| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00521/И |
| Дугаар | 573 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 573
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангиртад оршин суух, 50 настай, эмэгтэй, одоо хувиараа мал малладаг, Өөлд овогт Бадрахын Нарантуяагийн /ОР-65070403/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарантуяа шүүх хуралд гаргасан тайлбартаа:
Би 1980 оноос эхлэн Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Тагийн булаг бригадад нэгдлийн мал малладаг байсан. гэтэл хөдөлмөрийн дэвтэрт намайг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орсон гэсэн бичилт хийгдсэн байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа учраас заавал шүүхээр орох шаардлагатай гэсэн. Иймд намайг Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Тагийн булаг бригадад малчнаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь “...намайг Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Тагийн булаг бригадад малчнаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тус тус тогтоож өгнө үү.” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Нарантуяа нь Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэдлийн Тагийн булаг бригадад малчнаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
1981 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 6-14 талд авагдсан 1981 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 дугаар 31-нйи өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан ажилласан хоног, авсан хөлсний бичилтүүд, гэрч Ц.Бадам, Ж.Нямсамбуу, Ч.Түмэнжаргал нарын шүүхэд Б.Нарантуяагийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Б.Нарантуяаг Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэдлийн Тагийн булаг бригадад малчнаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бадрахын Нарантуяаг Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэдлийн Тагийн булаг бригадад малчнаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА