| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00532/И |
| Дугаар | 629 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 629
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар 4 дүгээр хэсэг 112-а тоотод оршин сууж байсан одоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин баг 3-23-159 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, 31 настай, эмэгтэй, одоо Хлийн цэргийн 0243 дугаар ангид ариун эврийн зааварлагч ажилтай одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа Боржигон овогт Цэрэндоржийн Мөнхнарангийн /ФМ-85060547/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсэг 112-а тоотод оршин суух, 32 настай, эрэгтэй одоо Хилийн цэргийн 0243 дугаар ангид жолооч ажилтай Ямаачин овогт Жаргалын Ууганбаярт /ГЗ-84061110/ холбогдох
“Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ц.Мөнхнаран, хариуцагч Ж.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Ууганбаяр бид хоёр 2006 онд танилцан 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин У.Бүжинлхам, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин У.Бүжинханд төрж өвчнйи улмаас 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүү У.Цэрэн төрсөн. Бидний гэр бүл салах болсон гол шалтгаан нь Ж.Ууганбаяр өөр хүнтэй гэр бүл болсон. Бид 2 тус тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Цаашид хамтдаа амьдрах боломжгүй болсон. иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч Ж.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд гаргах тайлбар алга. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө. Ц.Мөнхнарангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө. Ганц зүйлийг хүсэхэд их хэмжээний зээлтэй учраас хүүхдийн тэтгэлэгийг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэх.
ҮНДЭСЛЭХ нь :
Ц.Мөнхнарангийн нэхэмжлэлтэй Ж.Ууганбаярт холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2006 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарч гэрлэлтээ 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин У.Бүжинлхам, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин У.Бүжинханд төрж өвчний улмаас 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүү У.Цэрэн төрсөн болох нь 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийг бүртгэсэн №0033533, Г-1082 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, охин У.Бүжинлхамыг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрснийг 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №0229435, Г-1751 дугаарт, хүү У.Цэрэнг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрснийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №4301000359-дугаарт тус тус бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд, охин У.Бүжинханд 2013 оны 10 дугаар сарын 22-нд төрж өвчний улмаас 2014 оны 11 дүгээр сарын 14-нд нас барсан болох нь №0000137084 дугаартай нас барсны гэрчилгээ зэргээр нотлогдож байгаа болно.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь 2014 оноос эхлэн тус тусдаа 2 жил гаруй амьдарч, Ж.Ууганбаяр нь гэр бүлтэй болсон нь зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Ж.Ууганбаяр өөр хүнтэй гэр бүл болсон. Бид 2 тус тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Цаашид хамтдаа амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө. Ц.Мөнхнарангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө.” гэх мэдүүлгээр зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин У.Бүжинлхам, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү У.Цэрэн нарыг эх Ц.Мөнхнарангийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин У.Бүжинлхам, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү У.Цэрэн нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар У.Бүжинлхам, У.Цэрэн нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Ууганбаяраар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Ж.Ууганбаяраас охин У.Бүжинлхам, хүү У.Цэрэн нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (/164.300:2х2х12=1.971.600төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 46.495 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1,
116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Ж.Ууганбаяр, Ц.Мөнхнаран нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин У.Бүжинлхам, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү У.Цэрэн нарыг эх Ц.Мөнхнарангийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин У.Бүжинлхам, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү У.Цэрэн нарыг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар охин У.Бүжинлхам, хүү У.Цэрэн нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Ууганбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ж.Ууганбаяраас 46.495 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Ариунтуяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА