| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/0577/И |
| Дугаар | 631 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 631
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 5-20 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд математикийн багш ажилтай Боржигон овогт Бамбангийн Оюунгэрэлийн /ДА-61112006/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл шүүх хуралд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1982 оноос хойш боловсролын системд тасралтгүй ажиллаж байна. Би Улаанбаатар хотын Октябрийн районы 9 дүгээр дунд сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл математикийн багшаар ажиллаж байгаад нөхөр маань цэргийн хүн учраас нөхрөө дагаад Говь-Алтай аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд математикийн багшаар шилжин очиж 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Сэлэнгэ аймагт шилжин ирсэн. Одоо тэтгэвэрт гарах гэтэл анх 9 дүгээр сургуульд багшаар орсон тушаал нь байгаад ажлаас халагдсан тушаал байхгүй, Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн сургуульд орсон, халагдсан тушаал байхгүй учраас заавал шүүхээр орж ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн. Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн байгаа.
Иймд намайг Улаанбаатар хотын 9 дүгээр дунд сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус тус математикийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь “...намайг Улаанбаатар хотын 9 дүгээр дунд сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тус тус математикийн багшаар ажилласан жилийг тогтоож өгнө үү.” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Оюунгэрэл нь Улаанбаатар хотын Октябрийн районы 9 дүгээр дунд сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-н өдөр хүртэл тус тус математикийн багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Улаанбаатар хотын Октябрийн районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролыг хэлтсийн даргын 1983 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаартай “Багш томилох тухай” тушаал, 1983-1986 оны цалингийн тооцооны карт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний №455086 дугаартай бат илэрхийлэх, 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 7-11 талд авагдсан Б.Оюунгэрэлийн Улаанбаатар хотын Октябрийн районы 9 дүгээр дунд сургууль, Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд тус тус математикийн багшаар ажилласан талаарх ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд математикийн багшаар томилогдсон тушаалуудын бичилтүүд,
Говь-Алтай аймгийн Алтай сумын бүрэн биш дунд сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нараас “Ардын боловсролын хэлтэст багш нарын ажлын төвшингийн үнэлгээ хүргүүлэх тухай” албан тоот, Алтай сумын 8-н жилийн дунд сургуулийн захиралын 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай “Багш Б.Оюунгэрэлд 1990 оны ээлжийн амралт, хүүхэд асрах нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Сайшаалын үнэмлэх”, 1991 оны 03 дугаар сарын 14-нйи өдөр төрсөн охин М.Золзаяагийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд, гэрч Б.Өлзийхишиг, Г.Эрдэнэцэцэг, Г.Сономдаржаа нарын шүүхэд Б.Оюунгэрэлийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Б.Оюунгэрэлийг Улаанбаатар хотын Октябрийн районы 9 дүгээр дунд сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-н өдөр хүртэл тус тус математикийн багшаар ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бамбангийн Оюунгэрэлийг Улаанбаатар хотын Октябрийн районы 9 дүгээр дунд сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Говь-Алтай аймгийн Алтай сумын 8-н жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-н өдөр хүртэл тус тус математикийн багшаар ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА