Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 460

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ж.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний би 1961 онд төрсөн. Би Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 16 настайгаасаа эхлэн аав ээжийнхээ хамт мал малласан. Тэгээд дараа нь ******* сумын ******* Хувьцаат компанид мал малласан. Би сургуульд ч суугаагүй одоо болтол хөдөө байгаа. Завхан аймгийн ******* сумын *******-нд бас мал маллаж байсан. Энэ мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэл, *******  ХК,  -нд малчнаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
*******ын ******* нь 1977 оны 11-р сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 сарын 16 хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, 1991 оны 12 сарын 16-наас 1993 оны 02 сарын 05 хүртэл ******* сумын *******  ХК-нд малчин, 1993 оны 02 сарын 05-наас 1993 оны 12-р сарын 31 хүртэл Завхан аймгийн ******* сумын -нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн А/756 дугаартай лавлагаа,  1982 оны 01 сарын 08-ны өдөр Ж.*******ийн нэр дээр нээж 1981 оноос 1990 онуудад бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01 сарын 02-нд нээлгэж 1991 оноос 1993 онуудад бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр тус тус  тогтоогдож байна. 
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Р.*******ын “...******* насаараа мал малласан одоо хүртэл мал маллаж байгаа. Хоёр хүүхэд нь аймгийн төв дээр байдаг, өөрөө нөхөртэйгээ хамт хөдөө мал дээрээ байдаг. 1991 оноос 1993 онуудад Баян Бүрд ХК-нд мал маллаж байсан, би энэ компанид адуу хариулдаг байсан. ...” гэсэн  
гэрч Ж.Нарантуяагийн “...Ж.******* нь 1972 онд бага сургууль төгсөөд аав ээжтэйгээ Завхан аймгийн ******* сумын ******* бригадад нэгдэл тартал мал маллаж байсан. Хонь ямаа голдуу малладаг байсан. Компани байгуулагдахад манайхан хамт Баянбүрд ХК-д мал маллаж байсан...” гэсэн
гэрч Ч.*******гийн “...Ж.******* 1972 онд 2,3-р ангиасаа сургуулиас гарсан. Тэгээд аав ээжтэйгээ Завхан аймгийн ******* сумын ******* бригадад хөдөө байж байгаад 1976 оноос мал малллаж эхэлсэн. 1992, 1993 он хүртэл мал малласан. Тэр үед хувьчлал явагдаад түүүнээс хойш хувийнхаа малыг малласан. Компани байгуулагдахад компаний мал малласан...” гэсэн мэдүүлгүүдээр Ж.*******ийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй. 
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзээд 
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ  УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жанхоролын *******ийг 1977 оны 11-р сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 сарын 16 хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, 1991 оны 12 сарын 16-наас 1993 оны 02 сарын 05 хүртэл ******* сумын *******  ХК-нд малчин, 1993 оны 02 сарын 05-наас 1993 оны 12-р сарын 31 хүртэл Завхан аймгийн ******* сумын -нд малчнаар тус тус  ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


 ДАРГАЛАГЧ  Л.ЭХЛЭЛТ