Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 01

 

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар

 123/ШЗ2018/0001

Төв аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн Заамар сумын Улсын бүртгэгчид холбогдуулан иргэн Х.Отгончимэгээс гаргасан “Иргэн М.Мэргэнсонор, Х.Отгончимэг нарын 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Отгончимэгийн гарын үсгийг шүүхийн шинжилгээний албанд шинжлүүлэх гэсэн боловч 2002 оноос өмнөх 3 ба түүнээс дээшхи онуудын гарын үсэг зурсан баримтаа өнөөдрийн хүртэл хайгаад олдоогүй тул гарын үсгийг шинжлүүлэх боломжгүй боллоо. Иймээс бид нэхэмжлэлээсээ татгалзаж иргэний журмаар энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Х.Отгончимэгээс Төв аймгийн Заамар сумын улсын бүртгэгчид холбогдуулан “Иргэн М.Мэргэнсонор, Х.Отгончимэг нарын 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Отгончимэг нь иргэн Т.Батцэцэгт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэл олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасны нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах бүрэн эрх олгосон байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг “Х.Отгончимэгийн гарын үсгийг шүүхийн шинжилгээний албанд шинжлүүлэх гэсэн боловч 2002 оноос өмнөх 3 ба түүнээс дээшхи онуудын гарын үсэг зурсан баримтаа өнөөдрийн хүртэл хайгаад олдоогүй тул гарын үсгийг шинжлүүлэх боломжгүй боллоо. Иймээс бид нэхэмжлэлээсээ татгалзаж иргэний журмаар энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр болсонэхэмжлэлээсээ татгалзаж иргэний журмаар энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбарыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлж, нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 61.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 62.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Отгончимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батцэцэг Төв аймгийн Заамар сумын Улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батцэцэгт шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан болохыг дурьдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Заамар сумын Улсын бүртгэгчид холбогдох “Иргэн М.Мэргэнсонор, Х.Отгончимэг нарын 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг татгалзсаныг баталж, Х.Отгончимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Отгончимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч .ОДСҮРЭН