хотод ирсэн, уулзаж ганц юм уух уу?” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. “Би хүнд өртэй талаараа ярихад хэдэн төгрөг юм гэхэд нь би 500000 төгрөг гэхэд “найз нь эхнэртэйгэ яриад, би зохицуулаад өгье, найз нь чамд ганц тус болъё, буцаж нэхээд байхгүй, чи боломжоороо өгөөд байгаарай” гэж хэлээд утсаар ярьж байгаад миний данс руу 500000 төгрөг шилжүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг /1хх 238-241 тал/,
Гэрч З.Б гийн өгсөн: “...Манай нөхөр Б.Э ын утас руу нэг хүн залгасан. Тэгээд нөхрөөсөө асуутал “мал ирлээ, би мал авахаар явлаа” гээд 07 цагийн орчимд ганцаараа гараад явсан. Тэгээд 15 цагийн үед манай нөхөр Б.Э залгаад “нөгөө авах гэж байгаа мал хулгайн мал байна, чи цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 245-246 тал/,
Гэрч Д.Э ын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад 09 цагийн үед Б.Э мал авчихсан манай гэрийн үүдэн дээр зогсож байсан. Тэгээд намайг “би мал авлаа малаа бойнд оруулмаар байна, та туугаад яваад өг” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд малыг нь манай гэр болох хуучин Баянцогтоос 18 км туугаад “Эмээлт” орох гээд явж байтал нэг жижиг цагаан машинаас хүн бууж ирээд таны тууж яваа мал хулгайн мал байна манайх малаа алдчихсан та тууж болохгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б.Э ирж уулзсан. Б.Э надад хэлэхдээ 107 хонь, 7 тооны ямаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-247-248 тал/,
Гэрч Б.У ийн өгсөн: “..Өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдөр буюу 2019 оны 8 сарын 28-ны өдөр 12-13 цагийн үед Ж “Б гэдэг найзтайгаа хамт Төв аймгийн ойрхон сум руу явж дөчин хэдэн тооны мал бөөний үнээр авч ирнэ. Тэр малаа хятадуудад өгч ашиг авна” гээд гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа над руу “Моносын уулзварын тэнд Б ийг хүлээгээд сууж байна” гэж утсаар ярьсан. Дараа нь оройхон би утасдаж хаана байгааг нь асуухад “дахиад нэг хүн хүлээж байна” гэж ярьсан. Тэгээд Ж ийн утас холбогдохгүй байж байгаад 29-ний өглөө над руу утасдаад “Хүй долоон худгийн энд байна. “Б Эмээлт рүү түрүүлээд явсан. Хүн амьтантайгаа уулзана гэнэ ээ, би эндээс морьдоо туугаад Эмээлт орох гэж байна” гэж ярьсан. Дараа нь “Эмээлт дээр ирчихсэн байна. Б надтай яриагүй л байна, ярихыг нь хүлээгээд байж байна” гэж ярьсан. Нилээн орой 16-17 цагийн үед “Б малын очер авчихсан гэж байна, орой 9 цагт орно гэж байна” гэж надтай ярьсан. Тэгээд 21 цагийн үед “Б хүмүүстэйгээ ирчихээд яваад өгсөн, би малаа хараад сууж байна” гэж ярьсан. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй, над руу яриагүй байх. Маргааш нь буюу 30-ны өглөө 08-09 цагийн үед над руу Ж утасдаж “одоо ажпаа дөнгөж дууслаа, тооцоогоо хийчихээд очлоо” гэсэн. Дараа нь 12-13 цагийн үед санагдаж байна, өдөр л надаас миний дансны дугаарыг асуугаад “данс руу чинь мөнгө орно шүү, мөнгө оронгуут нь хэлээрэй" гэсэн. Тэгээд миний ********* дугаарын данс руу эхлээд 3,000,000 /гурван сая/, дараа нь дахиад 3,000,000 /гурван сая/ төгрөг, дараа нь цувуулаад мөнгө ороод нийт 9,700,000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөг 9908-тай дугаар биччихсэн утгатай орсон. Ж надаас “мөнгө орчихсон уу” гэхээр нь би “орсон” гэсэн чинь “Чи гараад 9,500,000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг авчих, хоёр зуун мянган төгрөг үлдээчих, би эндээс нэг мөсөн хонь аваад очно, чи миний хэлсэн данс руу 380,000 төгрөг шилжүүлчих. Хоёулаа аавын найзаас зээлсэн мөнгөө өгье. Чи ааваас дансыг нь аваад шилжүүлчих’ гэсэн. Тэгээд 15 цагийн үед Ж гэртээ хоёр хонь амьдаар нь авч ирсэн. Тэр хоёр хонийг хадам аав Портер машинтайгаа ирж авсан. Яг хонь ачиж байхад манай гадаа Б гэдэг найз нь ирсэн чинь Ж “Б эд өгнө өө, 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг өгчих” гээд надаас 400,000 төгрөг аваад Б тэй уулзаад үлдсэн. Би гэртээ орсон. Удалгүй Ж орж ирээд хүү бид хоёрыг дагуулаад гарч “хичээлийн юм” бэлдсэн. Тэгэхдээ дахиад Б ийн 5003866516 данс руу нь 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Бид гурав орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь Ж “нөгөө хүмүүс маань уулзаж хоолонд орно гэнээ” гээд 23 цагийн үед гэрээсээ гараад явсан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд унтсан. Маргааш өглөө нь буюу 31-ний өглөө 09 цагийн үед Ж рүү хүн утасдсан чинь ярьж байгаад надад “Эмээлт рүү явчихаад ирье, хашаа үзчихээд ирнэ. Намайг үзээтэх гээд байна” гээд надаас “бензиний мөнгө хийвэл хэрэгтэй” гээд 35,000 төгрөг аваад гарсан. Би араас нь утасдаад асуутал “Бой хийсэн газраа гэдэс мэдэсээ цэвэрлэж үү үзээтэх гээд байна, би очиж үзээд ирье‘ гэж ярьсан. Тэр бой хийсэн хашааны эзэн нь Лхагваа гэх шиг болсон. ...Приус машинтай хоёр залуу Ж ийг хүргэж ирсэн. Би “Энэ хаана уусан юм, Б тэй уусан юм уу, хэнтэй уусан юм” гэхэд тэр залуу “тийм ээ бид нар хамт уусан” гэж байсан. Маргааш өглөө нь буюу 9 сарын 1-ний өдөржин гэртээ байж байгаад орой нь Ж Булган аймаг руу "байцаагчтайгаа уулзана” гээд Эрдэнэт явах замын унаагаар явсан. Эрдэнэтэд хоноод 9 сарын 2-ны өглөө Булганд очлоо гэж утсаар ярьсан. Харин 9 сарын 2-ны орой “Буудалд өрөө авчихсан, бие өвдөөд байна, гүйлгээд байна, бөөлжөөд байна. Утасны цэнэг дууслаа, буудалд ороод яръя” гэж ярьсан. Тэгээд утас нь холбогдоогүй. ...” гэх мэдүүлэг /1хх 249-250 тал/,
“Т” ХХК-ний 2019 оны 06 дугаар 24-ний өдрийн 19/69 дугаартай шинжээчийн:
“...Иргэн П.С ы 13 тооны адуу алдсан гэх хэрэгт 13 тооны адууны зах зээлийн үнэлгээг тогтооход шинжээчээр ажиллаа. Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судлаж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн үнэлгээ нь 10200000 төгрөг гэж тогтоов. ...” гэх дүгнэлт /1хх-46-50 тал/,
“Т” ХХК-ний 2019 оны 06 дугаар 24-ний өдрийн 19/69 дугаартай шинжээчийн:
“...Иргэн П.С ы 13 тооны адуу алдсан гэх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** АРА улсын дугаартай хөх өнгийн Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний дүгнэлтийг 10800000 төгрөгөөр тогтоов. ...” гэх дүгнэлт /хх 58-62 тал/,
“Хан Үнэлэмж” ХХК-ий 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19/67 дугаартай шинжээчийн:
“...Бодит үнэ цэнийг үнэлгээний 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 115 тооны хонь, ямааны үнэлгээ 10010000 төгрөг. ...” гэх дүгнэлт /2хх-04-08 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-02, 09 тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох баримтууд /1хх 81-90/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх- 91-92 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-93-138 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-140-141 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, зураг /1хх 142-145 тал/, хохирол төлбөр төлөгдсөн талаарх баримт /1хх 150, 152, 2хх-77 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1хх- 44, 51-54, 63, 171-174, 2хх-10-11 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-211-216, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-217-221 тал/, хонь, ямаа хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-222 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-67-70 тал/, зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А , Б.Ж , Б.Р нар нь бүлэглэж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн Их хужирт гэх газраас иргэн П.С ы 13 тооны адууг хулгайлсан,
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Агьт” гэх газраас иргэн Х.Г ий 108 тооны хонь, 7 тооны ямааг хулгайлж, улмаар тууж “Эмээлт” зах дээр бусдад зарж борлуулсан хууль зүйн факт, бусдын олон тооны мал бүлэглэн хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч П.С , Х.Г , гэрч Ц.Э , М.Б , С.Б , А.Т нарын өгсөн хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүд, “Т” ХХК-ний малын үнэлгээ болон автомашины үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, “Хан Үнэлэмж” ХХКний малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч Г д мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А , Б.Ж , Б.Р нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдож байна.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь шүүгдэгч Э.А , Б.Р нарын үйлдэл нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй, эхний 6 тооны адууг хулгайлахад 3 хүний оролцоогүй, шүүгдэгч Б.Ж хулгайлж уг гэмт хэрэг төгссөн байхад шүүгдэгч Э.А , Б.Р тусалсан явдал нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзэхгүй ба хулгайлах гэмт хэрэг дууссаны дараа тусалсан уг үйлдэл 18.6.1-д заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж мэтгэлцжээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.С ы өгсөн: “...2018 оны 12 сарын 26-ны өглөө адуугаа хайсан адуу олдоогүй. Нэг унагатай гүү үлдсэн байсан. Ойр орчим эрээд сураг гараагүй. 3-4 хоногийн дараагаар 6 адуу ирсэн. Нэлээн хашигдсан байртай турж, гэдэс нь нарийссан байсан. Манай хүү З найз Ч тойгоо Архангай аймгийн Өлзийт сумаар явж хүмүүсээс алдсан азаргатай адуу асууж тодруулж явахад Өлзийт сумын Ж , Д , А нар ачиж зарж борлуулсан байж магадгүй гэж сураг сонссож ирсэн. Тэгээд Би Ж гэх залуугийн аав Б той утсаар яриад манайх адуугаа алдсан танай хүү Ж авсан гэж байна гэхэд эхлээд мэдэхгүй гээд байсан дараа нь манай хүү Ж авсан гэнэ цагдаа сэргийлэхгүйгээр доогуур төлье гэсэн тэгээд би тэр хэдийн мөнгө өгөхийг 2 сар хүлээсэн тэгтэл худлаа яриад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан гэх, гэрч М.Б.өгсөн: “...Манай сумын иргэн Б гэх хүн над руу залгаад Б.Ж /Б.Ж / , Б.Д /Б.Р / , Э.А гурав хүний адуу мал авсан гэнэ. Хэдүүлээ хүүхдүүдээ хэлээд төлье гэсэн. Тэгэхээр нь би тийм зүйл болсон бол төлнө гэсэн. Тэгээд хулгай хийсэн юм байна даа гэж дүү Д д хэлсэн. Тэгээд би Д руу залгаж “юун адуу мал хулгайлсан юм бэ” гэж асуухад “тийм би авсан юм аа” гэсэн тэгээд хохирлыг барагдуулах талаар ярилцсан. ...” гэх, А.Т ы өгсөн: “...Миний танил болох А миний ******* гэсэн дугаарын утас руу нэг танихгүй ******* гэсэн дугаараас залгаад “намайг адуунууд худалдаж авах уу? Би 6 тооны адуутай хот руу орж ирж байна” гэсэн. ...Тэгэхээр нь би чиний зарж болох үнэ чинь хэд юм бэ? гэсэн чинь А надад “бага адууг нь 450000 төгрөг, том адууг нь 900 000 төгрөгөөр бодоод өгчихмөөр байна. Дахиад цаана нь 10 гаран адуунууд байгаа бид нар хөдөөнөөс адуу худалдаж аваад цуглуулсан юм энэ эхний ачсан нь байгаа юм гэсэн. ...Тэгээд би тэр 6 тооны адууг эмээлтийн тэнд байдаг хужаагийн үйлдвэрт махалж нэг кг-ийг нь 5.800 төгрөгөөр бодож зараад 4.250.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлгүүд, дээрхи хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Ж , Б.Р , Э.А нарыг бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн гүйцэтгэж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, өмгөөлөгч нарын хүсэлт няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б. Ж нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн “Их хужирт” гэх газраас иргэн П.С ы 13 тооны адууг тууж Архангай аймгийн Өлзийт суманд авчирч шөнийн цагаар эзэнгүй хашаанд хашсан гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ үеэс эхлэн шүүгдэгч Б.Р , Э.А нар нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч , хэрэг үйлдэх явцад үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэж малын гарал үүслийн бичиггүй, эзэнгүй хашаанаас шөнийн цагаар адуу ачиж, бусдад зарж борлуулж байгаа үйлдэл нь шүүгдэгч Э.А , Б.Р нарыг Б. Ж тэй бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Э.А , Б.Р нарын өмгөөлөгч бусдын олон тооны малыг хулгайлаагүй, алдуул мал ашигласан зүйлчлэлийг өөрчлөх боломжтой гэж мэтгэлцжээ.
“Алдуул мал” гэдэгт гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож шилжсэн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй байгаа малыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ж , Б.Р , Э.А нарын бусдын малыг хашиж байгаад шөнийн цагаар машинд ачиж, Эмээлт зах дээр үүрийн 04 цагт очиж захиран зарцуулах боломжийг бүрдүүлж байгаа санаатай үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд халдлагын зүйл нь бусдын олон тооны мал байна.
Иймд гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.А , Б.Ж , Б.Р нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Э нь шүүгдэгч Э.А ын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** АРА улсын дугаартай “Bongo-3” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчид буцаан олгуулах тухай нэхэмжлэлий шаардлага гаргасан ба хэрэгт авагдсан авто тээврийн үндэсний төвийн дэлгэрэнгүй лавлагаагаар уг тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигч нь Э ын А болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, өмгөөлөгч Э.Цэнгүүний шүүгдэгч Э.А ын тээврийн хэрэгсэл иргэний нэхэмжлэгч Ц.Э ын өмчлөлийн хөрөнгө байх тул эзэнд нь буцаан олгуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч Б. Ж өөс 9720000 төгрөг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.
Хохирогч Х. Г нь 112 хонь, 13 тооны ямааны хохирол тус тус нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 108 хонь, 7 ямаа шүүгдэгч Б. Ж хулгайлсан болох нь шүүгдэгчийн “...Хохирогч Х.Г ы 108 хонь, 7 ямааг хөлөөр нь тууж шууд иргэний нэхэмжлэгч Б. Э т худалдсан. ...” гэх мэдүүлэг, хонь худалдаж авсан талаар гэрч иргэний нэхэмжлэгч Б.Э ын мэдүүлэг, худалдан авсан хонийг туусан гэрч Д. Э ын мэдүүлэг, гэрч З. Байгальмаагийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчид мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байх ба тогтоогдсон хэмжээнд хохирол төлөгдсөн гэж үзэж хохирогч Г д хохирол төлбөргүй болохыг дурьдвал зохино.
Хохирогч П.С д энэ гэмт хэргийн улмаас малын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоны дагуу гэмт хэргийн шууд болон шууд бус 12600000 /арван хоёр сая зургаан зуу мянга/ төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Э.А , Б.Р нар тус бүр 4230000 төгрөг төлсөн байх тул өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан, “Т” ХХК-д үнэлгээний 60000 төгрөг төлөгдсөн гэж үзэж тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, шүүгдэгч Б.Ж нь хохирогч П.С д 1500000 төгрөг төлсөн болохыг дурьдаж үлдэх 2870000 /хоёр сая найман зуун далан мянга/ төгрөг, С ы 13 тооны адуу үнэлсэн үнэлгээний 30000 төгрөгийг “Т” ХХК-д тус тус шүүгдэгч Б.Ж өөс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А , Б.Р нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгч Б.Ж өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.А , Б.Р нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж, эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б. Ж нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч П.С д учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хохирол нөхөн төлөөгүй байх тул ялыг хөнгөрүүлж шийдэх боломжгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.А , Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ж нь 128 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж, шүүгдэгч Э.А ын хулгайн гэмт хэрэгтээ ашигласан **-** АРА улсын дугаартай “Bongo-3” маркийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ