| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00448/И |
| Дугаар | 448 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 448
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ш.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1956 оны 12-р сарын 09-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн. 1972 оноос тус сумын ******* нэгдэлд мал маллаж байгаад мөн оны 05-р сард цэргийн албанд татагдаж 1977 оны 06-р сарын 20-нд цэргээс халагдсан юм. Ингээд 1977 оны 07-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл тус нэгдэлд мал малласан. Манайх 1987 оны өвөл өвөлжөөндөө байхад гэр маань шатаж бичиг баримт болон бусад зүйл шатсан юм. Иймд намайг 1972 оноос 1974 оны 05-р сар хүртэл, 1977 оны 07-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь 1972 оноос 1974 оны 05-р сар хүртэл, 1977 оны 07-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөдөөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ш.******* 1972 оны 06-р сарын 10-наас 1974 оны 05-р сарын 20-н хүртэл, 1977 оны 07-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн А/798 дугаартай лавлагаагаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б.*******гийн ... Миний мэдэхийн ******* 1970 онд 7-р анги төгсөөд илгээлтээр гарч ******* баатарын шавь болж байсныг тодорхой санаж байна. Тэгээд 1973, 1974 оны үед болов уу цэрэгт явж, 1977 онд халагдаж ирсэн санагдаж байна. Түүнээс хойш шувт л ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал малласан. Зах зээл эхлэхээс өмнө буюу хойно туувар их туудаг байсан. Төгссөн жилээ ******* баатарын шавь болсон. ******* нь манай нутгийн хөдөлмөрийн баатар, хоньчин хүн байсан. Энэ хүн 3 шавьтай байсан. Түүний нэг нь ******* байсан. Ш.******* 1993 он хүртэл буюу зах зээл эхлэх хүртэл мал малласан. Гэр бүлтэй болохоосоо өмнө бол аав *******, ээж ******* нартайгаа мал малласан. 1979 онд гэр бүл болоод эхнэр Нямсүрэн, хүүхдүүдийн хамт мал малласан. Бог голдуу мал малладаг байсан. Тууварт явахдаа үхэр голдуу туудаг байсан. Малаа сайн малладаг байсан. Сумын сайн малчин болж байсан. Нэг нутгийн хүн болохоор энэ талаар сайн мэднэ... гэсэн,
гэрч В.*******гийн ...******* 8-р анги төгссөн болов уу, илгээлтээр мал авч гарч байсныг мэднэ. 1970 оны хавьд байна уу, худлаа хэлэх юм алга барагцаагаар хэллээ. Тэгээд цэрэгт 1974 онд явж, 1977онд цэргээс ирсэн. Түүнээс хойш шувт л мал малласан. Өдий хүртэл мал маллаж байна. ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад дандаа бог мал малладаг байсан. Хувьчлал явагдах хүртэл буюу 1993 оны бичин жилийн хавар явагдаж байсан. Аавыг нь *******, ээжийг нь ******* гэдэг юм. Миний үед нэгдлийн даргаар байсан юм. За эд нарын үед хэн байсныг мэдэхгүй байна. ******* цэргийн 3-н жилээс өөр тасалдсан жил байхгүй. Тасралтгүй мал малласан. Илгээлтийн эзэн гэж гарчихаад шагнуулж байсан. Малаа гайгүй сайн малладаг байсан ... гэсэн,
гэрч Г.ын ...Би 1973 онд ******* суманд хүнтэй сууж очсон. Тэгэхэд ******* илгээлтээр хөдөө гарчихсан мал маллаж байсан. 1974 онд цэрэгт яваад 1977 онд цэргээс ирж байсан. Тэрнээс хойш буюу 1977 оноос хойш нэгдэл тартал тасралтгүй мал малласан. Ардчилалын он хүртэл мал малласан. Манайхан айл саахалт нутагладаг байсан хүмүүс байгаа юм. С., Б., Ш.******* нар илгээлтийн эзнээр хөдөө малчнаар гарч байсан хүмүүс байгаа юм. Одоо бүгдээрээ л амьд сэрүүн байгаа. ******* тасралтгүй л мал малласан хүн дээ. Тэрээр ******* сумын ******* нэгдлийн ******* багт мал маллаж байсан. Нэгдэл 1990 ноос хойш 1991-1992 оны үед малаа хувьчилж, тарсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ш.*******г 1972 оны 06 дугаар 10-наас 1974 оны 05-р сарын 20-н хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ