Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 522

 

                                             

 

 

 

 

 

 2020        03         26                                      2020/ШЦТ/522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Өсвөр насны шүүгдэгч П.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Буянжаргал,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б,

Өсвөр насны шүүгдэгч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э,

Өсвөр насны шүүгдэгч М.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Маралмаа,

Өсвөр насны шүүгдэгч У.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Чингис,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0099/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарт холбогдох 1906 01351 0944 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дүгаар сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 76 тоотод оршин суух, ам бүл 5, бие эрүүл, ухаан саруул гэх, Ч овогт Пийн А /РД: /,

          2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 04 дүгээр сарын 22-ны төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгос Улсын хамтарсан коллежийн нар сарны үүсгүүрийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэрэлт-Өргөө хотхоны 47Е байрны 80 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Бы Б /РД: /,

3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 01 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Амартүвшин хотхоны 101 дүгээр байрны 34 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан саруул гэх, А овогт Эын Т /РД: /,

4. Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2004 оны 08 дугаар сарын 02-ны төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 3, эмээ, үеэл эгчийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 35 дугаар гудамжны 840 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Мгийн Т /РД: /,

5. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2005 оны 02 дугаар сарын 13-ны төрсөн, 15            настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр гудамжны 245 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Угийн Э /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т нар нь М.Мөнхбаатар, У.Э нартай бүлэглэн 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт” төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунд хууль бусаар нэвтэрч 24 ширхэг гар утас, 3 ширхэг гар утасны корпус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч бусдад 3.017.500 төгрөгийн хохирол учруулсан,

2.   Өсвөр насны шүүгдэгч П.А, Э.Т, М.Т, У.Э
нар нь Д.Бадрах, Д.Тэмүүлэн нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 61 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Миний дөт 329” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 шил виски хулгайлсан,

  1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э нар нь М.Мөнхбаатар, Н.Эрдэнэбүрэн нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр худалдааны төвийн хашаанд байсан майханд хууль бусаар нэвтэрч 4 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 537.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. Өсвөр насны шүүгдэгч Э.Т, М.Т, У.Э нар нь Д.Бадрах, Д.Тэмүүлэн нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Цолмонбаярын эзэмшлийн “Ундрал” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, архи, ундаа зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч, бусдад 1.387.606 төгрөгийн хохирол учруулсан,

5. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Т, У.Э нар нь М.Мөнхбаатар, Н.Эрдэнэбүрэн нартай бүлэглан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашу Март” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө камерийн хард диск болон хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлан авч бусдад 4.694.696 төгрөгийн хохирол учруулсан,

6. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч Б-18 тоот павилионоос нууцаар, хүч хэрэглэхгүйгээр бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 2.607.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Агийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Тгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.Эийн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.Агийн хууль ёсны төлөөлөгч Г.Буянжаргалын өгсөн: “Хүүхдүүдэд маань хараа хяналт дутсан нь үнэн. Хүүхдүүддээ итгэж байсан. Эхний анхааруулга авснаас хойш харьцангуй хариуцлагатай байгаа. Анхаарал сайн байгаа. Орж гарсан ч гэсэн холдохгүй байгаа. Эцэг эхчүүдийн буруу. Одоо энэ хүүхдүүдтэй нийлэхээ больсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Д.Бы өгсөн: “Манайх 13 дугаар хороололд байж байгаад 19 дүгээр хороолол руу нүүсэн. Тэр өдөр 13 дугаар хороолол руу өвөөгийндөө хонох гээд явсан. Гар утасгүй болохоор холбогдож чадаагүй. Тэгээд шөнө газ дэлбэрсэн гээд дуудсан. Хараа хяналт сул байсан бид нарын буруу. Цаашид анхаарал халамжаа сайжруулах болно. Одоо сурах сургууль нь гэрийн хажууд байдаг, өөрөө ч хүсэж орсон учраас сайн харах болно...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Тийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын өгсөн: “Энэ хэрэг болсноос хойш маш их хугацаа алдлаа, шүүх хяналтын байгууллагуудад хүртэл төвөг удлаа. Эцэг, эхчүүд ч хөрөнгө мөнгө, санхүү, цаг хугацааны хувьд нэлээдгүй хохиролтой байлаа. Энэ бүхэн эцэг, эхчүүдийн сэрэмжгүй, анхааралгүй, хараа хяналтгүй байдлаас болсон гэж бодож байна. Манайх 3 хүүхэдтэй. Тийн доор нэг эрэгтэй хүүхэд байдаг гэдэг утгаараа өнөөдөр ингээд алдаа гаргавал дүүд нь ямар сургамжтай үйлдэл гарах уу гэдэгт анхаарч теле хичээлийг нь хийлгэж, гэрээс гаргахгүй байгаа. Хорио цээр гарахаас өмнө ч гэрээс гаргахгүй, багштай нь холбоотойгоор ажиллаж байсан. Шүүгч, прокурор, хуулийн байгууллагад ажил удсан ийм байдал үүсгэж байгаад маш их харамсаж байна. Цаашид үр хүүхдийнхээ ирээдүйд анхаарч, хүүхэдтэйгээ ярилцаж зөв хүмүүжилтэй хүүхэд болгоно гэдгээ амлаж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Тгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Маралмаагийн өгсөн: “Анхаарал халамж дутуугаас дүү маань ийм хэрэг үйлдсэнд харамсаж байгаа. Одоо бол анхаарал халамж сайн байгаа. Би дүүгээ эмээтэй нь үлдээгээд Орос улс руу явсан хойгуур газанд түлэгдсэн байсан. Тгийн ээж нь бие муутай, Тгийн араас явж чадахгүй гэртээ л байдаг. Би Тгийн үеэл эгч нь байгаа юм. Би цаашид дүүгээ харж хандах болно...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч У.Эийн хууль ёсны төлөөлөгч Д.Чингисийн өгсөн: “Манай дүү шүүхээс хоригдоод гарч ирснээсээ хойш гэртээ байсан. Түлэгдсэнийх нь дараа эмнэлэг дээр очиход “ганцхан өдөр найзындаа хоночихоод ирье” гэж гуйгаад явсан гэж байсан. Эмнэлэгт удаан хэвтсэн, арьс нөхүүлэх хагалгаанд орсон. Одоо бол гэртээ эмчилгээгээ хийлгээд байж байгаа. Өөртэй нь тулж яриад юу хүсэн сонирхож байгаа талаар нь асуусан. Хорио цээр тавигдаад хичээл нь орохоор сургалтад суулгаж өөрийнх нь хөгжилд анхаарах болно. Би 2021 оны эхээр тусдаа гаръя гэж бодож байгаа. Тусдаа гархаараа дүүгээ өөр дээрээ авна. Би 2-3 хоногтоо 1 удаа очиж эмчилгээнийх нь юмыг өгөөд өөртэй нь ярилцдаг. Э аав, ээжтэйгээ цуг амьдардаг. Би тусдаа амьдардаг. Цаашид би харж хандах болно...” гэх мэдүүлэг,

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т нар нь М.Мөнхбаатар, У.Э нартай бүлэглэн 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт” төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунд хууль бусаар нэвтэрч 24 ширхэг гар утас, 3 ширхэг гар утасны корпус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч бусдад 3.017.500 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.39-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаад хохирогч Н.Золжаргалын өгсөн: “... Манайх уг лангууг 2 дахь жилдээ ажиллуулж байгаа бөгөөд манай худалдагч өчигдар амарсан болохоор би өчигдар өөрөө лангуун дээрээ байсан. Тэгээд 18 цагийн үед ажлаасаа гараад өнөөдөр 11 цагт ирэхэд лангуунд хулгай орсон байсан. Лангуу маань 2 дугаартай бөгөөд лангууны түгжээг эвдлэн дотор байсан I phone 5 тус бүр 3 ширхэг, тус бүр 120.000 төгрөг, Samsung s4 1 ширхэг 110.000 төгрөг, Samsung s5 1 ширхэг 130.000 төгрөг, Samsung note-2 1 ширхэг 110000 төгрөг, I phone 4 s 1 ширхэг 80.000 төгрөг, Google rap утас 1 ширхэг 200.000 төгрөг, LG g2 1 ширхэг 100.000 төгрөг, LG gЗ 1 ширхэг 130000 төгрөг, LG g4 1 ширхэг 160.000 төгрөг, I phone 5s 3 ширхэг тус бүр 150.000 төгрөг, Nokia 3310 1 ширхэг 20.000 төгрөг, Одоогоор imei кодыг нь мэдэхгүй байна. Хуучин хэрэглэж байсан утаснууд хураалгаатай байсан юм. Хяналтын камерыг шүүхэд 2 хүүхэд байсан. Тэр хоёр хүүхдийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх.1.46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунтуяагийн өгсөн: “... 2019 оны 02 сарын 16-ны орой 23 цагт лангуугаа хааж цоожлоод явсан ба 02 сарын 17-ны өглөө 10 цагийн үед лангуун дээрээ очиход манай лангууны цоож нь алга болчихсон байсан ба ороод хартал лангуун дотор ил байсан шаргал өнгийн таглаатай, гоулд өнгийн Самсунг галакси эс-5 маркийн гар утас 2 ширхэг, Самсунг эс-5 актив маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, Самсунг Нөт-эдж маркийн хөх өнгөтэй гар утас 1 ширхэг, Самсунг нөт-4 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг трэйд маркийн гар утас 1 ширхэг, Гранд маркийн цагаан хүрээтэй гар утас 1 ширхэг, Самсунг гранд макс маркийн 2 симтэй гар утас 1 ширхэг, Ай фоун-5 эс маркийн гар утас 1 ширхэг эд зүйл алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.48/,

Мөрдөн шалгах амжиллагаанд хохирогч Ц.Азжаргалын өгсөн: “... 2019 оны 02 сарын 16-ны орой 23 цагт лангууг цоожлоод лангуун дотор ажилладаг утас үлдээгүй далд хийгээд лангуун дотор ажиллахгүй эвдэрхий гар утаснуудыг үлдээгээд явсан ба 02 сарын 17-ны өглөө 09-30 цагт ажил дээрээ очиход манай лангууны цоож нь эвдэрсэн байсан ба лангуун дотор байсан ажиллахгүй, хар саарал өнгийн Ай фоун 5 утасны гадна корпус 2 ширхэг, гоулд шаргал өнгийн Ай фоун 6 утасны гадна корпус 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байна...” гэх мэдүүлэг /хх.1.50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Ббаярын өгсөн: “... Би 2012 оноос хойш Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдаанs төв дотор гар утас засдаг. Тэгээд ажилаа хийж байтал буюу 2019 оны 2 сарын 17 ны өдөр 15-16 цагийн үед үл таних 12-15 орчим настай 4н эрэгтэй хүүхэд ирээд Голд өнгөтэй Huawei у5 нэртэй гар утсыг засуулах гэсэн юм гээд надад үзүүлсэн юм. Утсыг үзэхэд уг утасны плат нь эвдэрсэн учир солих шаардлагатай гэмтэлтэй гээд буцаагаад өгсөн. Гэтэл ахаа та сэлбэгэнд авахгүй юм уу гэхээр нь 5.000 төгрөгөөр авна гэхэд ядаж 10.000 төгрөгөөр аваач гэж гуйхаар нь би 7.000 төгрөг өгөөд утсыг нь авсан. Тэгээд утсыг засаагүй байж байтал өчигдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр цагдаагийн албан хаагч ирээд уг утсыг хулгайн хэргийн эд мөрийн баримт гээд хурааж аваад явсан. Миний хувьд утсыг өөрийн сайн дураар хураалгаж байгаа учир надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Жыгаугүлийн өгсөн: “... 2019 оны 02 сарын дунд үед үл таних 12-14 орчим надны 4 эрэгтэй хүүхэд орж ирээд надад “2 ширхэг гар утас зарна, та авах уу” гээд нэр маркийг нь мэдэхгүй, Самсунг брендийн 2 ширхэг гар утсыг үзүүлсэн юм. Тэгээд би утсыг хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг нь асуухад жижиг утсыг нь 5.000 төгрөг, том утсыг нь 15.000 төгрөгөөр, зарна гэсэн юм. Тухайн үед орой 23 цаг өнгөрөөд би ТҮЦ-ээ хаагаад гарах гэж байсан учир яараад тэр хүүхдүүдэд 20.000 төгрөг өгөөд 2 ширхэг гар утсыг авсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний, нэхэмжлэгч Л.Сүхбаатарын өгсөн: “... намайг ТҮЦ-ний худалдагчийн ажил хийгээд байж байх үед буюу 2019 оны 02 сарын дунд үед буюу цагаан сарын дараа үл таних 13 орчим насны 4 эрэгтэй хүүхэд орж ирээд бүгдээрээ 1 ширхэг Самсунг эс-5 утас зарна гэсэн юм. Тэгээд би тэр хүүхдүүдэд хандаж “та нар хулгайн утас авсан юм биш биз, ямар учиртай утас зарж байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр хүүхдүүдийн нэг нь “өө манай ээж Солонгос улсаас явуулсан утас байгаа юм, өөр утас авчихаад тэрийгээ цэнэглэх гэтэл цэнэглэгч алга” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.56/,           

Мөрдөн шалгах ажиллгаанд иргэний нэхэмжлэгч Д.Энхтунгалагийн өгсөн: “... 2019 оны 02 сарын 17-ны өдөр 17 цагийн үед манай лангуун дээр үл таних 12-14 орчим насны 4 эрэгтэй хүүхэд ирээд Самсунг галакси эс-4 маркийн гар утас болон эл Жи Жи-3 маркийн гар утас, Ай фоун-6 маркийн утаснуудыг зарна гэсэн юм. Тэгээд би тэр хүүхдүүдээс “ямар учиртай утас зарж байгаа юм бэ, хулгайн утас зарж байгаа юм биш үү, ямар учиртай ийм олон утас зарж байгаа юм бэ” гэх зэрэг зүйлсийг асуухад хамгийн жижиг биетэй, дэлдгэр чихтэй эрэгтэй хүүхэд нь “өө манай ах, “Шилэн зах” дотор гap утас засдаг юм, хуучин утас худалдаж аваад түүнийгээ сэлбэж янзлаад зарж байгаа юм. Манай ах надад Ай фоун-6 утас өгнө гэж хэлчихээд өгөхгүй удаад байгаа ба намайг энэ утаснуудыг зараад Ай фоун-6 утас ав гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүүхдүүдэд итгээд Самсунг галакси эс-4 маркийн гар утсыг нь би 60.000 төгрөгөөр худалдаж авсан, харин эл Жи Жи-3 утас нь гацаад сайн ажиллахгүй байхаар нь би тэр утсыг нь аваагүй юм. Тэр хүүхдүүд Их орд худалдааны төв дотор эргэлдээд л яваад байсан, ямар ч байсан миний нүдэн дээр Ай фоун утсаа хугалаад хаячихсан юм. Тэгээд би яагаад утсаа эвдэж байгааг асуухад “өө энэ утсыг засуулах гэсэн чинь засвар авахгүй, хэрэггүй болчихсон байна” гэж хэлж байсан. Би тэр хүүхдүүдээс худалдан авсан утсыг зарж үрээгүй өөртөө хадгалж байтал сүүлд цагдаагийн газрын ажилтан ирээд утсыг хулгайн гэмт хэргийн эд мөрийн баримт гэж хэлсэн учир утсыг би өөрийн сайн дураар хүлээлгэн өгч байна...” гэх мэдүүлэг /хх.1.58/,

          “Дамно” ХХК-й алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.73-76/,

          Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.94-102/,

          Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т, У.Э нарын нас тоолсон тэмдэглэл /хх.1.103-118/,

          2. Өсвөр насны шүүгдэгч П.А, Э.Т, М.Т, У.Э нар нь Д.Бадрах, Д.Тэмүүлэн нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Миний дөт 329” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 шил виски хулгайлсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.157-160/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Шижиртуяагийн өгсөн: “... Би 2019 оны 05 сарын 02-ны орой Бяанзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Миний дөт 329” дэлгүүрийг оройн 00 цагт хаагаад түгжээд явсан юм. Ингээд шөнө 02 цаг 32 минутанд СӨХ-н дарга Ванчинсүрэн над руу залгаад танай дэлгүүрт цонхоор чинь хулгай орчлоо 6 хүүхэд байна гэхээр нь дэлгүүрийн дохиолол харуул хамгаалалтын алба “Их хар сүлд” рүү утсаар ярихад хамгаалагч нь тайван байна, манайх хамгаалалт авсан байгаа гэхээр нь би дэлгүүр зүгээр байна гэж ойлгож байтал Их хар сүлд харуул хамгаалалтын компаниас яриад та дэлгүүр дээрээ хүрээд ир, дэлгүүрийн зүүн талын цонхоор хулгай орсон байна гэхээр нь би гэрээсээ гараад дэлгүүр дээр очиход хамгаалалтын албанаас цагдаа дуудсан байсан. Цагдаа нар үзлэг хийж байсан...” гэх мэдүүлэг, /хх.1.162-163/,

          “Дамно” ХХК-й алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.191-192/,

3. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э нар нь М.Мөнхбаатар, Н.Эрдэнэбүрэн нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр худалдааны төвийн хашаанд байсан майханд хууль бусаар нэвтэрч 4 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 537.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.8-10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бадралмаагийн өгсөн: "...Миний бие БЗД-н 8-р хороо, “Тэнгэр Плаза” төвийн хашаан дотор дугуйны худалдаа эрхэлдэг. 2019 оны 04 сарын 15-ны өдөр 19 цаг 30 минутанд 5 асраа хаагаад Тэнгэр худалдааны төвийн харуул хамгаалтанд хүлээлгэж өгсөн. 04 сарын 15-16-нд шилжих шөнө 01 цаг 56 минутад Тэнгэр худалдааны төвийн харуул хамгаалтаас асарт чинь хулгай орж, дугуй алдагдсан байна гэж ярьсан. Би ирж үзэхэд асарын, хаалга онгорхой дотор нь 26 размертай том хүний унадаг дугуй 1 ширхэг, 20 размертай хүүхдийн унадаг дугуй 3 ширхэг тус тус алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би 2019 оны 04 сарын 15-16-нд шилжих шөнө 4 ширхэг унадаг дугуй хулгайд алдсан. Өнөөдөр CHUFENG гэсэн бичиггэй 26 размерийн цагаан өнгийн дугуй, SAFT гэсэн бичигтэй 20 размерийн ногоон өнгийн дугуй 1 ширхэг, DKLM гэсэн бичигтэй 20 размерийн хар эрээн өнгийн дугуй 1 ширхэг нийт 3 ширхэг дугуй хүлээн авлаа. Одоо 20 размерийн хар эрээн өнгийн дугуй нэг дутуу байна. Энэ дугуйгаа авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.13-15/,

Мөрдөн шалгах ажиллгаанд иргэний нэхэмжлэгч Х.Кекилбайгийн өгсөн: “... Би 2018 оны 11 сараас хойш Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байх “Orange” нэртэй авто угаалгын газар ажиллаж байгаа. Ингээд намайг ажилаа хийгээд байж байх үед буюу 2019 оны 04 дүгээр сард үл таних 13-15 орчим насны гэмээр 2 эрэгтэй хүүхэд 1 ширхэг цагаан, 1 ширхэг шар өнгийн дугуйнуудыг унаж ирчихээд тэр хоёр дугуйгаа зарна, та худалдаж авах уу гэсэн юм. Тэгэхээр нь би дугуйг хэдэн төгрөгөөр зарж байгааг асуухад нийлүүлээд 150.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би та 2 ямар дугуй зарж байгаа юм бэ, хулгайн дугуй биш биз дээ гэж асуухад тэр хоёр нохойн гөлөг худалдаж авах гэтэл мөнгө хэрэг болоод байна, тэгээд өөрсдийн дугуйгаа зарж байна гэж хариулсан. Тэгээд би 80.000 төгрөгөөр зарвал зар гэхэд тэр 2 зөвшөөрсөн. Тэгээд би худалдаж авчихаад тэр хоёр хүүхдийн аав ээж нь ирж магадгүй гэж бодоод ажил дээрээ 4, 5 хонуулаад хүн ирэхгүй байхаар нь дүү нартаа унуулах гээд Баян-Өлгий аймаг руу явуулчихсан. Сүүлд надтай цагдаа ирж уулзаад хулгайн дугуй байсныг хэлсэн учир өнөөдөр дугуйг авч ирж хураалгаж байна...” гэх мэдүүлэг /хх.2.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Төртогтохын өгсөн: “... 2019 оны 04 сарын 15-ны орой Тэнгэр плаза төв оройн 22 цагт хаагаад би хүмүүсээ гаргаад хаалгаа хаасан. Тэгсэн 22 цаг 30 минутын үед Тэнгэр плаза төвийн 2 давхарт согтуу хүмүүс гарахгүй байхаар нь тэд нарыг гаргах гээд аргадаж байгаад гаргасан. Тэгээд 23 цагийн орчим манай харуулын байран дээр тортой юм үлдээчихсэн байсныгаа авах гэж ирэхээр нь очиж авч өгсөн. Энэ үед хашааны урд хэсэгт бариатай дугуй зардаг майхан зүгээр байсан, тэгсэн шөнийн 1 цагт Дорнодын автобус ирэхээр болоод 2 давхараас доошоо буугаад хартал дугуй зардаг майханд хулгай орчихсон байсан. Тэгээд эзнийг нь дуудаад асуухад 4 дугуй алдагдсан байсан. Хяналтын камер шүүж үзэхэд 4 хүүхэд нэг, нэг дугуй аваад гарч байгаа бичигдсэн байсан. Тэдгээр хүүхдүүдийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх.2.18-19/,

          “Дамно” ХХК-й алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.47-50/,

          Эд зүйлс хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.2.129-131/,

4. Өсвөр насны шүүгдэгч Э.Т, М.Т, У.Э нар нь Д.Бадрах, Д.Тэмүүлэн нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Цолмонбаярын эзэмшлийн “Ундрал” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, архи, ундаа зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч, бусдад 1.387.606 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.148-152/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цолмонбаярын өгсөн: “... Би З жилийн өмнөөс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 86А байрны 73 тоотод Ундрал нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байна. 2019 оны 04 сарын 29-ний өдөр би оройн 23 цаг 30 минут болж байхад дэлгүүрээ хаагаад гэртээ орсон бөгөөд дэлгүүрээ хаахдаа СӨХ-ийн харуулд манай дэлгүүрийг ажиглаж байгаарай гээд гэж захиж үлдээгээд орсон. Гэр лүүгээ ороход кассанд 1 сая гаран төгрөгөө орхиод орсон юм. Орлогын мөнгөний тооцоог нарийн гаргаж болно. Ингээд 2019 оны 04 сарын 30-ны өдөр өглөө 7 цаг 50 минутын орчимд манай ээж Сэлэнгэ дэлгүүрээ онгойлгох гэж ороод хулгай орсныг мэдсэн байсан... Би 2017 оноос хойш Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ундрал нэртэй 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байгаа юм. Тэгээд 2019 оны 04 сарын 29-30-нд шилжих шөнө манай дэлгүүрийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан юм. Алдагдсан эд зүйлийн тухайд гэвэл: бэлэн 1.000.000 төгрөг, 1 литрийн хэмжээтэй Jack Daniels нэртэй виски 1 шил 98.000 төгрөгийн үнэтэй, 100 граммын хэмжээтэй Жагер Мист нэртэй виски 6 шил 1 шил нь 4.800 төгрөгийн үнэтэй нийт 28.800 төгрөг, 2 кб багтаамжтай 500.000 төгрөгийн үнэтэй камерын хард 1 ширхэг, Univision жижиг хар төхөөрөмж 240.000 төгрөгийн үнэтэй, 2.5 литрийн түмний ундаа 2 ширхэг 1 ширхэг нь 3.000 төгрөгийн үнэтэй нийт 6.000 төгрөг ингээд нийт 1.752.000 төгрөгний хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх.2.153-158/,

“Дамно” ХХК-й алдагдсан зд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.176-178/,

5. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э, Э.Т нар нь М.Мөнхбаатар, Н.Эрдэнэбүрэн нартай бүлэглан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашу Март” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө камерийн хард диск болон хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлан авч бусдад 4.694.696 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх. 2.245-249/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Хишигбаярын өгсөн: “... Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай дэлгүүрийн балконоор дамжин хулгайч орж их хэмжээний эд зүйлс алдагдсан юм. Бэлэн 470.000 төгрөг, дотроо  10 ширхэгтэй Дирол бохь 16 блок, 1 блок нь 27.000 төгрөгий. үнэтэй, нийт 432.000 төгрөг, дотроо 10 ширхэгтэй Дирол бохь 6 блок, 1 блок нь 33.000 төгрөгий. үнэтэй, нийт 198000 төгрөг, Кит Кат чихэр 40 граммтайгаас 42 ширхэг, 1 ширхэг нь 1.300 төгрөгийн үнэтэй , нийт 54.600 төгрөг, Кит Кат чихэр 45 граммтайгаас 37 ширхэг, 1 ширхэг нь 1.400 төгрөгийн үнэтэй, нийт 51.800 төгрөг, Баунти нэртэй шоколад 43 ширхэг, 1 ширхэг нь 1.200 төгрөгийн үнэтэй , нийт 51.600 төгрөг, Марс нэртэй шоколад 50 ширхэг, 1 ширхэг нь 1.200 төгрөгийн үнэтэй, нийт 60.000 төгрөг, MMS арахис нэртэй шоколад 94 ширхэг 1 ширхэг нь 1400 төгрөгийн үнэтэй, нийт 138.600 төгрөг, Snickers нэртэй шоколад 50 ширхэг, 1 ширхэг нь 1.200 төгрөгийн үнэтэй, нийт 60.000 төгрөг, Энгийн Алпен гоулд нэртэй шоколад 72 ширхэг, 1 ширхэг нь 2.500 төгрөгийн үнэтэй , нийт 180.000 төгрөг, Том Алпен гоулд нэртэй шоколад 60 ширхэг , 1 ширхэг нь 5.400 төгрөгийн үнэтэй нийт 32.4000 төгрөг, Үнэт Алпен гоулд нэртэй шоколад 85 ширхэг, 1 ширхэг нь 3.250 төгрөгийн үнэтэй, нийт 276.250 төгрөг, Merci нэртэй шоколад жижгээс нь 29 ширхэг, 1 ширхэг нь 12.000 төгрөгийн үнэтэй , нийт 348.000 төгрөг, Merci нэртэй шоколад томоос нь 24 ширхэг, 1 ширхэг нь 28.000 төгрөгийн үнэтэй , нийт 307.200 төгрөг, Jacobs нэртэй кофе дундаас нь 12 ширхэг, 1 ширхэг нь 14.400 төгрөгийн үнэтэй, нийт 172.800 төгрөг, Jacobs нэртэй кофе жижгээс нь 11 ширхэг, 1 ширхэг нь 12.400 төгрөгийн үнэтэй, нийт 136.400 төгрөг, Nes Cafe нэртэй кофе томоос нь 20 ширхэг , 1 ширхэг нь 15.000 төгрөгийн үнэтэй, нийт 300.000 төгрөг, Nes Cafe нэртэй кофе дундаас нь 12 ширхэг, 1 ширхэг нь 12.000 төгрөгийн үнэтэй, нийт 144.000 төгрөг, Nes Cafe нэртэй кофе жижгээс нь 8 ширхэг , 1 ширхэг нь 22.000 төгрөгийн үнэтэй, нийт 176.000 төгрөг, Орос шилтэй кофе 2 ширхэг, 1 ширхэг нь 22.000 төгрөгийн үнэтэй, нийт 176.000 төгрөг, Ченж эссэ нэртэй тамхи 6 блок, 1 блок нь 40.000 төгрөгийн үнэтэй, нийт 240.000 төгрөг, Эссэ блю нэртэй тамхи 7 блок, 1 блок нь 35.000 төгрөгийн үнэтэй, нийт 245.000 төгрөг, Парламент нэртэй тамхи 5 блок, 1 блок нь 48.000 төгрөгийн үнэтэй, нийт 240.000 төгрөг, Кастер нэртэй тамхи 4 блок, 1 блок нь 55.000 төгрөгийн үнэтэй, нийт 220.000 төгрөг, Майлд севен нэртэй тамхи 5 блок, 1 блок нь 48.000 төгрөгийн үнэтэй нийт 240.000 төгрөг, 0.75 граммын Гоулд Чингис нэртэй архи 1 шил, 1 шил нь 30.000 төгрөгийн үнэтэй, нийт 30.000 төгрөг, Чайгер мистер нэртэй виски 1 шил, 1шил нь 84.000 төгрөг, нийт 84.000 төгрөг, Камерны хард свитч 1 ширхэг, 1 ширхэг нь 1.500.000 төгрөгийн үнэтэй, нийт 1.500.000 төгрөг. Ингээд нийт 6.937.250 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх.3.4-7/,

          “Дамно” ХХК-й алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.12-16/,

6. Өрвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч Б-18 тоот павилионоос нууцаар, хүч хэрэглэхгүйгээр бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 2.607.500 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын
үзүүлэлтүүд /хх.3.11-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Халиуны өгсөн: “... Манайх Орон зай худалдааны төвийн В-18 тоот павилоныг түрээслэн 2016 оны 06 сараас эхлэн гар утасны дагалдах хэрэгсэлийн худалдаа хийж байгаа бөгөөд манайх лангуун дээрээ хөлсөөр 4 худалдагч зогсоодог юм. Өнөдөөр буюу 2019 оны 03 сарын 24-ны орой манай Орон зай худалдааны төвийн менежер Хонгорзул 23 цагийн орчимд над руу залгаад танай павилонд хулгай орсон юм шиг байна. Ирж чадах уу? гэсэн бөгөөд шууд ирсэн байгаа. Би ирээд хулгайд алдагдсан эд зүйлсээ бүртгээд үзсэн чинь Самсунг галакси эс-7 гар утас 32 гегабайт багтаамжтай 4 ширхэг БНХАУ-аас худалдаж авсан үнэ монгол мөнгөөр 265.000 төгрөг, 4 ширхэг нь 1.060.000 төгрөг, Ай фоун 5 эс гар утас 4 ширхэг, 64 гегабайт багтаамжтай 2 ширхэг, 32 гегабайт багтаамжтай 1 ширхэг, 16 гегабайт багтаамжтай 1 ширхэг алдагдсан байна. 64 гегабайт багтаамжтайг 300.000 төгрөгөөр, 32 гегабайтыг 270.000 төгрөгөөр, 16 гегабайтыг 235.000 төгрөгөөр БНХАУ-аас худалдаж авч байсан. Нийт 1.105.000 төгрөг болж байна. Ай фоун-5 гap утас 32 гегабайт багтаамжтай 2 ширхэг алга болсон. Үүнийг БНХАУ-аас 1 ширхэгийг 210.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Нийт 420.000 төгрөг болж байна. Самсунг галакси эс-7 загварын гар утасны кэйс 2 ширхэг алга болсон. 1 кэйсийг БНХАУ-аас 3500 төгрөгөөр худалдаж авдаг. Нийт 7.000 төгрөг болж байна. Хар өнгийн доктор дрэй брэндийн блүүтүүдтэй чихэвч 1 ширхэг алга болсон. БНХАУ-аас 5.000 төгрөгөөр худалдаж авдаг. Нийт 5.000 төгрөг, Ламёо брэндийн цагаан өнгийн паур банк 2 ширхэг алга болсон. Үүнийг БНХАУ-аас 16.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нийт 32.000 төгрөг болж байна. Бихай брэндийн андройд Юү эс би залгуур 1 ширхэг алга болсон. Үүнийг БНХАУ-аас 3.500 төгрөгөөр худалдан авдаг. Нийт 3.500 төгрөг болж байна. Мөн лангууны шургуулганд байсан хар цүнх дотор байсан 200 ширхэг 500 төгрөгийн дэвсгэрт нийт 100.000 төгрөг, мөн хар цүнхэнд байсан 1.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг нийт 1.000.000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /хх.3.96-98/,

          Мөрдөн шалгах ажиллгаанд гэрч Ж.Түмэнбаярын өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ... 3 давхарын ариун цэврийн өрөөнд хаалганы ард нэг хүүхэд зогсож байсан бөгөөд цоожтой хүн ордоггүй ариун цэврийн өрөөнд нэг хүүхэд зогсож байсан. Тэнд арай намхан хүүхэд нь зогсож байсан. Тэгээд гаргаж ирээд “яасан юм бэ” гэж асуусан чинь “зүгээр энд хонох гэсэн юмаа ахаа” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би дагуулж зайтай газар авчирч байгаад хармаан дахь юмнуудаа гаргаад ир гэсэн чинь өндөр хүүхдийнх нь халааснаас баахан утаснууд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.3.99/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т нар нь М.Мөнхбаатар, У.Э нартай бүлэглэн 2019 оны 01 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт” төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунд хууль бусаар нэвтэрч 24 ширхэг гар утас, 3 ширхэг гар утасны корпус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч бусдад 3.017.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.39-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаад хохирогч Н.Золжаргалын өгсөн: “... Лангуу маань 2 дугаартай бөгөөд лангууны түгжээг эвдлэн дотор байсан I phone 5 тус бүр 3 ширхэг, тус бүр 120.000 төгрөг, Samsung s4 1 ширхэг 110.000 төгрөг, Samsung s5 1 ширхэг 130.000 төгрөг, Samsung note-2 1 ширхэг 110.000 төгрөг, I phone 4 s 1 ширхэг 80.000 төгрөг, Google rap утас 1 ширхэг 200.000 төгрөг, LG g2 1 ширхэг 100.000 төгрөг, LG gЗ 1 ширхэг 130.000 төгрөг, LG g4 1 ширхэг 160.000 төгрөг, I phone 5s 3 ширхэг тус бүр 150.000 төгрөг, Nokia 3310 1 ширхэг 20.000 төгрөг, Одоогоор imei кодыг нь мэдэхгүй байна... Хяналтын камерыг шүүхэд 2 хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунтуяагийн өгсөн: “... манай лангууны цоож нь алга болчихсон байсан ба ороод хартал лангуун дотор ил байсан шаргал өнгийн таглаатай, гоулд өнгийн Самсунг галакси эс-5 маркийн гар утас 2 ширхэг, Самсунг эс-5 актив маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, Самсунг нөт-эдж маркийн хөх өнгөтэй гар утас 1 ширхэг, Самсунг нөт-4 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг трэйд маркийн гар утас 1 ширхэг, Гранд маркийн цагаан хүрээтэй гар утас 1 ширхэг, Самсунг гранд макс маркийн 2 симтэй гар утас 1 ширхэг, Ай фоун-5 эс маркийн гар утас 1 ширхэг эд зүйл алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.48/,

Мөрдөн шалгах амжиллагаанд хохирогч Ц.Азжаргалын өгсөн: “... манай лангууны цоож нь эвдэрсэн байсан ба лангуун дотор байсан ажиллахгүй, хар саарал өнгийн Ай фоун-5 утасны гадна корпус 2 ширхэг, гоулд шаргал өнгийн Ай фоун-6 утасны гадна корпус 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байна...” гэх мэдүүлэг /хх.1.50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Ббаярын өгсөн: “... 2019 оны 02 сарын 17-ны өдөр 15-16 цагийн үед үл таних 12-15 орчим настай 4 эрэгтэй хүүхэд ирээд Голд өнгөтэй Huawei у5 нэртэй гар утсыг засуулах гэсэн юм гээд надад үзүүлсэн юм. Утсыг үзэхэд уг утасны плат нь эвдэрсэн учир солих шаардлагатай гэмтэлтэй гээд буцаагаад өгсөн. Гэтэл ахаа та сэлбэгэнд авахгүй юм уу гэхээр нь 5.000 төгрөгөөр авна гэхэд ядаж 10.000 төгрөгөөр аваач гэж гуйхаар нь би 7.000 төгрөг өгөөд утсыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх.1.52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Жыгаугүлийн өгсөн: “... 2019 оны 02 сарын дунд үед үл таних 12-14 орчим надны 4 эрэгтэй хүүхэд орж ирээд надад 2 ширхэг гар утас зарна, та авах уу гээд нэр маркийг нь мэдэхгүй, Самсунг брендийн 2 ширхэг гар утсыг үзүүлсэн юм. Тэгээд би утсыг хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг нь асуухад жижиг утсыг нь 5.000 төгрөг, том утсыг нь 15.000 төгрөгөөр зарна гэсэн юм. Тухайн үед орой 23 цаг өнгөрөөд би ТҮЦ-ээ хаагаад гарах тэж байсан учир би яараад тэр хүүхдүүдэд 20.000 төгрөг өгөөд 2 ширхэг гар утсыг авсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний, нэхэмжлэгч Л.Сүхбаатарын өгсөн: “... 2019 оны 02 сарын дунд үед буюу цагаан сарын дараа үл таних 13 орчим насны 4 эрэгтэй хүүхэд орж ирээд бүгдээрээ 1 ширхэг Самсунг эс 5 утас зарна гэсэн юм. Тэгээд би тэр хүүхдүүдэд хандаж та нар хулгайн утас авсан юм биш биз, ямар учиртай утас зарж байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хүүхдүүдийн нэг нь өө манай ээж Солонгос улсаас явуулсан утас байгаа юм, өөр утас авчихаад тэрийгээ цэнэглэх гэтэл цэнэглэгч алга гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.56/,   

Мөрдөн шалгах ажиллгаанд иргэний нэхэмжлэгч Д.Энхтунгалагийн өгсөн: “... 2019 оны 02 сарын 17-ны өдөр 17 цагийн үед манай лангуун дээр үл таних 12-14 орчим насны 4 эрэгтэй хүүхэд ирээд Самсунг галакси эс-4 маркийн гар утас болон эл Жи Жи-3 маркийн гар утас, Айфоун 6 маркийн утаснуудыг зарна гэсэн юм. Тэгээд би тэр хүүхдүүдээс ямар учиртай утас зарж байгаа юм бэ, хулгайн утас зарж байгаа юм бишүү, ямар учиртай ийм олон утас зарж байгаа юм бэ гэх зэрэг зүйлсийг асуухад хамгийн жижиг биетэй, дэлдгэр чихтэй эрэгтэй хүүхэд нь өө манай ах “Шилэн зах” дотор гap утас засдаг юм, хуучин утас худалдаж аваад түүнийгээ сэлбэж янзлаад зарж байгаа юм. Манай ах надад Айфоун 6 утас өгнө гэж хэлчихээд өгөхгүй удаад байгаа ба намайг энэ утаснуудыг зараад Ай фоун 6 утас ав гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүүхдүүдэд итгээд Самсунг галакси Эс-4 маркийн гар утсыг нь би 60.000 төгрөгөөр худалдаж авсан, харин эл Жи Жи-3 утас нь гацаад сайн ажиллахгүй байхаар нь би тэр утсыг нь аваагүй юм...” гэх мэдүүлэг /хх.1.58/,

          “Дамно” ХХК-й алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.73-76/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.94-102/,

          Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т, У.Э нарын нас тоолсон тэмдэглэл /хх.1.103-118/,

2. Өсвөр насны шүүгдэгч П.А, Э.Т, М.Т, У.Э нар нь Д.Бадрах, Д.Тэмүүлэн нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ндшилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны1давхарт үйл ажиллагаа явуулдаг “Миний дөт 329” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 шил виски хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх.1.157-160/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Шижиртуяагийн өгсөн: “... Ингээд шөнө 02 цаг 32 минутанд СӨХ-ийн дарга Ванчинсүрэн над руу залгаад танай дэлгүүрт цонхоор чинь хулгай орчихлоо, 6 хүүхэд байна гэхээр нь дэлгүүрийн дохиолол харуул хамгаалалтын алба “Их хар сүлд” рүү утсаар ярихад хамгаалагч нь тайван байна, манайх хамгаалалт авсан байгаа гэхээр нь би дэлгүүр зүгээр байна гэж ойлгож байтал “Их хар сүлд” харуул хамгаалалтын компаниас яриад та дэлгүүр дээрээ хүрээд ир дэлгүүрийн зүүн талын цонхоор хулгай орсон байна гэхээр нь би гэрээсээ гараад дэлгүүр дээр очиход хамгаалалтын албанаас цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг, /хх.1.162-163/,

          “Дамно” ХХК-й алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.191-192/,

3. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э нар нь М.Мөнхбаатар, Н.Эрдэнэбүрэн нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр худалдааны төвийн хашаанд байсан майханд хууль бусаар нэвтэрч 4 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, бусдад 537.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.8-10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бадралмаагийн өгсөн: “... 04 сарын 15-16-нд шилжих шөнө 01 цаг 56 минутад Тэнгэр худалдааны төвийн харуул хамгаалтаас асарт чинь хулгай орж, дугуй алдагдсан байна гэж ярьсан. Би ирж үзэхэд асарын, хаалга онгорхой дотор нь 26 размертай том хүний унадаг дугуй 1 ширхэг, 20 размертай хүүхдийн унадаг дугуй 3 ширхэг тус тус алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.13-15/,

Мөрдөн шалгах ажиллгаанд иргэний нэхэмжлэгч Х.Кекилбайгийн өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сард үл таних 13-15 орчим насны гэмээр 2 эрэгтэй хүүхэд 1 ширхэг цагаан, 1 ширхэг шар өнгийн дугуйнуудыг унаж ирчихээд тэр хоёр дугуйгаа зарна, та худалдаж авах уу гэсэн юм. Тэгэхээр нь би дугуйг хэдэн төгрөгөөр зарж байгааг асуухад нийлүүлээд 150.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би та 2 ямар дугуй зарж байгаа юм бэ, хулгайн дугуй биш биз дээ гэж асуухад тэр хоёр нохойн гөлөг худалдаж авах гэтэл мөнгө хэрэг болоод байна, тэгээд өөрсдийн дугуйгаа зарж байна гэж хариулсан. Тэгээд би 80.000 төгрөгөөр зарвал зар гэхэд тэр 2 зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх.2.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Төртогтохын өгсөн: “... тэгсэн шөнийн 1 цагт Дорнодын автобус ирэхээр болоод 2 давхраас доошоо буугаад хартал дугуй зардаг майханд хулгай орчихсон байсан. Тэгээд эзнийг нь дуудаад асуухад 4 дугуй алдагдсан байсан. Хяналтын камер шүүж үзэхэд 4 хүүхэд нэг нэг дугуй аваад гарч байгаа бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.2.18-19/,

          “Дамно” ХХК-й алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.47-50/,

          Эд зүйлс хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.2.129-131/,

4. Өсвөр насны шүүгдэгч Э.Т, М.Т, У.Э нар нь Д.Бадрах, Д.Тэмүүлэн нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Цолмонбаярын эзэмшлийн “Ундрал” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, архи, ундаа зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч, бусдад 1.387.606 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх.2.148-152/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цолмонбаярын өгсөн: “... Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө манай дэлгүүрийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан юм... нийт 1.752.000 төгрөгний хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх.2.153-158/,

“Дамно” ХХК-й алдагдсан зд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.176-178/,

5. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Т, У.Э нар нь М.Мөнхбаатар, Н.Эрдэнэбүрэн нартай бүлэглан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашу Март” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө камерийн хард диск болон хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлан авч бусдад 4.694.696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх. 2.245-249/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Хишигбаярын өгсөн: “... Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай дэлгүүрийн балконоор дамжин хулгайч орж их хэмжээний эд зүйлс алдагдсан юм.. нийт 6.937.250 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх.3.4-7/,

          “Дамно” ХХК-й алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.12-16/,

6. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, У.Э нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч Б-18 тоот павилионоос нууцаар, хүч хэрэглэхгүйгээр бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 2.607.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын
үзүүлэлтүүд /хх.3.11-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Халиуны өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 24-ны орой манай “Орон зай” худалдааны төвийн менежер Хонгорзул 23 цагийн орчимд надруу залгаад танай павилонд хулгай орсон юм шиг байна. Ирж чадах уу? гэсэн бөгөөд шууд ирсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх.3.96-98/,

Мөрдөн шалгах ажиллгаанд гэрч Ж.Түмэнбаярын өгсөн: “... Тэгэхээр нь би дагуулж зайтай газар авчирч байгаад хармаан дахь юмнуудаа гаргаад ир гэсэн чинь өндөр хүүхдийнх нь халааснаас баахан утаснууд гарч ирсэн..." гэх мэдүүлэг /хх.3.99/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч нарыг тус тус гэм буруутайд тооцов.

          Өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир тэднийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Ад 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч Э.Тт 1 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т нарт 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч У.Эд 2 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарт сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй.

          Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарт тус тус сануулж байна.

          Өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд  тус тус тооцсон болно.

          Өсвөр насны шүүгдэгч П.А, Э.Т нарыг цагдан хорьсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т, У.Э нарыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хорьсон 63 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Өсвөр насны шүүгдэгч Ч овогт Пийн А, Б овогт Бы Б, А овогт Эын Т, Б овогт Мгийн Т, Б овогт Угийн Э нарыг “Хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Ад 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч Э.Тт 3 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т нарт 4 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч У.Эд 5 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, өсвөр насны шүүгдэгч П.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч Э.Тт оногдуулсан 3 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т нарт оногдуулсан 4 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч У.Эд оногдуулсан 5 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг тус тус 2 дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч П.Агийн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Э.Тийн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т нарын эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч У.Эийн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч П.Ад 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Э.Тт 1 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т нарын эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч У.Эд 2 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.Т, У.Э нарыг урьд нь цагдан хорьсон 63 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудыг баримтлан, өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарт сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарт тус тус сануулсугай.

          8. Өсвөр насны шүүгдэгч П.А, Э.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний хариуцагч  эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч П.А, Б.Б, Э.Т, М.Т, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР