Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 570

 

                                             

 

 

 

 

 

 2020        03         31                                      2020/ШЦТ/570

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Хохирогч, шүүгдэгч Н.Д, Б.Ма нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Д, Б.Ма нарт холбогдох 2006 01372 0771 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбатар хотод 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай эрэгтэй, дээд боловсролтой, “Сан” ХХК-д цахилгааны ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 3 дугаар гудамжны 50 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Нэргүйн Д /РД:УК90040211/,

Монгол Улсын иргэн, Улаанбатар хотод 1994 оны 06 дугаар сарын 20-ний өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, дээд боловсролтой, “Нэмэх тээвэр” ХХК-д ашиглалтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 29 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бн Ма /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Д Б.Ма нар нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Дгийн хохирогчоор өгсөн: “Манайх Баянзүрх 22 дугаар хороо, Өлгийн 3-52 тоотод байдаг. Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 23-24 цагийн үед найзынхаасаа гараад такси бариад гэрийнхээ урд талын гудамжинд буусан. Би таксинаас буух үед маргалдаж энэ хүнтэй харилцан зодолдсон. Тухайн үед зүүн нүд хавдаад, тархины баруун талд шарх үүссэн. Би хөл алдаж унах үедээ тархиа цохисон байх. Нүд рүүгээ бол цохиулсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мын хохирогчоор өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Амгалан хотхоноос Н.Дг аваад гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед Н.Дгийн гэрийн гадаа бид 2 маргалдаад тэрнээсээ болж харилцан зодолдсон. Тухайн үед толгойндоо доргилт авсан, хүзүү зулгаралттай байсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллгаанд Н.Дгийн хохирогчоор өгсөн: “... Маргааш нь байрныхаа хяналтын камерийн бичлэгийг үзэхэд таксины жолооч зөвхөн намайг зодсон юм байна лээ. Тухайн залууд зодуулснаас болж толгой хагарсан, хамар далийсан, зүүн нүүрний тал хэсэгт хадсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын хохирогчоор өгсөн: “... Би машинаасаа буугаад тэр залууг холдуулах гэсэн чинь тэр залуу над руу цохих гээд гараараа далайхаар нь би тэрний цээж рүү түлхсэн. Намайг түлхсэний дараа тэр миний шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авсан. Тэгээд би тэрнийг дахин түлхсэн чинь тэр намайг дахин цохиод, бас намайг нэг удаа мөргөхөөр нь би зөрүүлээд тэрнийг 2-3 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд зууралдан бид 2 алхахад тэр залуу хөл алдаад унах үед нь би тэрний нүүр хэсэг рүү нь дахин нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.17/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2768 дугаартай:

          “... 1. Н.Дгийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар яс хугарал, хамрын таславчийн хугарал, баруун чамархайн хуйхны шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25-26/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2723 дугаартай:

          “... 1. Б.Мын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

          5. Дээрхи шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх.30-31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Н.Д Б.Ма нар нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоорондоо зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллгаанд Н.Дгийн хохирогчоор өгсөн: “... Тухайн залууд зодуулснаас болж толгой хагарсан, хамар далийсан, зүүн нүүрний тал хэсэгт хадсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын хохирогчоор өгсөн: “... Намайг түлхсэний дараа тэр миний шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авсан. Тэгээд би тэрнийг дахиад түлхсэн чинь тэр намайг дахин цохиод, бас намайг нэг удаа мөргөхөөр нь би зөрүүлээд тэрнийг 2-3 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохиод авсан. Тэгээд зууралдан бид 2 алхахад тэр залуу хөл алдаад унах үед нь би тэрний нүүр хэсэг рүү нь дахин нэг удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг /хх.17/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2768 дугаартай:

          “... 1. Н.Дгийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар яс хугарал, хамрын таславчийн хугарал, баруун чамархайн хуйхны шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25-26/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2723 дугаартай:

          “... 1. Б.Мын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

          5. Дээрхи шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх.30-31/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Дгийн хохирогчоор өгсөн: “... Би таксинаас буух үед маргалдаж энэ хүнтэй харилцан зодолдсон. Тухайн үед зүүн нүд хавдаад, тархины баруун талд шарх үүссэн. Би хөл алдаж унах үедээ тархиа цохисон байх. Нүд рүүгээ бол цохиулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мын хохирогчоор өгсөн: “... Н.Дгийн гэрийн гадаа бид 2 маргалдаад тэрнээсээ болж харилцан зодолдсон. Тухайн үед толгойндоо доргилт авсан, хүзүү зулгаралттай байсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д, Б.Ма нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Д, Б.Ма нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Н.Д, Б.Ма нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, Н.Д, Б.Ма нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна

Иймд Н.Д, Б.Ма нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Н.Д, Б.Ма нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Н.Д, Б.Ма нар нь харилцан бие биедээ 150.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хувьд гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Д, Б.Ма нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Д, Б.Ма нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Д, Б.Ма нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Д, Б.Ма нарт оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Н.Д, Б.Ма нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Нэргүйгийн Д, Б овогт Бн Ма нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Б.Ма нарт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Д, Б.Ма нарт оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Д, Б.Ма нарт сануулсугай.

5. Н.Д, Б.Ма нар нь цагдан хоригдсон хоноггүй, харилцан бие биедээ 150.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хувьд гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Д, Б.Ма нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР