Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 453

 

                                             

 

 

 

 

 

 2020        03         18                                      2020/ШЦТ/453

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч А.Алтантуяа, У.Ганзориг, М.Дэлгэрмаа, Г.Цэсмаа, Ц.Тайванжаргал,

Хохирогч Б.Зулцэцэг, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/,

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Г.Батмөнх /ҮД:2508/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нд холбогдох 1906 04341 2277 дугаартай 6 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 21 дүгээр гудамжны 691а тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Э овогт Эын Н /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Н нь:

1. 2019 оны 04 дүгээр сарын 08, 23-ны өдрүүдэд иргэн Н.Бишдэрэмээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 3 удаагийн үйлдлээр нийт 1.675.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

2. 2019 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд иргэн М.Эрдэнэбаатараас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2 удаагийн үйлдлээр нийт 350.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвилан хотхоноос интернэт банкаар шилжүүлэн авч залилсан,

3. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн С.Хүрэлтогтохоос “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 265.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 250.000 төгрөгийг, иргэн С.Банзрагчийн ХААН банкны 5173054713 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 220.000 төгрөгийг, иргэн О.Дашнямын ХААН банкны 5009257622 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 38.000 төгрөгийг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 773.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрнаас интернэт банкаар шилжүүлэн авч залилсан,

4. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд иргэн Ц.Тайванжаргалаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 1.100.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 4 удаагийн үйлдлээр 980.000 төгрөгийг, иргэн О.Дашнямын ХААН банкны 5009257622 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 76.000 төгрөгийг, иргэн О.Баяржаргалын ХААН банкны 5025831408 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 30.000 төгрөгийг буюу нийт 8 удаагийн үйлдлээр 1.686.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14 дүгээр гудамжны 253 тоотоос интернэт банкаар шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн У.Ганзоригоос “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 7 удаагийн үйлдлээр 3.392.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 560.000 төгрөгийг буюу нийт 9 удаагийн үйлдлээр 3.952.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-5-8 тоотоос шилжүүлэн авч залилсан,

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд иргэн Г.Цэсмаагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2018 оны 09 дугээр сарын 16-ны өдөр 1 сая төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49-21 тоотоос интернэт банкаар, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 250.000 төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41Б-201 тоот гэртээ байхдаа интернэт банкаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн О.Баяржаргалын ХААН банкны 5025831408 тоот дансаар 20.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41Б-201 тоотоос интернэт банкаар тус тус шилжүүлэн авч нийт 3 удаагийн үйлдлээр 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 02 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд иргэн Д.Цэвээнсүрэнгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийг Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулан бэлнээр, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 12 тоотоос интернэт банкаар шилжүүлэн авч нийт 2 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд иргэн Т.Лхагвасүрэнгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны 750.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны Дамба дахь салбараас, мөн тухайн өдрөө буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 250.000 төгрөгийг иргэн Ч.Анхбаатарын ХААН банкны 5065099928 тоот дансаар, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг иргэн С.Цэсмаагийн ХААН банкны 5090564000 тоот дансаар, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 159а тоотоос интернэт банкаар, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 350.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ХААН банкны салбар дээрээс, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний 523.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн эцэст байрлах Төрийн банкны салбар дээрээс, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 278.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах Төрийн банкны салбар дээрээс өөрийн Төрийн банкны 108800240125 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч ниит 7 удаагийн үйлдлээр 2.351.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд иргэн Б.Даваадуламаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн 20-691А тоотоос, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 80.000 төгрөгийг Сонгинохайрхан 2 дугаар хороо, 19-3276 тоотоос, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 534.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 396.000 төгрөгийг Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Прадокс гэх газраас, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус интернэт банкаар өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар шилжүүлэн авч нийт 5 удаагийн үйлдлээр 3.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

9.  2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн А.Алтантуяагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 17 удаагийн үйлдлээр 5.683.000 төгрөгийг, иргэн Н.Энх-Эрдэнийн ХААН банкны 5622108672 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 300.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн 5447075392 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 370.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32 дугаар гудамжны 323 тоотоос, 2019 оны 05 дугаар сарын 01-нд 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 16 дугаар хороолол, 71-2-1 тоотоос өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар шилжүүлэн авч нийт 20 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд иргэн Б.Зулцэцэгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 986.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 573.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 427.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 134.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг Дорноговь аймгаас, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 01 дүгээр сарын 26-нд иргэн О.Баяржаргалын 5025831408 тоот ХААН банкны дансаар 100.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос шилжүүлэн авч дансаар нийт 3.220.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Зулцэцэгтэй “зээлийн гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн нотариатын гззарт байгуулж бэлнээр 7 сая төгрөг авч нийт 8 удаагийн үйлдлээр 10.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн иргэн М.Дэлгэрмаагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 175.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны тооцооны төвөөс шилжүүлэн авч нийт 2 удаагийн үйлдлээр 1.675.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 34.815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нын өгсөн: “Би Зулцэцэгт виз гаргаж өгнө гэж 3.200.000 төгрөг авсан. Виз гарахаа болилоо гэсэн учраас Зулцэцэгт мөнгөө буцааж өгч эхэлсэн. 7.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн гэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийхэд 3.200.000 төгрөгийн хохирлоос 1.500.000 төгрөгийн хохирол дутуу байсан. Саппоро дээр Зулцэцэг болон түүний нөхөртэй нь таарахад “үлдэгдэл 1.500.000 төгрөгөө авмаар байна, яг одоо өг” гэсэн. Тэгэхээр нь би “Надад жоохон хугацаа өгөөч ээ. Би 6 сарын үед хүнд бичиг баримт өгөх гэж байгаа. Тэр бичиг баримт нь дунд танай нөхрийн бичиг баримтыг гаргаж өгвөл” гэсэн чинь “Өө хэрвээ манай нөхрийн бичиг баримтыг гаргаад өгчих юм бол чамд 7.000.000 төгрөг өгье. Чи 1.500.000 төгрөгөө барагдуулчих хэрвээ 6 сард бичиг баримт гараад ирэх юм бол 7.000.000 төгрөг өгье” гэхээр нь “тэгье тэгье” гэсэн чинь “тэгвэл хоёулаа урьдчилаад гэрээгээ байгуулчихъя” гэсэн. Тэгэхээр нь би “ямар учиртай гэрээ юм” гэсэн чинь “Чи 1.500.000 төгрөгөө барагдуулчих. Хэрвээ манай нөхрийн бичиг баримт 6 сард гарчих юм бол бид 2 чамд 7.000.000 төгрөг өгье. Гэрээ байгуулсан юм чинь өгөх нь тодорхой” гэсэн. Тэгээд л гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Алтантуяагийн өгсөн: “Би Нд 22 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөг өгсөн. Анх 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр, охиндоо Солонгос улсын виз гаргуулах гэж 2.000.000 төгрөг өгсөн.  Бусад мөнгөнүүдийг болохоор Н бичиг баримт, онгоцны билет, хувийн хэрэгцээндээ зориулж надаас зээлсэн. Тухайн үед надад хувийн шалтгаанаа хэлээд мөнгө зээлдэг байсан. Яг виз гаргана гэж 3.080.000 төгрөгийг надаас  авсан. Би энэ хүүхдийг өмнө харж байгаагүй. Утсаар ярьж байсан, мессеж бичиж байсан. Би мөнгийг нь өөрийн данснаас интернет банкаараа шилжүүлсэн. Миний фэйсбүүк рүү өөрийнхөө сургууль төгссөн тодорхойлолт, ажлын газрынхаа тодорхойлолт хоёрыг явуулсан байсан учраас би шүүхийн байгууллагад ажилладаг юм байна гэж бодоод итгэж байсан. Надаас их хэмжээний мөнгө нэхээгүй учраас би худлаа яриад алга болчихгүй юм байна гэж ойлгосон. Эцэст нь цагдаад хандсанаар бид хоёр харилцахаа больсон. Одоо 6.353.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Ганзоригийн өгсөн: “Би Нтай анх 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүкээр танилцсан. Намайг “Хан-Уул дүүргийн шүүх дээр хүрээд ир” гэсэн. Би ажлын цаг дууссанаас хойш ярьсан чинь “Хан-Уул дүүргийн KFC-д сууж байна, хүрээд ир” гэсэн. Өөрийгөө “шүүхэд ажилладаг. Манай компаниас 5 хүн явах гэж байгаа юм. 2 хүн нь ажлаасаа гарчихсан. Оронд нь 2 хүн явуулна” гэхээр нь би найз охинтойгоо хамт явах гээд Нтай уулзсан. Н надад шүүхэд ажилладаг гэсэн тодорхойлолт үзүүлж байсан. Өөрийгөө эхнэртэй, 3 настай охинтой гэж хэлсэн. “Би охиныхоо нэрээр андгайлъя би ёстой тийм муухай зүйл хийхгүй” гэсэн. Тухайн үед урьдчилгаа гээд 1.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. “Компаний нэрээр явж байгаа болохоор зээлийн гэрээ хийж байгаа юм. Хамгийн гол нь харлахгүй шүү” гэж хэлсэн. Надаас 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 9 удаагийн үйлдлээр 3.992.000 төгрөг залилсан. Энэ хүнийг утсаа авахгүй, олдохгүй байхаар нь 6 сард иргэний үнэмлэхний хаягаар нь очсон. Тэр үед энэ хүн гэртээ байхгүй хажуу айлынх нь хүн байсан. Тэр хүн “манай модон нойлын ард талынх нь модны ард 5 хүний паспорт байсан. Энэ хүн өчигдөр хүүхдүүд далимдуулан ирж аваад явчихсан байна” гэсэн. Н өөрөө болохоор тэгээгүй гээд байгаа. 3.992.000 төгрөгийг шүүхийн байгууллагад ажилладаг гэж хэлж залилж авсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дэлгэрмаагийн өгсөн: “Би урьд нь Солонгос улсад харлан байж байгаад баригдаад ирсэн. Нэг жилээр хар даруулаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр миний нэвтрэх эрх нээгдсэн. Одоо Булган аймагт амьдардаг өөр нэг хохирогч байгаа. Надтай хамт Солонгос улсад байсан. Би тэр эмэгтэйд “миний эрх нээгдчихсэн, дахиад нэг удаа виз гаргуулах гээд үздэг юм уу” гэж хэлсэн чинь “би Хан-Уул дүүргийн шүүхэд архив хийдэг Н гэж залууд материалаа өгчихсөн байгаа. Тэр хүн арван хэд хоногийн дотор виз гаргаж өгнө гэсэн, ажлын шугамаар явуулж өгнө гэсэн” гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Энэ хүн өөрөө над руу эхэлж ярьсан. Тэгээд “та Хан-Уул дүүргийн шүүхийн долоон зуун хэдэн номерын өрөөнд хүрээд ирээ” гэсэн. Энэ хүнтэй уулзсан чинь “та мөнгөө өгөө” гэсэн, тэгэхээр нь би хаширлаад “өнөөдөр бол 1.500.000 төгрөгийг өгч чадахгүй, би маргааш банк ороод өгье” гэж хэлсэн. Маргааш өглөө нь намайг “мөнгөө өг” гэж шамдуулаад байхаар нь “би чамд итгэхгүй байна” гэсэн чинь “манай эгч элчин сайдын яаманд ажилладаг юм. Манай ажилчид явна, би дунд нь 2-3 хүн хавчуулаад явуулах гэж байгаа юм” гэсэн. Тэгээд миний паспортыг хоёр хувь цээж зурагтай хамт авсан. Намайг шалгааж байгаад 1.500.000 төгрөгийг төрийн банкныхаа данс руу хийлгэсэн. Би энэ хүнтэй “юу болж байна миний дүү” гээд утсаар ярьдаг байсан. Надад “онгоцны суудал авна 175.000 төгрөг өг” гэхээр нь би “онгоцны суудал авна гэж зүйл байдаггүй юм байна, чи худлаа хэлээд байна” гэсэн. “Тэгвэл хохь чинь. Бид нар ингээд ажлаараа явах гэж байгаа. Та болихгүй юу. Та харлаж байгаад ирсэн, ганцаараа хил давж чадахгүй” гэж намайг сүрдүүлсэн. Тэгээд 175.000 төгрөгийг Хархорингийн тэндээс өөрийнхөө данс руу хийлгэж авсан. 5 сарын эхээр ээж маань ажил явдал гараад ирчихсэн байсан. Би энэ хүн рүү яриад “юу болж байна” гэсэн чинь “таны виз гарчихсан. Одоо тань руу далан хэдтэй утаснаас залгаж асуух байх. Та өөрийгөө Дорноговь аймагт архивч ажилтай” гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би итгээд юмаа бэлдсэн. Надад хохирсон хохирол их байгаа. Би тэрийг оруулаагүй. Би 1.675.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Зулцэцэгийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сард Нтай виз гаргана гэсэн фэйсбүүк зарын дагуу холбогдоод нөхөртэйгөө хамт Хан-Уул дүүргийн шүүхийн гадаа очиж уулзсан. Тэгэхэд “гэр бүлийн хүмүүс бол 6.000.000 төгрөгөөр аялалын виз гаргаж өгнө. Манайх компаниасаа 3 хүн авч явах эрхтэй болсон. Би өөрөө хил гаргаж өгнө” гэж хэлсэн. “Нэг хүний 1.000.000 төгрөг, гэхдээ та хоёр гэр бүл юм чинь дундаа 1.000.000 төгрөг өгчих” гэсэн учраас нөхөр бид хоёр гэртээ очоод бичиг баримтаа авсан. Тэр үед 1.000.000 төгрөгийг бэлнээр нь авч очсон боловч Н “гэрээ хийгээд дансаар авна” гэсэн учраас би дансаар шилжүүлсэн. Надад “02 дугаар сарын 15-ны өдөр гэхэд явна” гэж хэлсэн. Түүнээс хойш манай нөхөр ажлаасаа гарч, бид хоёр машинаа зараад, хүүхдүүдээ Дорноговь аймагт аав, ээж дээрээ аваачиж өгсөн. Тэгсэн “хойшилчихлоо” гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан. “Виз даруулах гэсэн урьдчилгаа өг гэнэ” гээд бага багаар мөнгө шилжүүлж авч байсан. Би мөнгө нэхэх бүрт нь шилжүүлдэг байсан. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ Дорноговь аймагт аав, ээж дээрээ аваачиж өгчихөөд явах өдрөө хүлээн чемодантай хувцсаа авч буудлаар хэд хоног явсан. Манай нөхөр гэрээний ажилтнаар хөдөлмөрийн бирж дээр бүртгэлтэй байсан. 04 дүгээр сарын 10-ны өдөр шалгалт өгөх гэж байсан Н шалгалтыг нь өгүүлээгүй. 04 дүгээр сарын 10-ны өдөр надтай уулзсан. Би тэр үед энэ хүнээс 2.000.000 төгрөг авах ёстой байсан учраас тэр мөнгөө авах гэж очсон. Тэгсэн миний хажууд нэг хүнтэй утсаар ярьсан. Тэгснээ надад “Энэ хүн манай хамаатны хүн байгаа юм. Найдвартай гаргана. 7.000.000 төгрөг хэрэгтэй, тэр эгч маань 8.000.000 төгрөгөөр гаргадаг. Яг одоо надад бэлнээр хэрэгтэй. Би шалгалтыг чинь мөнгө өгч аргалуулна” гэж хэлээд надтай гэрээ хийгээд мөнгөө авсан. Би иргэн хүнийхээ хувьд нотариатын гэрээндээ итгэсэн. Би 6.340.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Цэсмаагийн өгсөн: “Би Баянгол дүүргийн 73 дугаар сургуульд багшийн мэргэжилтэй байсан. Би энэ хүнтэй анх 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр танилцсан. Энэ хүнээс болж хохирсон бодит, бодит бус хохирол маш их байна. Би анх энэ хүнтэй танилцах үедээ ямар ч цалингийн зээлгүй байсан. Би анх 4.000.000 төгрөгийн зээл авсан. 2 сарын дараа 5.000.000 төгрөгийн зээл нэмж авсан. Надад энэ хүнд өгөх бэлэн мөнгө байгаагүй. Энэ хүн надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивт ажилладаг” гэж хэлсэн. “Төрсөн эгч нь Хан-Уул дүүргийн шүүхэд ажилладаг” гэсэн. “Эгчид нь урилга ирсэн тэр дээр нь бичиг баримтыг нь янзлаад манай дүү бид хоёрыг гаргана” гэж хэлсэн. Би анх дүүгээ явуулна гэж байсан, тэгсэн над руу яриад чамд бас явах боломж байна гэсэн. Манай дүү Тод-Од тухайн үед ажилгүй байсан. “Ажилгүй хүний нэр дээр яаж бичиг баримт бүрдүүлэх вэ” гэсэн чинь “бичиг баримтыг нь шүүхэд ажилладаг болгож бүрдүүлээд гаргана” гэж хэлсэн.  “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр явна” гэж хэлсэн. Би ажлаасаа гарлаа гэдгээ өөр лүү нь залгаж хэлээд войсе /voice/ хийж авсан. Би ажлаасаа албан ёсоор гараагүй 1 жилийн чөлөө авсан. Эхлээд 3 сарын хугацаатай явуулна гэж байснаа сүүлдээ 1 жил болсон. Энэ хугацаанд цувуулсаар байгаад надад 2.270.000 төгрөг өгсөн. Би ажилгүй байсан учраас зээлээ алдахгүйн тулд цалингийн зээл авсан мөнгөнөөсөө буцааж зээлээ төлж байсан.  Би 1 жил ажилгүй байсны эцэст 6 сарын дараа цагдаагийн байгууллагад хандсан. Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст анх өргөдлөө өгсөн. Тэнд очсон Н надад “би чиний цалингийн зээлийг чинь 1 жилийн турш сар бүр төлж барагдуулъя” гэж хэлээд гараар бичиг хийн цагдаад нь өгч байсан. Дараа нь Баянзүрх дүүрэг дээр ирээд Дүүрэнбаяр гэж мөрдөгчид мэдүүлэг өгөх үед тэр бичиг байхгүй байсан. Би авах мөнгөө авсан. Ийм олон хүний амьдралаар тоглосон хүн хариуцлагаа хүлээгээсэй гэж бодож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Тайванжаргалын өгсөн: “Н надтай анх танилцахдаа  өөрийгөө “шүүхийн архивын ажилтан” гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн 2 дугаар шүүхийн гадаа уулзаж гадаад паспортоо 2 хувь цээж зурагтай хамт өгсөн. “Манай ажлын газраас гадагшаа аяллаар хэдэн хүн явуулах гэж байгаа, тэр дунд нэрийг чинь оруулаад явуулж өгч болно” гэсэн. Урьдчилгаа 1.000.000 төгрөг гэж анх авсан. Би нэхсэн мөнгийг нь тухай бүр нь өгч байсан. Би 2.1860.000 төгрөг өгсөн. Тэрнээс гурван зуун хэдэн мянган төгрөгийг бэлэн өгсөн. Тэр баримтгүй учраас нэхэмжлээгүй. Надад 500.000 төгрөг буцааж өгсөн. Би баримттай 1.686.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

1. 2019 оны 04 дүгээр сарын 08, 23-ны өдрүүдэд хохирогч Н.Бишдэрэмээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 3 удаагийн үйлдлээр нийт 1.675.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр
гаргасан өргөдөл /хх.1.7-8/,

Иргэн Н.Бишдуламын 5114282139 тоот данснаас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 600.000 төгрөг, 900.000 төгрөг, 5114432062 тоот Н.Бишдуламын данснаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 175.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаархи дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.9-10/,

Э.Нын 108800240125 тоот Төрийн банкны дансны хуулга /хх.1.56, 59, хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Бишдэрэмийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн дүү болох Дэлгэрмааг БНСУ-руу явуулж өгнө гэсэн хүний дугаарыг аваад өөрийн 99162655 дугаараас 86161449 гэх дугаарт залгаж үзэхэд Намсрай гэх хүнтэй холбогдож “Солонгос явуулах боломж байна уу” гэж асуухад Намсрай нь “нэг хүний зай байгаа, найдвартай Солонгос гаргана, та маргааш гэхэд паспорт болон урьдчилгаа мөнгө 1.500.000 төгрөг аваад хүрээд ир” гэсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороололд байрлах KFC түргэн хоолны газарт уулзахад Намсрай нь надад “шүүхийн ажилтнаар гаргах болно, энэ нь нууц шүү, та битгий хүнд хэлээрэй” гээд миний паспорт 2 хувь цээж зурагтай авсан. Тэр өдөр 5 дахь өдөр байсан тул би Намсрайд “эгч нь 1 дэх өдөр мөнгө шилжүүлье” гэж хэлэхэд Намсрай “үгүй эгчээ, та мөнгөө яаралтай хийхгүй бол ганцхан хүний зай байгаа, тэглээ ч хүн мөнгөө өгвөл ажлыг нь бүтээх гэж хичээх болно” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад... 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49б-5 тоотод байх гэрээсээ интернэт банкаар 1.500.000 төгрөгийг 900.000 төгрөг, 600.000 төгрөгөөр нь хоёр хувааж Э.Нын Төрийн банкны 108800240125 тоот дансаар шилжүүлсэн. Дараа нь Э.Нд “онгоцны билетний урьдчилгаа хэрэгтэй байна” гэхээр нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Сандэй плаза дотор явж байхдаа интернэт банкаар 175.000 төгрөг явуулсан байгаа. Ингээд нийт 1.675.000 төгрөг өгсөн байгаа. Би дээрхи мөнгийг төрсөн дүү Бишдуламын 5114282139 тоот данснаас явуулсан байгаа... Э.Н өөрийгөө Хан-Уул дүүргийн шүүхэд туслахаар ажиллаж байсан бөгөөд манай дарга бид хоёр нийлж нууц маягаар Солонгос руу хүмүүс гаргаж байгаа, сардаа ганц хоёрхон л хүн гаргадаг гэж хэлж байсан учир итгэж мөнгөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.19-20, 82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 04 сарын үед мөнгөний аймаар их хэрэг  гарчихаад  байсан   юм.   Тэгээд  яаж  амархан мөнгө олох вэ? гэж бодоод ... фэйсбүүкт зар тавиад Бишдэрэм гэж эмэгтэйтэй танилцаж түүнээс эхлээд визний урьдчилгаа гэж 1.500.000 төгрөгийг өөрийнхөө Төрийн банкны дансаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 900.000 төгрөг, 600.000 төгрөгөөр хоёр хувааж авсан. 10-аад хоногийн дараа дахин мөнгөний хэрэг болоод байхаар нь би “виз гарчихсан эгчээ, билет захиалах мөнгө өгчих” гэж худлаа яриад 175.000 төгрөгийг мөн өөрийнхөө Төрийн банкны 108800240125 тоот дансаар авсан. Би Бишдэрэм эгчээс нийт 1.675.000 төгрөг авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.82-83/,

2. 2019 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хохирогч М.Эрдэнэбаатараас “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч 2 удаагийн үйлдлээр нийт 350.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвилан хотхоноос интернэт банкаар шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарын өгсөн: “... Би Н гэх хүн фэйсбүүк зар дээр Солонгос улсад найдвартай гаргаж зуучилна гэсэн зарын дагуу Н гэх хүний Төрийн банкны данс руу 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 150.000 төгрөг тус тус Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвилан хотхонд байхдаа өөрийн 5360359712 дугаартай данснаас шилжүүлж байсан... Би Н гэх хүнд өөрийн гадаад паспорт 2 хувь цээж зураг нийт 350.000 төгрөг өгч байсан. Н нь өөрийгөө Чингис автомбу гэх нэртэй компанид менежер гэсэн. Чингис автомбу ХХК нь Солонгос улсаас машин зөөдөг компани гэж хэлж байсан. Тухайн үед надад хоёулаа хамт хилээр гарна, би машинаа аваад буцаад Монгол руу явна, чи тэндээ үлдээрэй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.116-118/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч М.Эрдэнэбаатарын 5360359712 дугаартай ХААН банкны дансны хуулга болон холбогдох бусад материал /хх.1.119-125/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Маамын Эрдэнэбаатар гэх хүнийг 2019 оны 05 дугаар сараас хойш танина. Би тэр хүнтэй визний шугамаар танилцаж байсан... Эрдэнэбаатар гэх хүн надад 8 сарын орчимд өөрийн гадаад паспорт болон мөнгийг өгч байсан. Мөнгийг өгөхдөө 200.000 болон 150.000 төгрөгөөр тус тус миний Төрийн банкны 108800240125 тоот дансанд мөнгийг хийж байсан... Би тэр хүнээс авсан мөнгийг өөртөө авсан...” гэх мэдүүлэг /хх.1.140-141/,

3. 2019 оны 09 дүгзэр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч С.Хүрэлтогтохоос “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 265.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 250.000 төгрөгийг, иргэн С.Банзрагчийн ХААН банкны 5173054713 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 220.000 төгрөгийг, иргэн О.Дашнямын ХААН банкны 5009257622 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 38.000 төгрөгийг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 773.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрнаас интернэт банкаар шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хүрэлтогтохын өгсөн: “... Би Н гэх хүн фэйсбүүк зар дээрээ Солонгос улсад найдвартай гаргаж зуучилна гэсэн зарын дагуу Н гэх хүний Төрийн банкны данс руу 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 65.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саппора дээр Нтай уулзаад шилжүүлсэн.

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байранд байхдаа интернэт банкаар шилжүүлж байсан,

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5447075392 дугаартай дансанд 250.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байранд байхдаа интернэт банкаар шилжүүлж байсан,

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5173054713 тоот дансанд 90.000 төгрөг namsraijawd гэсэн утгатай Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байранд байхдаа интернэт банкаар шилжүүлж байсан,

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5173054713 тоот дансанд 130.000 төгрөг namsraijaw гэсэн утгатай Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байранд байхдаа интернэт банкаар шилжүүлж байсан,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5009257688 тоот дансанд 38.000 төгрөг namsraijawd гэсэн утгатай тус тус өөрийн 5058157471 гэсэн тоот данснаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байранд байхдаа интернэт банкаар шилжүүлж байсан. Ингэснээр би нийт 773.000 төгрөгийг Нд өгч байсан... Н нь надтай анх уулзахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг гэж хэлсэн. Тэгээд би ажлыг чинь мэдмээр байна гэхэд энэ чинь ажлын нууц гэх зэргээр ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.129/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч С.Хүрэлтогтохын 5058157471 тоот ХААН банкны дансны хуулга болон холбогдох бусад баримт материалууд /хх.1.130-139/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... С.Хүрэлтогтох гэх хүнээс 500.000 орчим төгрөг авч байсан... Би тэр хүмүүст /хохирогч М.Эрдэнэбаатар, С.Хүрэлтогтох нарт/ өөрийгөө Чингис автобус гэх нэртэй компанид ажилладаг гэж хэлж байсан. Тийм нэртэй компани бол байхгүй, би тухайн хүмүүсээс материалыг нь авах гэж худлаа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.141/,

4. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Ц.Тайванжаргалаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 1.100.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 4 удаагийн үйлдлээр 980.000 төгрөгийг, иргэн О.Дашнямын ХААН банкны 5009257622 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 76.000 төгрөгийг, иргэн О.Баяржаргалын ХААН банкны 5025831408 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 30.000 төгрөгийг буюу нийт 8 удаагийн үйлдлээр 1.686.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14 дүгээр гудамжны 253 тоотоос интернэт банкаар шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл, Ц.Тайванжаргалын 5234006410 дугаартай ХААН банкны дансны хуулга, иргэн Б.Булганцэцгийн 5234057636 тоот ХААН банкны дансны хуулга болон холбогдох бусад материалууд /хх.1.166-177/,

Төрийн банкны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3620 дугаартай албан бичиг, Ц.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.1.201-209/,

ХААН банкны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 29/6233 дугаартай албан бичиг, холбогдох дансны хуулгууд /хх.1.211-250, хх.2.1-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тайванжаргалын өгсөн: “... Би өөрийн эхнэр болох Б.Булганцэцэгийн ХААН банкны 5234057636 гэсэн тоот данснаас Э.Нын өгсөн дансанд 8 удаагийн гүйлгээгээр 2.186.000 төгрөгийг өгсөн. Үүнд:

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн ХААН банкны АТМ-ээс 5806053484 тоот данс руу,

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-253 тоотод байхдаа 5806053484 тоот данс руу,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-253 тоотод байхдаа 5447075392 тоот данс руу,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-253 тоотод байхдаа 5447075392 тоот данс руу,

Би өөрийн 5234006410 тоот данснаас гуйлгээ хийж байсан. Үүнд:

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 830.000 төгрөг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хөтөл төвийн ХААН банкны АТМ-ээр 5447075392 тоот данс руу,

  1. оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-253 тоотод байхдаа 5447075392 тоот данс руу,
  2. оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 76.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-253 тоотод байхдаа 5009257622 тоот данс руу /О.Дашням/,
  3. оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 30.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-253 тоотод байхдаа 5025831408 тоот данс руу тус тус шилжүүлж байсан... Н нь надад өөрийгөө Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан гэж танилцуулж байсан. Н нь хэлэхдээ манай ажлын хүмүүс амралтаар явах гэж байгаа, тэгээд тэр хүмүүс дээр нэмээд 2 хүний виз гаргах гэж байна гэсэн... Н миний хохирлоос нийт 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа... одоо Наас 1.686.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.2.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Пүрэвжавын өгсөн: “... Би ХААН банкинд 5806053484 дугаарын данс эзэмшдэг. Би ах Э.Нын гэрт 2014-2016 оны хооронд оюутан байх хугацаандаа гэрт нь амьдарч байсан ба тэр үед ах маань хааяадаа миний ХААН банкны картыг авч хэрэглэдэг байсан... манай ах Э.Н нь дансанд маань мөнгө хийлгээд авч байсан эсэхийг санахгүй мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.187-188/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Би нийт 2.186.000 төгрөгийг Тайванжаргалаас дансаар авсан бөгөөд буцаагаад 500.000 төгрөгийг цувуулан өгсөн. Одоо түүнд 1.600.000 төгрөгийг өгөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.187-188/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

5.  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хохирогч У.Ганзоригоос “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 7 удаагийн үйлдлээр 3.392.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 560.000 төгрөгийг буюу нийт 9 удаагийн үйлдлээр 3.952.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-5-8 тоотоос шилжүүлэн авч залилсан,

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Г.Цэсмаагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2018 оны 09 дугээр сарын 16-ны өдөр 1 сая төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49-21 тоотоос интернэт банкаар, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 250.000 төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41Б-201 тоот гэртээ байхдаа интернэт банкаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн О.Баяржаргалын ХААН банкны 5025831408 тоот дансаар 20.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41Б-201 тоотоос интернэт банкаар тус тус шилжүүлэн авч нийт 3 удаагийн үйлдлээр 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн У.Ганзоригоос бичгээр гаргасан өргөдөл, У.Ганзоригийн ХААН банкны 5041342587 тоот дансны хуулга /хх.2.35-40/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.2.46-57/,

Төрийн банкны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5408 тоот албан бичиг, Э.Нын дансны хуулга /хх.2.78-104/,

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “өөрийн 88008187 дугаараас Э.Нын 86161449 дугаар луу залгаж дуудахад би өмгөөлөгчөө аваад маргааш ирж мэдүүлэг өгнө, одоо шүүхийн архивын тайлангийн хурлын ажлаар Гачууртад явж байна гэж хэлснийг тэмдэглэл болгож бичив” гэх тэмдэглэл /хх.2.42/,

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/845 дугаартай: “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Г.Батбаяр гэх хүн манай байгууллагад ажиллаж байгаагүй байна” гэх албан бичиг /хх.2.129/,

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13487 тоот: “... Э овогтой Н нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Шүүхийн төрөлжсөн архивын судлаач-архивчаар, хүүхэд асрах чөлөөтэй байсан судлаач-архивч Э.Маралын оронд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн болно” гэх албан бичиг /хх.2.131/,

Э.Ныг ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/47, 2018 оны 08 дугаар сарын 06 ны өдрийн Б/84 дүгээр тушаалын хуулбарууд /хх.2.132-133/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.2.78-105, хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Ганзоригийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Солонгосын фэйсбүүк группээс “байгууллагаар виз асуудалгүй гаргаж өгнө” гэсэн зарын дагуу холбогдож 19 дүгээр хорооллын KFC түргэн хоолны газар уулзахад тухайн хүн нь өөрийгөө “шүүхийн архивт ажилладаг, Солонгосын элчинд таньдаг хүн нь байдаг юм, мөнгө нь байхад /нэг хүний 4 сая төгрөг болно, 2 хүн 8 сая төгрөг болно/ Солонгос руу асуудалгүй гаргаж өгнө” гэж танилцуулсан ба баталгаа гээд өөрийнхөө ажилд орсон тушаалаа үзүүлээд, энэ миний баталгаа болно гэж байсан. Тэгэхээр нь хадам ээж бид хоёр тухайн хүнээс баталгаа болгож маш их олон зүйлийг асуухад бид хоёрт хуулийн талаас нь маш их зүйл яриад байсан ба “манай шүүхийн архивт хэсэг хүмүүс Солонгос явах гээд, үүнд нь 2 хүн нэмж байгаа юмаа” гэж хэлээд урьдчилгаа 1 сая төгрөгийг /2019 оны 04 дүтээр сарын 03-ны өдөр/ ТБД-андуудын Старт центерт ирж зээлийн гэрээ байгуулаад би өөрийн данс болох ХААН банкны 5041342587 тоот данснаас тухайн хүний Төрийн банкны 108800240125 тоот данс руу нь шилжүүлсэн юм. Мөн тухайн өдрөө 5-6 хоногийн дараа манай шүүхийн архивт ажилладаг гэсэн тушаал гарна, үүн дээр ирж гарын үсэг зурах талаар болон 14 хоногийн дараа веб сайтаар нь ороод Солонгосын визээ шалгаж болох талаар хэлсэн ба хамгийн сүүлийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг “Солонгос улс руу явуулна, 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Тэргэлийг Солонгос улс руу найдвартай явуулна” гэж тухайн өдрөө хэлсэн... Би өөрийн 5041342587 гэсэн ХААН банкны данснаас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр визний урьдчилгаа гэж 1 сая төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний тикетний урьдчилгаа гэж 310.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин тикетний урьдчилгаа 310.000, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тикетний үлдсэн мөнгө гэж 1.032.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-нд нийт мөнгөний сүүлийн мөнгө гэж 290.000 төгрөг авсан, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөнгө дутсан гэж 140.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр яг сүүлийн мөнгө гэж 310.000 төгрөгийг тус тус Э.Нын Төрийн банкны 108800240125 гэх тоот дансанд хийж байсан ба эдгээр гүйлгээнээс гадна 2019 оны 05 дугаар сарын 21-нд Н нь “миний интернэт банк блоклогдсон байна, манай ахлахын данс руу хийчих” гээд 5447075392 тоот дансанд 310.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “тикет авах мөнгө дутсан” гээд 250.000 төгрөгийг тус дансанд шилжүүлсэн. Ингээд би нийт 3.952.000 төгрөгийг шилжүүлж байсан. Би тухайн мөнгөнүүдийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-5-8 тоот гэртээ байхдаа явуулж байсан ба хамгийн эхний өгсөн мөнгийг ТБД андуудад байхдаа өгч байсан... Нын Төрийн банкны данс болох 108800240125 тоот данс руу өөрийн ХААН банкны данснаас 3.392.000 төгрөг, Энхцэцэг гэх Нын ахлахын ХААН банкны 5447075392 тоот данс руу 560.000 төгрөг шилжүүлсэн юм. Нийт 3.952.000 төгрөгийг Н гэх хүнд өгсөн... миний мөнгөнөөс нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.2.62-64, 147-148/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сард би өөрийн ашигладаг фэйсбүүк цахим хуудсанд “Солонгос улсын визэнд зуучилна” гэсэн зар тавьсан. Ингээд зар тавьсан өдөр миний 86161449 дугаарын утас руу Ганзориг гэх хүн залгаж яриад “Солонгос улсын визэнд оръё, чамтай уулзъя” гэж хэлэхээр нь би Хан-Уул дүүргийн автобусны буудлын арын KFC дотор уулзахаар тохирсон. Ингээд Ганзориг хадам ээжтэйгээ хамт ирж надтай уулзахаар нь би “3 сарын визний материал элчин рүү өгөх гэж байгаа юм, энэ хүмүүс дунд 2 хүний материал авах юм, чи материалаа өгөх юмуу” гэж асуухад зөвшөөрсөн. Ингээд би “2 хүн явуулахад төлбөр нь 2.500.000 төгрөг болно, урьдчилгаа 1 сая төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлэхэд Ганзориг зөвшөөрсөн. Ингээд бид нар салсан ба орой миний Төрийн банкны 108800240125 дугаартай дансанд Ганзориг 1  сая төгрөг шилжүүлж хийсэн. Ингээд 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа над руу Ганзориг утсаар ярьж “виз гарсан уу, юу болсон бэ” гэж асуухаар нь би “виз чинь гарч байна, билет захиалах мөнгө хэрэгтэй байна” гэж худлаа хэлж бага багаар мөнгө авсаар байгаад 2.952.000 төгрөг авсан ба өмнө авсан 1 сая төгрөгтэйгөө нийлээд 3.952.000 төгрөгийг авсан ба Ганзоригоос авсан мөнгийг өр төлбөртөө төлөөд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.2.146/,

Иргэн Г.Цэсмаагаас бичгээр гаргасан өргөдөл, мөрдөгчийн тэмдэглэл /хх.2.158/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримт материалууд /хх.2.161-187, хх.3.5-19, хх.4.227-250, хх.5.1-3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Цэсмаагийн өгсөн: “... Би хамгийн анх 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ХААН банкны 5090564000 гэсэн тоот данснаас 5806053484 тоот дансанд 1 сая төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49-21 тоот гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн данснаас ХААН банкны 5806053484 тоот дансанд 250.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 416-201 тоот гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн, түүний дараа 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “бензиний мөнгөгүй болчихлоо” гэхээр нь 5025831408 тоот дансанд 20.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 416-201 тоот гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлж тус тус өгч байсан... Би Н гэх хүнд яг бодитоор бол 1.270.000 төгрөг өгсөн... Н нь надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан” гэж танилцуулж байсан. Н нь хэлэхдээ “Шүүхийн нэр дээр урилга ирсэн байгаа, танай дүүг шүүхийн ажилтан болгож бичиг баримтыг цэгцлээд урилгаар явуулна” гэж хэлж байсан... Н надад учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх.3.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тод-Одын өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын сүүлээр намайг гэртээ байж байтал манай эгч орой ирээд “Н гэдэг хүнтэй танилцлаа. Энэ хүн шүүхийн байгууллагад ажилладаг, шүүхэд Солонгос 2 хүний урилга ирсэн байгаа юм байна, найдвартай хүн Солонгос улс руу явуулна гэж байна, чи энэ хүнтэй уулзаад үз” гэж хэлээд тэр хүний утасны дугаарыг өгсөн... Ингээд би тэр хүнтэй утсаар холбогдож яриад Хан-уул дүүргийн шүүхийн гадна уулзахад тэр хүн “би шүүхэд ажилладаг юмаа, манай байгууллагад 2 хүний урилга ирсэн байгаа, би танай эгчтэй чинь холбогдож чамайг явуулахаар болсон, чи гадаад паспорт, бичиг баримтаа урьдчилгаа 1 сая төгрөгтэй аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч рүүгээ яриад “Намсрай гэх хүнтэй уулзлаа, намайг мөнгөө бичиг баримттайгаа аваад ир гэж байна, та данснаасаа 1 сая төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн юм. Ингээд миний дансанд 1 сая төгрөг орж ирэхээр нь уг мөнгийг ХААН банкны 19-ийн үйлчилгээний төвд байдаг салбар дээр очиж Намсрайн данс руу хийж баримт авсан юм... үүнээс хойш манай эгч Цэсмаа Намсрайтай холбогдож байсан...” гэх мэдүүлэг /хх.2.204/,

Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13487 дугаартай албан бичиг /хх.2.232-234/,

6. 2019 оны 02 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд хохирогч Д.Цэвээнсүрэнгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулан бэлнээр, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 12 тоотоос интернэт банкаар шилжүүлэн авч нийт 2 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.3.49-51/,

Д.Цэвээнсүрэн, Э.Н нарын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай зээлийн гэрээ /хх.3.52-53/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, Д.Цэвээнсүрэнгийн 5007357481  тоот дансны хуулга /хх.3.78-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнгийн өгсөн: “... Би Н гэх хүнд анх визний мөнгө гэж 700.000 төгрөг өгсөн. Тэгээд больё гээд мөнгөө эргүүлж авсан байж байгаад тэрнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулаад 1 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын тэнд байхдаа өгч байсан... 200.000 төгрөгийг /2019.02.28/ Нын Төрийн банкны дансанд тэмдэгтийн хураамж гэж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 12 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн... Н нь надад өөрийгөө Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан гэж танилцуулж байсан. Н нь хэлэхдээ “Шүүхийн нэр дээр урилга ирсэн байгаа, танай дүүг шүүхийн ажилтан болгож бичиг баримтыг цэгцлээд урилгаар явуулна” гэж хэлж байсан. Н миний хохирлоос барагдуулсан зүйл байхгүй байна... Наас 1.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.3.77/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

7. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Т.Лхагвасүрэнгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны 750.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны Дамба дахь салбараас, мөн тухайн өдрөө буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 250.000 төгрөгийг иргэн Ч.Анхбаатарын ХААН банкны 5065099928 тоот дансаар, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг иргэн С.Цэсмаагийн ХААН банкны 5090564000 тоот дансаар, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-159а тоотоос интернэт банкаар, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 350.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ХААН банкны салбар дээрээс, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний 523.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн эцэст байрлах Төрийн банкны салбар дээрээс, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 278.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах Төрийн банкны салбар дээрээс өөрийн Төрийн банкны 108800240125 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч ниит 7 удаагийн үйлдлээр 2.351.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаархи бичгээр гаргасан өргөдөл /хх.3.83/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримтууд болон холбогдох бусад баримт материалууд /хх.3.84-92, 136-139/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Миний бие 2019 оны 03 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улс руу явахаар хөөцөлдөж байсан юм. Гэтэл фэйсбүүк дээр “Солонгос улс руу 3 хүнд аялалын виз гаргаж өгнө” гэсэн зар тавигдсан байсан бөгөөд утасны дугаар нь 86161449 гэсэн дугаар байсан. Тус дугаар луу утасдаж ярьтал эрэгтэй хүн байсан. Тэр хүнтэй 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хажууд уулзсан ба өөрийгөө тус “иргэний хэргийн шүүхэд ажилладаг ба ажлын шугамаар БНСУ-руу хэдэн хүн авч явах гэж байгаа юм, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 5 хүн явна, одоо би өөрөө 2 хүн олж цуг явах юм, виз гаргуулахад 4 сая төгрөгөөр гаргана, эхний ээлжинд 1 сая төгрөгииг бэлнээр өгөөд, үлдсэн мөнгийг нь виз гарсны дараа авна” гэж хэлээд иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг аваад явсан... Би 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны Дамба дахь салбараас 750.000 төгрөгийг бэлнээр 108800240125 дугаартай дансруу шилжүүлсэн /хх.3.83/, мөн тухайн өдрөө орой нь мөн 250.000 төгрөгийг төрсөн эгч Мядагсүрэнгийн Хаан банкны 5505053293 дугаартай данснаас мобайлаар шилжүүлсэн /5065099928/. ...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “бичиг баримт бүрдүүлэх мөнгө дутлаа” гээд 100.000 төгрөгийг Б.Энхжаргал гэх хүний данснаас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-159а тоот гэртээ байхдаа шилжүүлсэн /5090564000-Цэсмаагийн данс данс руу/, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөр нэг хүнд өгөх мөнгө гэж 100.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-159а гоот гэртээ байхдаа шилжүүлсэн /Э.Нын эхнэр Энхцэцэгийн 5447075392 дансруу/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “чиний виз чинь гарчихсан байгаа манай даргад байгаа шүү, одоо онгоцны билет авах хэрэгтэй байна, 350.000 явуул” гэхээр нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ХААН банкны салбар дээрээс 350.000 төгрөгийг өөрийн нэрээр бэлнээр нь Төрийн банкны 108800240125 дугаартай данс руу шилжүүлсэн /Зхх-н 83/, мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “билет авахад мөнгө чинь дутаад байна, 523.000 төгрөг явуул” гэхээр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн эцэст байдаг Төрийн банкны салбар дээрээс бэлнээр нь 108800240125 дугаартай данс руу шилжүүлсэн /3хх.83/, хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөн “билетын мөнгө дутаад байна” гэхээр нь түүний данс руу 278.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг Төрийн банкны салбар дээрээс Нын 108800240125 дугаартай данс руу шилжүүлсэн /Зхх-н 84/... Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 23, 29-ний өдрүүдэд холбогдоход орой 23 цагаас БНСУ-руу ниснэ гэж тийзний зураг чатаар 2 удаа явуулсан. Тэгээд түүнээс хойш Э.Нтай холбогдохоор удахгүй түр хүлээчих гэсээр одоог хүрсэн... Би 2019 оны 06 дугаар сарын үеэр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр очиж тус газрын нэг эмэгтэй ажилтантай уулзаж “Эын Н гэх хүн танай байгууллагад ажилладаг юм уу” гэж асуухад “наад хүн чинь өмнө нь ажилладаг байсан, одоо харин залилангийн хэрэг хийгээд яваад байгаа юм шиг байна лээ, цагдаагийн байгууллагад ханд” гэж хэлсэн. Нд нийт 2.351.000 төгрөг өгсөн... 2.351.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.3.100-101, 134-135/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 03 дугаар сарын үеэр фэйсбүүк дээр “Солонгос улсын визинд зуучилж өгнө” гэсэн зар тавьсан бөгөөд миний фэйсбүүк чат руу Т.Лхагвасүрэн нь өөрийнхөө хаягнаас би Солонгос улс руу явмаар байна, уулзъя гэсэн юм... би түүнд хандаж “би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд архивчаар ажилладаг юм, манай байгууллагад БНСУ-аас архивын материалтай 2 хүн 7 хоногийн хугацаатай танилцах албан урилга ирсэн бөгөөд байгууллагаас 2 хүн яваад ирэх юм, тус 2 хүн дээр өөрийн чинь материалыг нэмээд оруулаад өгье эхний ээлжинд 1 сая төгрөг өгчих, би виз гаргаж өгөхөд урьдчилгаанд авъя, ер нь нийт 2.500.000 төгрөг болно” гэж хэлсэн юм. Тэгээд 1 сая төгрөгийг уулзсан өдрөө буюу 2019 оны 03 сард өөрийнхөө 108800240125 дугаартай Төрийн банкны дансандаа 1 сая төгрөгийг шилжүүлж авсан... тус мөнгийг аваад өр зээлэндээ хүнд өгөөд дуусгасан... тэгээд тэр өдрөөс хойш 30 хоногийн дараа виз чинь гарчихлаа одоо онгоцны тийзээ захиалах гэж байна, мөнгөө явуул гэж худал хэлээд 4, 5 хувааж 1.500.000 төгрөгийг өөрийнхөө Төрийн банкны дансанд шилжүүлж аваад мөн өр зээлэндээ хэрэглэж зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.3.113/,

8. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хохирогч Б.Даваадуламаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн 20-691А тоотоос, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 80.000 төгрөгийг Сонгинохайрхан 2 дугаар хороо, 19-3276 тоотоос, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 534.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 396.000 төгрөгийг Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Прадокс гэх газраас, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус интернэт банкаар өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар шилжүүлэн авч нийт 5 удаагийн үйлдлээр 3.310.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.3.149-151/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, 5166170502 тоот Б.Даваадуламын ХААН банкны дансны хуулга, холбогдох бусад материалууд /хх.3.169-178/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваадуламын өгсөн: “... Би нөхөр Баярцогт, 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр бид хоёр олон жил гадаад улсаар явж ажиллаж амьдарч байгаа юм. Хамгийн сүүлд Солонгос улсад ажил хийж байхдаа визний хугацаа дууссан боловч ирээгүй буюу харлаж хэдэн жил ажиллаж байгаад Монгол улсад 2017 оны 05 дугаар сард ирсэн. Визний хугацаа дууссан боловч хилээр буцаад гараагүй үндэслэлээр хар тамга даруулаад ирсэн... 2 жилийн хугацаа өнгөрөөд дээрхи хар тамганы хугацаа дуусдаг бөгөөд дээрхи хугацаа дууссан учраас дахиж Солонгос улс руу явъя гэж бодсон. Тэгээд нэг өдөр фэйсбүүк цахим хуудсаар юм үзээд сууж байтал “Солонгос улс дахь Монголчууд” гэсэн групп дээр “Enhee Engi” гэсэн нэрээр бүртгэлтэй хүн “Солонгос улс руу яаралтай явах хүнийг групп аялалд бүртгэж байна, визэнд зуучилна” гэсэн зар тавьсаны дагуу өөрийнх нь тавьсан 90000856 дугаарын утас руу би өөрийнхөө 86150134 дугаарын утсаараа залгаад “би урьд нь харлаж байсан, одоо танай группын аялалаар гарч болох уу” гэж асуусан чинь нэг эрэгтэй хүн байсан бөгөөд “болно, ирээд уулзчих” гэж хэлсний дагуу Хан-Уул дүүргийн байрны үүдэнд уулзсан. 30 орчим насны, дунд зэргийн нуруутай, өөрийгөө Н гэж танилцуулсан залуу байсан бөгөөд “Шүүхиин ерөнхий архивын газарт ажилладаг, манай дарга бид хоёр Солонгос улс руу хүмүүс гаргах гэж байгаа юм, даргыг Ариунжаргал гэдэг” гэж нэрийг нь хүртэл хэлсэн. Тэгээд “2 хүн л гаргана, урьдчилгаа хүн тус бүрт 1 сая төгрөг өгчих юм бол визийг чинь 2019 оны 05 дугаар сарын 15-наас өмнө шууд гаргаж өгнө” гэж хэлсэн. Би Нтай 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр уулзсан юм... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны үед байх Н 86161449 дугаарын утсаараа миний 86150134 дугаарын утас руу залгаад “виз чинь гарах дөхөж байна, явах дөхөж байна, нөхөр та хоёр нийлээд 2 сая төгрөг онгоцны билетний мөнгө хийгээдэх, тэгээд манай захирал та хоёрыг харж үзээд тал зардлыг чинь компаниас даахаар болсон” гэж хэлсэн. Би итгээд 2 сая төгрөгийг хуваагаад Төрийн банкны данс руу нь хийсэн. Би Э.Нд нийт 5 удаагийн дансны гүйлгээгээр нийт 3.310.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн гүйлгээнүүд нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн 5166170502 гэх тоот данснаас 2 удаа 1 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /нийт 2 сая төгрөг/, Сонсголонгийн 20-691А тоотын гадна шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 80.000 төгрөгийг Сонгинохайрхан 2 дугаар хороо, 19-3276 тоот гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн, 04 дүгээр сарын 11-ний өдөр 534.000 төгрөг, 04 дүгээр сарын 12-ны өдөр 396.000 төгрөгийг Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Прадокс гэх газарт байхдаа интернэт банкаар шилжүүлж байсан. 04 дүгээр сарын 29-ний өдөр 300.000 төгрөгийг Сонгинохайрхан 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банк ашиглан тус тус дансаар шилжүүлсэн. Би Нд шилжүүлсэн 3.310.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.3.143-154, хх.4.11/,

9.  2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хохирогч А.Алтантуяагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 17 удаагийн үйлдлээр 5.683.000 төгрөгийг, иргэн Н.Энх-Эрдэнийн ХААН банкны 5622108672 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 300.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн 5447075392 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 370.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32 дугаар гудамжны 323 тоотоос, 2019 оны 05 дугаар сарын 01-нд 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 16 дугаар хороолол, 71-2-1 тоотоос өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар шилжүүлэн авч нийт 20 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох бармитууд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл, дансны хуулга /хх.4.15-16, 17-36/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Алтантуяагийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай охин Номинг “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дүүргийн байрны гадна паспортоо аваад ир” гэж хэлсэн байсан. Тэгээд манай охиныг паспортаа аваад очтол “дахиад нэг хүний шаанс гарч магадгүй” гэж хэлсэн байсан. Тэгээд орой нь урьдчилгаа сая төгрөг хийсэн. Тэгтэл маргааш нь өглөө над руу утсаар залгаад “дахин нэг хүний шаанс гарсан, нөхрийнхөө паспортыг яаралтай өгөөд явуул” гэсэн. Тэгээд манай охин бас аваачиж өгсөн... Би өөрийн ХААН банкны 5032126941 тоот данснаас Нын Төрийн банкны 108800240125 гэсэн тоот дансанд 17 удаа, Цогтын Энхцэцэг гэх хүний 5447075392 тоот дансанд 2 удаагийн үйлдэл, Нямаа гэх хүний 5622108672 тоот дансанд 1 удаа мөнгө шилжүүлсэн. Ингээд нийт 20 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд:

2019 оны 03 дугаар сарын 18-нд 1 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 03 дугаар сарын 19-нд 1 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 04 дүгээр сарын 06-нд 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 04 дүгээр сарын 06-нд 140.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 toot гэртээ байхдаа,

2019 оны 04 дүгээр сарын 15-нд 453.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 05 дугаар сарын 01-нд 1.080.000 төгрөгийг манай ажлын газрын Ө.Нямгэрэл миний өмнөөс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 71-2-1 тоот ажлын байран дээрээс шилжүүлсэн,

2019 оны 05 дугаар сарын 09-нд 240.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 05 дугаар сарын 10-нд 100.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 05 дугаар сарын 16-нд 330.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 05 дугаар сарын 13-нд 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 05 дугаар сарын 20-нд 200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 05 дугаар сарын 30-нд 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа, /5622108672 данс руу/

2019 оны 05 дугаар сарын 30-нд 70.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа, /5447075392 данс руу/

2019 оны 06 дугаар сарын 05-нд 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа, /5447075392 данс руу/

2019 оны 06 дугаар сарын 05-нд 300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 07 дугаар сарын 22-нд 80.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 08 дугаар сарын 29-нд 70.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 08 дугаар сарын 30-нд 20.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 09 дүгээр сарын 19-нд 50.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа,

2019 оны 09 дүгээр сарын 20-нд 20.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоот гэртээ байхдаа тус тус шилжүүлсэн байсан... Н нь надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан” гэж танилцуулж байсан ба “архивын ажилтнаар авав” гэсэн тушаалын хавсралт фэйсбүүк хаягаар явуулж байсан, би тэр зургийг хараад Н гэх хүнд итгэж байсан. Тэгээд байж байхад 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр ажлаасаа гарсан гэсэн ба тэндээсээ Чингэлтэй дүүргийн шүүхэд туслахаар ажилд орсон гэж хэлж байсан. Н нь хэлэхдээ “манай ажлаас ажил хэргийн шугамаар хэдэн хүн Солонгос явуулахаар болсон, тэр дунд багтаагаад явуулах болно” гэж хэлж байсан... Н нь миний хохирол мөнгөнөөс барагдуулсан ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.4.40-41, 71-72/,

10.   2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Б.Зулцэцэгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө" хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 986.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 573.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 427.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 134.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг Дорноговь аймгаас, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 01 дүгээр сарын 26-нд иргэн О.Баяржаргалын 5025831408 тоот ХААН банкны дансаар 100.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос шилжүүлэн авч дансаар нийт 3.220.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Зулцэцэгтэй “зээлийн гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн нотариатын гззарт байгуулж бэлнээр 7 сая төгрөг авч нийт 8 удаагийн үйлдлээр 10.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн хохирогч М.Дэлгэрмаагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 175.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны тооцооны төвөөс шилжүүлэн авч нийт 2 удаагийн үйлдлээр 1.675.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Иргэн Б.Зулцэцэгээс гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.4.78-81/,

Б.Зулцэцэг, Э.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд /хх.4.82-87/,

Б.Зулцэцэгийн банкны дансны хуулга /хх.4.87-97/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Иргэн Б.Зулцэцэгээс эд зүйл баримт бичгийг хүлээн авч хэрэгт хавсаргах тухай прокурорын тогтоол, холбогдох бусад материалууд /хх.5.73-93/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Зулцэцэгийн өгсөн: “... Э.Н гэх хүнд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төрийн банкнаас 108800240125 гэх тоот дансанд 986.000 төгрөг урьдчилгаа мөнгө гэж өгсөн,

2019 оны 01 дүгээр сарын 26-нд Э.Н нь “Баяржаргал гэх хүний 5025831408 тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлж байсан. Тухайн үед юун мөнгө юм гэхэд визний материал бүрдүүлэлтийн мөнгө гэж хэлж байсан тул би мөнгийг шилжүүлж байсан.

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд “тийз захиалганы мөнгө” гэж 573.000 төгрөг шипжүүлж байсан. Тухайн мөнгийг Хан-Уул дүүрэг Нисэх-Буянт-Ухаа 2 хотхонд байхдаа шилжүүлж байсан,

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд 427.000 төгрөгийг шилжүүлсэн, тухайн мөнгө нь “тийзний мөнгийг бүтэн хийх ёстой” гэж хэлж байсан тул мөнгийг би мөн адил Хан-Уул дүүрэг Нисэх-Буянт-Ухаа 2 хотхонд байхдаа шилжүүлж байсан,

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд 134.000 төгрөгийг “нислэг хойшилсон торгуулийн мөнгө” гэж нэхсэн ба би тухайн мөнгийг Дорноговь аймагт байхдаа шилжүүлсэн,

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд 500.000 төгрөгийг “визний төлбөр, виз дарсан элчинд байгаа хүнд өгөх мөнгө” гэж нэхсэн ба би тухайн мөнгийг Дорноговь аймагт байхдаа шилжүүлсэн,

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Э.Нын өөрийн 108800240125 тоот дансанд өөрийн эгч Оюун-Эрдэнийн 5100107830 тоот данснаас 500.000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн мөнгө нь манай хүргэн ах визинд орсон байсан ба Н нь визний кодоор татаж визийг гаргуулж өгнө гэсэн тул урьдчилгаа мөнгө гэж шилжүүлж байсан,

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э.Н нь “2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор манайх Солонгос улсын хөдөлмөрийн гэрээгээр виз гаргуулна” гэж хэлээд бэлэн 7 сая төгрөг авч байсан ба тухайн үед Э.Нтай хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саппорагийн хойд талын автобусны буудлын хойно байх нотариатын газарт гэрээ байгуулж нотариатаар батлуулж байсан. Ингээд нийт Н гэх хүнд би 10.220.000 төгрөгийг өгч залилуулсан... Н нь надад анх хэлэхдээ “би Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчийн туслах хийдэг гэж хэлж байсан. Тэрнээс хойш 2 cap орчмын дараа уулзахад Шүүхийн архивын газарт ажиллаж байгаа” гэж байсан. Н нь анх надад хэлэхдээ “манайх ажлын шугамаар ажлаараа Солонгос улс руу томилолтоор явах гэж байгаа юм, тэгээд 2 хүн авч явах гэсэн юм, найдвартай виз гаргана, хуурамчаар ажилд оруулаад явуулна, элчин сайдын яаманд виз дардаг найдвартай хүн байгаа” гэх мэтээр ярьж байсан... Н нь надад 3.880.000 төгрөгийг буцааж өгсөн... одоо Наас 6.340.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.4.43-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Амартүвшингийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сард манай эхнэр фэйсбүүкээр зараар Солонгос улсруу явах талаар судалж байсан, тэгтэл Н гэх хүнтэй уулзсан ба тухайн үед манай эхнэр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд ажилладаг гэх хүнтэй уулзахаар болсон. Тэр өдөр би эхнэртэйгээ хамт Н гэх хүнтэй уулзахад “өөрийгөө шүүхийн туслагч ажилтай, манай байгууллага нь ажилчдаа Солонгос улс руу албан томилолтоор явах гэж байгаа тэр хүмүүсийн голд та хоёрыг манай ажилтан болгож бүртгүүлээд Солонгос улс руу явъя” гэж хэлсэн. 2018 оны 11 сарын сүүлээр эхнэр бид хоёр бичиг баримт болон 1 сая төгрөгийг Нын данс руу шилжүүлж байсан, тухайн үед манай эхнэртэй хамт Н нотариатын газар орж гэрээ байгуулан баталгаажуулж авч байсан. Түүнээс хойш Н нь эхнэр бид хоёроос мөнгө төгрөг нэхэж эхэлсэн ба надад хэлэхдээ шалтаг шалтгаан хэлээд 200.000 төгрөг 300.000 төгрөг авсан, мөн түүнээс хойш “бичиг баримт бүрдүүлэх гэж байна гээд 500.000 төгрөг өгчих, Солонгос элчин сайдын яаманд ажилладаг хүнд хахууль өгөх гэсэн юм” гээд авч, мөн бага бус бага сагаар мөнгө төгрөг зөндөө авч байсан. Нын заасан хугацаа өнгөрөөд ажлаас гарсан байсан, тэгээд Ныг хүлээсэн боловч Солонгос улс руу гаргах нь худлаа болсон. Тэгээд Нтай эхнэр бид хоёр уулзахад “та хоёрыг хохиролгүй болгож өгнө, ингэхийн тулд намайг гэрээгээр Солонгос улс руу гаргаж өгье, энэ 2019 оны 05 дугаар cap гэхэд баталгаатай гаргаж өгнө” гэж хэлсэн... “чамайг Солонгос улс руу гаргаж өгөх мөнгө нь 7 сая төгрөг болно” гэхээр нь итгээд тухайн үед манай эхнэр Нтай нотариатаар ороод баталгаажуулан баримт үйлдэж мөнгийг өгсөн, дээрхи 7 сая төгрөгийн эх үүсвэр нь миний төрсөн дүү болох Энхболор нь над руу cap болгон Япон улсаас 1 сая төгрөгийг явуулдаг байсан ба тэрний хуримтлагдсан мөнгө 4 сая төгрөг байсан, мөн эхнэр бид хоёр өөрийн машинаа худалдаад 7 сая төгрөг болгосон юм... Тэгээд түүнээс хойш Нд 7 сая төгрөг өгсөн боловч дахин алга болсон...” гэх мэдүүлэг /хх.4.96-97/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 10 сард нөхөр Амартүвшингээр нь дамжуулан Зулцэцэг гэх эмэгтэйтэй танилцаж байсан. Зулцэцэг надад тухайн үед Солонгос явах хүсэлтэй байгаа талаар ярьж байсан... миний данс руу 1.700.000 төгрөг нийт шилжүүлсэн бөгөөд энэ нь эхний 1 сая төгрөгтэйгээ нийлээд нийт 2.700.000 төгрөг болно гэсэн үг. Би тэр 2.700.000 төгрөгийг нь цааш дамжуулалгүй өөрөө хэрэглэчихсэн...” гэх мэдүүлэг /хх.4.141/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Жаргалсайханы өгсөн: “... Би Сонгинохайрхан дүүргийн тойрогт нотариатч хийдэг... 12 дахь жилдээ ажиллаж байна... 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппора үйлчилгээний төв дотор байрлах манай ажлын байранд Зулцэцэг болон Н гэх 2 хүн зээлийн гэрээ байгуулсан болох нь бүртгэлийн дэвтрийн 410 дугаарт бүртгэгдсэн байна. Дээрхи 2 хүн нь гарын үсэг зурсан байгаа учраас энэ гэрээг би гэрчилсэн байна. Энэ 2 хүнийг би танихгүй... 3ээлийн гэрээ байгуулж байгаа хүмүүс ихэнхидээ гэрээг эхэлж байгуулж түүний дараа хоорондоо мөнгийг өгч авдаг. Би хүмүүст миний нүдэн дээр мөнгөө тоолж өгөөгүй дансаар өгч бай баримттай нь дээр гэж хэлдэг... Зээлийн гэрээ бол ямар нэгэн шаарддаггүй, 2 хүн бичиг баримттай биеэрээ ирсэн байхад гэрээг баталдаг. Харин үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө зэргийн зүйлийн бичиг баримтыг шалгаж байж гэрээг баталдаг...” гэх мэдүүлэг /хх.4.145-146/,

Иргэн М.Дэлгэрмаагаас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл, 108800240125 дуаартай Э.Нын Төрийн банкны дансруу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгөөр, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 175.000 төгрөгөөр тус тус буюу нийт 1.675.000 төгрөг шилжүүлсэн баримт болох Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт /хх.4.154-157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дэлгэрмаагийн өгсөн: “... Би Солонгос Улсын виз гаргаж өгнө гэсэн Э.Н гэх хүнд урьдчилгаа мөнгө 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас 1.500.000 төгрөг Нын өөрийн 108800240125 тоот дансанд шилжүүлсэн, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны тооцоооны төвөөс 175.000 төгрөгийг билетийн урьдчилгаа гэж Нын өөрийн 108800240125 тоот дансанд шилжүүлсэн... Н нь надад өөрийгөө Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан гэж танилцуулж байсан. Н нь хэлэхдээ манай ажлын хүмүүс амралтаар явах гэж байгаа тэгээд тэр хүмүүс дээр нэмээд 2 хүний виз гаргах гэж байна гэсэн... Н нь миний хохирлоос нэг ч төгрөгийг эргүүлж өгөөгүй... Наас 1.675.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.4.212/,

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 641 тоот: “Эын Н /РД:ОЕ92100718/ нь Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаагүй болно.” гэх албан бичиг /хх.4.196/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “...Би Дэлгэрмаагаас нийт 1.675.000 төгрөгийг авсан бөгөөд тухайн мөнгийг өөрөө хэрэглэсэн. ...Хохирогч Дэлгэрмаагаас авсан 1.675.000 төгрөгийг төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх.4.203/,

ХААН банкны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 9/3 тоот албан бичиг, холбогдох дансны хуулгууд /хх.5.116-250, хх.6.1-12/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. 2019 оны 04 дүгээр сарын 08, 23-ны өдрүүдэд хохирогч Н.Бишдэрэмээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 3 удаагийн үйлдлээр нийт 1.675.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр
гаргасан өргөдөл /хх.1.7-8/,

Иргэн Н.Бишдуламын 5114282139 тоот данснаас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 600.000 төгрөг, 900.000 төгрөг, 5114432062 тоот Н.Бишдуламын данснаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 175.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаархи дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.9-10/,

Э.Нын 108800240125 тоот Төрийн банкны дансны хуулга /хх.1.56, 59, хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бишдэрэмийн өгсөн: “... нийт 1.675.000 төгрөг өгсөн... Э.Н өөрийгөө Хан-Уул дүүргийн шүүхэд туслахаар ажиллаж байсан бөгөөд манай дарга бид хоёр нийлж нууц маягаар Солонгос руу хүмүүс гаргаж байгаа, сардаа ганц хоёрхон л хүн гаргадаг гэж хэлж байсан учир итгэж мөнгөө өгсөн.” гэх мэдүүлэг /хх.1.19-20, 82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Бишдэрэм гэж эмэгтэйтэй танилцаад түүнээс эхлээд визний урьдчилгаа гэж 1.500.000 төгрөгийг өөрийнхөө Төрийн банкны дансаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 900.000 төгрөг, 600.000 төгрөгөөр хоёр хувааж авсан... Би Бишдэрэм эгчээс нийт 1.675.000 төгрөг авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.82-83/,

2. 2019 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хохирогч М.Эрдэнэбаатараас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2 удаагийн үйлдлээр нийт 350.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тарвилан хотхоноос интернэт банкаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбаатарын өгсөн: “... Би Н гэх хүнд өөрийн гадаад паспорт 2 хувь цээж зураг нийт 350.000 төгрөг өгч байсан... Тухайн үед надад “хоёулаа хамт хилээр гарна, би машинаа аваад буцаад Монгол руу явна, чи тэндээ үлдээрэй” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.116-118/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч М.Эрдэнэбаатарын 5360359712 дугаартай Хаан банкны дансны хуулга болон холбогдох бусад материал /хх.1.119-125/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Эрдэнэбаатар гэх хүн надад ... 200.000 болон 150.000 төгрөгөөр тус тус миний Төрийн банкны 108800240125 тоот дансанд мөнгийг хийж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.140-141/,

3. 2019 оны 09 дүгзэр сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хохирогч С.Хүрэлтогтохоос “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 265.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 250.000 төгрөгийг, иргэн С.Банзрагчийн Хаан банкны 5173054713 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 220.000 төгрөгийг, иргэн О.Дашнямын ХААН банкны 5009257622 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 38.000 төгрөгийг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 773.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрнаас интернэт банкаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хүрэлтогтохын өгсөн: “... би нийт 773.000 төгрөгийг Нд өгч байсан. ...Н нь надтай анх уулзахдаа” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.129/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч С.Хүрэлтогтохын 5058157471 тоот ХААН банкны дансны хуулга болон холбогдох бусад баримт материалууд /хх.1.130-139/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... С.Хүрэлтогтох гэх хүнээс 500.000 орчим төгрөг авч байсан... Би тэр хүмүүст өөрийгөө Чингис автобус гэх нэртэй компанид ажилладаг гэж хэлж байсан. Тийм нэртэй компани бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.141/,

4. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Ц.Тайванжаргалаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 1.100.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 4 удаагийн үйлдлээр 980.000 төгрөгийг, иргэн О.Дашнямын ХААН банкны 5009257622 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 76.000 төгрөгийг, иргэн О.Баяржаргалын ХААН банкны 5025831408 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 30.000 төгрөгийг буюу нийт 8 удаагийн үйлдлээр 1.686.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14 дүгээр гудамжны 253 тоотоос интернэт банкаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл, Ц.Тайванжаргалын 5234006410 дугаартай Хаан банкны дансны хуулга, иргэн Б.Булганцэцгийн 5234057636 тоот Хаан банкны дансны хуулга болон холбогдох бусад материалууд /хх.1.166-177/,

Төрийн банкны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3620 дугаартай албан бичиг, Ц.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.1.201-209/,

ХААН банкны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 29/6233 дугаартай албан бичиг, холбогдох дансны хуулгууд /хх.1.211-250, хх.2.1-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тайванжаргалын өгсөн: “... Э.Нын өгсөн дансанд 8 удаагийн гүйлгээгээр 2.186.000 төгрөгийг өгсөн... Н нь надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан” гэж танилцуулж байсан. Н нь хэлэхдээ “манай ажлын хүмүүс амралтаар явах гэж байгаа, тэгээд тэр хүмүүс дээр нэмээд 2 хүний виз гаргах гэж байна” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.2.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Пүрэвжавын өгсөн: “... Би ах Э.Нын гэрт 2014-2016 оны хооронд оюутан байх хугацаандаа гэрт нь амьдарч байсан ба тэр үед ах маань хааяадаа миний ХААН банкны картыг авч хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх.1.187-188/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Би нийт 2.186.000 төгрөгийг Тайванжаргалаас дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх.1.187-188/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Тайванжаргалын өгсөн: “... Манай ажлын газраас гадагшаа аялалаар хэдэн хүн явуулах гэж байгаа, тэр дунд нэрийг чинь оруулаад явуулж өгч болно” гэсэн. Урьдчилгаа 1.000.000 төгрөг гэж анх авсан. Би нэхсэн мөнгийг нь тухай бүр нь өгч байсан. Би 2.1860.000 төгрөг өгсөн. Тэрнээс гурван зуун хэдэн мянган төгрөгийг бэлэн өгсөн. Тэр баримтгүй учраас нэхэмжлээгүй. Надад 500.000 төгрөг буцааж өгсөн. Би баримттай 1.686.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

5.  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хохирогч У.Ганзоригоос “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 7 удаагийн үйлдлээр 3.392.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн ХААН банкны 5447075392 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 560.000 төгрөгийг буюу нийт 9 удаагийн үйлдлээр 3.952.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-5-8 тоотоос шилжүүлэн авч залилсан,

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хохирогч Г.Цэсмаагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2018 оны 09 дугээр сарын 16-ны өдөр 1 сая төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49-21 тоотоос интернэт банкаар, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 250.000 төгрөгийг иргэн Э.Пүрэвжавын ХААН банкны 5806053484 тоот дансаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41Б дугаар байрны 201 тоот гэртээ байхдаа интернэт банкаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн О.Баяржаргалын ХААН банкны 5025831408 тоот дансаар 20.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41Б дугаар байрны 201 тоотоос интернэт банкаар тус тус шилжүүлэн авч нийт 3 удаагийн үйлдлээр 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн У.Ганзоригоос бичгээр гаргасан өргөдөл, У.Ганзоригийн Хаан банкны 5041342587 тоот дансны хуулга /хх.2.35-40/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.2.46-57/,

Төрийн банкны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5408 тоот албан бичиг, Э.Нын дансны хуулга /хх.2.78-104/,

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “өөрийн 88008187 дугаараас Э.Нын 86161449 дугаар луу залгаж дуудахад би өмгөөлөгчөө аваад маргааш ирж мэдүүлэг өгнө, одоо шүүхийн архивын тайлангийн хурлын ажлаар Гачууртад явж байна гэж хэлснийг тэмдэглэл болгож бичив” гэх тэмдэглэл /хх.2.42/,

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/845 дугаартай: “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Г.Батбаяр гэх хүн манай байгууллагад ажиллаж байгаагүй байна” гэх албан бичиг /хх.2.129/,

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13487 тоот: “... Э овогтой Н нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Шүүхийн төрөлжсөн архивын судлаач-архивчаар, хүүхэд асрах чөлөөтэй байсан судлаач-архивч Э.Маралын оронд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн болно.” гэх албан бичиг /хх.2.131/,

Э.Ныг ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/47, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын хуулбаруур /хх.2.132-133/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.2.78-105, хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Ганзоригийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Солонгосын фэйсбүүк группээс "байгууллагаар виз асуудалгүй гаргаж өгнө” гэсэн зарын дагуу холбогдож 19 дүгээр хорооллын KFC түргэн хоолны газар уулзахад тухайн хүн нь өөрийгөө “шүүхийн архивт ажилладаг, Солонгосын элчинд таньдаг хүн нь байдаг юм, мөнгө нь байхад /нэг хүний 4 сая төгрөг болно , 2 хүн 8 сая төгрөг болно/ Солонгос руу асуудалгүй гаргаж өгнө” гэж танилцуулсан ба баталгаа” гээд өөрийнхөө ажилд орсон тушаалаа үзүүлээд “энэ миний баталгаа болно” гэж байсан... Нийт 3.952.000 төгрөгийг Н гэх хүнд өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.62-64, 147-148/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... 2.952.000 төгрөг авсан ба өмнө авсан 1 сая төгрөгтэйгөө нийлээд 3.952.000 төгрөгийг авсан ба Ганзоригоос авсан мөнгийг өр төлбөртөө төлөөд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.2.146/,

Иргэн Г.Цэсмаагаас бичгээр гаргасан өргөдөл, мөрдөгчийн тэмдэглэл /хх.2.158/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримт материалууд /хх.2.161-187, хх.3.5-19, хх.4.227-250, хх.5.1-3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Цэсмаагийн өгсөн: “... Би Н гэх хүнд яг бодитоор бол 1.270.000 төгрөг өгсөн... Н нь надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан” гэж танилцуулж байсан. Н нь хэлэхдээ “Шүүхийн нэр дээр урилга ирсэн байгаа, танай дүүг шүүхийн ажилтан болгож бичиг баримтыг цэгцлээд урилгаар явуулна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.3.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тод-Одын өгсөн: “... Хан-уул дүүргийн шүүхийн гадна уулзахад тэр хүн “би шүүхэд ажилладаг юм аа, манай байгууллагад 2 хүний урилга ирсэн байгаа, би танай эгчтэй чинь холбогдож чамайг явуулахаар болсон чи гадаад паспорт, бичиг баримтаа урьдчилгаа 1 сая төгрөгтэй аваад ир” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.204/,

Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13487 дугаартай албан бичиг /хх.2.232-234/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Ганзоригийн өгсөн: “... Өөрийгөө “шүүхэд ажилладаг. Манай компаниас 5 хүн явах гэж байгаа юм. 2 хүн нь ажлаасаа гарчихсан. Оронд нь 2 хүн явуулна” гэхээр нь би найз охинтойгоо хамт явах гээд Нтай уулзсан. Н надад шүүхэд ажилладаг гэсэн тодорхойлолт үзүүлж байсан. Өөрийгөө эхнэртэй, 3 настай охинтой гэж хэлсэн. “Би охиныхоо нэрээр андгайлъя би ёстой тийм муухай зүйл хийхгүй” гэсэн... Надаас 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 9 удаагийн үйлдлээр 3.992.000 төгрөг залилсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Цэсмаагийн өгсөн: “... Энэ хүн надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивт ажилладаг гэж хэлсэн. “Төрсөн эгч нь Хан-Уул дүүргийн шүүхэд ажилладаг” гэсэн. “Эгчид нь урилга ирсэн тэр дээр нь бичиг баримтыг нь янзлаад манай дүү бид хоёрыг гаргана” гэж хэлсэн. Би анх дүүгээ явуулна гэж байсан, тэгсэн над руу яриад чамд бас явах боломж байна” гэсэн. Манай дүү Тод-Од тухайн үед ажилгүй байсан. “Ажилгүй хүний нэр дээр яаж бичиг баримт бүрдүүлэх вэ” гэсэн чинь “бичиг баримтыг нь шүүхэд ажилладаг болгож бүрдүүлээд гаргана” гэж хэлсэн... Эхлээд 3 сарын хугацаатай явуулна гэж байснаа сүүлдээ 1 жил болсон. Энэ хугацаанд цувуулсаар байгаад надад 2.270.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

6. 2019 оны 02 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд хохирогч Д.Цэвээнсүрэнгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулан бэлнээр, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 12 тоотоос интернэт банкаар шилжүүлэн авч нийт 2 удаагийн үйлдлээр 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.3.49-51/,

Д.Цэвээнсүрэн, Э.Н нарын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай зээлийн гэрээ /хх.3.52-53/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, Д.Цэвээнсүрэнгийн 5007357481  тоот дансны хуулга /хх.3.78-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнгийн өгсөн: “... Н нь надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан” гэж танилцуулж байсан. Н нь хэлэхдээ “Шүүхийн нэр дээр урилга ирсэн байгаа, танай дүүг шүүхийн ажилтан болгож бичиг баримтыг цэгцлээд урилгаар явуулна” гэж хэлж байсан... Наас 1.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.3.77/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

7. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Т.Лхагвасүрэнгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны 750.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны Дамба дахь салбараас, мөн тухайн өдрөө буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 250.000 төгрөгийг иргэн Ч.Анхбаатарын ХААН банкны 5065099928 тоот дансаар, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг иргэн С.Цэсмаагийн ХААН банкны 5090564000 тоот дансаар, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-159а тоотоос интернэт банкаар, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 350.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ХААН банкны салбар дээрээс, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний 523.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн эцэст байрлах Төрийн банкны салбар дээрээс, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 278.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах Төрийн банкны салбар дээрээс өөрийн Төрийн банкны 108800240125 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч ниит 7 удаагийн үйлдлээр 2.351.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи бичгээр гаргасан өргөдөл /хх.3.83/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримтууд болон холбогдох бусад баримт материалууд /хх.3.84-92, 136-139/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Лхагвасүрэнгийн өгсөн: “... өөрийгөө тус “иргэний хэргийн шүүхэд ажилладаг ба ажлын шугамаар БНСУ-руу хэдэн хүн авч явах гэж байгаа юм, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 5 хүн явна, одоо би өөрөө 2 хүн олж цуг явах юм, виз гаргуулахад 4 сая төгрөгөөр гаргана, эхний ээлжинд 1 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн мөнгийг нь виз гарсны дараа авна” гэж хэлээд иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг аваад явсан... Нд нийт 2.351.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.3.100-101, 134-135/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... би “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд архивчаар ажилладаг юм, манай байгууллагад БНСУ-аас архивын материалтай 2 хүн 7 хоногийн хугацаатай танилцах албан урилга ирсэн бөгөөд байгууллагаас 2 хүн яваад ирэх юм, тус 2 хүн дээр өөрийн чинь материалыг нэмээд оруулаад өгье эхний ээлжинд 1 сая төгрөг өгчих, би виз гаргаж өгөхөд урьдчилгаанд авъя, ер нь нийт 2.500.000 төгрөг болно гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.3.113/,

8. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хохирогч Б.Даваадуламаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн 20-691А тоотоос, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 80.000 төгрөгийг Сонгинохайрхан 2 дугаар хороо, 19-3276 тоотоос, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 534.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 396.000 төгрөгийг Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Прадокс гэх газраас, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус интернэт банкаар өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар шилжүүлэн авч нийт 5 удаагийн үйлдлээр 3.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.3.149-151/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, 5166170502 тоот Б.Даваадуламын ХААН банкны дансны хуулга, холбогдох бусад материалууд /хх.3.169-178/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваадуламын өгсөн: “... 30 орчим насны, дунд зэргийн нуруутай, өөрийгөө Н гэж танилцуулсан залуу байсан бөгөөд” Шүүхийн ерөнхий архивын газарт ажилладаг, манай дарга бид хоёр Солонгос улс руу хүмүүс гаргах гэж байгаа юм, даргыг Ариунжаргал гэдэг” гэж нэрийг нь хүртэл хэлсэн. Тэгээд “2 хүн л гаргана, урьдчилгаа хүн тус бүрт 1 сая төгрөг өгчих юм бол визийг чинь 2019 оны 05 дугаар сарын 15-наас өмнө шууд гаргаж өгнө” гэж хэлсэн... Би Нд шилжүүлсэн 3.310.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.3.143-154, хх.4.11/,

9.  2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хохирогч А.Алтантуяагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 17 удаагийн үйлдлээр 5.683.000 төгрөгийг, иргэн Н.Энх-Эрдэнийн ХААН банкны 5622108672 тоот дансаар 1 удаагийн үйлдлээр 300.000 төгрөгийг, иргэн Ц.Энхцэцэгийн 5447075392 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 370.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32 дугаар гудамжны 323 тоотоос, 2019 оны 05 дугаар сарын 01-нд 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 16 дугаар хороолол, 71-2-1 тоотоос өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар шилжүүлэн авч нийт 20 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл, дансны хуулга /хх.4.15-16, 17-36/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Алтантуяагийн өгсөн: “... нийт 20 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөгийг шилжүүлсэн... Н нь надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан” гэж танилцуулж байсан ба “архивын ажилтнаар авав” гэсэн тушаалын хавсралт фэйсбүүк хаягаар явуулж байсан... Н нь хэлэхдээ манай ажлаас ажил хэргийн шугамаар хэдэн хүн Солонгос явуулахаар болсон тэр дунд багтаагаад явуулах болно” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.4.40-41, 71-72/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Алтантуяагийн өгсөн: “Би Нд 22 удаагийн үйлдлээр 6.353.000 төгрөг өгсөн. Анх 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр, охиндоо Солонгос улсын виз гаргуулах гэж 2.000.000 төгрөг өгсөн... Яг виз гаргана гэж 3.080.000 төгрөгийг надаас  авсан...” гэх мэдүүлэг,

10.   2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хохирогч Б.Зулцэцэгээс “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 986.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 573.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 427.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 134.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг Дорноговь аймгаас, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос, 2019 оны 01 дүгээр сарын 26-нд иргэн О.Баяржаргалын 5025831408 тоот ХААН банкны дансаар 100.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх Нисэх-Буянт-Ухаа 2 хотхоноос шилжүүлэн авч дансаар нийт 3.220.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Зулцэцэгтэй “зээлийн гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн нотариатын гззарт байгуулж бэлнээр 7 сая төгрөг авч нийт 8 удаагийн үйлдлээр 10.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн хохирогч М.Дэлгэрмаагаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, өөрийн Төрийн банкны 108800240125 тоот дансаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 175.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны тооцооны төвөөс шилжүүлэн авч нийт 2 удаагийн үйлдлээр 1.675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэн Б.Зулцэцэгээс гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх.4.78-81/,

Б.Зулцэцэг, Э.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд /хх.4.82-84/,

Э.Нын 108800240125 дугаартай Төрийн банкны дансны хуулга /хх.5.43-72/,

Иргэн Б.Зулцэцэгээс эд зүйл баримт бичгийг хүлээн авч хэрэгт хавсаргах тухай прокурорын тогтоол, холбогдох бусад материалууд /хх.5.73-93/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Зулцэцэгийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Э.Н нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор “манайх Солонгос улсын хөдөлмөрийн гэрээгээр виз гаргуулна” гэж хэлээд бэлэн 7 сая төгрөг авч байсан “... элчин сайдын яаманд виз дардаг найдвартай хүн байгаа гэх мэтээр ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.4.43-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Амартүвшингийн өгсөн: “... Тэр өдөр би эхнэртэйгээ хамт Н гэх хүнтэй уулзахад өөрийгөө “шүүхийн туслагч ажилтай, манай байгууллага нь ажилчдаа Солонгос улс руу албан томилолтоор явах гэж байгаа, тэр хүмүүсийн голд та хоёрыг манай ажилтан болгож бүртгүүлээд Солонгос улс руу явъя” гэж хэлсэн... Нд 7 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.4.96-97/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Зулцэцэг надад тухайн үед Солонгос явах хүсэлтэй байгаа талаар ярьж байсан... миний данс руу 1.700.000 төгрөг нийт шилжүүлсэн бөгөөд энэ нь эхний 1 сая төгрөгтэйгээ нийлээд нийт 2.700.000 төгрөг болно гэсэн үг...” гэх мэдүүлэг /хх.4.141/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Жаргалсайханы өгсөн: “... манай ажлын байранд Зулцэцэг болон Н гэх 2 хүн зээлийн гэрээ байгуулсан болох нь бүртгэлийн дэвтрийн 410 дугаарт бүртгэгдсэн байна. Дээрхи 2 хүн нь гарын үсэг зурсан байгаа учраас энэ гэрээг би гэрчилсэн байна...” гэх мэдүүлэг /хх.4.145-146/,

Иргэн М.Дэлгэрмаагаас гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл, 108800240125 дуаартай Э.Нын Төрийн банкны данс руу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгөөр, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 175.000 төгрөгөөр тус тус буюу нийт 1.675.000 төгрөг шилжүүлсэн баримт болох Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт /хх.4.154-157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дэлгэрмаагийн өгсөн: “... Н нь надад өөрийгөө “Хан-Уул дүүргийн шүүхийн архивын ажилтан” гэж танилцуулж байсан. Н нь хэлэхдээ “манай ажлын хүмүүс амралтаар явах гэж байгаа, тэгээд тэр хүмүүс дээр нэмээд 2 хүний виз гаргах гэж байна” гэсэн... Наас 1.675.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.4.212/,

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 641 тоот: “Эын Н /РД:ОЕ92100718/ нь Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаагүй болно” гэх албан бичиг /хх.4.196/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Нын яллагдагчаар өгсөн: “... Би Дэлгэрмаагаас нийт 1.675.000 төгрөгийг авсан бөгөөд тухайн мөнгийг өөрөө хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх.4.203/,

ХААН банкны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 9/3 тоот албан бичиг, холбогдох дансны хуулгууд /хх.5.116-250, хх.6.1-12/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дэлгэрмаагийн өгсөн: “... “манай эгч элчин сайдын яаманд ажилладаг юм. Манай ажилчид явна би дунд нь 2-3 хүн хавчуулаад явуулах гэж байгаа юм” гэсэн. Тэгээд миний паспортыг хоёр хувь цээж зурагтай хамт авсан. Намайг шалгааж байгаад 1.500.000 төгрөгийг төрийн банкныхаа данс руу хийлгэсэн... онгоцны суудал авна 175.000 төгрөг өг гэхээр нь ... 175.000 төгрөгийг Хархорингийн тэндээс өөрийнхөө данс руу хийлгэж авсан... Би 1.675.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Зулцэцэгийн өгсөн: “... Тэгэхэд “гэр бүлийн хүмүүс бол 6.000.000 төгрөгөөр аялалын виз гаргаж өгнө. Манайх компаниасаа 3 хүн авч явах эрхтэй болсон. Би өөрөө хил гаргаж өгнө” гэж хэлсэн. “Нэг хүний 1.000.000 төгрөг гэхдээ, та хоёр гэр бүл юм чинь дундаа 1.000.000 төгрөг өгчих” гэсэн учраас ... 1.000.000 төгрөгийг ... дансаар шилжүүлсэн. Надад 02 дугаар сарын 15-ны өдөр гэхэд явна гэж хэлсэн... Тэгснээ надад “Энэ хүн манай хамаатны хүн байгаа юм. Найдвартай гаргана. 7.000.000 төгрөг хэрэгтэй тэр эгч маань 8.000.000 төгрөгөөр гаргадаг. Яг одоо надад бэлнээр хэрэгтэй. Би шалгалтыг чинь мөнгийг өгч аргалуулна” гэж хэлээд надтай гэрээ хийж мөнгөө авсан... Би 6.340.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Н, хохирогч Б.Зулцэцэг нарын байгуулсан 7 сая төгрөгийн зээлийн гэрээ нь иргэний харилцааны шинжтэй бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж шүүхээс тооцоогүй байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцэж байх боловч холбогдох нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахдаа дээрх гэрээгээр халхавчилсан гэмт хэргийн шинжтэй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Э.Н нь хохирогч Г.Цэсмаад 1.270.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд шүүгдэгчээс 1.675.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бишдэрэмд, 350.000 төгрөг гаргуулж хохирогч М.Эрдэнэбаатарт, 773.000 төгрөг гаргуулж хохирогч С.Хүрэлтогтоход, 1.686.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Тайванжаргалд, 3.952.000 төгрөг гаргуулж хохирогч У.Ганзоригт, 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэвээнсүрэнд, 2.351.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Лхагвасүрэнд, 3.310.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Даваадуламд, 6.353.000 төгрөг гаргуулж хохирогч А.Алтантуяад, 6.340.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Зулцэцэгт, 1.675.000 төгрөг гаргуулж хохирогч М.Дэлгэрмаад тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Э.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй учир дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Шүүгдэгч Э.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Э.Нын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э овогт Эын Ныг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Нд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Нын урьд нь цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Шүүгдэгч Э.Н нь хохирогч Г.Цэсмаад 1.270.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Наас 1.675.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бишдэрэмд, 350.000 төгрөг гаргуулж хохирогч М.Эрдэнэбаатарт, 773.000 төгрөг гаргуулж хохирогч С.Хүрэлтогтоход, 1.686.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Тайванжаргалд, 3.952.000 төгрөг гаргуулж хохирогч У.Ганзоригт, 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэвээнсүрэнд, 2.351.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Лхагвасүрэнд, 3.310.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Даваадуламд, 6.353.000 төгрөг гаргуулж хохирогч А.Алтантуяад, 6.340.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Зулцэцэгт, 1.675.000 төгрөг гаргуулж хохирогч М.Дэлгэрмаад тус тус олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР