| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00644/И |
| Дугаар | 678 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 678
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Жаргалант 1 дүгээр хэсэг 44 тоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Мадгай овогт Намжилын Буянжаргалын /МЖ-65092505/ нэхэмжлэлтэй:
“Улсад ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Буянжаргал шүүх хуралд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд илгээлтээр ирж тус сумын сангийн аж ахуйн ногоо бригадад 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ногоочноор ажиллаж байгаад талхан цехэд нормчноор 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад гарсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жилийн хугацаа хүрэхгүй анх ажилд орсон, гарсан тушаал нь олдохгүй учраас шүүхэд ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Тухайн ажилд орсон үед “Хөдөлмөрийн дэвтэр” нээлгэсэн талаар би мэдэхгүй байна. Ажлаас гарахад ч надад хөдөлмөрийн дэвтэр гэж өгч байгаагүй юм. Иймд намайг Зүүнбүрэн сангийн аж ахуйн ногоо бригадад ногоочин, талхан цехэд нормчноор 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Буянжаргал нь “...намайг Зүүнбүрэн сангийн аж ахуйн ногоо бригадад ногоочин, талхан цехэд нормчноор 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Н.Буянжаргал нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн ногоо бригадад ногоочин, талхан цехэд нормчноор 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 223 дугаартай “Шагнах тухай”, мөн 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудын хуулбарууд, гэрч Ч.Түмэнцэцэг, Р.Даваадулам, Б.Мөнхцэцэг нарын шүүхэд Н.Буянжаргалын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Н.Буянжаргал нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн ногоо бригадад ногоочин, талхан цехэд нормчноор 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилласан байдал нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Намжилын Буянжаргалыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн ногоо бригадад ногоочин, талхан цехэд нормчноор 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилласан байдал нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА