| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00451/И |
| Дугаар | 451 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 451
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Т.******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн. Би 1978 оноос 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа учир намайг 1978 оноос 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эгч 16 настайгаа *******тай гэр бүл болоод туслах бригадад ажиллаж байсан юм. Нөхөр нь хөдөлмөрийн хөлсийг өөрийнхөө нэр дээр тооцуулаад бичүүлээд авдаг байсан учраас манай эгчийн нэр дээр баримт байхгүй байгаа юм. Мөн тухайн үеийн ******* сумын архив шатаж бйасан учраас холбогдох баримт байхгүй байгаа юм. Эгч маань сургуульд огт суугаагүй юм. Аав ээжтэйгээ мал маллаж байгаад айлын хүн болсон юм. ******* сумын Туслах үйлдвэрт бригадад хадлан тариалан хийх, мал төллүүлэх, хүмүүсийн өвчтэй чөлөөтэй байх үед нь галч, жижүүр хийх зэрэг ажил хийдэг байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь 1978 оноос 1989 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Т.******* 1978 оноос 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2010 оны 12-р сарын 20-ны өдрийн ******* дугаартай лавлагаагаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Х.*******гийн ...Т.******* бид нар 1978 оноос ******* сумын *******-Алдар нэгдлийн Чандмань буюу Туслах үйлдвэр бригадад ажиллаж эхэлсэн. 1990 он хүртэл буюу хувьчлал явагдах хүртэл хамт ажилласан юм. Юу ч хамаагүй л хийдэг байлаа. Хавар ямаа самнах, арьс элдэх, байшин сав шавардах шохойдох, мал нядлах үеэр гэдэс баас цэвэрлэх зэрэг хийгээгүй ажил ер нь байхгүй дээ. ...Тухайн үед нэгдлийн даргаар ******* гэж хүн ажиллаж байсан. Туслах үйлдвэр бригадын дарга нь ******* гэдэг байсан юм. Тоо бүртгэгч гэж хүн байлаа... гэсэн,
гэрч Ж.ын ...Т.******* бид хоёр 1978 оноос 1990 он хүртэл ******* сумын *******-Алдар нэгдлийн Туслах үйлдвэр бригадад хамт ажиллаж байсан юм. Тус бригадад ******* нөхөр нь хүртэл ажилладаг байсан. Нөхөр нь ******* гэж хүн байсан. ...Бид нар тоосго цохих, хавар мал төллүүлэх, түлээ мод бэлтгэх, нэхий хяргах, хурганы арьс элдэх, нэгдлийн халуун усанд цэвэрлэгч, үйлчлэгч хийх, жимс ногоо түүх зэрэг ажлууд хийдэг байсан. Ер нь хийгээгүй ажил байхгүй дээ.Тухайн үеийн нэгдлийн даргаар , *******, зэрэг хүмүүс ажиллаж байсан. Туслах үйлдвэр бригадын дарга нь ******* гэж хүн байсан юм... гэсэн,
гэрч З. ...Би 1978 онд 8-р анги төгсөөд Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилласан. Т.******* намайг туслах үйлдвэр бригадад ажилд ороход ажиллаж байсан юм. Т.******* тус бригадад 1990 он хүртэл буюу нэгдэл тартал ажилласан. Туслах үйлдвэр бригадад хийх тогтсон ажил байхгүй, хий гэсэн ажлуудыг хийдэг байсан. Намар, хаврын тариа ногооны цагаар бол тогооч хийдэг, өвс хадлангийн ажил хийдэг байсан. Хийх ажил мунддаггүй их байдаг байлаа.Тухайн үеийн нэгдлийн даргаар *******, , зэрэг хүмүүс ажиллаж байсан. Туслах үйлдвэр бригадын дарга нь , ******* нар байсан юм.... гэсэн,
гэрч Н.ын ... ******* Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдлийн туслах үйлдвэр бригадад нормчин хийж байсан юм. Нөхөр нь ******* гэж хүн байсан. Тус нэгдэлд 1978 оноос 1990 он хүртэл ажилласан. Нэгдэл 1992 онд тарсан юм. Тэднийх гэр бүлээрээ туслах үйлдвэр бригадад ажилладаг байсан юм. Мод түлээ бэлдэх, хашаа хороо барих, тоосго цохих, тогооч хийх зэрэг ажлууд хийдэг байсан. Нэгдлийн бүхий л ажлуудыг хийдэг байсан. Тухайн үеийн нэгдлийн даргаар Ренчинханд, *******, зэрэг хүмүүс ажиллаж байсан. Туслах үйлдвэр бригадын дарга нь ******* гэж хүн байлаа. Тоо бүртгэгч нь гэж хүн байсан юм. Т.******* нөхөртэйгээ хамт мод зөөдөг, үхэр тэрэг хүртэл туудаг л байсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т.*******г 1978 оны 07-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******-Алдар нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ