| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00464/И |
| Дугаар | 264 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 264
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй Б.*******, Д.******* нарт холбогдох 28207766 төгрөг 71 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаадТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ны Завхан ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.*******, Д.******* нар нь 2013 оны 09 сарын 16-ны өдөр 1150008261 тоот гэрээгээр 35.000.000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авахад зориулан 120 сарын хугацаатай авсан бөгөөд 2014 оны 7 сарын 8-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 1150009643 тоот гэрээний өөрчлөлт хийсэн, зээлийн барьцаанд 28мкв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Б.******* нь зээлийн гэрээний 1.7-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн тул Б.*******, Д.******* нараас 28207766 төгрөг 71 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух Б.*******, Д.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* гэр бүлийн хүн болох Б.******* нар хүүхдүүдийн хамт ам бүл 4-үүлээ амьдардаг. ******* миний бие сүүлийн 2-3 жилийн хугацаанд муудаж нойр булчирхайн шохойжилт, хавдар мөн чихэрийн шижин өвчин зэрэг хавсарсан оноштойгоор эмчилгээ хийлгэж байна. Иймд биеийн байдлаас шалтгаалан хөдөлмөрийн чадваргүй болж ХААН *******ны эдийн засагчийн ажлаа 2014.07 сард өгсөн. Одоогоор эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй байна. Би ******* *******наас 2013 онд 35.0 сая төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаанд 8%-ийн хүтэй сар бүр 430.000 төгрөг төлөхөөр авсан. Одоогоор авсан орон сууцандаа амьдарч байна. Би уг зээлийг авсан цагаас эхлэн цаг хугацаандаа төлөлтийг хийж ирсэн. Нийт 35 удаа төлөлт хийсэн. Одоогоор зээлийн нийт үлдэгдэл 27.583.409.97 төгрөг, хүү 623024.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133259 төгрөг, нийт 28.207.766.71 төгрөг байгаа. Бидний өрхийн орлого багассан, цалингийн орлого хасагдсан тул орлогынхоо хэмжээнд тохируулан уг зээлийг төлье гэж ярилцан зээлийн гэрээнд заасны дагуу өөрчлөлт оруулахыг ******* *******ны ажилтанаас гуйсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн. Бид өрхийн орлогодоо тулгуурлан сард 200000 төгрөгийн дотор багтаан төлөх боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна. Би 2016 оны 08 сарын 25-наас эхлэн төлөлт хийгээгүй нь үнэн. Уг зээлийг авсан нь үнэн бөгөөд одоогийн үлдэгдэл 2820776671 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Дээрхи амьдралын болон ажил биеийн байдлыг хүндэтгэн үзэхийг хүсч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* *******ны Завхан ******* нь иргэн Б.*******, Д.******* нарт холбогдуулан 28.207.766 төгрөг 71 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Лхагваүсрэн, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 28.207.766 төгрөг 71 мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299108 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. ******* *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй Б.*******, Д.******* нарт холбогдох 28.207.766 төгрөг 71 мөнгө гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 28.207.766 төгрөг 71 мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Б.*******, Д.******* нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 299108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149554 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 149554 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ