| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2017/0050/з |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 04
| 2018 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 123/ШШ2018/0004 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би Төв аймгийн Лүн сумын Засаг даргад холбогдуулан иргэн Д.Бумшүрээс гаргасан “Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/157 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бумшүр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Доржпүрэв овогтой Бумшүр /Н092112303/ миний бие тус шүүхэд Лүн сумын Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Гэвч миний бие өөрийн эзэмшлийн 100 га газар дээрээ эдийн засгийн боломжгүй байдлаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Иймээс Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/157 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний нэхэмжлэлтэй, Лүн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Бумшүрээс Төв аймгийн Лүн сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/157 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Бумшүр “миний бие өөрийн эзэмшлийн 100 га газар дээрээ эдийн засгийн боломжгүй байдлаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Иймээс Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/157 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэсэн тайлбарыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлж, нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 61.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 62.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Бумшүр нь Төв аймгийн Лүн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Бумшүрт шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР