Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 461

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Н.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1988 оны 03-р сарын 01-нээс 1997 оны 09-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* цэцэрлэгт няраваар, мөн 1997 оны 09-р сарын 01-нээс 1999 оны 5-р сарын 17-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгт няраваар ажиллаж байсан.Ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна.

Иймд намайг 1988 оны 03-р сарын 01-нээс 1997 оны 09-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* цэцэрлэгт няраваар, мөн 1997 оны 09-р сарын 01-нээс 1999 оны 5-р сарын 17-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгт няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь 1988 оны 03-р сарын 01-нээс 1997 оны 09-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* цэцэрлэгт няраваар, мөн 1997 оны 09-р сарын 01-нээс 1999 оны 5-р сарын 17-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгт няраваар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Н.******* 1988 оны 03-р сарын 01-нд Завхан аймгийн ******* хотын ******* цэцэрлэгт няраваар ажилд орж байсан тухай 1976 оны 06-р сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгджээ.

Уг хөдөлмөрийн дэвтэрт ...өмнөх нярав шилжсэн учир *******н 5-р цэцэрлэгт няраваар авч ажиллуулав. ...*******н 5-р цэцэрлэгчийн эрхлэгчийн 1988 оны 03 сарын 01-ний өдрийн 07-р тушаалаар... ажилд томилсон тухай бичилт, мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн ...Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгов. ...Завхан *******н 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 04-р сарын 07-ны өдрийн 09-р тушаалаар... хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож Завхан аймгийн ******* хотын 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн тамга, тэмдэг дарагдсан байна.

Улмаар нэхэмжлэгч 1995 онд Ниймгийн даатгалын дэвтэр нээлгэж Нийгмийн даатгалын хэлстийн даргын гарын үсэг, /байцаагийн №323/ тамга тэмдэг дарагдсан байдлаар харагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.*******ыг 1997 оны 09-р сарын 01-нд Завхан аймгийн ******* сумын ******* цэцэрлэгийн няравын ажлаас чөлөөлсөн болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 1997 оны 09-р сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалд ...тус 5-р цэцэрлэгийн нярав *******ыг 1-р цэцэрлэгт шилжих болсон тул түүний оронд ******* овогтой Өлзийд ажлыг хүлээлцэх... гэсэн, 1997 оны 09-р сарын 01-нд Завхан аймгийн ******* хотын 1 дүгээр цэцэрлэгт аж ахуйн няраваар ажилд орсон нь тус цэцэрлэгчийн эрхлэгчийн 1997 оны 09-р сарын 02-ны өдрийн ажилчин ажилд авах тухай 13 дугаартай тушаал, 1999 оны 05-р сарын 17-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдөж байсан болох нь мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 1999 оны 05-р сарын 17-ны өдрийн 12 дугаартай тушаалуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдал нь 1975 оны 03-р сарын 01-ний өдөр нээлгэсэн 313490 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, түүний ажил хөдөлмөрийг үнэлж шагналтд тодорхойлсон тушаал зэрэг баримтууд, гэрч Б.*******, Х.*******, Ч.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н.*******ыг 1988 оны 03 дугаар сарын 01-нд Завхан аймгийн ******* хотын 5-р цэцэрлэгт няраваар ажилд орж, 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр няравын ажлаас чөлөөлөгдөж байсан болохыг, мөн 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* хотын 1 дүгээр цэцэрлэгт аж ахуйн няраваар ажилд орж, 1999 оны ******* сарын 17-ны өдөр аж ахуйн няравын ажлаас чөлөөлөгдөж байсан болохыг тус тус тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ