Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 459

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, прокурор Б.*******, нэхэмжлэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ч.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* миний бие 1957 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. 1975 оноос 1978 онд цэргийн алба хааж ирээд 1978 оны 11-р сарын 24-нөөс 1982 оны 10-р сарын 01 хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1982 оны 10-р сард ******* сумын 2-р таван жил нэгдэлд авто машин хариуцсан тооцооны нягтлангаар ажиллаж байсан. 1985 оны 01-р сард ******* сумын ******* бригадад тоо бүртгэгчээр ажилд орж 1989 оны 03-р сарын 15 хүртэл ажилласан. Миний ажилд орсон ажлаас гарсан тушаалууд байхгүй учраас ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Мөн 1989 оны 03-р сарын 15-наас 1990 оны 12-р сарын 31-н хүртэл ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байснаа тогоолгохыг хүсч байна гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ч.******* нь 1978 оны 11-р сарын 24-нөөс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
*******гийн ******* нь 1978 оны 11-р сарын 24-нөөс 1982 оны 10-р сарын 01 хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр, 1982 оны 10-р сарын 05-наас 1985 оны 01-р сарын 10-н хүртэл ******* сумын 2-р таван жил нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1985 оны 01-р сарын 10-наас 1989 оны 03-р сарын 15-н хүртэл ******* сумын ******* бригадад тоо бүртгэгчээр, 1989 оны 03-р сарын 15-наас 1990 оны 12-р сарын 31 хүртэл  ******* сумын 2-р таван жил нэгдэлд  малчинаар тус тус ажиллаж байсан болох нь 1978 оны 12 сарын 01-ны өдөр нээлгэж 1978 оноос 1989 онуудад ажиллаж байсан тухай бичилт хийлгэсэн,  1989 оноос 1990 онуудад ажиллаж байсан тухай бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүд, Завхан аймгийн архивын тасгийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн А/767 тоот лавлагаа, 1986 оны 12-р сарын 05-ны өдөр авахуулсан гэрэл зураг  зэргээр тус тус  тогтоогдож байна. 
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Л.Наранцэцэгийн “...Би 1982 онд сургууль төгсөж ирээд 1990 он хүртэл Завхан аймгийн ******* сумын 2-р таван жил нэгдэлд дүн бүртгэгч малын эмчээр ажиллаж байсан. Намайг 1982 онд ирэхэд Ч.******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид Түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байгаад, 2-р таван жил нэгдлийн техник хариуцсан нягтлангаар ажиллаж байсан. Он сарыг сайн мэдэхгүй байна, ******* бригдын тоо бүртгэгчээр ажилдаг байсан. Тэр үед малын бүх төрлийн тайлан мэдээг манай дүн бүртгэлд ирүүлдэг байсан, тийм болохоор би сайн мэдэж байна. Би 1990 оны 08 сарын 01-нд Улиастай сум руу шилжсэн. Намайг явахад тоо бүртгэгч хэвээрээ байсан. ...” гэсэн  
гэрч Б.Жаргалсайханы “...Намайг 1982 онд ******* сумд ирэхэд Ч.******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1982 оны намар нэгдлийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэгээд 1985 онд ******* бригадад тоо бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан. Би тэр үед нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн байсан. ...” гэсэн
гэрч Ж.Зөвлөлтийн “...1978 оноос 1985 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчэээр ажиллаж байсан. 1985 оноос 1989 он хүртэл ******* сумын 2-р таван жил нэгдлийн техникийн туслах тооцооны нягтлан бодогчоор ажилласан.1989 оноос одоо хүртэл хөдөө мал маллаж байгаа...” гэсэн мэдүүлгүүдээр Ч.*******ийн ажиллаж байсан болох нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй. 
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзээд 
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ  УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн *******ийг 1978 оны 11-р сарын 24-нөөс 1982 оны 10-р сарын 01 хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр, 1982 оны 10-р сарын 05-наас 1985 оны 01-р сарын 10-н хүртэл ******* сумын 2-р таван жил нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1985 оны 01-р сарын 10-наас 1989 оны 03-р сарын 15-н хүртэл ******* сумын ******* бригадад тоо бүртгэгчээр, 1989 оны 03-р сарын 15-наас 1990 оны 12-р сарын 31 хүртэл ******* сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


 ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ