Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 630

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 4 дүгээр хэсэг 022 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, одоо группт Олхонууд овогт Дашнямын Оюунцэцэгийн  /ДВ-61122108/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд боловсон хүчнээр, 1984 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөдөө аж ахуйн удирдах газрын дэргэдэх нягтлан бодох мэргэжил олгох курсыг 1986 оны 03 дугаар сард төгсөөд1986 оны 05 дугаар сарын 13-нд “Эрх чөлөө” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Иймд намайг Говь-Алтай аймгийн  Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл боловсон хүчин, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нь “...намайг Говь-Алтай аймгийн  Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл боловсон хүчин, нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 Д.Оюунцэцэг нь Говь-Алтай аймгийн  Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл боловсон хүчин, нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн даргын 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай “Ажилд түр томилох тухай”, 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай “Комисс томилох тухай” тушаалууд, нягтлан бодогч мэргэжил олгосон 10196 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбарууд, 1986 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн 147160 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 4-5 талд авагдсан Д.Оюунцэцэгийн 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор томилогдсон тушаалын бичилбэр, гэрч Г.Мөнхбаяр, Ц.Баярмагнай, Г.Батцогт нарын шүүхэд Д.Оюунцэцэгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Д.Оюунцэцэгийг Говь-Алтай аймгийн  Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл боловсон хүчин, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн даргын 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай “Ажилд түр томилох тухай”, 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай “Комисс томилох тухай” тушаалуудад Дашнямын Оюун гэсэн бичилттэй байх бөгөөд үүнийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 241 дугаартай шийдвэрээр Бичиг баримтын эзэмшигч нь Дашнямын Оюунцэцэг мөн болохыг тогтоосныг дурьдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дашнямын Оюунцэцэгийг Говь-Алтай аймгийн  Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдэлд 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл боловсон хүчин, тооцооны нягтлан бодогчоор тус тус ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА