Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 453

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Л.Бадамгарвын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* би 1966 онд төрсөн. 1982 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-ны хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* бригадад эцэг эхийн хамт мал маллаж байсан. Тухайн үед ажилд орсон болон гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул 1982 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-н хүртэл  ажиллаж  байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Л.******* нь 1982 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-н хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Л.******* 1982 оноос ажиллаж байснаа тогтооогохыг хүссэн боловч 1982 оны 1-р сард 16 насанд хүрээгүй мөн 1982 онд ажиллаж байснаа нотлох баримт ирүүлээгүй байх тул түүний ажиллаж байсан хугацааг 1983 оноос эхэлж тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
*******ийн ******* 1983 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь Суурийн ахлагч *******ийн 1983 оны цалингийн карт, түүний бичилт,1985 оны цалингийн карт,1987 оны Л.*******ын цалингийн карт, 1989 оны 01 сарын 12-ны өдөр нээлгэж 1989 оноос 1993 онуудад ажиллаж байсан тухай бичилт хийлгэсэн дэвтэр зэргээр тус тус  тогтоогдож байна. 
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Г.Бэгзсүрэнгийн “... ******* ******* сумын ******* багт 1980 оны үеэс хувьчлал тартал 1990 оны үе хүртэл мал малласан. Би 1982 онд ******* сумд очсон тэгэхэд *******т мал маллаж байсан. Байнга л хөдөө мал маллаж байгаа. Хувьчлалаас хойш хүний мал малласан. Манай хүргэн ийн малыг ч гэсэн хариулж байсан....” гэсэн  
гэрч Ж.*******гийн “...******* сумын ******* нэгдлийн ******* багт мал маллаж байсан. Манайхан нэг өвөлжөөнд хамт өвөлждөг байсан. *******ийн бага сургуулийг төгсөөд мал малласан. Одоо хир нь малаа маллаж байгаа. Манай ээж *******ын ээж 2 нэг нэртэй ижилхэн Жавзан гэдэг байсан. ******* нь 1986 онд гэр бүл болсон, нөхрийг нь Мөнхбаатар гэдэг.  ...” гэсэн
гэрч Х.ийн  “...Бид нар нэг дор насыг барсан хүмүүс. Би бүр багаас нь мэднэ. 1980 оноос Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал малласан хүндээ. Хувьчлал 1994 онд тарж дууссан бид тэр болтол малтай байсан. Нэгдэл тарахынхаа үед компани гэж нэг юм болоод байсан. Хэдийд нь компани болсныг сайн мэдэхгүй байна. Багаасаа мал малласан. Албан ёсоор 1982 оноос мал малласан юм байлгүй дээ аав ээжтэйгээ л мал маллаж байсан. 
гэрч А.ийн “...******* 1982 оноос 1994 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан, тэгэхэд би бригадын дарга фермийн эрхлэгч, зоо техникч зэрэг ажил хийж байсан. 1987 он хүртэл эцэг эхтэйгээ мал маллаж байгаад 1987 онд Өгөөрмөрийнхөө гэдэг хүнтэй суугаад үргэлжлүүлээд малаа малласан. 1991 онд нэгдэл тарсан. 1992 оноос хойш хувийнхаа малыг маллаж байгаад 1993 оны үед байх аймгийн төв орж ирсэн. Би 1982 оны 09 сард *******т очиход л мал маллаж байсан.  ...” гэсэн мэдүүлгүүдээр Л.*******ын 1982 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй. 
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзээд 
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ  УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л.*******ын 1983 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ