Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 661

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 2 дугаар хэсэг 100 тоотод оршин суух, 45 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн угаалгын тасагт угаагч ажилтай Баатад овогт Баньдын Мөнхчимэгийн         /МЮ-71080964/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 5 дугаар хэсэг 104 тоотод оршин суух, 55 настай, эрэгтэй, одоо Дархан-Сэлэнгэ дэх Дашваанжил газад  манаач ажилтай Боржигон овогт Дүүгээгийн Түвдэнжамцад /МЮ-61032217/ холбогдох    

“Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Мөнхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Д.Түвдэнжамцтай 1991 онд танилцан үерхэж байгаад бидний дундаас 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Есүхэй төрсөн. Д.Түвдэнжамц нь гэр бүлтэй байсан учраас бид хоёр гэр бүл болж хамтран амьдарч чадаагүй юм. Иймд миний хүү М.Есүхэйгийн эцэг нь Д.Түвдэнжамц болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Д.Түвдэнжамцын шүүхэд гаргасан тайлбараас:

Б.Мөнхчимэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүү М.Есүхэй нь миний хүү учир тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл алга гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Мөнхчимэг нь Б.Түвдэнжамцад холбогдуулан гаргасан “Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 1991 оноос үерхэж байгаад дотно харьцаатай болж 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Есүхэй төрсөн болох нь 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн М.Есүхэйгийн №0134805, Г-88 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, Сүхбаатар сумын улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн 4-в ангид суралцдаг талаарх  тодорхойлолт  зэргээр  нотлогдож байгаа болно.  

2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Есүхэйгийн эцэг нь Д.Түвдэнжамц болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Миний бие нь Д.Түвдэнжамцтай 1991 онд танилцан үерхэж байгаад бидний дундаас 2008 оны 02 дугар сарын 23-ны өдөр хүү М.Есүхэй төрсөн...Иймд миний хүү М.Есүхэйгийн эцэг Д.Түвдэнжамц болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх, хариуцагчийн шүүхэд гаргасан “Б.Мөнхчимэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүү М.Есүхэй нь миний хүү учир тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл алга” гэх зохигчдын тайлбар  зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Есүхэйгийн эцэг нь Д.Түвдэнжамц болохыг тогтоож, хүү М.Есүхэйг эх Б.Мөнхчимэгийн асрамжинд хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Есүхэйг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т  зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Д.Түвдэнжамцаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Д.Түвдэнжамцаас хүү М.Есүхэйд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (164.300:2х12=985.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.195 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Д.Түвдэнжамц нь утсаар “Өнөөдөр миний бие нь ажилтай тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шүүх хурал хийхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчдын хүсэлтийг үндэслэн зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулалгүйгээр хийсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар  2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Есүхэйгийн эцэг нь Д.Түвдэнжамц болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Есүхэйг эх Б.Мөнхчимэгийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Есүхэйг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар 40.1.2-т  зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Д.Түвдэнжамцаар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1--д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.Түвдэнжамцаас 28.195 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.СОЁЛМАА