Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 467

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******ы хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* аймгийн******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1978 оноос 1988 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Тухайн үед аав ******* маань суурийн ахлагч байсан учир хөдөлмөр хөлсийг аавын нэр дээр бодогдож хүн тус бүрээр нь тооцож гаргадаггүй байсан. Иймд миний мал маллаж байсныг тогтооож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1978 оноос 1988 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Баянбулаг бригадад аав ээжийн хамт мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1962 оны 12-р сарын 22-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1978 оны 12-р сарын 22-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж үзэхээр байна.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 09-р сарын 20-ны өдрийн А/703 тоот лавлагаанд Д.******* нь 1978-1988 онд Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1978 онд 1-12 сар /суурийн ахлагч Л.*******/, 1979 онд 1-12 сар, 1980 онд 1-12 сар, 1981 онд 1-12 сар, 1982 онд 1-12 сар, 1983 онд 1-12 сар, 1984 онд 1-12 сар, 1985 онд 1-12 сар, 1986 онд 1-12 сар, 1987 онд 1-12 сар, 1988 онд 1-12 сар гэжээ.

Тэрээр аав Л.******* болон ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан болох нь гэрч Р.*******ын Манайх Цагаанхайрхан сумын өрөөн гэдэг газар байнга өвөлждөг байсан юм. Би 1970 оноос 1985 он хүртэл нэгдлийн мал малласан хүн байгаа юм. Намайг мал маллаж байхад ******* нь 1978 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр гарч нэгдлийн малыг аав ээжийн хамт маллаж байсныг би сайн мэднэ. ******* 1988 он хүртэл мал малласан, бид айл саахалт байдаг байсан юм гэсэн мэдүүлэг,

Гэрч С.*******гийн Би Цагаанчулуут сумын Цэцэрлэг Баянбулаг бригадуудын даргаар 1965 оноос эхлэн 2000 он хүртэл ажилласан хүн юм. Намайг бригадын даргаар ажиллаж байхад ******* нь 1978 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр гарч нэгдлийн малыг аав ээжийн хамт маллаж байсан юм. ******* нь 1988 он хүртэл аав ээжийн хамт нэгдлийн малыг маллаж байгаад 1990-ээд оны үед хүнтэй сууж байсан юм. Тэр үед илгээлтээр гарсан хүүхдүүдийн хөдөлмөр хөлсийг аав ээж дээр нь хамтатгаад биччихдэг байсан юм гэсэн мэдүүлэг

Гэрч Б.*******ын Би Цагаанхайрхан сумын малын эмчээр 1976 оноос 1990 оны хооронд ажиллаж байсан юм. Намайг малын эмчээр ажиллаж байх үед 1978 онд Өндөр ******* гэж айлын охин ******* нь сумын сургуулиа төгсөөд илгээлтээр гарч байсан юм. ******* нь аав ээжийн хамт нэгдлийн бог малыг 1988 он хүртэл малласан юм. ******* нь хүнтэй суусан эсэхийг сайн мэдэхгүй байна, лав л хүргэн нь гээд залуу тэднийхээр байдаг байсан. ******* гуай 1990 он гаргаад Эрдэнэт рүү шилжчихсэн юм гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдлийн Баянбулаг бригадад мал маллажбайснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ