| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00465/И |
| Дугаар | 465 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 465
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Ш.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 1.850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******н ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2014 онд бүрэн хэрэглэлтэй эмээл ,эр хонь 1, эм хонь 1-ийг авч нийт 1.850.000 төгрөг өгөхөөр тохирч наймаа хийгээд одоо болтол мөнгийг өгөхгүй байна. Идэр сум орж аав ээжээс ав гээд 2016 оны 07 сарын сүүлээр хэлсэн. Үүний дагуу Идэр сум орж аав ээж дээр очиход хүний юмыг бид төлөхгүй гэсэн. ******* сум орж өр зээлээ авахаар нийт 10 удаа хөдөөнөөс орж ирсэн, Идэр сум орсон зардлыг нэмээд нийт 500000 төгрөгний зардал гараад байна. Д.*******өөс 1.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь 2016 оны 10 сарын 24-нд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох нэхэмжлэлийн нэг хувийг гардан авлаа. Сүүлийн үеийн бүрэн хэрглэлтэй эмээл 600.000 төгрөг, 1 хонь 80.000 төгрөг 3 хонь 240.000 нийт 840.000 төгрөийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч Д.******* нь 2016 оны 12 сарын 05-нд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.******* би Ш.*******гээс 2014 оны 08 сард эмээлийн наймаа хийсэн нь үнэн. Эмээлийг нь авахдаа мөн хоёр хонь авсан. Тэр үед 2 хонины ханш одоогийнхоор 150.000 төгрөг байсан. Уг эмээл орчин цагийн эмээл байсан ба хэрэглэл нь пойлуусан даруулагатай гөлөм дөрөө байхгүй зөвхөн ганзага оломцогтой байсан. Уг эмээл одоогийн ханшаар 500.000 орчм мянган төгрөг болж байгаа. Тэр эмээлийг нэг хүнд өгсөн. Тэр эмээл нь байгаа учраас авж өгье. 1.800.000 төгрөг нь арай өндөр учраас 2 хонины мөнгөнд нь портерийн тал мод, 100.000 төгрөг, эмээлийн оронд нь 2017 оны 05 сарын 15-нд нэг морь өгч төлбөрийг барагдуулъя гэв.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Тал портор мод, 100000 төгрөг, 2017 оны 05 сарын 15-нд 1 морь өгөхөөр тохиролцож гэрээ байгуулав гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ш.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 1.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.******* нэхэмжлэгч Ш.*******д тал портер мод, 100.000 төгрөг ойрын үед өгөхөөр, 2017 оны 05-р сарын 15-ны өдөр нэг морь өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44550 төгрөгнийг улсын орлогод хэвээр үлдээж улсын орлогын 090000941 тоот данснаас, 22275 төгрөгийг, хариуцагчаас 22275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Д.******* нь 2016 оны 12 сарын 05-нд нэхэмжлэгч Ш.*******д тал портер мод, 100.000 төгрөгийг ойрын үед өгөхөөр, 2017 оны 05-р сарын 15-ны өдөр нэг морь өгөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 44550 төгрөгнийг улсын орлогод хэвээр үлдээж улсын орлогын 090000941 тоот данснаас 22275 төгрөгийг, хариуцагчаас 22275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧЛ.ЭХЛЭЛТ