| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00449/И |
| Дугаар | 449 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 449
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ч.******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1979 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл мал маллаж байсан. Иймд намайг дээрх онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Мөн би ******* аймагт амьдардаг тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь 1979 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ч.******* 1979 оны 07-р сарын 05-наас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2016 оны 10-р сарын 12-ны өдрийн А/769 тоот лавлагаа, он, сар, дугаар өдөргүй 1981, 1982, 1983 онуудад бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүлсэн гэрч Г.*******гийн ...Бид нэг нутгийн, нэг голын хүмүүс байгаа юм. Аав нь насаараа туувар туусан сумандаа тууварчин******* гэж нэртэй хүн байсан. Энэ хүүхэд сургуульд 3, 4-р ангид сууж төгссөн байх. Тэгээд аав, ээжтэйгээ мал маллаж байгаад, багаасаа хүнтэй суусан юм. Ер нь багаасаа мал малласан. Хүнтэй суугаад шувт мал малласан. Одоо хүртэл малаа маллаж байгаа. Мал маллахаас өөр ажил хийгээгүй. Завхан аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. 1979 оноос одоог хүртэл мал маллаж байна даа. Хонь голдуу малладаг байсан. Тэр үеийн нэгдлийн дарга нь *******,, бригадын дарга дайдий гэж хүмүүс байсан... гэсэн,
гэрч Ё.ийн ...******* эгч 1979 оноос 1985 он хүртэл аав*******тайгаа хамт Завхан аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. 1985 оноос хүнтэй суугаад ******* бригаддаа малаа малласан. Нэгдэл тартал мал маллаж байсан. Одоо ч гэсэн малаа маллаж байгаа. 2-3 жилийн өмнө ******* аймаг руу шилжсэн юм. Дархандаа малаа маллаж байгаа гэсэн. Бод, бог мал аль алийг нь л малладаг байсан. Тэр үеийн нэгдлийн дарга нь *******,, бригадын дарга гэж хүмүүс байсан. ... гэсэн,
гэрч Д.ын ...******* 4-р анги төгсөөд хөдөө мал дээр гарсан. Тэгээд 1979 оноос 1985 он хүртэл аав, ээжтэйгээ хамт Завхан аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. 1985 онд тэй гэр бүр болж ******* бригаддаа үргэлжлүүлэн малаа малласан. 2-3 жилийн өмнө ******* аймаг руу шилжсэн юм. Мал маллаж, хүүхэд гаргахаас өөр ажил хийгээгүй дээ. Дандаа бог мал малладаг байсан. Аавыг нь******* гэдэг юм. Заримдаа аавтайгаа хамт тууварт явдаг байсан. Тэр үеийн нэгдлийн дарга нь *******, бригадын дарга нь гэж хүмүүс байсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь 1979 оны 01-р сарын 01-нээс эхлэн мал малласан гэж байгаа боловч 1979 оны 01-р сарын 01-нд нэхэмжлэгч 16 нас хүрээгүй бөгөөд 07-р сарын 05-нд 16 нас хүрч байх тул нэхэмжлэгчийг 1979 оны 07-р сарын 05-ны өдрөөс тогтоох нь зүтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ч.*******г 1979 оны 07 дугаар сарын 05-наас 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ