| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00454/И |
| Дугаар | 454 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 454
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, О.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтээ: Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* бригадын нутагт 1957 онд төрсөн. 1977 оноос 1980 онд цэргийн албанд явж ирээд мал маллаж байгаад, 1980 оны намар Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестед туслах ажилчинаар орж ажиллаад 1985 оны 09 сарын 20-нд ар гэрийн гачигдлаар нутагтаа ирж ын Эрдэм Шинжилгээний туршилтын станцад 1985 оны 10 сарын 10-наас эхлэн барилгачинаар орж ажилласан. 1988 оны 06 сарын 06-нд тус станц татан буугдсанаар мал дээрээ гаран одоо хүртэл мал малаа маллаж байна. 1973 оноос 1990 он хүртэлх ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ах ******* 16 нас хүрээд аав, ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1977 онд ардын цэргийн албанд татагдаад 1980 онд цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн Барилга трестэд барилгачнаар ажилд орж 1985 он хүртэл ажиллаад 1985 онд ын эрдэм шинжилгээний туршилтын станцад барилгачин, норомчноор ажиллаж байгаад 1988 оноос одоог хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг ганц бие гэр бүлгүй хүн байдаг юм. Ганцаараа мал малладаг, бичиг үсэг мэддэггүй учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож өгөөч гэж хүссэн учраас би оролцож байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
О.******* нь 1973 онос 1990 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Ойдрвын ******* 1980 оны 07 сарын 30-наас 1985 оны 09 сарын 20-н хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестед туслах ажилчинаар, 1985 оны 10 сарын 10-наас 1988 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн ын Эрдэм Шинжилгээний туршилтын станцад барилгачинаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн А/518 тоот лавлагаа, Завхан аймаг дахь Техник туслалцааны барилга трестийн даргын 1980 оны 07 сарын 31-ны өдрийн №142 тоот тушаал, Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1985 оны 09 сарын 25-ны өдрийн №211 тоот тушаал, 1984 оны 04 сарын 27-ны нээлгэж 1984 оноос 1988 онуудад авч байсан цалин хөлс, хураалгасан татварыг бичиж тэмдэглэсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, мөн Социалист хөдөлмөрийн гавшгайчийн гэрчилгээ зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ч.*******ийн “...О.******* нь бага ангид нэг жил орчим суугаад сургуулиас гарсан. Тэгээл гэртээ байж байгаад 1977 онд цэрэгт яваад 1980 онд цэргээс халагдаж ирээд 1988 он хүртэл Барилгын ажил хийсэн, түүнээс хойш ******* сумын ******* бригадад байнга мал малласан. ...” гэсэн
гэрч Ж.ийн “...О.******* нь 1977 онд цэрэгт яваад цэргээс ирээд аймгийн төвд барилга дээр ажиллаж байгаад 1988 онд сумандаа очоод одоо хүртэл малаа маллаж хөдөө байгаа. ******* сумын 2-р таван жил нэгдлийн ******* бригадад мал малласан ...” гэсэн мэдүүлгүүдээр О.*******ын ажиллаж байсан болох давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ын *******ыг 1974 оны 02 сарын 01-нээс 1977 оны 06 сарын 10 хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдэлд малчин, 1980 оны 07 сарын 30-наас 1985 оны 09 сарын 20-н хүртэл Завхан аймгийн ******* туслах ажилтан, 1985 оны 10 сарын 10-наас 1988 оны 06 сарын 06 хүртэл ******* сумын ын эрдэм шинжилгээний туршилтын станцад барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ