Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 458

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, В.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1975 оноос 1977 оны 06-р сарын 20 хүртэл ******* сумын Оргил нэгдэлд мал малласан. 1978 оны 08-р сарын 25-ны өдрөөс 1990 оныг дуустал ******* сумын Оргил нэгдэлд мал малласан. 1977 оны 06-р сараас 1978 оны 08-р сарын 15-ныг дуустал цэргийн алба хаасан. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир ажиллаж байснаа тогтоолгохоор архивын лавлагаа авсан юм. Архивын лавлагаа болон бусад бичиг баримтыг үндэслэн миний ажиллаж байсныг тогтоож өгнө үү

Миний нэхэмжлэлтэй ажилласан жил тогтоох иргэний хэргийн шүүх хуралд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Би одоогоор оторт ганцаараа хэдэн малаа маллаж байгаа болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч В.******* нь 1975 оноос 1977 оны 06-р сарын 20 хүртэл 1978 оны 08-р сарын 25-ны өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

В.******* нь оторт ганцаараа хэдэн малаа маллаж байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй гээд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагч В.******* нь 1959 оны 12-р сарын 13-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдожбайна. Иймд түүнийг 1975 оны 12-р сарын 13-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж үзэхээр байна.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн А/866 тоот лавлагаанд В.******* нь 1975-1992 онд ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: *******т тооцсон хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р данс, жилийн эцсийн гүйлгээ блансанд тусгагдсанаар жагсаавал: 1975 онд 1-12 сар, 1976 онд 1-12 сар, 1980 онд 3393 төг, 1984 онд 1-12 сар, 1985 онд 1-12 сар, 1986 онд 1-12 сар, 1987 онд 1-12 сар, 1989 онд 6172,35 төг, 1990 онд 6474,90 төг Жич: 1977-1979, 1981-1983, 1988 оны ЖЭГБ, 70-р дансанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч В.******* нь нэгдлийн мал маллаж байсан бөгөөд нэгдлийн малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир дээрх архивын лавлагаан дахь тасалдсан жилүүдэд / 1977, 1979, 1981-1983, 1988 онууд / түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.

Тэрээр 1975 оноос хойш тасралтгүй нэгдлийн мал маллаж байсан болох нь гэрч Б.*******ын Би *******ыг мал маллаж байхад 1980-1983 онуудад Завхан аймгийн ******* сумын ******* багт тоо бүртгэгчээр ажиллаж байсан юм. ******* нь тус нэгдлийн ******* бригадад 1975 оноос эхэлж аав ээжийн хамт мал маллаж эхлээд тэрнээс хойш тасралтгүй мал малласан хүн байгаа юм. Цэргийн алба хаасан үгүйг сайн мэдэхгүй байна. Намайг тоо бүртгэгч байхад *******т хөдөлмөрийн дэвтэр бичигдэж байсан юм, хөдөлмөрийнхөө дэвтрийг өөрөө үрэгдүүлсэн байх гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.*******гийн Би 1969 оноос 1996 он хүртэл Завхан аймгийн ******* сумын *******, Бадрал, Соёл бригадуудад тоо бүртгэгч, бригадын дарга, агент, хамгийн сүүлд багийн дарга хийж байсан юм. ******* нь тус нэгдлийн ******* бригадад 1975 оноос эхлэж аав ээжийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан цэргээс ирээд тасралтгүй мал малласаар өдий хүрч байгаа хүн юм. Би тоо бүртгэгч байхдаа *******т хөдөлмөрийн дэвтэр бичиж л байсан юм, хөдөлмөрийнхөө дэвтрийг өөрөө үрэгдүүлсэн байх гэсэн мэдүүлэг,

Гэрч С.*******ын Би 1972 оноос хойш 1992 онд нэгдэл таран тартал Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд жолоочоор ажилласан хүн байгаа юм. ******* нь тус нэгдлийн ******* бригадад багаасаа эхлэн одоо хүртэл тасралтгүй мал маллаж байна. ******* бага байхдаа эцэг эхийн хамт мал маллаж байгаад цэргийн албыг 2 жил хааж ирээд мөн мал малласаар өдий хүрч байгаа хүн юм. 1977, 1978 онд цэргийн алба хаасан, 3 жилээр хаагаагүй санагдаж байна гэсэн мэдүүлэг, В.*******ын 1985 онд авч байсан цалингийн карт, 1987, 1989 онуудад авч байсан баярын бичиг сайшаалын үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ыг 1975 оны 12-р сарын 13-ны өдрөөс 1977 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 08-р сарын 25-ны өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ