Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 557

 

                                              

 

 

 

 

 

 2020        03          30                                      2020/ШЦТ/557

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Гт холбогдох 1906 03543 0307 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 02 дугаар сарын 07-ны төрсөн, 37 настай, дээд боловсролтой, Ерөнхий цэргийн команд штабын офицер мэргэжилтэй, MGL warrior ХХК-й захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 21 дүгээр гудамжны 425 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын Г /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.Г нь 2019 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нэгдэлчин зочид буудлын хажууд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн: “Би тухайн шөнө Иракийн эрх чөлөө ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн залуучуудтай пиво уусан. Тухайн үед эхнэр лүүгээ залгахад “Нэгдэлчин” зочид буудал руу ороод хоночих гэсэн. Би пиздануудаа гэж хэлээгүй. Та нар одоо болиоч ээ гэж хэлээд буудал руу орсон. Араас цагдаагийн ахлах ахлагч Барсболд өөрийн биеэр гүйж гарч ирсэн. Би Барсболдоос уучлалт гуйсан. Бичиг баримтаа гэхээр нь түрүүвчнээсээ иргэний үнэмлэхээ гаргаж өгсөн. Тэгсэн чинь “Чи юу гээд байгаа юм, наашаа гараад ир” гэсэн. Би урдаас нь “Уучлаарай, би энэ буудал руу ороод амарчихъя. Миний утас энэ байна, та манай эхнэр лүү ярьчих, нэг бол би эхнэр лүүгээ залгаад өгье, та ярьчих” гэсэн чинь “Даварчихсан муу  пизда гараад ир чи” гэсэн, араас нь нэг ахмад гүйгээд орж ирсэн. Гав гаргаж ирээд миний гарыг гавласан.  Миний гарыг гавлах үед нь яаая л даа гээд би түлхсэн. Намайг түлхсэн чинь араас цахилгаан бороохойгоор бороохойдсон. Би өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болсон. “Чи гавлавал зүгээр гавлачих, гаваа салгачих” гэж хэлсэн чинь намайг унагаад толгой дээр гишгэсэн. Намайг унагасан хойно “наад муу пиздагаа дахин бороохойд” гээд дахин бороохойдсон. Тэрэнд миний уур үнэхээр их хүрсэн. Миний хамарнаас цус гарсан, миний цамц, өмд бүгд байдаг. Би маргааш нь Батболд гэж дэслэгч залууд үзүүлсэн. Барсболд тухайн үед цагдаагийн цэнхэр өнгийн Поло подволктой орж ирсэн. Ямар ч шар өнгийн хантааз байгаагүй. Миний хамарнаас цус гарсан, миний цамц, өмд бүгд байдаг. Би маргааш нь Батболд гэж дэслэгч залууд үзүүлсэн. Гэрч нарын тухайд эмэгтэй хүмүүс, “Нэгдэлчин” зочид буудлын цэвэрлэгч, хамгаалалтын албаны нэг хүн байсан. Би камерын бичлэг үзэх хүсэлт гаргасан, өргөдлөө Батболд гэж цагдаагийн дэслэгчид хүлээлгэж өгсөн. Би хамгаалагчтай очиж уулзсан. Тэгэхэд тэр хамгаалагч “Тэр цагдаа нар чамайг арай л дэндүүлсэн. Чи арай л удаан уучлалт гуйсан шүү. Би ороод унтачихъя гэж надаас хүртэл уучлалт гуйсан” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргаж өгсөн. Намайг машинд суух хүртэл тасралтгүй бороохойдсон. Тэрэнд миний уур их хүрсэн. Барсболд гэж залуу ямар ч хамаагүй Эрдэнэном гэж цагдаагийн хурандааг хүртэл над руу гүтгэсэн. Эрүүлжүүлэхийн нэг цагдаа гарч ирээд “чи яагаад энэ хүнийг ингээд байгаа юм, бид нар одоо өөрсдөө энэ хүнтэй учраа олъё, чи яв” гээд Барсболдыг гаргасан. Миний толгойны ард сорви нь байдаг. Би маргааш нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү очсон. Намайг Барсболд руу ярь гэсэн. Би Барсболд руу яриад “Чи бид хоёрын дунд маргаан үүссэн байна. Би чамаас уучлалт гуйя. Чамд гэмтсэн зүйл байна уу. Гэмтсэн бол би төлбөрийг нь барагдуулъя” гэж хэлсэн. Чи наанаа байж бай гэсэн. Барсболд тэрнээс хойш дахиж надтай холбогдоогүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Барсболдын өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 8 цагаас 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 08 цагийн хооронд Сүлд 115 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 6,15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицер цагдаагийн ахмад Т.Мөнх-Очирын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03 цаг 08 минутад ирсэн “Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудлын гадна хэрүүл маргаан болоод байна” гэх дуудлага мэдээллийг очиж шалгаад дуудлага өгсөн хүн болох Чинбаттай уулзаж байхад цаанаас Г нь “пиздануудаа наадуулаа явуулаачээ” гэх зэргээр харааж эхэлсэн. Тэгээд Гтэй уулзах үед хэл амаар доромжилж шаардлага биелүүлээгүй. Гавлах гэж байх үед нүүрэн тус газар руу цохиж эхэлсэн. Тэгээд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Т.Мөнх-Очирыг цохисон. Тэгээд гавлах гээд дийлэхгүй байх үед Сүлд 113 чиглэлийн автомашиныг дуудаж хамт гавлан Улиастай 120 эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Өмнө нь тухайн хүний дуудлага дээр очиж байсан ба тэр үед мөн адил архи ууж танхайрсан гэх дуудлага өгч байсан. Эрүүжүүлэх үед “танай тусгайгаас чинь хүмүүс дуудаж би гарна. Гараад та нарыг хачин болгоно” гэх зэргээр хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мөнх-Очирын өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өдрийн өглөө 8 цагаас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 08 цагийн хооронд Сүлд 115 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 6,15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлах дэслэгч Н.Барсболдын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. 03 цаг 08 минутад ирсэн “Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудлын гадна хэрүүл маргаан болоод байна” гэх дуудлага мэдээллийг очиж шалгаад дуудлага өгсөн хүн болох Чинбаттай уулзаж байхад цаанаас Г нь “пиздануудаа наадуулаа явуулаачээ” гэх зэргээр харааж эхэлсэн. Тэгээд Гтэй очиж уулзаад энэ асуудалд холбогдолтой эсэхийг асуухад “хамааралгүй, хажуугаар зүгээр явж байна” гэсэн. Тэгэхээр нь “та түр машинд сууж байгаач, бичиг баримт чинь байна уу? шалгаад өгье” гэж хэлэхэд байхгүй гээд хэл амаар доромжлон шаардлага биелүүлээгүй. Тэгээд гавлах гэсэн боловч эсэргүүцэл үзүүлсэн ба тэр үед намайг толгойн хэсэг рүү цохисон. Тэгээд эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Барсболд нь намайг өмөөрч салгах гэсэн боловч тухайн залуу нь гараа зангидаж байгаад Барсболдыг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батзоригийн өгсөн: “... Яг хэрэг болсон шөнөдөө 03 цаг өнгөрч байхад 2 алба хаагч дуудлага мэдээлэл дээр хэрхэн ажилласан талаарх илтгэх хуудсыг өгсөн. 2 алба хаагчийн биед учирсан гэмтлээс гэвэл Н.Барсболдын духны зүүн хэсгээс цус гарсан байдалтай, духны гол хэсэгт шалбарч зулгарсан. Мөнх-Очирын толгой өвдөж байна гэж хэлж байсан ба зөрчил гаргагч нь зодож цохьсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.24/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7308 дугаартай:

          “... 1. Н.Барсболдын биед тархи доргилт, зүүн чамархайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт цээжний цус хуралт, зулгаралт, баруун, зүүн далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.          

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.30/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гийн яллагдагчаар өгсөн: “... Хэрэг гарсны маргааш өглөө хохирогч Барсболдтой яриад албан ёсоор уучлалт гуйсан. Тэгээд хохирол гомдол санал байвал барагдуулна гэж хэлсэн. Барсболд надад юу нэхэмжилж байгаа талаар хэлээгүй учир би одоогоор хохирол төлж барагдуулаагүй. Гэхдээ хохирол төлөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх.54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ө.Г нь 2019 оны 06 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нэгдэлчин зочид буудлын хажууд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Барсболдын өгсөн: “... Г нь “пиздануудаа наадуулаа явуулаачээ” гэх зэргээр харааж эхэлсэн. Тэгээд Гтэй уулзах үед хэл амаар доромжилж шаардлага биелүүлээгүй. Гавлах гэж байх үед нүүрэн тус газар руу цохиж эхэлсэн. Тэгээд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Т.Мөнх-Очирыг цохисон... Эрүүжүүлэх үед “танай тусгайгаас чинь хүмүүс дуудаж би гарна. Гараад та нарыг хачин болгоно” гэх зэргээр хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мөнх-Очирын өгсөн: “... Г нь “пиздануудаа наадуулаа явуулаачээ” гэх зэргээр харааж эхэлсэн. Тэгээд Гтэй очиж уулзаад энэ асуудалд холбогдолтой эсэхийг асуухад “хамааралгүй, хажуугаар зүгээр явж байна” гэсэн. Тэгэхээр нь “та түр машинд сууж байгаач, бичиг баримт чинь байна уу? шалгаад өгье” гэж хэлэхэд байхгүй гээд хэл амаар доромжлон шаардлага биелүүлээгүй. Тэгээд гавлах гэсэн боловч эсэргүүцэл үзүүлсэн ба тэр үед намайг толгойн хэсэг рүү цохисон. Тэгээд эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлах дэслэгч Н.Барсболд нь намайг өмөөрч салгах гэсэн боловч тухайн залуу нь гараа зангидаж байгаад Барсболдыг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батзоригийн өгсөн: “... 2 алба хаагчийн биед учирсан гэмтлээс гэвэл Н.Барсболдын духны зүүн хэсгээс цус гарсан байдалтай, духны гол хэсэгт шалбарч зулгарсан. Мөнх-Очирын толгой өвдөж байна гэж хэлж байсан ба зөрчил гаргагч нь зодож цохьсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.24/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7308 дугаартай:

          “... 1. Н.Барсболдын биед тархи доргилт, зүүн чамархайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт цээжний цус хуралт, зулгаралт, баруун, зүүн далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.          

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.30/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гийн яллагдагчаар өгсөн: “... Хэрэг гарсны маргааш өглөө хохирогч Барсболдтой яриад албан ёсоор уучлалт гуйсан... хохирол төлөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх.54/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Б.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Хохирогч Н.Барсболд, Т.Мөнх-Очир нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ө.Гийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ө.Гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Э.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Гт оногдуулсан 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Бын Гийг ““Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Ө.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.Гт оногдуулсан 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Гт сануулсугай.

6. Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Барсболд, Т.Мөнх-Очир нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР