Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 658

 2020        04          10                                  2020/ШЦТ/658

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06148 2429 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Арвин бумба ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд дарь Эхийн 2026 тоотод байрлах нийтийн байрны 11 тоотод оршин суух,

Урьд 2002 оны 07 сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 420 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 50.000 төгрөгөөр, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ял,

2007 оны 12 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 capын хугацаагаар хорих ял,

2009 оны 10 сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 capын хугацаагаар хорих ял,

2017 оны 07 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

2017 оны 12 сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 264 дугаартай шийтгэх тогтоолоос үлдсэн 4 cap 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 4 cap 18 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Э.Ц,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 10 сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 27-р хороо дунд буудлын автобусны буудал дээр байрлах хүнсний мухлаг дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Насанбаттай маргалдаж, түүний цээж хэсэгт хутгаар зүсэж, боох зэргээр биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 06148 2429 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Ц нь иргэн Ч.Насанбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Ч.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, автобусны дунд буудал дээр байрлах мухлагт ажиллаж байхад үл таних гартаа пиво барьсан согтуу хүн орж ирсэн. Тэрээр манай мухлагийн гадна хаалгыг хаагаад орж ирэхэд нь би түүнд хандаж яагаад хаалга хаачихав, хаалгаа нээчих гэхэд яадаг юм  би архи уумаар байна гэсэн. Намайг хүн дуудлаа гэхэд тэгэх юм бол ална шүү гээд  улаан иштэй хутга гаргаж ирээд намайг хутгалах гэж дайрсан. Би зугтаад хутгыг нь гараараа барьж авахад гарт зулгаралт үүссэн. Ахиад хутгалах гэхээр нь би хутганаас нь атгаад ноцолдож байгаад хутгыг нь газар унагасан. Гаднаас нэг залуу орж ирээд надад тусалсан. Миний хэвлийн баруун хэсэгт нэг удаа хутгалсан. Баруун гар зүсэгдсэн. Бас цамцаар хоолой боосон гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12391 дугаартай:

Ч.Насанбатын биед цээжинд хатгагдсан гүн шарх, хүзүү, баруун сарваанд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/,

Шүүгдэгч Э.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өөрийн амьдардаг нийтийн байранд Мөнхөө гэх хүнтэй 0,75 литрийн архи, 2,5 литрийн пиво хувааж уусан. Мөнхөө ахыг гаргаж өгөөд цааш дэлгүүр орж тамхи авахаар явж байсан. Мөнхөө хүнсэндээ хэрэглэж байгаарай гээд жижиг хутга өгснийг халаасандаа хийсэн. Нэг мэдэхэд би хүнсний мухлагийн худалдагч эгчийн хэвлий тус газарт нь хутгалсан. Удалгүй цагдаа ирээд намайг гавлаад аваад явсан гэх  мэдүүлэг /хх-ийн 37-38/ 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 3-4, 14-15/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 55/, хохирогч Ч.Насанбатын “эмчилгээний зардалаа бүрэн гаргуулж авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 42/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21-22/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 44-54/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ХМШЗ/28 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 92-95/ зэрэг нотлох баримтыг судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

Шүүгдэгч Э.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хуралаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байна. Уг хуулийн 2 дугаар зүйлд ... 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн хохирол гэсний дараа “санаатай” гэж ... тус тус нэмсүгэй гэжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх явцад хуульд нэмэлт, өөрчлөлт орсон учир түүнд холбогдох хэргийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй болно. Ийнхүү шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхөөргүй байна.

Иймд шүүгдэгч Э.Цын иргэн Ч.Насанбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгчийг төлж барагдуулсан гэж үзэв.

Шүүгдэгч Э.Ц нь гэмт хэргийн учир 141 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар ишгүй ажлийн хэсэг нь хажуу тийш мурийсан хутга нэг ширхэг хураагдаж хэргийн хамт ирсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгуулахаар тус шүүхийн тамгийн газарт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Э.Цт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдэсний дараа хохирогчид учруулсан хохиролыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ц нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, өмнөх 264 дугаартай шийтгэх тогтоолоос үлдсэн 4 cap 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 4 cap 18 хоногийн хугацаагаар хорих шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ХМШЗ/28 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Цын эдлээгүй үлдсэн 8 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаатай тэнцүү хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байна.

Уг хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусах байхад Э.Ц нь хяналт тогтоосон хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Ц нь хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хугацаагаар хорих хүнд ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 40 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг нэж нэгтгэн нийт ялыг 8 сар 47 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цын цагдан хоригдсон нэг зуун дөчин нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Хэргийн учир шүүгдэгч Э.Ц нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь мурийсан ишгүй хутга 1 шихэгийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ