Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 651

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг салхитын 3 дугаар хэсэг 180 тоотод оршин суух, 61 настай, эрэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Сэвжид гэцэн овогт Нацагдоржийн Банзрагчийн  /МЮ-55082611/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Н.Банзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1982 ноы 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд механикаар ажилд орж 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн боловч түүнд ажилд орсон тушаалын бичилт хийж, ажлаас халагдсан тушаалын бичилт хийгдээгүй байна. Архиваас лавлагаа авахад ажилд орсон тушаал нь байгаад ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа юм. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд механикаар 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь “...намайг Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд механикаар 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Н.Банзрагч нь Сэлэнгэ аймгийн “Нийтийн аж ахуй үйлчилгээний газар”-ын уурын зууханд механикаар 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайлбал 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Н.Банзрагч нь Сэлэнгэ аймгийн “Нийтийн аж ахуй үйлчилгээний газар”-ын уурын зууханд механикаар 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн “Нийтийн аж ахуй үйлчилгээний газар”-ын даргын 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, №107825 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн ажлын тухай мэдээний 4 дүгээр талд авагдсан  1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажилд авсан талаарх бичилбэр, “Нийтийн аж ахуй үйлчилгээний газар”-ын даргын 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Сарын шагналт цалин олгох тухай”, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 07 дугаар сарын 10-ын өдрийн 141 дугаартай “Болзолт уралдааны шагнал олгох тухай” тушаалуудын хуулбар, гэрч М.Лувсан-Очир, Л.Бум, У.Болд нарын шүүхэд Н.Банзрагчийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Н.Банзрагчийг Сэлэнгэ аймгийн “Нийтийн аж ахуй үйлчилгээний газар”-ын уурын зууханд механикаар 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан болох нь  ажилласан талаарх нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нацагдоржийн Банзрагчийг Сэлэнгэ аймгийн “Нийтийн аж ахуй үйлчилгээний газар”-ын уурын зуухны механикаар 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл  ажилласан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА