| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00452/И |
| Дугаар | 452 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 452
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******гийн нэхэмжлэлтэй М.*******д холбогдох зээл, зээлийн алданги нийт 2.250.000 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ахуй ******* ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн *******ны Тариалан эрхлэлтийг дэмжих ******* нь М.*******тай 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЭМАА08/27 тоот зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, эргэн төлөх нөхцлөөр 2011 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Уг зээлийн дэмжлэг нь ******* ******* *******гийн Төрийн *******гийн 900019044 тооот дан*******д эргэн төвлөрч байна. Зээлдэгч М.******* нь 4.000.000 төгрөгнөөс 2015 онд 2.500.000 төгрөгийг мал ******* *******гийн төрийн *******гийн 900019044 тоот дан*******д төлсөн. М.*******аас үлдэгдэл зээлийн төлбөр 1.500.000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаард******* боловч төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.1 хувийн алданги тооцоход 750.000 төгрөгнийн алданги, үндсэн зээлийн 1.500.000 төгрөгийн хамт нийт 2.250.000 төгрөгийг хариуцагч М.*******аас гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн сумын багийн иргэн М.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.******* ******* ******* *******гаас 4 сая төгрөгийн зээл ав******* нь үнэн. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие амьдралын боломжгүй байгаа учир алданги болох 750.000 төгрөгийг төлөх боломж үнэхээр алга байна. Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзэж алданги төлөхөөс чөлөөлж өгнө үүгэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ахуй ******* ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн сумын багт оршин суугч М.*******ы хариу тайлбартай танилцлаа.
М.******* гуай тайлбартаа үлдэгдэл зээл 1.500.000 төгрөгөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул алданги 750.000 төгрөгөөс татгалз******* 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ахуй *******ны ******* ******* ******* нь иргэн М.*******аас зээл, зээлийн алданги нийт 2.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарга******* байна.
М.******* нь зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөгийг төлөх боломжтой алдангиас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбарыг гарга******* байна.
Нэхэмжлэгч байгууллага болох ******* ******* ******* нь хариуцагчийг алданги төлөхөөс чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд зохигчдыг 1.500.000 төгрөг өгч авалцахаар эвлэрсэн гэж шүүх үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуул******* журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарла******* болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьд******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэлд төлөгдөх 38950 төгрөгний тал хувийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******гийн нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 2.250.000 төгрөг гаргуулах тухайхэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 1.500.000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчбайгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурд*******, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 19475 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ