Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 453

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Т.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* би 1981 оноос 1984 он хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ******* нэгдэлд мал маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул 1981 оноос 1984 он хүртэлх ажилласан жилийг тогтоолгох мөн 1985 оноос 1995 оны 01 сарын 01 хүртэл Завхан аймгийн Ариун цэвэр станцын газар үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.******* нь Завхан аймгийн Алдархаан сумын ******* нэгдэл 1981 оноос 1984 онуудад мал маллаж байснаа, 1985 оноос 1991 онуудад  Завхан аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад үйлчлэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
*******гийн Уртнсан нь 1981 оны 01-р сарын 01-нээс 1984 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ******* нэгдэл  малчинаар, 1985 оны 11-р сарын 01-нээс 1995 оны 01-р сарын 01 хүртэл Завхан аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн А/725 тоот лавлагаа, Завхан аймгийн ариун цэвэр, халдвар судлалын станцын даргын 1985 оны 10 сарын 29-ны өдрийн 15 дугаартай ажилд томилох тушаал, Завхан аймгийн ариун цэвэр, халдвар судлалын станцын даргын 1992 оны 12 сарын 30-ны 18 дугаартай ажилд томилох тушаал, 2010 онд хэвлэгдсэн тус байгуулалгын талаарх Эргэн дурсахуй номны 17 дугаар хуудсанд байрлах гэрэл зураг, мөн байгуулалгын хамт олны гэрэл зураг  зэргээр тус тус  тогтоогдож байна. 
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч А.*******гийн “...Т.******* 1981 оноос 1984 онуудад Алдархаан сумын ******* нэгдлийн Өгөөмөр бригадад аав ээжийнхээ хамт мал маллаж байсан. Энэ айл үхэр голдуу малладаг байсан. Манай аавынх эднийхтэй айл саахалт их явдаг байсан. Манайх Луугартад өвөлждөг, Т.*******гийн аавынх Доод шар жараа гэдэг газарт ойрхон өвөлждөг байсан. Манай аав Т.*******гийн ээж Т.Пүрэвээ гуайтай намын гишүүн гээд хамт их явдаг байсан тийм болохоор энэ айлыг сайн мэднэ. ...” гэсэн  
гэрч Д.******* “...Би 1981 оны 06 сарын 11-нд  Завхан аймгийн Ариун цэвэр станцад ариутгагчаар ажилд орсон. Манайд ариутгагч Бадамжав гэдэг хүн байсан. Тэр хүний оронд Т.******* гэдэг хүүхэн орж ирж байсан. Хэдэн онд орж ирсэнийг сайн мэдэхгүй байна. Намайг ажилд ороход бол байхгүй байсан. Надаас хойш орж ирсэн. Бадамжав гуай тэтгэвэрт гарч бэр Т.*******гаа үйлчлэгчээр ажилд оруулж байсныг тод санаад байна. 2016 он хүртэл үйлчлэгчээ тасралтгүй хийсэн. Аймгийн ариун цэвэр станц хуваагдаж эрүүл ахуйн халдвар судлалын хяналтын газар болж хяналтын алба руу зарим нь орж, зарим нь эрүүлийг хамгаалах газар руу явахад би аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгагчаар очиж ажилласан. Би нэгдсэн эмнэлгийн ариутгагчаар ажиллах хүртлээ Т.*******тай хамт ажиллаж байсан. ...” гэсэн
гэрч Б.ын “...******* *******гийн хүүхэд байгаа юм. Манайхан айл аймаг их явсан. Т.Урнасан 1981 оноос 1984 он хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ******* нэгдлийн Өгөөмөр бригадад үхэр малладаг байсан. 1984 оноос хойш аймагт ирээд эмнэлэгт ажиллаж байгаа гэж байсан. Т.******* бага сургуульд сууж байсныг нь мэднэ. Харин хэддүгээр анги төгссөнийг сайн мэдэхгүй байна. Байнга л хөдөө үхэр мал саадаг хүүхэд байсан. ...” гэсэн мэдүүлгүүдээр Т.*******гийн Завхан аймгийн Алдархаан сумын ******* нэгдлийн Өгөөмөр бригадад  мал маллаж байсан нь мөн 1985 оноос 1995 онуудад Завхан аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад үйлчлэгчээр ажиллаж байсан болох  давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна. 
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзээд 
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ  УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн *******г 1981 оны 01-р сарын 01-нээс 1984 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын ******* нэгдэл  малчинаар, 1985 оны 11-р сарын 01-нээс 1995 оны 01-р сарын 01 хүртэл Завхан аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ  Л.ЭХЛЭЛ