| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0412/Э |
| Дугаар | 547 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 547
2020 03 27 2020/ШЦТ/547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Хохирогч Ш.Ариунчимэг, Д.Бат-Эрдэнэ, А.Уранбилэг,
Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр /ҮД:1886/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гт холбогдох 1906 00725 0818 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад орон, хэл судлалын мэргэжилтэй, “Синохидро” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн 13 дугаар баг, 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны 31 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Мийн Г /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Г:
1. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт “... Дота тоглоомын хувцас, хэрэгсэл зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5926023758 дугаартай дансаар иргэн Н.Төвшинтөрөөс 1.247.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн гадна иргэн Б.Тэмүүжингээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “HP I7” загварын нөүтбүүкийг залилан авч 950.000 төгрөгний хохирол учруулсан,
3. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын танил иргэн Б.Тулайгаас “... даргадаа тайлан танилцуулах гээд нөүтбүүк хэрэгтэй байна, түр өгч байгаач...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, хуурч мэхлэн иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн Ленова маркийн зөөврийн компьютерийг шилжүүлэн авч 480.000 төгрөгний хохирол учруулж залилсан,
4. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт иргэн С.Нямдоржоос “Табао онлайн худалдааны сайтаас автомашины гоёл чимэглэлийн бараа захиалж өгнө” гэж 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “нэмэгдэл бараа захиалвал бонус нэмэгдэнэ” гэж 650.520 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгье” гэж 200.000 төгрөгийг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, өөрийн дансаар шилжүүлэн авч нийт 1.366.920 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд иргэн О.Мөнх-Оргилд “эмэгтэй хүний бэлэн хувцас Хятад улсаас захиж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 973.000 төгрөгийг О.Мөнх-Оргилын ХААН банкны 5926015759 дугаартай дансаар С.Золбоогийн Голомт банкны 4335105145 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч залилсан,
6. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Вичат” цахим сүлжээнд “мөнгөн шилжүүлэг хийнэ” гэх зохиомол байдал бий болгосон зарыг “Patrick1214” гэх айди хаягнаас байршуулан иргэн А.Уранбилэгт Монгол мөнгөөр 1.875.000 төгрөгийг 5.000 юань болгон “найдвартай, түргэн, шимтгэлгүй шилжүүлнэ” гэж хуурч өөрийн ХААН банкны 5926023758 дугаартай данс руу шилжүүлэн авч 1.875.000 төгрөгний хохирол учруулан залилсан,
7. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Wechat” буюу цахим хэрэгсэл ашиглаж, улмаар “Монгол Хятад хооронд юань шилжүүлэг хийнэ” гэж иргэн Ж.Учралбаярыг хуурч, өөрийн ХААН банкны дансаар нийт 375.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
8. Мөн бусдад юань шилжүүлж өгөх боломжгүй атлаа олон нийтийн цахим сүлжээнд “Pasha” гэх хаягийг ашиглан, “БНХАУ-аас Монгол Улс руу, Монгол Улсаас БНХАУ-руу юанийн шилжүүлэг найдвартай хийнэ” гэсэн зар тавин хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ш.Ариунчимэгт 3.000 юань шилжүүлж өгөхөөр тохирч, түүнээс 1.140.000 төгрөгийг ХААН банкны 5926023758 дугаартай дансаар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэн авч залилсан,
9. БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цэрэнчунтын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цэрэнчунтын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохирмол байдлыг зориудаар бий болгон удаа дараагийн үйлдлээр буюу:
2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цэрэнчунтын багын найз Б.Билгүүнтэй мессежээр холбогдон “Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа, эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” хэмээн хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлж авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг ХААН банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч, нийтдээ 300.000 төгрөг залилсан,
10. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цэрэнчунтын үеэл дүү Б.Мөнх-Эрдэнэтэй фэйсбүүкээр харьцаж “... надад мөнгө хэрэгтэй байна...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөгийг бэлнээр авсан, дахин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлэн авч нийтдээ 220.000 төгрөг залилсан,
11. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэрэнчунтын хамаатны ах болох Ц.Намхайнямбуутай мессежээр холбогдон “... ах боломжтой бол надад мөнгө зээлээч...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН Банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 400.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ариунчимэгийн өгсөн: “Энэ явдал 2019 оны 10 дугаар сарын 23-ны үед болсон. Г “юань шилжүүлнэ” гэж группэд зар тавьсан байсан. Би 3.000 юань буюу 1.140.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр үед жирэмсэн байсан учраас нааш, цаашаа явах хэцүү байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “... Өнгөрсөн жилийн цагаан сар 02 дугаар сарын 16-ны өдөр болсон. Цагаан сараас өмнө манай гэрт ирээд манай хүүгийн нөүтбүүкийг түр ашиглаадахъя гээд авч явсан. Би өөрөө том өрөөнд сууж байсан. Энэ хүн орж ирээд гал тогоонд суусан. Тэрийг чинь бас үнэтэй авсан. Манай хүүтэй холбогддог юм шиг байна лээ, тэгээд өгөхгүй явсаар манай хүү өөрөө өргөдлөө өгөөд явсан. Би хүүдээ 800.000-900.000 төгрөгөөр авсан. 480.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэрийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Уранбилэгийн өгсөн: “Би Хятад улсын Бээжин хотод сурдаг. Хятад улсад сурдаг оюутнууд ар гэрээсээ мөнгө авахдаа мөнгөн гуйвуулга хийнэ гэсэн хүмүүсээр дамжуулж юаний гуйвуулга хийдэг. Тэр зарчмаар би энэ хүнээр гуйвуулга хийлгэх гээд данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй. Би Хятад улсад хичээлтэй байсан. Хичээлээсээ чөлөө аваад Монгол улс руу ирж өргөдөл өгсөн. Надад аягүй их төвөг удсан. Гомдлыг минь барагдуулж өгнө үү. 1.875.000 төгрөг тэр үедээ 5.000 юань байсан. Залуу хүн байж цаашид хүмүүсийг залилан яваад байв гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг,
1. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн гадна иргэн Б.Тэмүүжингээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “HP I7” загварын нөүтбүүкийг залилан авч 950.000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагад иргэн Б.Тэмүүжингийн гаргасан өргөдөл /хх.1.3/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээгэн өгсөн тухай 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1 дугаартай тэмдэглэл /хх.1.4-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тэмүүжингийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээр байхад найз болох М.Гаас “яаралтай Нөүтбүүкээ хэрэглүүлээч, надад оройдоо бичих зүйл байна, өглөө өгье” гэж гуйгаад байхаар нь өгөхөөр болж орой 19 цаг 20 минутын орчим Натурын Намнаач төвийн гадаа уулзаад би нөүтбүүкээ өгсөн юм... тэрнээс хойш надтай холбоо бариагүй, өглөө нь босоод би гар утас руу нь залгахад гар утсаа аваагүй, тэгэхээр нь би фэйсбүүкээр эгчтэй нь холбогдоод болсон зүйлээ хэлэхэд эгч нь “наад нэг хүнийг чинь дийлэхгүй байна, өмнөөс нь өрийг нь дарж явсаар байгаад залхаж байна, эгч нь, Дарханд байдаг ээж нь бас хайгаад явж байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Чинзоригийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 17-нд 13 цагийн орчим 500.000 төгрөгөөр HP I5 нөүтбүүкийг уг регистрийн дугаартай хүн /залуу/ барьцаанд тавьж байсан. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 23-нд ирээд дахин 135.000 төгрөг нэмж аваад авсан байсан. Тухайн үед анх би уг эд зүйлийг авсан ба дараа нь манай ажилтан байхад нэмүүлээд авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.44/,
“Дамно” ХХК-й 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 531-19-137 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.48-49/,
“Ач Капитал” ХХК-й 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх.1.53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Гын яллагдагчаар өгсөн: “... Би прокурорын тогтоолтой танилцаж ойлголоо. Ямар хэрэгт татагдаж байгаагаа мэдлээ. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.82-83/,
2. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “... Дота тоглоомын хувцас, хэрэгсэл зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5926023758 дугаартай дансаар иргэн Н.Төвшинтөрөөс 1.247.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагад иргэн Н.Төвшинтөрийн гаргасан өргөдөл /хх.1.92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Төвшинтөрийн өгсөн: “... миний бие 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр М.Г гэх фэйсбүүкийн хаягтай хүнээс Дота тоглоом худалдаж авахаар тохиролцоод 592623758 дугаарын данс руу 1.247.000 төгрөгийг хийсэн боловч холбоо барихгүй алга болсон. Тэгээд маргааш нь “найздаа муриулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд “олж өгнө” гэж хэлсэн тэгээд бас над шиг залилуулсан Давхарбаяр гэх хүний найзынх нь Писинд байна гэж дуулаад бид 2 цуг очин барьж аваад шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирсэн, тэгээд Өсөхбаяр гэх байцаагчтай уулзуулахад маргааш өглөө 10 цагаас уулзахаар тохироод салсан. Тэр өдрөөс хойш алга болсон. Фэйсбүүкээр холбогдоход Дарханд ирчихсэн байна мөнгө олоод очно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.101/,
ХААН банкны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 29/7559 дугаартай албан бичиг /хх.1.114/,
ХААН банкны 592603758 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.115/,
3. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын танил иргэн Б.Тулайгаас “... даргадаа тайлан танилцуулах гээд нөүтбүүк хэрэгтэй байна, түр өгч байгаач...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, хуурч мэхлэн иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн Ленова маркийн зөөврийн компьютерийг шилжүүлэн авч 480.000 төгрөгний хохирол учруулж залилсан хэргийн нотлох баримтууд:
Мөдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тулайгийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ амарч байхад Г гэж залуу над руу өдөржингөө утсаар залгаад “даргад тайлан танилцуулна, маргааш орой аваад ирнэ, компьютероо өгчих” гээд байсан. Тэгээд тэр оройноо 23 цагийн орчим Г манай гэрт ирж миний нөүтбүүкийг аваад явсан. Маргааш нь надад нөүтбүүкийг өгөөгүй ба би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Гыг хүлээгээд өгөхөгүй болохоор нь түүний 89800078 дугаарын утас руу залгаж нөүтбүүкээ асуухад “дахин өөр дарга нарт нөгөө тайлангаа үзүүлэхээр болсон, удахгүй нөүтбүүкийг чинь өгнө” гээд байхаар нь би түүнд итгэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.162/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “... Би Тулайгийн төрсөн эцэг байгаа юмаа. Манай хүү 10 гаруй жилийн өмнөөс Бүгд Найрамдах Хятад Ард улсад суралцаж байгаа юм. Би 2018 оны зун нь наадмын өмнөхөн Бүгд Найрамдах Хятад Ард улсаас 482 ам.доллар буюу монгол мөнгөөр ойролцоогоор 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад хүү Тулуйдаа хэрэглүүлж байсан юмаа. Уг зөөврийн комьпьютерийг гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэдэг байсан юм... Надтай хамт байх хугацаандаа миний авч өгсөн хар өнгийн Ленова брендийн зөөврийн компьютерийг “урд хамт сурч байсан Г гэх залууд өгчихсөн, авч чадахгүй байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.179-180/,
“Дамно” ХХК-й 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б31-19-367 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.182-183/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Гын яллагдагчаар өгсөн: “... би “даргадаа тайлангаа танилцуулах гээд байна, тайлангаа бэлдэх гэсэн юм, 1 хоног хэрэглээд өгнө” гэж хэлээд хар өнгийн Ленова маркийн Ай5 сипүтэй гуравдугаар үеийн нөүтбүүкийг нь аваад оройны 10 юм уу 11 цагийн орчим гэрээс нь гараад явсан... ажлаа хийж дуусгачихаад маргааш орой нь хорооллоос модны 2 уруудаж байх замын баруун талд байдаг нэрийг нь сайн санахгүй байна ломбардад тавиад хугацаа нь дуусчихсан... тэгээд л авч чадахгүй алдчихсан болохоор “даргынхаа машинд үлдээчихсэн” гэж худлаа ярьж байсаар байгаад ийм нөхцөл байдал хүрчихсэн...” гэх мэдүүлэг /хх.1.190 /,
4. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт иргэн С.Нямдоржоос “Табао онлайн худалдааны сайтаас автомашины гоёл чимэглэлийн бараа захиалж өгнө” гэж 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “нэмэгдэл бараа захиалвал бонус нэмэгдэнэ” гэж 650.520 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгье” гэж 200.000 төгрөгийг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, өөрийн дансаар шилжүүлэн авч нийт 1.366.920 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагад иргэн С.Нямдоржийн гаргасан өргөдөл /хх.1.239/,
Хохирогч С.Нямдоржтой фэйсбүүкээр харилцсан тухай мэдээллийн зураг /хх.1.240-250, хх.1.1-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Нямдоржийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сард Улаанбаатар хотоос Дархан руу ирэх замд машин дотор Г гэх залуутай танилцсан юм. Тэгэхэд Г өөрийгөө “хятад хэлтэй, хятадын компанид ажилд орох гэж байгаа” гээд хүнтэй утсаар яриад байсан. Тэгэхээр нь би “хятад Табао гэдэг худалдааны сайтаас бараа захиалах гэсэн юм, хятадаар бичээд өгөөч” гэсэн чинь Г гэх залуу уг сайтан дээр автомашины гоёл чимэглэлийн нэрийг нь бичиж өгөөд ганц 2 бараа үзсэнээ “нэрийг нь бичсэнээр зургийг нь хийвэл хурдан бараа сайн гарч ирдэг” гэж хэлсэн, тухайн үед барааны зураг байхгүй байсан. Гэтэл Г “манай зарим нэг найзууд Табао гэдэг худалдааны сайтаас надаар дамжуулж бараа захиалж авдаг шүү дээ, та сонирхвол дараа завтай үедээ чатаар холбогдон бараа үзэж байгаад бараа захиалж болно шүү дээ” гэж хэлээд фэйсбүүк хаягаа солилцсон... хэд хоногийн дараа Г над руу фэйсбүүк чатаар холбогдоод “бараа захиалах уу, зураг байна уу” гэхээр нь би автомашины суудлын бүрээс, үнсний сав, үнэртүүлэгч, никель гангараа, шаврын хаалт зэрэг эд зүйлийн зургийг явуулсан чинь Г “хайж үзлэ”э гээд мөнгөн дүнг бас зурагтай нь хариу явуулсан. Тэгээд би бараа захиалахаар болоод 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр захиалах барааны мөнгөн дүн болох 516.400 төгрөгийг Гын эзэмшлийн ХААН банкы 5926023758 тоот данс руу шилжүүлсэн, Г 7 хоногийн дотор бараа Монголд ирнэ гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Г над руу холбогдож “дахиад жаахан юм захиалчихаа, бонус мөнгө их орж ирэх гээд байна” гэхээр нь нэмж бараа захиалаад 650.520 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд “эхний барааг чинь Эрээн лүү явуулсан гэж байна, энэ бараа чинь араас нь очоод бараг хамт очих байх, Улаанбаатарт бараа очихоор тань руу залгана” гэж хэлсэн... Дараа нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би гадуур явж байтал Г над руу фэйсбүүкээр чат бичээд “мөнгө байна уу 200.000 төгрөг шилжүүлчихээч, машин мөргөөд жаахан асуудалд орчихлоо, мөргөсөн машиныхаа жолоочид мөнгө өгөөд салах гэсэн юмаа, 2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгнө” гэж хэлсэн, тэгэхээр нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөг Гын данс руу шилжүүлчихсэн. Тэгээд дараагийн 2, 3 хоногоос Гын утас нь холбогдоод заримдаа холбогдохгүй байсан нэг холбогдогдсон чинь дахин мөнгө гуйгаад байхаар нь “юу яриад байгаа юм бэ? захиалсан бараа яасан бэ? ирж байна уу?” гэсэн чинь Г “бараа удахгүй Эрээнд ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надаас авсан 200.000 төгрөгөө өгөөч” гэхээр “удахгүй өгнө” гээд утас нь холбогдохгүй болсон. Фэйсбүүк чатаар асуухаар “Замын Үүдэд бараа чинь ирсэн, гэж хэлсэн, дараа нь “бараа чинь хураагдчихсан” болоод явсан...” гэх мэдүүлэг /хх.2.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаан гэрч Н.Пүрэвдуламын өгсөн: “... тэгсэн дараа нь Дарханд ирсэний дараа нөгөө Г гэх залуу М.Г гэх фэйсбүүк хаягнаас “автомашины суудлын бүрээс, үнэртүүлэгч, рулийн бүрээс, никель гоёл, шалавч зэргийн зургийг чатаар явуулж хямд үнээр ирэх боломжтой” гэж хэлсэн учраас манай нөхөр бараа захиалахаар болж эхлээд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөгийн бараа захиалж, миний мобайл банкаар Гын явуулсан 5926023758 тоот данс руу би шилжүүлсэн. Тэгтэл 2 хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Г гэх залуу чат бичээд “захиалсан барааг чинь захиалах гэхээр арай бага байна, нэг мөсөн 1.000.000 гаран төгрөгний бараа захиалвал урамшуулал ирнэ” гэж хэлсэн учраас дахин нэмж 650.520 төгрөгийн бараа захиалж, мөн л Гын эзэмшлийн 5926023758 тоот данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Сүүд Г “урагшаа Хятад руу гараад буцах замдаа Замын-Үүд дээр машин мөргөчихлөө, цагдаад мэдэгдэхгүйгээр зохицуулах гэсэн юм, 200.000 төгрөг өгч тус болооч” гэж манай нөхөрт хэлсэн гэхээр нь миний мобайл банкаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Гын ХААН банкы 5926023758 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөхөр бид хоёр Гын ХААН банкны 5926023758 тоот данс руу 1.366.920 төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэл бараагаа авч чадаагүй мөнгөө ч авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.2.16/,
Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.30/,
ХААН банкны 5926023758 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.34/,
5. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд иргэн О.Мөнх-Оргилд “эмэгтэй хүний бэлэн хувцас Хятад улсаас захиж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 973.000 төгрөгийг О.Мөнх-Оргилын ХААН банкны 5926015759 дугаартай дансаар С.Золбоогийн Голомт банкны 4335105145 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагад иргэн О.Мөнх-Оргилын гаргасан өргөдөл /хх.2.50/,
ХААН банкны 5926015759 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.53-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Золбоогийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 17-нд “манай эхнэр Хятадаас бараа захих” гэж байна гээд Г гэдэг хүний данс руу өөрийн Голомт банкны данснаас 923.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 22-нд Г “захисан бараа чинь ирсэн, тээврийн зардал 20.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Ингээд уг бараа нь ирээгүй. Хятад руу эмэгтэй хүний бэлэн хувцас авахаар захисан юм. Ингээд Гын утас руу нь залгахаар утсаа авахгүй “бараа яасан бэ?” гээд мессэж бичихээр хариу өгдөггүй, одоо болтол мөнгө нь байхгүй, бараа нь ч байхгүй болчихоод байгаа юм. “Ямар нэгэн хариу өгөөч” гэхээр огт хариу өгдөггүй юм. Мөн манай эхнэрээс 30.000 төгрөг авсан гэсэн, Г гэдэг залуу нийтдээ 973.000 төгрөг авчаад алга болчихоод байгаа юм..." гэх мэдүүлэг /хх.2.72/,
6. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Вичат” цахим сүлжээнд “мөнгөн шилжүүлэг хийнэ” гэх зохиомол байдал бий болгосон зарыг “Patrick1214” гэх айди хаягнаас байршуулан иргэн А.Уранбилэгт Монгол мөнгөөр 1.875.000 төгрөгийг 5.000 юань болгон “найдвартай, түргэн, шимтгэлгүй шилжүүлнэ” хэмээн хуурч өөрийн ХААН банкны 5926023758 дугаартай данс руу шилжүүлэн авч 1.875.000 төгрөгний хохирол учруулан залилсан хэргийн нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагад иргэн А.Уранбилэгийн гаргасан өргөдөл /хх.2.87/,
ХААН банкны 5031191809 дугаартай дансны хуулга /хх.2.88/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Даваабилэгийн өгсөн: “... миний төрсөн дүү А.Уранбилэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Магистрт суралцдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “оюутнуудын группт нислэг захиалга хийнэ, валют солино” гэсэн зарын дагуу М.Г гэх хүнтэй холбогдоод 5.000 юань авахаар тохиролцож 1.875.000 төгрөгийг М.Гын ХААН банкны данс руу шилжүүлээд юань авах гэсэн боловч мөнгийг нь шилжүүлэлгүй алга болгочихсон юм, тэгээд Монгол улсад ирэхдээ цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.103-104/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Уранбилэгийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод сургууль дээрээ байж байхад Хятад улсад мөнгө хэрэг болоод өөрийн 5031191809 дугаарын ХААН банкны данснаас мөнгө шилжүүлж авах гээд мөнгө гуйвуулга хийдэг хүмүүсийн Фэйсбүүк хаягаар шүүж үзэхэд Н.Г гэсэн хаягтай хүн “юань шилжүүлгэ хийнэ” гэсэн байхаар тухайн хүнтэй харилцаж байгаад ХААН банкны 5926023758 дугаарын дансанд 5000 юань авахаар болж Монгол мөнгөөр 1.875.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд шилжүүлэг хийсний дараа алга болсон...” гэх мэдүүлэг /хх.2.105/,
7. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Wechat” буюу цахим хэрэгсэл ашиглаж, улмаар “Монгол Хятад хооронд юань шилжүүлэг хийнэ” гэж иргэн Ж.Учралбаярыг хуурч, өөрийн ХААН банкны дансаар нийт 375.000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагад иргэн Ж.Учралбаярын гаргасан өргөдөл /хх.2.134/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Учралбаярын өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Вичатад “Монгол Хятадын хооронд юань хямдаар шилжүүлэг хийнэ” гэсэн зар байсан, тэгээд холбогдож “хэдэн төгрөгөөр явуулах юм бэ?” гэж үнийг нь асуугаад 1.000 юань авахаар 375.000 төгрөг ХААН банкны М.Г гэсэн данс руу шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа “шалгаад юань шилжүүлье” гэж хэлээд алга болчихсон юм. Анх “Вичат юм уу банкны данс руу шилжүүлнэ, өөр бусдаар бол чадахгүй” гэж хэлж байсан юм... М.Г гэх хүний 5926023758 гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.145-146/,
Голомт банкы дансны хуулга /хх.2.145/,
8. Мөн бусдад юань шилжүүлж өгөх боломжгүй атлаа олон нийтийн цахим сүлжээнд “Pasha” гэх хаягийг ашиглан, “БНХАУ-аас Монгол Улс руу, Монгол Улсаас БНХАУ-руу юанийн шилжүүлэг найдвартай хийнэ” гэсэн зар тавин хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ш.Ариунчимэгт 3.000 юань шилжүүлж өгөхөөр тохирч, түүнээс 1.140.000 төгрөгийг ХААН банкны 5926023758 дугаартай дансаар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэн авч залилсан хэргийн нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагад иргэн Ш.Ариунчимэгийн гаргасан өргөдөл /хх.2.157/,
ХААН банкны 5040174972 дугаартай дансны хуулга /хх.2.153/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Ариунчимэгийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад Вичатын мэдээлэл худалдаа гэсэн нэртэй групп дээр Паша гэж нэртэй хаягнаас Хятад-Монголоос, Монголоос-Хятад руу юанийн шилжүүлэг найдвартай хийнэ гэсэн зар байсан үүний дагуу би тухайн хүнтэй Вичатаар холбогдож байгаад Монгол 1.140.000 төгрөгийг юанаар солиулах гээд ХААН банкны 5926023758 дугаарын М Г нэртэй данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх.2.171-172/,
ХААН банкнаас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 29/11009 дугаартай албан бичиг/хх.2.176/,
9. БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цэрэнчунтын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цэрэнчунтын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохирмол байдлыг зориудаар бий болгон удаа дараагийн үйлдлээр буюу:
2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цэрэнчунтын багын найз Б.Билгүүнтэй мессежээр холбогдон “Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа, эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” хэмээн хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлж авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг ХААН банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч, нийтдээ 300.000 төгрөг залилсан,
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цэрэнчунтын үеэл дүү Б.Мөнх-Эрдэнэтэй фэйсбүүкээр харьцаж “... надад мөнгө хэрэгтэй байна...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөгийг бэлнээр авсан, дахин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлэн авч нийтдээ 220.000 төгрөг залилсан,
2018 11 “... ах боломжтой бол надад мөнгө зээлээч...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН Банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 400.000 төгрөгийг залилсан хэргийн нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүний өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Цэрэнчунтын фэйсбүүк хаягаас “би урд явж байгаад мөнгөө алдчихлаа, ядаж байхад аавын бие муу байгаа, эндээс эм авах ёстой, 350.000 төгрөг өгөөч” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн гудамжинд байхдаа гар утаснаасаа мөнгө шилжүүлсэн. Түүнээс хэд хоногийн дараа дахин 150.000 төгрөг нэхсэн бөгөөд би “50.000 төгрөг байна” гээд Болормаа гэх хүний данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /Зхх-ийн 51/,
ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3.57-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... үеэл дүү Цэрэнчунтын фэйсбүүк хаягнаас “та мөнгө байвал өгөөч” гэхээр нь зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Зоригтбаатар гэх хүний дүү гэх хүүхдэд 150.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг Зоригтбаатар гэх хүний дансаар 70.000 төгрөг шилжүүлсэн... 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Цэрэнчунтаас мөнгөө авах зорилгоор залгахад “би хүнээс мөнгө аваагүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.77, 80/,
Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн ХААН банкны 5753497270 дугаарын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5023165960 дугаарын данс руу 70.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга баримт /хх.3.89/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Намхайнямбуугийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дүү Цэрэнчунтын фэйсбүүк хаягаас миний хаяг руу “та боломжтой бол 100.000 төгрөг зээлээч” гэхээр нь би зөвшөөрч ХААН банкны 5022702259 дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Мөн үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Цэрэнчунтаас мөнгөө авах зорилгоор түүний ээж Дашсүрэнтэй очиж уулзахад “манай охин хүнээс мөнгө зээлээгүй” гэхээр нь залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.3.8/,
ХААН банкны Депозит дансны хуулга /хх.3.13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Цэрэнчунтын өгсөн: “... би Гтай 2012 онд их сургуулийн 1 анги байсан. Тэгээд үерхэж эхэлсэн. 2014 онд Хятад руу хамт явж сурахаар болж, тэндээ 4 жил хамт Хятад улсад суралцсан. Намайг Хятад улсад байх хугацаанд миний аав, ээж над руу залгаж “чи хүнээс мөнгө төгрөг аваагүй биздээ” гэж асуусан, би тухайн үед нь хүнээс мөнгө төгрөг аваагүй талаараа хэлсэн. Тэгсэн аав, ээж чиний фэйсбүүкээр хүмүүс рүү чат бичээд мөнгө төгрөг зээлж авсан байна гэж хэлсэн. “Миний фэйсбүүкийн кодыг ганцхан Г мэднэ, би Гаас асууя” гэж хэлсэн. Тэгээд би Гаас “чи миний фэйс хаягаар хүн рүү чат бичээд мөнгө авсан юм уу” гэсэн чинь “аваагүй, юу яриад байгаа юм” гэж хэлсэн. Би тухайн үед “чи мөнгө аваагүй юм бол би тэр хүмүүсийг цагдаад өргөдлөө өг гэж хэллээ шүү” гэсэн юм. Тэгээд манай хамаатны хүмүүс болон таньдаг хүн маань цагдаад өргөдөл өгсөн байсан... миний фэйсбүүк хаягны кодыг Г л мэднэ... Эх үйлсийг танина, Гын ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Харин Болормаа бол манай дээд оны эгч, одоо Хятад Улсад сурч байгаа, Зоригтбаатарыг танихгүй... цагдаад мэдэгдсэний дараа Г надад хүмүүсээс мөнгө авсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.87-88/,
Хохирогч Б.Тэмүүжингийн хүсэлт /хх.1.113/,
Хохирогч Н.Төвшинтөрийн хүсэлт /хх.1.113/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоол /хх.3.161-166/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн гадна иргэн Б.Тэмүүжингээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “HP I7” загварын нөүтбүүкийг залилан авч 950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад иргэн Б.Тэмүүжингийн гаргасан өргөдөл /хх.1.3/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээгэн өгсөн тухай 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1 дугаартай тэмдэглэл /хх.1.4-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тэмүүжингийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээр байхад найз болох М.Гаас “яаралтай Нөүтбүүкээ хэрэглүүлээч, надад оройдоо бичих зүйл байна, өглөө өгье” гэж гуйгаад байхаар нь өгөхөөр болж орой 19 цаг 20 минутын орчим Натурын Намнаач төвийн гадаа уулзаад би нөүтбүүкээ өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.1.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Чинзоригийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 17-нд 13 цагийн орчим 500.000 төгрөгөөр HP I5 нөүтбүүкийг уг регистрийн дугаартай хүн /залуу/ барьцаанд тавьж байсан. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 23-нд ирээд дахин 135.000 төгрөг нэмж аваад авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.44/,
“Дамно” ХХК-й 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 531-19-137 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.48-49/,
“Ач Капитал” ХХК-й 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх.1.53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Гын яллагдагчаар өгсөн: “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.82-83/,
2. 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “... Дота тоглоомын хувцас, хэрэгсэл зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5926023758 дугаартай дансаар иргэн Н.Төвшинтөрөөс 1.247.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад иргэн Н.Төвшинтөрийн гаргасан өргөдөл /хх.1.92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Төвшинтөрийн өгсөн: “... миний бие 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр М.Г гэх фэйсбүүкийн хаягтай хүнээс Дота тоглоом худалдаж авахаар тохиролцоод 592623758 дугаарын данс руу 1.247.000 төгрөгийг хийсэн боловч холбоо барихгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх.1.101/,
ХААН банкны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 29/7559 дугаартай албан бичиг /хх.1.114/,
ХААН банкны 592603758 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.115/,
3. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын танил иргэн Б.Тулайгаас “... даргадаа тайлан танилцуулах гээд нөүтбүүк хэрэгтэй байна, түр өгч байгаач...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, хуурч мэхлэн иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн Ленова маркийн зөөврийн компьютерийг шилжүүлэн авч 480.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тулайгийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ амарч байхад Г гэж залуу над руу өдөржингөө утсаар залгаад “даргад тайлан танилцуулна, маргааш орой аваад ирнэ, компьютероо өгчих” гээд байсан. Тэгээд тэр оройноо 23 цагийн орчим Г манай гэрт ирж миний нөүтбүүкийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.162/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “... миний авч өгсөн хар өнгийн Ленова брендийн зөөврийн компьютерийг “урд хамт сурч байсан Г гэх залууд өгчихсөн, авч чадахгүй байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.179-180/,
“Дамно” ХХК-й 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б31-19-367 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.182-183/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Гын яллагдагчаар өгсөн: “... би “даргадаа тайлангаа танилцуулах гээд байна, тайлангаа бэлдэх гэсэн юм, 1 хоног хэрэглээд өгнө” гэж хэлээд хар өнгийн Ленова маркийн Ай5 сипүтэй гуравдугаар үеийн нөүтбүүкийг нь аваад оройны 10 юм уу 11 цагийн орчим гэрээс нь гараад явсан... ажлаа хийж дуусгачихаад маргааш орой нь хорооллоос модны 2 уруудаж байх замын баруун талд байдаг нэрийг нь сайн санахгүй байна ломбардад тавиад хугацаа нь дуусчихсан...” гэх мэдүүлэг /хх.1.190 /,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “Өнгөрсөн жилийн цагаан ... сараас өмнө манай гэрт ирээд манай хүүгийн нөүтбүүкийг түр ашиглаадахъя гээд авч явсан... Би хүүдээ 800.000-900.000 төгрөгөөр авсан. 480.000 төгрөгөөр үнэлсэн байсан...” гэх мэдүүлэг,
4. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт иргэн С.Нямдоржоос “Табао онлайн худалдааны сайтаас автомашины гоёл чимэглэлийн бараа захиалж өгнө” гэж 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “нэмэгдэл бараа захиалвал бонус нэмэгдэнэ” гэж 650.520 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгье” гэж 200.000 төгрөгийг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, өөрийн дансаар шилжүүлэн авч нийт 1.366.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад иргэн С.Нямдоржийн гаргасан өргөдөл /хх.1.239/,
Хохирогч С.Нямдоржтой фэйсбүүкээр харилцсан тухай мэдээллийн зураг /хх.1.240-250, хх.1.1-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Нямдоржийн өгсөн: “... Тэгээд би бараа захиалахаар болоод 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр захиалах барааны мөнгөн дүн болох 516.400 төгрөгийг Гын эзэмшлийн ХААН банкы 5926023758 тоот данс руу шилжүүлсэн. Г 7 хоногийн дотор бараа Монголд ирнэ гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Г над руу холбогдож “дахиад жаахан юм захиалчихаа, бонус мөнгө их орж ирэх гээд байна” гэхээр нь нэмж бараа захиалаад 650.520 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд “эхний барааг чинь Эрээн лүү явуулсан гэж байна, энэ бараа чинь араас нь очоод бараг хамт очих байх, Улаанбаатарт бараа очихоор тань руу залгана” гэж хэлсэн... Дараа нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би гадуур явж байтал Г над руу фэйсбүүкээр чат бичээд “мөнгө байна уу 200.000 төгрөг шилжүүлчихээч, машин мөргөөд жаахан асуудалд орчихлоо, мөргөсөн машиныхаа жолоочид мөнгө өгөөд салах гэсэн юмаа, 2 хоногийн дараа цалин буухаар буцаагаад өгнө” гэж хэлсэн, тэгэхээр нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөг Гын данс руу шилжүүлчихсэн...” гэх мэдүүлэг /хх.2.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаан гэрч Н.Пүрэвдуламын өгсөн: “... манай нөхөр бараа захиалахаар болж эхлээд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 516.400 төгрөгийн бараа захиалж, миний мобайл банкаар Гын явуулсан 5926023758 тоот данс руу би шилжүүлсэн. Тэгтэл 2 хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Г гэх залуу чат бичээд “захиалсан барааг чинь захиалах гэхээр арай бага байна, нэг мөсөн 1.000.000 гаран төгрөгний бараа захиалвал урамшуулал ирнэ” гэж хэлсэн учраас дахин нэмж 650.520 төгрөгийн бараа захиалж, мөн л Гын эзэмшлийн 5926023758 тоот данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Сүүд Г “урагшаа Хятад руу гараад буцах замдаа Замын-Үүд дээр машин мөргөчихлөө, цагдаад мэдэгдэхгүйгээр зохицуулах гэсэн юм, 200.000 төгрөг өгч тус болооч” гэж манай нөхөрт хэлсэн гэхээр нь миний мобайл банкаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Гын ХААН банкы 5926023758 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөхөр бид хоёр Гын ХААН банкны 5926023758 тоот данс руу 1.366.920 төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэл бараагаа авч чадаагүй мөнгөө ч авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.2.16/,
Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.2.30/,
ХААН банкны 5926023758 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.34/,
5. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд иргэн О.Мөнх-Оргилд “эмэгтэй хүний бэлэн хувцас Хятад улсаас захиж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 973.000 төгрөгийг О.Мөнх-Оргилын ХААН банкны 5926015759 дугаартай дансаар С.Золбоогийн Голомт банкны 4335105145 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад иргэн О.Мөнх-Оргилын гаргасан өргөдөл /хх.2.50/,
ХААН банкны 5926015759 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх.2.53-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Золбоогийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 17-нд “манай эхнэр Хятадаас бараа захих” гэж байна гээд Г гэдэг хүний данс руу өөрийн Голомт банкны данснаас 923.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 22-нд Г “захисан бараа чинь ирсэн, тээврийн зардал 20.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Ингээд уг бараа нь ирээгүй. Хятад руу эмэгтэй хүний бэлэн хувцас авахаар захисан юм. Ингээд Гын утас руу нь залгахаар утсаа авахгүй “бараа яасан бэ?” гээд мессэж бичихээр хариу өгдөггүй, одоо болтол мөнгө нь байхгүй, бараа нь ч байхгүй болчихоод байгаа юм. “Ямар нэгэн хариу өгөөч” гэхээр огт хариу өгдөггүй юм. Мөн манай эхнэрээс 30.000 төгрөг авсан гэсэн, Г гэдэг залуу нийтдээ 973.000 төгрөг авчаад алга болчихоод байгаа юм..." гэх мэдүүлэг /хх.2.72/,
6. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Вичат” цахим сүлжээнд “мөнгөн шилжүүлэг хийнэ” гэх зохиомол байдал бий болгосон зарыг “Patrick1214” гэх айди хаягнаас байршуулан иргэн А.Уранбилэгт Монгол мөнгөөр 1.875.000 төгрөгийг 5.000 юань болгон “найдвартай, түргэн, шимтгэлгүй шилжүүлнэ” хэмээн хуурч өөрийн ХААН банкны 5926023758 дугаартай данс руу шилжүүлэн авч 1.875.000 төгрөгний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад иргэн А.Уранбилэгийн гаргасан өргөдөл /хх.2.87/,
ХААН банкны 5031191809 дугаартай дансны хуулга /хх.2.88/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Даваабилэгийн өгсөн: “... миний төрсөн дүү А.Уранбилэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Магистрт суралцдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “оюутнуудын группт нислэг захиалга хийнэ, валют солино” гэсэн зарын дагуу М.Г гэх хүнтэй холбогдоод 5.000 юань авахаар тохиролцож 1.875.000 төгрөгийг М.Гын ХААН банкны данс руу шилжүүлээд юань авах гэсэн боловч мөнгийг нь шилжүүлэлгүй алга болгочихсон юм...” гэх мэдүүлэг /хх.2.103-104/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Уранбилэгийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод сургууль дээрээ байж байхад Хятад улсад мөнгө хэрэг болоод өөрийн 5031191809 дугаарын ХААН банкны данснаас мөнгө шилжүүлж авах гээд мөнгө гуйвуулга хийдэг хүмүүсийн Фэйсбүүк хаягаар шүүж үзэхэд Н.Г гэсэн хаягтай хүн “юань шилжүүлгэ хийнэ” гэсэн байхаар тухайн хүнтэй харилцаж байгаад ХААН банкны 5926023758 дугаарын дансанд 5000 юань авахаар болж Монгол мөнгөөр 1.875.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд шилжүүлэг хийсний дараа алга болсон...” гэх мэдүүлэг /хх.2.105/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Уранбилэгийн өгсөн: “... би энэ хүнээр гуйвуулга хийлгэх гээд данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй. Би Хятад улсад хичээлтэй байсан. Хичээлээсээ чөлөө аваад Монгол улс руу ирж өргөдөл өгсөн. Надад аягүй их төвөг удсан... 1.875.000 төгрөг тэр үедээ 5000 юань байсан...” гэх мэдүүлэг,
7. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Wechat” буюу цахим хэрэгсэл ашиглаж, улмаар “Монгол Хятад хооронд юань шилжүүлэг хийнэ” гэж иргэн Ж.Учралбаярыг хуурч, өөрийн ХААН банкны дансаар нийт 375.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад иргэн Ж.Учралбаярын гаргасан өргөдөл /хх.2.134/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Учралбаярын өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Вичатад “Монгол Хятадын хооронд юань хямдаар шилжүүлэг хийнэ” гэсэн зар байсан, тэгээд холбогдож “хэдэн төгрөгөөр явуулах юм бэ?” гэж үнийг нь асуугаад 1.000 юань авахаар 375.000 төгрөг ХААН банкны М.Г гэсэн данс руу шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа “шалгаад юань шилжүүлье” гэж хэлээд алга болчихсон юм...” гэх мэдүүлэг /хх.2.145-146/,
Голомт банкы дансны хуулга /хх.2.145/,
8. Мөн бусдад юань шилжүүлж өгөх боломжгүй атлаа олон нийтийн цахим сүлжээнд “Pasha” гэх хаягийг ашиглан, “БНХАУ-аас Монгол Улс руу, Монгол Улсаас БНХАУ-руу юанийн шилжүүлэг найдвартай хийнэ” гэсэн зар тавин хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ш.Ариунчимэгт 3.000 юань шилжүүлж өгөхөөр тохирч, түүнээс 1.140.000 төгрөгийг ХААН банкны 5926023758 дугаартай дансаар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Цагдаагийн байгууллагад иргэн Ш.Ариунчимэгийн гаргасан өргөдөл /хх.2.157/,
ХААН банкны 5040174972 дугаартай дансны хуулга /хх.2.153/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Ариунчимэгийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад Вичатын мэдээлэл худалдаа гэсэн нэртэй групп дээр Паша гэж нэртэй хаягнаас Хятад-Монголоос, Монголоос-Хятад руу юанийн шилжүүлэг найдвартай хийнэ гэсэн зар байсан үүний дагуу би тухайн хүнтэй Вичатаар холбогдож байгаад Монгол 1.140.000 төгрөгийг юанаар солиулах гээд ХААН банкны 5926023758 дугаарын М Г нэртэй данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх.2.171-172/,
ХААН банкнаас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 29/11009 дугаартай албан бичиг/хх.2.176/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ариунчимэгийн өгсөн: “Энэ явдал 2019 оны 10 дугаар сарын 23-ны үед болсон. Г “юань шилжүүлнэ” гэж грүппэд зар тавьсан байсан. Би 3000 юань буюу 1.140.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
9. БНХАУ-д сурч байгаа найз охин Б.Цэрэнчунтын фэйсбүүкийн нууц үгийг ашиглан, түүний фэйсбүүк хаягнаас Б.Цэрэнчунтын үеэл дүү, багын найз, хамаатны хүмүүстэй мессежээр холбогдон, зохирмол байдлыг зориудаар бий болгон удаа дараагийн үйлдлээр буюу:
2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цэрэнчунтын багын найз Б.Билгүүнтэй мессежээр холбогдон “Хятадад явж байгаад мөнгөө алдчихлаа, эм авах ёстой мөнгөний хэрэг гарлаа, түр мөнгө зээлээч” хэмээн хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлж авсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50.000 төгрөгийг ХААН банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч, нийтдээ 300.000 төгрөг залилсан,
10. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Цэрэнчунтын үеэл дүү Б.Мөнх-Эрдэнэтэй фэйсбүүкээр харьцаж “... надад мөнгө хэрэгтэй байна...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөгийг бэлнээр авсан, дахин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг ХААН банкны 5023165960 дугаартай дансаар шилжүүлэн авч нийтдээ 220.000 төгрөг залилсан,
11. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэрэнчунтын хамаатны ах болох Ц.Намхайнямбуутай мессежээр холбогдон “... ах боломжтой бол надад мөнгө зээлээч...” хэмээн мессэж бичин хуурч мэхлэн 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус ХААН Банкны 5022702259 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 400.000 төгрөгийг залилсан хэргийн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүний өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Цэрэнчунтын фэйсбүүк хаягаас “би урд явж байгаад мөнгөө алдчихлаа, ядаж байхад аавын бие муу байгаа, эндээс эм авах ёстой, 350.000 төгрөг өгөөч” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн гудамжинд байхдаа гар утаснаасаа мөнгө шилжүүлсэн. Түүнээс хэд хоногийн дараа дахин 150.000 төгрөг нэхсэн бөгөөд би “50.000 төгрөг байна” гээд Болормаа гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 51/,
ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.3.57-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... үеэл дүү Цэрэнчунтын фэйсбүүк хаягнаас “та мөнгө байвал өгөөч” гэхээр нь зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Зоригтбаатар гэх хүний дүү гэх хүүхдэд 150.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөгийг Зоригтбаатар гэх хүний дансаар 70.000 төгрөг шилжүүлсэн... 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Цэрэнчунтаас мөнгөө авах зорилгоор залгахад “би хүнээс мөнгө аваагүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.77, 80/,
Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн ХААН банкны 5753497270 дугаарын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5023165960 дугаарын данс руу 70.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга баримт /хх.3.89/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Намхайнямбуугийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дүү Цэрэнчунтын фэйсбүүк хаягаас миний хаяг руу “та боломжтой бол 100.000 төгрөг зээлээч” гэхээр нь би зөвшөөрч ХААН банкны 5022702259 дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Мөн үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Цэрэнчунтаас мөнгөө авах зорилгоор түүний ээж Дашсүрэнтэй очиж уулзахад “манай охин хүнээс мөнгө зээлээгүй” гэхээр нь залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.3.8/,
ХААН банкны Депозит дансны хуулга /хх.3.13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Цэрэнчунтын өгсөн: “... би Гтай 2012 онд их сургуулийн 1 анги байсан. Тэгээд үерхэж эхэлсэн. 2014 онд Хятад руу хамт явж сурахаар болж, тэндээ 4 жил хамт Хятад улсад суралцсан. Намайг Хятад улсад байх хугацаанд миний аав, ээж над руу залгаж “чи хүнээс мөнгө төгрөг аваагүй биздээ” гэж асуусан, би тухайн үед нь хүнээс мөнгө төгрөг аваагүй талаараа хэлсэн. Тэгсэн аав, ээж чиний фэйсбүүкээр хүмүүс рүү чат бичээд мөнгө төгрөг зээлж авсан байна гэж хэлсэн. “Миний фэйсбүүкийн кодыг ганцхан Г мэднэ, би Гаас асууя” гэж хэлсэн. Тэгээд би Гаас “чи миний фэйс хаягаар хүн рүү чат бичээд мөнгө авсан юм уу” гэсэн чинь “аваагүй, юу яриад байгаа юм” гэж хэлсэн... миний фэйсбүүк хаягны кодыг Г л мэднэ... цагдаад мэдэгдсэний дараа Г надад хүмүүсээс мөнгө авсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.87-88/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хуурч, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М.Гын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Билгүүнд 300.000 төгрөг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэд 220.000 төгрөг, хохирогч Ц.Намхайнямбууд 400.000 төгрөг, хохирогч Б.Тэмүүжинд 950.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Чинзоригт 650.000 төгрөг, хохирогч Н.Төвшинтөрд 1.247.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчээс 480.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бат-Эрдэнэд, 1.366.920 төгрөг гаргуулж хохирогч С.Нямдоржид, 973.000 төгрөг гаргуулж хохирогч О.Мөнх-Оргилд, 1.875.000 төгрөг гаргуулж хохирогч А.Уранбилэгт, 375.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Учралбаярт, 1.140.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ариунчимэгт тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
М.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Намсрайжавт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд тус хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.
Э.Намсрайжавын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Мийн Гыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Гт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Гыг урьд нь цагдан хорисон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Билгүүнд 300.000 төгрөг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэд 220.000 төгрөг, хохирогч Ц.Намхайнямбууд 400.000 төгрөг, хохирогч Б.Тэмүүжинд 950.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Чинзоригт 650.000 төгрөг, хохирогч Н.Төвшинтөрд 1.247.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 480.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бат-Эрдэнэд, 1.366.920 төгрөг гаргуулж хохирогч С.Нямдоржид, 973.000 төгрөг гаргуулж хохирогч О.Мөнх-Оргилд, 1.875.000 төгрөг гаргуулж хохирогч А.Уранбилэгт, 375.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Учралбаярт, 1.140.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ариунчимэгт тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР