Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 114

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

иргэдийн төлөөлөгч Ц.Уртнасан,

улсын яллагч Т.Нансалмаа, Б.Ууганбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболд, түүний өмгөөлөгч С.Цэмбэлмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0281/,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Дима /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2213/,

гэрч Д.Баянжаргал, Н.Наранчимэг, Н.Мөнхбаяр нарын оролцуулан тус шүүхийн     “А-1” танхим нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт  Жийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Д овогт Жийн Г Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоот хаалганы үүдэнд иргэн С.Гыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амь насыг нь хохироож хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 18-нд ажлаа тараад 18 цагийн үед Д.Баянжаргалын гэрт С.Г, С.Улаанаа, Д.Баянжаргал бид дөрөв хамт очсон. Тэгээд С.Г ах гурилтай шөл хийгээд би угаалгын машинд хувцсаа угаасан. Бид дөрөв 0.75 литрийн архи хувааж уусан. Архи ууж дуусаад би Д.Баянжаргалаас “дахиад нэг шил архи уух уу” гэж асуухад “тэгье” гээд Д.Баянжаргал надаас мөнгө аваад С.Улаанаа ахыг дагуулаад гарсан. Тэр хоёр 0.5 литрийн Хараа архи авч ирээд С.Улаанаа ах архинаас нэг уугаад гэртээ харилаа гээд гараад явсан. Бид гурав үлдсэн архийг хувааж ууж дуусаад, тэр хоёр амрахаар өрөө рүүгээ орсон. 19-20 цагийн үед С.Г ах, Д.Баянжаргал хоёр зодолдоод миний өрөөнд орж ирэхэд С.Г ах Д.Баянжаргалын зүүн шанаа руу цохисон. Тэгээд би С.Г ахыг салгаж байхад Н.Наранчимэг гаднаас нэг настай хүний хамт орж ирсэн. Тэр дөрөв нөгөө өрөөнд чанга чанга яриад байсан. Тэгээд удалгүй Н.Наранчимэг, хамт орж ирсэн бүдүүн ах хоёр хамт гараад явсан. Дараа нь С.Г ах гэрээс Баянжаргалын утсыг аваад гараад явсан. Намайг өрөөндөө хэвтэж байтал Баянжаргал орж ирээд “чи утас олж ир, чи ч гэсэн манайхаас зайл” гээд намайг хөөсөн. Би гарахдаа цагаан хормогчинд боодолтой байсан хутгаа аваад гарсан. Тэр үед хажуугаар Наранчимэг зөрж Баянжаргалынд орохоор нь “би энэ ёстой бүтэхгүй айл байна” гэж хэлсэн. Би гараад автобусны буудал дээр очиход С.Г ах сууж байсан. С.Г ах “хоёулаа энэ утсыг тавьж ганц шил архи авч ууя” гэсэн.  Тэгээд автобусны буудлаас 200-300 метрийн зайтай байдаг дэлгүүр орж утсыг нь тавиад архи, кока кола ундаа аваад дэлгүүрийн эгчийн нөхөрт утасны батерейг салгаад утсыг өгсөн. Тэндээс гараад бид хоёр Цэргийн хотхоны гадаа байрны дунд сандал дээр очиж суусан. Тэгээд С.Г ах гэр рүүгээ буцаад очъё гэхээр нь би за гэж хэлээд Д.Баянжаргалын гэрийн үүдэн дээр нь очоод халааданд боолттой байсан хутга, мөн кока кола ундааг тавьсан. Би нойл орчихоод хаалгыг нь Баянаа эгчээ хаалгаа гээд хэд хэд цохисон,  С.Г ах цонх тогшсон. Тэгээд тайлж өгөхгүй болохоор нь би  автобусны буудал руу явсан, дахиж эргэж очоогүй. Надад мөнгө байгаагүй болохоор би автобусанд сууж чадаагүй гадаа сандал дээр хоносон. Маргааш нь автобусанд суугаад Хархорин зах руу явсан. Тэгээд Хархорин зах дээр очоод махны заал руу орох гэх үед хоёр энгийн хувцастай хүн намайг барьж авсан. Юу болсон талаар асуухад чи хэргийн газар очоод мэднээ” гэсэн. Тэгэхээр нь яасан гэхэд С.Г гэдэг хүн хутгалуулсан гэсэн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

            2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболд мэдүүлэхдээ: Бид эцэг, эхээс зургуулаа, талийгаач С.Г нь миний төрсөн ах юм.  Д.Баянжаргал болон С.Г нар 2017 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэгт манай гэрт надтай хамт амьдарч байсан. Хамт нэг гэрт амьдарч байх хугацаанд С.Г, Д.Баянжаргал нар нь зодолдоод байсан асуудал байгаагүй. Д.Баянжаргал нь 2017 оны 6 дугаар сард архи уугаад цагдаад баригдаад явснаас хойш манай гэрээс явсан. Ах С.Г 2017 оны 7 дугаар сарын 20-ноос хойш манай гэрээс явсан. Би Д.Баянжаргал, Ж.Г нарт хоёуланд нь гомдолтой байна. Миний ах 42 настайдаа хүний гарт алуулсанд харамсаж байна. Оршуулгын зардалд 11.304.900 төгрөг нэхэмжилнэ гэв.

            3. Гэрч Д.Баянжаргал мэдүүлэхдээ: “...Би талийгаач С.Гын дүүгийн гэрээс хөөгдөөд, С.Гоос салсан байсан. Салсан байх хугацаандаа Ж.Гтой хамтран амьдарсан. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Ж.Гыг таньдаг болсон. Бид Хархорин захын тэнд танилцаад, бааранд хамт ороод, түүнийг би гэртээ дагуулж очиж байсан. Түүнээс хойш буюу 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж Ж.Г манай гэрт амьдрах болсон. Ж.Гтой хамт амьдарч байхад талийгаач буцаад над дээр ирсэн. Би Ж.Гыг манай хамаатны хүүхэд гэж талийгаачид хэлсэн. Тухайн үед би Ж.Гыг том өрөөндөө байлгаж, талийгаач бид хоёр жижиг өрөөндөө байдаг байсан. Ж.Г намайг “Бийлэг” ХХК-нд 8 дугаар сарын дундуур ажилд оруулсан. Талийгаач, Ж.Г бид гурав нэг газар хамтдаа ажил хийдэг байсан.

Хэрэг гарсан орой бид гурав хамт архидсан. Шөнө нь С.Г миний утсыг аваад гарчихсан. Тэгээд Ж.Г, С.Г хоёр “аль дэлгүүр дээр гар утсыг тавих уу” гэж ярилцаад гараад явсан. С.Гыг гараад явахад нь араас нь хувцаснуудыг, мөн Ж.Гын хутга, хормогчийг нь авч шидсэн. Хоёр хутга гаргаад шидсэн. Тэгээд цонх нүдээд, хаалга тогшиход нь би хаалгаа онгойлгосон. Хаалгаа онгойлгоод харахад Ж.Г, С.Г хоёр маргалдаад байх шиг байсан. Ж.Г нь С.Гыг түлхээд авах шиг болсон. Ж.Г С.Гыг түлхэх шиг болсны дараа явахдаа “хамаг юм чамаас болж байгаа юм” гэж хэлсэн.Тэгээд С.Гыг хаалга руу ирж байхад нь харахад цус болчихсон байхаар нь би айгаад хаалгаа хаасан. Тэгээд хажуу ханаа нүдээд цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Манай орц гэрэл байхгүй боловч гэрийн хаалга онгойлгоход гэрийн гэрэл тусдаг болохоор хохирогчийн цээжин дээр цус болчихсон байхыг харсан. Би Ж.Гтой тодорхой хэмжээний харилцаатай байсан болохоор түүнийг залуу хүүхэд гэж бодоод юу ч яриагүй эхлээд нуусан байсан. Дараа нь хүний өмнөөс хэрэг хүлээнэ гэж юу байхав гээд бүх зүйлийг ярьсан. Гэмт хэрэг хардалтаас болж гарсан. Миний одоо мэдүүлж байгаа мэдүүлэг үнэн. Тухайн өдөр Ж.Г амь хохирогчийн хувцсыг авч өмсөөгүй. Ж.Г бэлтгэлийн цамц, цэнхэр өнгийн урт өмд өмссөн байсан. Түүний өмсөж байсан хувцас өөрийнх нь хувцас юм. Тухайн шөнө талийгаач намайг чихдээд өвдөг сөхрүүлээд байхаар нь хамар руу нь цохиход С.Гын хамарнаас цус гарсан. Тэгээд миний хувцсан дээр цус болчихсон байсан. Тэр нь С.Гын цус юм. Энд хураагдсан байгаа үслэг дотортой хөх өнгийн куртик С.Гынх юм. Ер нь бол С.Гын хувцас Ж.Год таарахгүй. Ногоон ханцуйтай ягаан алаг цамц Ж.Гын цамц юм. Надад Ж.Гыг хүнд гэмт хэрэгт гүтгэх шалтгаан байхгүй. Амь хохирогчийн амийг Ж.Г хохироосон. Ж.Гыг түлхэхэд цус гарсан. Надад уг гэмт хэрэгт оролцсон зүйл байхгүй. Би хорих ангид байхдаа Ж.Г руу “бие хаа нь яаж байна, мөнгө шилжүүлэх үү” гэж бичсэн. Би түүн рүү “хэргээ үүрчих, эгч нь чамд тусална” гэсэн агуулгатай захидал бичээгүй. Би чиний хэргийг үүрчихвэл чи яах вэ гэж  Ж.Год хэлсэн. Би залуу хүнийг бодоод тэгж хэлсэн. Тухайн өдөр Н.Наранчимэг хүүтэйгээ хамт орж ирээгүй. Н.Мөнхбаяр гэрээсээ гарч ирээгүй гэв.

4. Гэрч Н.Наранчимэг мэдүүлэхдээ: Миний анзаарснаар Ж.Г сүүлийн 7 хоног манай байраар үзэгдсэн. Манай хөршийнд хэрүүл маргаан болоход би хоёр удаа орсон. Би 50 эргэм насны хүнтэй хамт ороогүй. Намайг эхний удаа ороход “энэ ёстой бүтэхгүй архичин айл байна, өрөөг нь хөлсөлдөг юм, явъя” гэж Ж.Г хэлээд, хувцсаа өмссөн байсан. Д.Баянжаргал цагдаа дуудаад өгөөч гээд хана нүдсэн. Би эхний удаа цагдаа дуудаад ирэхгүй байхаар нь дахиад залгасан. Тэгээд Ж.Г хаалгыг нь нүдээд байсан. Би хаалга онгойлгоод “та нар болиочээ” гэж хэлсэн. Д.Баянжаргал хувцсыг нь гаргаж шидсэн. Дахиад Ж.Г, С.Г хоёр хаалгыг нь нүдэхэд нь би “цагдаа яачихваа, боль гэж хэлээд байгаа биздээ” гэж хэлсэн. Ж.Г, С.Г хоёрыг хаалга нүдэхэд би хоёр удаа харсан. Ж.Гыг яваад, намайг орондоо орсны дараа хурхирах чимээ гарсан. Намайг орондоо орсны дараа дахин маргаан болсон зүйл сонсогдоогүй. Д.Баянжаргалын гэрт болоод байгаа маргаан, коридорт болж байгаа маргаан хоёр манай гэрт аль аль нь мэдэгдэнэ. С.Г цонх цохиод, Ж.Г хаалга цохихдоо юм яриагүй, зүгээр нүдээд байсан. Ж.Г бол нилээн өндөр залуу, талийгаа бол намхан залуу байсан гэв.

            5. Гэрч Н.Мөнхбаяр мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай хөрш айлд юу болсныг тодорхой мэдээгүй. Шөнө унтаж байхад хаалга нүдээд хэн бэ гэж асуухад хоёр цагдаа байсан. Тэгээд хаалгаа онгойлгож өгөхөд чимээгүй гээд гараараа над руу дохиод “чи энэ хүнийг таних уу” гэхээр нь би “танина, манай өөдөөс харсан хөрш айлын хүн байна” гэж хэлсэн. Би Цэргийн хотхоны байранд амьдраад 3 жил болж байна. Намайг хөдөө ажиллаад ирэхэд энэ айл ирчихсэн байсан. Би С.Г, Д.Баянжаргал нарыг махны үйлдвэрт ажилладаг гэж мэднэ. Ж.Г, С.Г, Д.Баянжаргал гэх энэ гурван хүн орж гараад яваа харагддаг юм гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

            1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 25-нд өгсөн:

“..Манай ах С.Г нь 1975 онд төрсөн. Манайх эх эцгээсээ зургуулаа, миний бие отгон дүү нь байгаа юм. Манай ах Г нь дунд сургуулийг Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төгсөөд барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн алба 1997-1998 оны үеэр хаагаад тухайн цэргийн ангидаа ахлагч цолтой мужаан арматурчинаар ажиллаж байсан. Дараа нь Сэлэнгэ аймгийн сайхан сумын нутаг Хөтөл тосгонд Улаанбаатар төмөр замын харьяа төмөр бетон дэрний үйлдвэрт ажиллаж байсан. 2002 онд Улаанбаатар хотод ирээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 6-267 тоотод эцэг, эх, дүү, миний биеийн хамт амьдарч байсан. Миний мэдэж байгаар Г ах Болороо гэдэг эмэгтэйтэй Хөтөлд ажил хийж байх хугацаандаа амьдарч байсан дундаасаа 2 хүүтэй, тэр эхнэрээсээ салаад Улаанбаатар хотод ирсэн. Мөн Нансалмаа гэдэг эмэгтэйтэй байр түрээслэж амьдардаг байсан, дундаасаа нэг хүүтэй. Тэгтэл нэг удаа Улаанбаатар хотод ирчихсэн байна тэгээд нэг эмэгтэйтэй танилцсан гээд Баянжаргал гэдэг эмэгтэйтэй танилцсан, ах нь 100 айлд амьдарч байгаа гэж ярьж байсан. Г ахыг Баянжаргал гэдэг эмэгтэй хамт амьдардаг байхдаа цээж болон гар хэвлий, нуруун тус газруудад нь хутгаар зоосон оёдол тавиулсан байдалтай байсныг талийгаачийн найз Зоокоо гэдэг ахаас дуулсан. Баянзүрхийн гэрт  Г Баянжаргал хоёртой хамт амьдарч байсан. Тэр үед Г ах Баянжаргалтай хамт архи уугаад хоорондоо муудаад зүүн хэвлийн тус газар нь заазуураар цавчсан байсан. Мөн зүүн хөмсөгний орчим нь ваараар цохиод язалчихсан байсан. Би Г ахад та энэ хүнээсээ одоо боль гэж хэлсэн, тэгсэн ч гэсэн хамт байгаад л байсан. Мөн энэ үеэр нэг их удаагүй 6 дугаар сарын сүүлээр байх, Баянжаргал над руу залгаад ахыг чинь цагдаа аваад явчихлаа аваарай гэж хэлсэн.  Би гэртээ яваад очсон чинь Баянжаргал манай гэрт согтуу хэвтэж байсан. Би сэрээгээд та яг одоо манай гэрээс яв гэж явуулсан. Тэр хүн явах даа “ахын чинь амь миний гарт байгаа шүү алнаа та нарыг” гэж хэлээд явсан.  

Түүнээс хойш ахтайгаа би хэсэг гэртээ хоёулаа байсан, наадмын дараа ах нь хөдөө явж ажиллана гэж ярьж байсан, ажлынхаа хувцсыг аваад гэрээсээ гараад явсан. ...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн үед ажил дээр үүдэнд хүн уулзъя гээд дуудаад байна гэхлээр нь гараад очсон чинь Баянжаргал зогсож байсан, тэгэхээр нь би яасан юу болсон гэж асуусан чинь чи тайван байгаарай ах чинь хүнд хутгалуулаад нас барсан гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Батсайхан гэдэг хүний гар утасны дугаарыг надад өгсөн юм. Нас барах үед нь би байгаагүй миний гар утсыг аваад Г гэдэг хүнтэй гэрээс гараад явсан байсан гэж надад хэлсэн. Г гэдэг хүн манай ажилд хамт ажилладаг мөн нэг дор хамт амьдардаг гэж надад хэлж байсан. Би маш их гомдолтой байна, хуулийн дагуу энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоон ял шийтгэлийг хуулийн дагуу олгож өгнө үү. ...” гэх мэдүүлэг [1],

2. Гэрч С.Улаанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 19-нд өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад нэрийг нь сайн мэдэхгүй, сахалтай нөхөр мөн эхнэр, нөхөр хоёр гээд гурван хүнтэй хамт эхнэр, нөхөр хоёрын гэрт нь очсон. Тэдний гэрт хоол хийхээр нь идчихээд харьж унтлаа гээд гэрээс нь гараад явсан юм. Тэр гурав хоорондоо юм яриад сууж байсан. ...Эхнэр нь нилээн согтуу байсан нөгөө хоёр залуу нь согтуу нь гайгүй байсан. ..Намайг тэр хүүхний гэрээс гарахад тэр гурав архи уусан байсан, хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан зүйл би хараагүй. Г миний ажилладаг махны үйлдвэрт дуудлагаар ирж мах шулдаг гэдгээр нь танина. Миний харснаар хар иштэй нарийхан хутгаар хийж байгаа харагддаг, хутгаа мах шулахдаа өмсдөг хормогчиндоо ороогоод аваад явдаг. ...” гэх мэдүүлэг [2] ,

- 2018 оны 3 дугаар сарын 16-нд дахин гэрчээр өгсөн:

“...Г ах өөрөө хоолоо хийсэн. Г том өрөөндөө хувцсаа угаагаад сууж байсан. Гэрт нь ороод 20-30 минутын дараа Г, Г, Баянжаргал гурав архиа хувааж ууж эхэлсэн. Г гаднаас өмсөж орж ирсэн хувцсаа угаасан байх. Г гаднаас хөх өнгийн жинсэн өмд, ноосон малгайтай цамцтай орж ирсэн. Г улаан өнгийн ноосон өмдтэй байсныг нь санаж байна. Намайг Баянжаргалын гэрт байхад Г, Баянжаргал, Г нараас ямар нэгэн хувцас авч өмсөөгүй. Хувцас байна уу гэж асуугаа ч үгүй. ...” гэх мэдүүлэг [3],

3. Гэрч Н.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 19-нд өгсөн:

“...Намайг гэрт орж ирэхэд хажуу айлын Баянжаргал гэх эмэгтэй хамтран амьдрагч Ганаатайгаа согтуу хэрэлдээд байгаа бололтой байсан. Баянжаргал нь Ганаагаа зайл яваад өгөөч гээд орилоод байсан. Баянжаргал нь утсаараа цагдаа дуудаад байгаа бололтой байсан. Ганаа Баянжаргал хоёр орилолдоод хэрэлдээд унтуулахгүй байсан. Баянжаргал нь “чи зайлаад өгөөч би амармаар байна” гээд Ганаа нь болохоор “би хаашаа явах юм” гээд хэрэлдээд байсан. Тэгээд шөнө 23 цагийн үед Баянжаргал утсаараа цагдаа дуудаад байгаа бололтой гэрийн хаягаа зааж өгөөд байсан. Тэгснээ гэнэт үүдэндээ гарч ирээд “утас аваад зугтаачихлаа, араас нь яваач” гээд орилоод байсан. Би хаалгаараа таягаа тулж гараад Баянжаргалын гэрийн нь хаалгаар дотогш ороход “Ганаа утас аваад зугтаачихлаа” гэж байсан. Цаад өрөөнд нь нэг залуу гутлаа өмсөөд босч байсан. Тэр залуугаа Ганаагийн ардаас явж утас олж ир гээд загнаад байсан. Урд талын нь өрөөг түрээслэдэг бололтой өндөр, сахалтай залуу нь “энэ айл бүтэхгүй юм байна, би явлаа” гээд гараад явсан. ...Шөнийн 23 цаг 30 минутын үед дахиад Баянжаргалын хаалга үүдийг нүдээд, цонхыг нь хүн нүдээд байсан. Баянжаргал гэр дотроосоо “чи муу утас авчирч өг, гэрийн түлхүүр авчирч өг” гээд хаалгаа тайлж өгөхгүй байсан. Ганаа нь би хувцсаа авмаар байна гэж байсан. Баянжаргал нь хаалгаа онгойлгоод хувцаснуудаа коридорт гаргаж шидээд буцаагаад гэрийн хаалгаа тас хийтэл хаагаад түгжиж байгаа дуулдсан. Би цагдаад 00 цаг 05 минутад дуудлага өгсөн. Би тэгээд хаалгаараа шагайгаад айл амьтан унтуулаач арай дэндүү юм гэж хэлэхэд Баянжаргалын үүдэнд өндөр сахалтай залуу хаалгыг нь тогшоод зогсож байсан. Чи яах гээд байгаа юм бэ гээд намайг загнахад нөгөө өндөр залуу “энэ ёстой бүтэхгүй архичин айл байна” гэж дахиж хэлээд цаашаа алхаж байгаа харагдсан. Коридорт хувцас тараагаад хаясан харагдаж байсан. Буцаж гэртээ орж ирээд орондоо ортол Баянжаргалын үүдэнд коридорт хүн хурхирч байгаа сонсогдсон. Би тэгэхээр нь Ганааг хувцсан дээрээ тасраад унтсан юм байж дээ гэж дотроо бодсон. Баянжаргал, Ганаа, сахалтай өндөр залуу гурав зодоон хийж байгаа байдалтай мэдэгдээгүй. Баянжаргал, Ганаа хоёр л хэрэлдэж байсан. Ганаа цонхоор хувцсаа авъя гэж орилсон чинь Баянжаргал хаалгаа онгойлгоод “энийгээ аваад зайл пизда минь” гээд хувцсыг нь гаргаж шидээд хаалгаа тас гэж хааж байсан. Тэгээд бүргэд хаалга нь түгжигдсэн байх. Тэгтэл Баянжаргалын хаалгыг хүн нүдээд байхаар нь би коридорт шагайж хараад “хүн амьтан амраахгүй, энэ чинь архичны оромж юм уу” гэж загнасан. Өндөр сахалтай залуу энэ чинь бүтэхгүй архичин айл байна. Явлаа гээд цааш яваад өгсөн. Коридор харанхуй байсан болохоор юу ч харагдаагүй. Үүнээс хойш нам гүм болсон. Би шууд орондоо хэвтэх үед ...коридорт хурхирч байгаа чимээ сонсогдсон. ...”гэх мэдүүлэг [4],

- 2017 оны 9 дүгээр сарын 28-нд дахин өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 20 цаг болж байхад ажлаасаа ирсэн.  Баянжаргал нөхөртэйгээ хэрэлдээд л байсан. ...21 цаг өнгөрч байхад Баянжаргал байрны коридорт гарч ирээд миний утсыг аваад явчихлаа гээд аймаар муухай хашгирсан. Би  гэрээсээ гараад хаалгыг нь онгорхой байхаар нь орсон чинь урд өрөөнд нь өндөр сахалтай залуу намайг унтаж байхад энэ хоёр хэрэлдэж зодолдоод бүтэхгүй юм байна явлаа гэж хэлээд гутлаа өмсөж байсан. Тэгтэл Баянжаргал “чи муу араас нь явж миний гар утсыг олж ир” гээд байсан юм. Тэр өндөр залуу гэрээс гарч явсан. ...Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа Оогий байна хаалгаа гээд байсан. Мөн жижиг цонхыг давхар нүдээд хувцсаа авъя гээд орилоод байсан. Энэ үед Баянжаргал “чи муу зайл цагдаа ирэхээр хувцсаа аваарай” гээд орилоод байсан. Тэгтэл коридорт тас гээд хаалга нь онгойгоод “аа муу пизда минь эд нараа аваад зайл” гэж хэлээд буцаагаад тас гээд хаалга хаасан. Үүнээс хойш дахин хаалгыг нь Оогий байна гээд нүдээд байхаар нь гэрээсээ хаалгаар шагайж байгаад “та нар одоо болиоч дээ хүн амраахгүй” гэж хэлээд харсан чинь тэр залуу “харин тиймээ энэ айл ёстой бүтэхгүй архичин айл байна. Би явлаа” гээд цаашаа гарч яваа харагдсан. Энэ үед коридорын шалан дээр хувцас хунар хөглөрсөн байсан. Удалгүй гэртээ ороод хэвтэж байсан чинь коридорт хүн аймаар хурхирах чимээ гарахаар нь нөгөө Ганаа нь тасарч байгаа юм байлгүй дээ гэж бодсон. Намайг сүүлд коридорт гарч ирэхэд Гыг ёстой хараагүй манай байрны коридор харанхуй байдаг болохоор ёстой юу ч мэдээгүй, ямар ч байсан нөгөө сахалтай өндөр залуу цаашаа хаалгаар гарч явахыг бол харсан....” гэх мэдүүлэг [5],    

- 2017 оны 10 дугаар сарын 30-нд дахин өгсөн:

“...Баянжаргал “утас аваад зугтаачихлаа араас нь яваач пизда минь” гэх сонсогдсон, тэгээд коридорт хаалгаараа гараад хартал Баянжаргалын гэрийн хаалга онгорхой байхаар нь би гэрт нь яваад ороход Баянжаргал урд өрөөндөө нэг сахалтай залууг “Г босооч пизда минь хурдлаач араас нь яваач” гэж хэлээд зогсож байсан. Тэр залуу “энэ ёстой бүтэхгүй айл юм аа унтах гэхээр унтуулахгүй юм” гээд гутлаа өмсөж байгаад “хаанаас олохын” гэж Баянжаргалаас асуухад “5 давхраас олохгүй юу пизда минь” гэж хэлээд тэр залууг гэрээсээ гаргах үед би тэр залуугаас “чи хэн юм бэ, архи уучихсан байгаа юм уу” гэхэд “архи уугаагүй эгчээ би унтаж байсан юм, хамт нэг газар ажилладаг хүн нь байгаа юм” гэж хэлээд гараад явсан. Энэ үед Баянжаргалын гэрт Баянжаргал бид 2 үлдсэн юм. Би Баянжаргалд “унтаж амар хаалгаа цоожил, битгий хаалгаа тайлж өгөөрэй, болохгүй бол эгч нь цагдаа дуудаж өгье” гэж хэлээд гэртээ орсон. Энэ үед цаг 22 цаг өнгөрч байсан байх. Унтаж байхад Баянжаргалын гэрийн цонхыг тогшоод, хаалгыг тогшоод хоёр талд чимээ гараад Баянжаргал “утас олж ир пизда минь оруулахгүй” гэж орилж байсан, тэр үед би сэрсэн. Коридорт “Оогий байна хаалгаа” гэж тогшоод, цонхон дээр Баянжаргалын нөхөр нь байгаа юм шиг сонсогдсон. Баянжаргал цонхоороо “чи утас яасан, чи утас аваад ир, зайл” гэж орилж байгаа чимээ сонсогдсон. Тэгэхэд цонхны цаана зогсож байсан эрэгтэй хүн /Баянжаргалын нөхөр/ “би хувцсаа аваад зайлъя” гэхэд Баянжаргал “утас авч ирж өгчихөөд хувцсаа аваарай” гээд хэрэлдээд байсан. Энэ үед коридорт “Оогий байна хаалгаа” гээд хаалгыг нь тогшиж байгаа чимээ сонсогдсон. Энэ үед Баянжаргал “Гөөхий эгчээ цагдаа дуудаарай” гэж хана нүдсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр  хугацаанд Баянжаргалын гэрийн хаалга цонхыг тогшсон хэвээр л байсан. ...Намайг цагдаагийн 102 дугаарт 2 дахь удаагаа залгасны дараахан Баянжаргал пизда минь эд нараа аваад зайл гээд коридорт орилоод байсан. Би босоод хаалгаараа шагайгаад харахад Баянжаргал хаалгаараа хувцас гаргаж шидэлж дуусаад хаалгаа хааж байх үед би харж таарсан. Тухайн үед Баянжаргалын гэрийн хаалга хаагдахад коридорт гэрэл туссан.  Тэр гэрэлд коридорт Баянжаргалын гэрт байсан, хамт ажилладаг залуу /Г/ “ёстой бүтэхгүй архичин айл байна” гээд коридорт байсан хувцасных нь хажуугаас цааш алхаад гарч явж байгааг би хараад хаалгаа хаасан. Энэ үед коридорт тэр залуугаас өөр хүн байгаагүй. Би хаалгаа хаагаад шууд орсон. ...Тэгтэл хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна Баянжаргалын гэрийн хаалга тас гээд хаагдаж байгаа чимээ сонсогдсон. Би сэрээд цагдаа ирж байгаа юм байна даа гээд сонсож байтал коридорт хүн хурхирах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь цагдаа ирээгүй, нөхөр нь Баянжаргалын гаргаж шидсэн хувцас дээрээ тасраад унтаж байгаа юм байна гэж бодоод эргээд унтах гээд хэвтэж байтал цагдаа манай хаалгыг тогшиж, коридорт Баянжаргалын нөхрийг нас барсан байна гэсэн. Цагдаа иртэл хурхираагүй, хурхирахдаа хэдэн минут болсон байх. Би эхлээд гэрээсээ гарч Баянжаргалын гэрт нь орсон, дараа нь Баянжаргалыг хаалгаараа хувцас гаргаж шидэж байх үед харсан, өөрөөр хаалгаа онгойлгоогүй. Намайг хамгийн сүүлд харахад Баянжаргал хаалгаараа хувцас гаргаж шидэж байхад Баянжаргалын гэрийн гэрэлд коридорт тэдний гэрт хамт ажилладаг гэж өөрийгөө хэлээд байсан залуу “энэ ёстой бүтэхгүй айл юм аа” гэж хэлээд цаашаа гараад явж  байгааг харсан. Энэ үед тэр залуугаас өөр хүн коридорт байгаагүй. Коридорт хүн хурхирахад би хараагүй, эхлээд Баянжаргалын гэрийн хаалга хаагдаж байгаа чимээ сонсогдсон.  ...” гэх мэдүүлэг [6],

- 2018 оны 01 дүгээр сарын 10-нд дахин өгсөн:

“...Би тухайн өдөр 00 цаг өнгөрсөн байхад цагдаа дуудсан, тэр үйл явдлаас хойш 30 гаран минутын дараа хаалгаараа шагайж харсан. Тэр өдөр намайг хаалга онгойлгоход Баянжаргал гэрийн үүдэнд ...хальт тэр залуу /Г/ цааш гараад явж байсныг харсан. Түүнээс орц коридор гэрэлгүй тас харанхуй, хоёр гэрийн хаалга хооронд хүн зогсож байсан ч харагдахгүй. ...Баянжаргалын гэрт амьдарч байсан тэр залууг /Г/ орц коридороор үглээд гарч явсны дараа хаалгаа хаагаад орондоо хэвтэж  байтал орц коридорт хүн хурхирч байгаа чимээ сонсогдсон. Энэ үед 00 цаг 30-50 минутын орчим байх. ...” гэх мэдүүлэг [7],

- 2018 оны 10 дугаар сарын 03-нд дахин өгсөн:

“...Би тухайн үед Баянжаргалын гэрт орохдоо ганцаараа орсон. Хэн нэгэн хүнтэй хамт ороогүй. Намайг гэрт байхад “гар утас, түлхүүр аваад явчихлаа пизда миний тэр муугаа олж ирээч” гээд орилоод байхаар нь болохоо байлаа гэж бодоод орсон. Манай гэрт манай хүүгээс өөр эрэгтэй хүн байхгүй. Би тэр өдөр ганцаараа Баянжаргалын гэрт орсон. Ямар ч эрэгтэй хүнтэй ороогүй....” гэх мэдүүлэг [8] ,

4. Гэрч У.Үнэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 29-нд өгсөн:

“...Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өглөө ажлаасаа буугаад 10 цагийн орчим гэртээ ирсэн юм. Тэгээд өдөржин гэртээ эхнэр Билэгжаргалын хамт байсан. Манай ээж Наранчимэг орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад гэртээ ирсэн. ...Манай гэрийн хажуугийн өрөөнд буюу нэг тоот хаалганд Баянжаргал эгч /Монхооноо/ нөхөртэйгээ мөн наана нь өндөр сахалтай залуу орж гарч байгаа харагддаг. ...орой 20 цагийн орчим ...Баянжаргалын гэрт хүмүүс согтуу хоорондоо хэрэлдээд муудалцаад согтуу орилоод байсан, миний сонссоноор эхнэр нөхөр хоёр нь хоорондоо хэрэлдээд байсан.  ...Тэрнээс хойш ёстой юу болсныг би мэдээгүй. Манай ээж Наранчимэг Баянжаргалын гэрт орж боль хэрүүлээ, би цагдаа дуудна шүү гэж хэлсэн юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг [9],

- 2018 оны 10 дугаар сарын 03-нд дахин өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-ны ...надаас өөр эрэгтэй хүн манайд байгаагүй. Манай гэрт гаднаас ирсэн, явсан эрэгтэй хүн байхгүй. Би тухайн өдөр хөрш Баянжаргалын гэрт ороогүй, ээж тэр айлд орсон эсэхийг мэдэхгүй. Намайг унтсан хойгуур тэр айлд орсон талаар сонссон. Манай гэрт тухайн өдөр ээж, эхнэр бид гурав л байсан. Би хэрэг болсон явдлын талаар өглөө нь сэрээд ээжээс мэдсэн. ...” гэх мэдүүлэг [10] ,

5.  Гэрч Ц.Билэгжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 29-нд өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой 20 цаг өнгөрч байхад хадам ээж Наранчимэг ажлаасаа ирсний дараа хажуугийн айлд хэрүүл болоод чанга чанга дуу чимээ гараад байсан. 21 цаг өнгөрч байхад ...гадаа коридорт юм шидэх чимээ гараад хүмүүс ноцолдох чимээ гараад байсан. ...Тухайн үед хажуу айлын хүмүүс коридорт гараад ирчихсэн хэрэлдэж маргалдаад ноцолдоод байгаа юм уу гэж би сонссон. Энэ дуу чимээ гарахаас өмнөхөн хадам ээж гарч “хөөе та нар больцгоо” гэж хэлээд орж ирсэн санагдаж байна. ...” гэх мэдүүлэг [11],

6. Гэрч Н.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 19-нд өгсөн:

“...Өөдөөс харсан айлын хүмүүсийг танихгүй. 6-1 тоот айл юм. Саяхнаас нэг хүүхэн 2 эрэгтэй амьдрах болсон. ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад 6-1 тоот айлын хүмүүс пижигнээд манай хаалга үүд дуугараад байхаар нь би гарч харсан. Хаалганы гадна хүн байхгүй болохоор гэртээ орж амарсан. Цагдаа нар ирээд биднийг  сэрээсэн. Энэ өөдөөс харсан айлын хүмүүсийн нэрийг мэдэхгүй ээ, 1 хүүхэн 2 эрэгтэй хүн амьдарч байсан. 2 эрэгтэйгийн нэг нь намхан тэр намхан нь одоо гадаа хэвтэж байна. Нөгөөдөх нь арай өндөр эрүүгээ дагасан хууз сахалтай бор царайтай хүн байсан. Тэр сахалтай хүн нь хажуу өрөөг нь хөлсөлж байгаа гэж сонсогдсон. ...” гэх мэдүүлэг [12],

-2017 оны 9 дүгээр сарын 30-нд дахин өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих орой 21 цагийн алдад манай өөдөөс харсан хаалганд амьдардаг хүмүүс бие биенийгээ хөөж туугаад байгаа бололтой зайл пизда минь энэ гээд тэр эхнэр нь орилоод байх шиг байсан. Би хаалгаа нээгээд үзсэн чинь коридорт ямар нэгэн хүн байгаагүй. ...шөнө 01 цаг өнгөрч байхад хаалга нүдэхээр нь би босоод хаалгаа тайлаад өгөх гээд байж байсан чинь цонхон дээр гар чийдэнгийн гэрэл тусахаар нь харсан чинь цагдаа байнаа гэсэн. Тэгээд хаалгаа цоожийг нь онгойлгоод түлхтэл хаалга юманд тулаад байсан. Гэтэл манай гэрийн үүдэнд баахан хөнжил гудас, хувцас хунар овоолоод хаясан байсан. Цагдаа өөдөөс чимээгүй байгаарай гээд гараа амандаа бариад зогсож байсан. Юм асуух гээд гараараа дохиод газар луу заахаар нь гэрийнхээ хаалгаар толгойгоо гаргаад харсан чинь өөдөөс харсан айлын залуу коридорт хэвтэж байсан. Тэр цагдаа та энэ хүнийг таних уу гэж асуухаар нь “танина манай өөдөөс харсан айлын хүн байна” гэж хэлсэн. ...2017 оны 8 дугаар сард яваад 9 дүгээр сарын эхээр ирсэн чинь энэ байранд нэг хүүхэн залуу хоёртой хамт хууз сахалтай нэг өндөр залуу, нийт 3 хүн орсон байсан. ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой анх эхлээд пижигнээд чимээгүй болсны дараа, гэрээсээ гараад Баянжаргалын гэрийн жижиг өрөөний цонхоор харсан чинь хажуу талын айлын хөл муутай авгай Баянжаргалтай хамт юм яриад сууж байсан. Тэгээд би харчихаад за за энэ авгай загнаж нь байгаа юм байлгүй гэж бодоод гэртээ орсон. ...” гэх мэдүүлэг [13],

7. Гэрч Б.Найдансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 22-нд өгсөн:

“...Би 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх цэргийн хотхоны “Хотхон” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байна. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр санагдаж байна, дэлгүүртээ эхнэртэйгээ байж байсан чинь урд манай дэлгүүрээр байнга орж ирдэг сахалтай өндөр нуруутай, 30 гаран насны гэмээр залуу наана нь хамт орж ирсэн нь хамар нь хүнд цохиулаад далийсан гэмээр 50 орчим насны гэмээр дунд зэргийн мах мариатай шаравтар царайтай залуутай орж ирсэн. 19-20 цагийн үед л байх гэж бодож байна. Тухайн үед ахимаг настай хүн нь бор хавтастай “Samsung“ гэсэн нэртэй цагаан өнгийн корпустай гар утас 13,500 төгрөгөөр тавиад уг мөнгөндөө 0,75 литрийн хараа архи 1 шилийг, нэг бидний кока кола ундаа аваад 2 ширхэг 100 төгрөгийн аяга авсан. ...” гэх мэдүүлэг [14],

8. Гэрч Ц.Цэрэнноровын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 09-нд өгсөн:

“...Би зургаар харуулсан залууг танина. Манай дэлгүүрээр үйлчлүүлдэг залуу байна. Энэ залуу манай дэлгүүрээр 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш байнгын үйлчлүүлж байсан. ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр энэ залуу өөрөөсөө намхан хөгшин залуутай орж ирээд тэр залуугийнхаа гар утсыг тавиад 1 шил 0,75 литрийн хараа архи, бидний кола ундаа, 2 ширхэг 1 удаагийн аяга зээлээр авсан. Тухайн өдөр дэлгүүрт орж ирэхдээ 20-21 цагийн орчим орж ирсэн. ...утсаа барьцаалаад архи ундаагаа аваад явсан. ...” гэх мэдүүлэг [15],

9. Гэрч Т.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 29-нд өгсөн:

“...Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагаас 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ-113 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...23 цаг 20 минутын орчим ахин Сэлбэ-10 аас 20 дугаар хороо нэг давхар Дангийн байрны 6-1 тоотод “хажуу талын айлд зодоон болоод байна гэж” дуудлага ирсэн. Дуудлага ирснээс хойш 1 цаг гарангийн дараа очсон. Тухайн үед ирсэн дуудлага давхцаад дарааллын дагуу 20 дугаар хорооны Дангийн 6-1 тоотод 00 цаг 50 минутын орчим очиж шалгасан. Дангийн 6 дугаар байрны ертөнцийн зүгээр урд зүгт харсан хаалгаар ороход үүдний коридорт дээшээ харсан байдалтай нэг эрэгтэй цээжин тус газрынх нь хувцас цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэр хүний хажуугаар нь хувцаснууд хөглөрсөн байсан. 103 руу дуудлага өгөөд, эмч ирээд тухайн хүнийг нас барсан байна гэж хэлсэн. Жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудсан. Намайг дуудлагаар очиход хэргийн газарт ямар нэгэн хүн байгаагүй, тэнд байдаг 4 айлын хаалга цоожтой байсан. Цогцос байсан хаалганы эсрэг талын хаалганаас 40 орчим насны эрэгтэй хүн хаалга нүдсэн чинь шагайхад нь би “энэ хүнийг таних уу” гэж асуусан чинь “манай эсрэг талын хаалганд байдаг залуу байна” гэж хэлсэн.  Тухайн хүн анх надад хэлэхдээ “наад хүн чинь гэрийнхээ хаалгыг нүдээд оръё” гээд орилоод байсан гэж л ярьж байсан. Би түүнээс “энэ хүн хэнтэй амьдардаг, юм юу болсон юм бэ” гэж асуусан чинь “наад хүн чинь гэртээ нэг хүүхэн, хоёр залуутай архи уугаад байх шиг байсан” гэж хэлж байсан. Хойд талынх айлынх нь хүн хөл муутай хүүхэн хамт архи уугаад сууж байх шиг байсан гэж мөн надад хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг [16],

10. Гэрч Б.Алтан-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 19-нд өгсөн:

“...Г бид хоёр ах дүүсийн хүүхдүүд юм. ...Би Гтой хамгийн сүүлд 14-15 хоногийн өмнө “Бийлэг” компани дээр мах шулах ажил хийж байгаад таарсан. Харин Г, Баянжаргал гэх хоёр хүнийг зүс мэднэ, тэр хоёр хүн хамт амьдардаг гэж надад хэлж байсан. ...Ж.Г мах шулах ажил хийхдээ миний мэдэж байгаагаар шөвгөр нарийхан хар иштэй хутга байгаа, мөн наана нь модон бор иштэй хутга байгаа. Тэр хоёр хутгаар л мах шулдаг юм. Мах шулдаг хутгаа ажил ихтэй үед ажил дээр үлдээдэг. Ажил харин зогссон тохиолдолд биедээ байнга авч явдаг. Гадуур биедээ хутгаа авч явахдаа тусгай хормогч байдаг, түүндээ юм уу эсвэл халаасандаа боож авч явдаг. Г ...байр түрээслэхээр хайж байхдаа Гын гэрт байсан. Баянжаргал эгч байраа хайж байх хугацаандаа ажил ойрхон юм чинь манай гэрт байж бай гэж хэлсэн гэсэн. ...Өчигдөр орой 20 цаг өнгөрч байхад Баянжаргал эгч над руу залгаад Г, Г бид гурав  манай гэрт байна гээд нилээн согтуу залгасан. ...” гэх мэдүүлэг [17]

-2017 оны 9 дүгээр сарын 29-нд дахин өгсөн:

“...Тэр бор өнгийн модон иштэй хутга нь Монголд үйлдвэрлэсэн, ард талын бариул хэсэг дээрээ 3 ширхэг цагаан өнгийн хадаастай, бариулын өнгө нь шар бор гэмээр өнгийн, урд талын ажлын хэсэг нь урт дотор хэсэг дээрээ хээний дүрстэй, хутганы нийт урт нь 28-30 см урт болов уу гэмээр хутга байгаа. Энэ хутгаар мах шулахдаа хэрэглэдэггүй, нөгөө хуванцар иштэй нарийн хар хутгаараа шулдаг. Тэр бор иштэй хутгаар нарийн хар иштэй хутгаа ир оруулах гэж хооронд нь үрдэг юм....” гэх мэдүүлэг [18],

11. Гэрч Г.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 30-нд өгсөн:

“...Би Г гэдэг залуутай 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт Дэнжийн мянгын Хүчит шонхор зах дээр мах бэлтгэх ажил хийж эхэлснээс хойш танина. Харин тэр эхнэр нөхөр хоёрыг сайн танихгүй, тэр хоёр нь хүн нь “Бийлэг” ХХК дээр 10 гаруй хоног ажиллаад гарсан хүмүүс юм. Баянаа гээд хүүхэн нь мах ангилагч хийдэг байсан, нөхөр нь гээд Ганбаа гэдэг нь ачигч хийж байсан. Г мах шулах ажил хийх үедээ нарийн үзүүртэй хар өнгийн хуванцар иштэй Герман хар хутгаар махаа шулдаг юм. Ажил хийж байгаа үедээ хутгаа үйлдвэр дээр үлдээгээд явдаг, мах шулах ажил дууссан үед харин мах бэлтгэгч нар өөрсдөө биедээ аваад явдаг юм. ...” гэх мэдүүлэг [19],

12. Гэрч Л.Амгаланчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 28-нд өгсөн:

“...Би 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл “Бийлэг” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байна. Г гэдэг хүн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 10 хоног ачигчаар, Баянжаргал гэх эмэгтэй 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мах ангилагчаар ажиллаж байсан. Гэрэл-Од гэдэг залууг сайн мэдэхгүй. Манай үйлдвэрт гэрээтээр мах шулахаар ирж байгаа хүмүүс өөрсдөө махаа шулах хутга багажтайгаа  ирдэг. ...” гэх мэдүүлэг [20],

13. Гэрч Н.Дэжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 28-нд өгсөн:

“...Би “Бийлэг” ХХК-д эрүүл ахуйч үйлдвэрийн дарга гэсэн албан тушаалыг хашиж байна. ...Г гэдэг залуу мах шулах ажлыг гэрээтээр ирж хийдэг. Харин Баянжаргал гэдэг эмэгтэй бол манай үйлдвэрт 2017 оны 9 дүгээр сарын 05-ны үеэр ажилд орсон ангилагч хийж байсан. Г гэдэг залуу харин эхнэрийнхээ орсны маргааш өдөр нь ачигчаар ажилд орсон. Г гэдэг залуу тусдаа махаа шулаад, Гын шулсан махыг Баянжаргал ангилж, Баянжаргалын ангилсан махыг ачигч Г зөөж хөлдөөгчинд хийдэг. Дээрх ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хийсэн. Г мах шулагчаар ирж ажиллахдаа ...ар талын иш нь хар өнгийн бөөрөнхий материалтай хуванцар материалаар зутгаж хийсэн үзүүр нь никел урт нарийн хутгаар махаа шулдаг юм. ...Баянжаргал, Г, Г нар ажил дээр хоорондоо маргаж байсан зүйл байгаагүй. Г миний анзаарснаар их даруухан, үг дуу цөөнтэй, Баянжаргал их аманцар, их түргэн зантай юм шиг санагдсан. Г гэдэг хүн дуугүй нэг их юм яриад байдаггүй өгсөн үүрэг даалгаврыг цаг үед нь биелүүлчихээд явж байгаа хүн харагдсан. ...” гэх мэдүүлэг [21],

14. Гэрч П.Загдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 09-нд өгсөн:

“...цагдан хорих 461 дгээр ангийн В-1-6 тоот өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын үед Баянжаргалтай хамт 1 өрөөнд хоригдож байсан. Нэг удаа Баянжаргал захиа бичээд манай нөхөр Год энэ захиаг хүргүүлээд өгөөч гэж хэлсний дагуу А-2, Б-2-оос хүн байна уу Год өгчихөөрэй гэж хэлж дамжуулж өгсөн. Би тэр захиаг уншаагүй, нарийхан болгоод боочихсон байсан....” гэх мэдүүлэг [22],

15. Гэрч Г.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 02-нд өгсөн: 

“...Би 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа Жийн Г гэх хүнтэй хамт нэг өрөөнд байгаагүй. Би захиа зөөж байгаагүй. Ж.Г Загдсүрэнгээс өгсөн захиаг надад дамжуулсан асуудал байхгүй. Ж.Г гэж хүн худлаа хэлсэн байна. Би танихгүй. ...” гэх мэдүүлэг [23],

16. Д.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 19-нд сэжигтнээр өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ...Г, Г нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Сайн үйлс” дэлгүүрт орж хараа нэртэй архи авсан. ...19 цаг болох гэж байхад Сонгинохайрхан дуүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны 6-1 тоотод байрлах гэртээ ирсэн. 0,75 литрийн хэмжээтэй архи Г, Г бид гурав хувааж уусан. Ачигч Улаанаа хамт байсан, архи уудаггүй тул хоол идээд гарч явсан. ...Г, Г хоёр нэмж архи ууя гээд “Жаргалан” дэлгүүрт очиж 8000 гаран төгрөгөөр 0,5 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи худалдаж авсан. Уг архиа Г, Г бид гурав хувааж уусан. Г миний гар утсыг аваад гарсан. Гыг “утсыг маань тавьж архи уух нь” гэж бодоод Год “араас нь гараад миний утсыг аваад ир” гэсэн. Г Гын араас гараад байшингийн үүдэнд хоорондоо ярилцаад зогсоод байсан. Би Гын хувцас, хоёр ширхэг металл сав суулга, Гын цагаан өнгөтэй хормогч, уг хормогчид боолттой байсан хутгануудыг хаалгаар гаргаж шидчихээд, “та хоёр наад утсаа ав, энэ эд зүйлээ аваад зайл” гэж хэлээд хаалгаа дотор талаас нь түгжсэн. Энэ үед цаг 21 цаг болж байсан байх. Удалгүй жижиг өрөөний цонхон дээр Г, Г нар ирээд Г нь ‘ханиа хаалгаа онгойлгочих”, Г нь “Баянаа эгчээ хаалгаа онгойлгочих” гэж байсан. Би хариуд нь “цагдаа дуудна шүү” гэж хэлсэн. Хэсэг чимээгүй болчихоор нь би жижиг  өрөөндөө унтсан. ...ямар хугацаа өнгөрснийг, мэдэхгүй цонх тогших чимээ гарахаар нь цонхон дээр очоод “цагдаа дуудна шүү” гэхэд өөдөөс үл таних хүн “би цагдаа байна” гэхэд нь хаалгаа онгойлгож өгсөн. Цагдаа нар “та хувцсаа өмсчих, таныг шалгах шаардлагатай” гэж хэлсэн. ...Г долоо хоногийн өмнөөс манайд амьдарч байгаа. Г архи согтууруулах ундаа уух дуртай, мөнгөтэй үедээ архи аваад уудаг, өдөр болгон архи уудаг хүн байна билээ. Г нь архи согтууруулах ундаа уусан үедээ хэрцгий, догшин авиртай болдог юм шиг санагддаг. Нүдээ онийлгоод, шүдээ хавираад хүмүүс рүү хараад суугаад байдаг юм. ...Миний мэдэхээр Г, Г нар хоорондоо маргалдаж байгаагүй. ...Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харддаг. ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой бол Гтой маргаж муудалцсан асуудал байхгүй, утас аваад гарахаар нь Гыг араас нь гарахад түүнтэй байшингийн коридорт ярилцаад зогсоод байхаар нь хоёулангийнх нь эд зүйлийг гаргаж хаяад “зайл” гэж хэлсэн. Миний зүүн чих хавдсан байгаа юм шиг санагдаад өвдөж байгаа тул Гыг намайг алгадсан байх гэж бодож байна.

Би Гын хувцсыг гадаа гаргаж шидсэн хувцас дунд цэнхэр цамц, өмд нь байсан. Бодвол шөнө хувцсаа сольж өмссөн байх. Г болохоор дээгүүрээ улаан, цагаан, цэнхэр оруулгатай нимгэн, гялгар материалтай бэлтгэлийн цамц, улаан өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан. ...Би хар ногоон өнгийн цамц, хар өнгийн ноосон өмд, гэрийн резинэн углааштай байсан. ..Г нь 30 орчим настай 180-185 см өндөр нуруутай, туранхай биетэй, бор царайтай, битүү хууз сахалтай, богино үстэй залуу байдаг. ...” гэх мэдүүлэг [24],

яллагдагчаар 2017 оны 9 дүгээр сарын 21-нд өгсөн:

“...Тухайн үед Г бид хоёр архины асуудлаас болж маргалдсан, архи ууж байгаад нөгөө архи нь дуусах дөхөөд ирэхээр нь “чи энэ хавийнх биз дээ дэлгүүр ороод архи олж ир” гэж хэлдэг түүнээс нь болж хэрэлдсэн. Г бид хоёр тухайн үед зодоон цохион бол хийгээгүй. Г Г хоёрыг гэрээс гарах үед 21 цаг л болж байсан санагдаад байна. Би гэрийнхээ хаалгаар Гын бүх хувцас, Гын хувцсыг гаргаж хаясан. Мөн цагаан өнгийн хормогчинд боосон хутгыг нь гаргаж хаясан юм. ...” гэх мэдүүлэг [25],

- яллагдагчаар дахин 2017 оны 10 дугаар сарын 27-нд өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой амь хохирогч Г, Г нар хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл ерөөсөө болоогүй. Г, Г бид гурав Бийлэгээс 18 цаг өнгөрч байхад гараад замаараа дэлгүүр орж 0,75 литрийн архи аваад гэртээ ирээд шөлтэй хоол хийж идээд тэр хоорондоо нөгөө архиа уугаад дууссан. Тэрний дараа дахин нэг 0,5 литрийн архи аваад бид гурав хувааж уусан. Тэр өдөр ...Улаанаа гэдэг залуу ирж хоол идчихээд л явсан, өөр хэн нэгэн хүн манайд ирээгүй. Тэр өдөр гэртээ хонины махаар тасалсан гурилтай шөлийг би өөрөө хийсэн юм. Тухайн үед би хоолны махыг Гын хар өнгийн хутгаар татаж хоол хийсэн. Г дахиж нэмж архи ууна гээд байхаар нь уурласан. Миний гар утсыг гэрээс аваад гарахаар нь би уурлаад Гыг “миний гар утсыг олж ир” гээд араас нь уурандаа хувцсыг нь гэрээс гаргаж шидсэн. ...Тухайн өдөр хажуугийн Гөөхөө эгчээс цагдаа дуудаад өг гэж хэлж байсан. ...хаалга үүд нүдээд байхаар нь би хоёр ч удаа дуудлага өгөөч гэж Гөөхөө эгчийн гэрийн хана руу нүдэж, хэлж байсан. Би тэр хоёрыг гэрээс гаргаж явуулаад тэрнээс хойш хаалга онгойлгож өгөөгүй. Цагдаа нар шөнө ирэх үед нь хаалгаа тайлсан юм. 88067524 энэ дугаар бол миний тухайн үед барьж хэрэглэж байсан дугаар байгаа. Гөөхөө гэж манай байрны 2 тоотод байх Наранчимэг эгчийг хэлдэг. Би талийгаач Г хоёрыг гэрээсээ 20 цаг өнгөрч байхад хөөж гаргасан. Хажуугийн айлын ханыг нүдэж цагдаа дуудах үед 21 цаг өнгөрч байсан байх, харин цагдаа нар 04-05 цагийн орчим цонх нүдэж ирсэн юм. Би гадаа хаалга нүдээд байсан болохоор “битгий хаалга нүдээд бай цагдаа дуудна шүү” гэж хэлсэн чинь бид нар цагдаа байна гэж хэлсэн. Тэр үед л хаалга  онгойлгосон. Тэрнээс өмнө ерөөсөө хаалгаа тайлаагүй. Г, Г нар гадаа цонх болон хаалга нүдэж байх үед, би унтаж байгаад хаалга, цонх нүдэхээр нь сэрсэн. Тухайн үед Г, Г нар гэрийн гадаа хоорондоо хэрэлдэж маргалдаж зодоон цохион хийх чимээ надад ерөөсөө сонсогдоогүй. ...” гэх мэдүүлэг [26],

- яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 03-нд дахин өгсөн:

“...2017 оны 7 дугаар сард ...Хархорин захын гүүрний дээр байдаг алт мөнгөний дарханы газар явж байгаад Гтай  танилцсан. Г бид хоёр танилцсан өдрөө Хархорингийн гүүрэн доор байдаг “Тайхар” пабад орж пиво ууж суугаад ярилцаж байгаад ...гэр рүүгээ дагуулж яваад хамт нэг шил архи ууж хамт хоносон. Тэр шөнөдөө Гтой танилцсан өдрөө бэлгийн харилцаанд орсон. ...Бид хоёрыг хамт амьдарч байх хугацаанд намайг гэртээ Гтой хамт байж байтал Г манай гэрийн хаалгыг тогшоод ороод ирсэн. Дүү Идэрболд зодоод намайг хөөчихлөө гэж хэлэхээр нь би гэртээ оруулаад С.Год Гыг “манай хамаатны хүүхэд” гэж хэлээд Гыг гэрээс дагуулж гараад “С.Гтой хамт амьдарч байсан залуу, салчихсан байсан юм, ээж нь нас бараад дүү нар нь хөөгөөд зодсон байна, хэсэг байлгаж байгаад ажилд оруулаад гэрээсээ явуулъя, чи хэсэг хүлээчих” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш Г надтай жижиг өрөөнд унтаж, том өрөөнд Г ганцаараа унтдаг байсан. ...Г надад хэлэхдээ “чамайг энэ хүнтэй миний нүдэн дээр хамт нэг оронд унтаж байхыг чинь харж чадахгүй хэцүү байна, хурдан явуул архи уухгүй бол унтаж чадахгүй байна” гэж хэлдэг байсан.

...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ... Улаанаа, Г, Г бид дөрөв манай гэрт архи хувааж уусан. Архи дуусаад Улаанаа ганцаараа яваад Г, Г бид гурав үлдсэн. Г, Г хоёр дахиад архи аваач гээд байхаар нь “Жаргалан” дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад гэртээ очиж Г, Г бид гурав уусан. Би Год хандаж “би чамаас салаад нэг сар гаран болохдоо Гтой хамт амьдрахаар болоод хамт амьдарч байсан юм аа” гэхэд Г “би мэдэж байсан чи угаасаа ийм хүүхэн шүү дээ, та хоёрыг бие засах гээд гарахдаа үнсэлцэж байдгийг чинь харж байсан” гэж хэлээд гэрээс гарахдаа миний гар утсыг аваад гарсан. Би Гыг “миний гар утсыг аваад ир” гэхэд Г Гын араас нь гарсан. Тэгээд би араас нь сонсоход тэр хоёр “аль дэлгүүрт тавих уу” гэж хоорондоо ярьсан. Тэгэхээр нь би ”та муу сайн хоёр хоёулаа зайл манай гэрт ирнэ гэж байхгүй шүү” гээд жижиг өрөөний орон дээр байсан Гын хувцсыг, том өрөөнд байсан Гын хувцсыг цагаан хормогчинд боосон байсан хутгатай нь хамт “бүх юмнуудаа аваад зайл” гээд гэрийнхээ хаалгаар коридорт гаргаж шидсэн. Энэ үед цаг 22 цаг өнгөрч байсан байх. Тэр үед Гөөхөө эгч хаалгаа онгойлгоод” яах гээд байгаа юм бэ та нар” гэж хэлэхээр нь би “энэ хоёрыг хөөж байна, утас аваад явчихлаа” гээд хаалгаа цоожилсон. Хэсэг хугацааны дараа Г цонхон дээр “ханиа хаалгаа” гэж хэлээд, хаалган дээр Г “хаалгаа Баянаа эгчээ” гээд байсан. Би “та хоёр зайл” гээд Гөөхөө эгчээ “цагдаа дуудаарай” гээд дуудуулсан. Тэгэхэд Г, Г хоёр чимээгүй болсон. Тэр үеэс 30-40 минутын дараа Г ганцаараа хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлгоод яах гээд байгаа юм бэ гэхэд Г царай нь цонхийсон, сандарсан байдалтай гар нь чичирчихсэн “би таниас л болж иймэрхүү юм хийчихлээ шүү дээ намайг ойлгож байна уу” гэж хэлэхлээр нь би “надад та хоёрын явдал ямар хамаатай юм, одоо манайд битгий ирээрэй” гэж хэлээд хаалгаа хаасан. ...Тэгтэл шөнийн 04 цагийн үед цагдаа хаалга тогшоод цагдаагийн газар авч ирсэн. Намайг хаалгаа том онгойлговол гэрт ороод ирэх байх гэж бодоод хаалгаа жижиг онгойлгоод “зайл та хоёр надад хамаагүй” гэж хэлээд  хаалгаа хаасан. Г согтуу тасарсан шинжгүй, сандарсан байдалтай гүйгээд ирсэн юм шиг бага зэрэг аахилсан байдалтай ярихдаа ч салганаад байгаа ч юм уу гар нь салганаад байгаа юм уу гэмээр сандарчихсан байдалтай байсан. Г баруун гараараа хаалганаас барьчихсан зүүн гар нь хоосон байсан. Наранчимэг /Гөөхөө / эгч Г, Г хоёрыг гар утас аваад гараад явсны дараа манай гэрт орж ирсэн. Зураг дээрх хоёр хутга Гын хутга юм. ...Г зураг дээрх хоёр хутгаар ажлаа хийдэг байсан.  ...” гэх мэдүүлэг [27],

- яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 17-нд дахин өгсөн:

“...Би урд өгсөн мэдүүлэгтээ сүүлийн хэсгийг худал мэдүүлсэн. Учир нь би Гыг Год хутгалуулсныг харсан мөртлөө хараагүй мэтээр мэдүүлсэн. Би хэрэг болсон явдлыг харчихаад хараагүй гэж мэдүүлснээсээ айгаад өнөөдрийг хүртэл нуусан байсан юм. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрт Г, Г, Улаанаа нарын хамт архи ууж байгаад Улаанаа яваад Г, Г бид гурав гэрт үлдээд, би Год Гтой хамт амьдарч байсан гэдгээ хэлээд одоо чи яв гэхэд намайг Гтой эр эмийн харилцаатай байсан гэдгийг чинь мэдэж байсан гээд миний чихнээс татаж тонгойлгож газар унагаахаар нь би босоод Гын нүүр лүү мангасдсан. Тэгэхэд хамраас нь цус гарсан. Тэр үед Г цусаа өөрөө арчсан. Тэгээд би одоо гар яв гэхэд Г гартаа миний гар утсыг бариад гэрийн хаалгаар гарахаар нь би Гыг миний утсыг авчихсан байна гараад миний утсыг аваад ир гээд Гыг Гын араас гаргасан. Тэгэхэд хаалганы цаана гадаа Г, Г хоёр хаана тавих уу гээд хоорондоо ярьж байгаа нь сонсогдохоор нь би Г, Г хоёрын өмсдөг хувцас, гутал, цүнхийг нь хаалгаараа коридорт гаргаж шидээд “та хоёр тэр чигтээ яваарай наад утастайгаа зайл, наад хувцсаа аваарай” гэхэд тоохгүй цаашаагаа явсан. 30-40 минутын дараа, тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх, Г цонх тогшоод “ханиа хаалгаа онгойлгоод өгөөч” гээд байсан. Харин Г хаалга тогшоод байхаар нь би ханаа цохиод “Гөөхөө эгчээ цагдаа дуудаарай” гэж хэлэхэд Г, Г хоёр алга болчихсон. Тэгээд удалгүй 30-40 минутын дараа тухайн үед цаг 23 цаг өнгөрсөн байсан байх, манай гэрийн хаалга тогшсон. Би хаалгаа онгойлгоод “яах гээд байгаа юм бэ” гэхэд хаалганаас зайтай коридорт Г Гын цээж рүү цохиж байгаа юм шиг болсон. Тэгэхэд Г унах гээд хойшоогоо 2, 3 алхсан. Тэгэхэд Г “чамаас боллоо шүү балай авгай минь” гээд Солонгосоор нэг үгээр хараагаад цаашаагаа коридороос гараад явсан. Гыг харахад Гын цээжнээс нь цус гараад фудволкоор нь цус нэвтэрч харагдсан. Тэгэхээр нь би хаалгаа хаагаад айгаад онгойлгоогүй. Тэгэхэд Г хаалга тогшсон, 2-3 удаа цохиод онгойлгочихооч гэж хэлсэн. Тэгээд би онгойлгоогүй. Удалгүй дахиад маш хурдан темптэй хаалга тогшсон.  Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоогүй, тэр хүн ч хаалганы цаанаас ямар нэгэн юм хэлж чимээ гаргаагүй. Тэгээд шөнө 4 цагт цагдаа ирэхээр хаалгаа онгойлгосон. Хэрэг болсон өдөр С.Г, Ж.Г 2 байрны орц коридорт ямар шалтгаанаас болж маргалдсан талаар мэдэхгүй, байрны орц коридорт Г, Г хоёр Гөөхөө эгчийн гэрийн хаалга талд Г манай хаалга уруу чиглээд хараад зогсож байхад Г цаашаа Г уруу харсан, над руу нуруугаа харсан байрлалтай зогсож байснаа Гын цээж рүү хоёр удаа цохиж харагдсан. Тэгэхэд Г хойшоогоо 2-3 удаа алхаад хойшилсон. Тэгтэл Г эргэж хараад шууд орц коридороос гадагш гарахдаа надад хандаж “чамаас болсон шүү балай авгай минь” гэж хэлсэн. Г руу харсан чинь цээжнээс цус гараад фудволк нь цус болсон байдалтай над руу чиглээд алхаад ирэхээр нь би айсандаа хаалгаа хаагаад цоожлоход 2-3 удаа удаан темптэй алгаараа хаалга цохиод “хаалгаа хөөе хаалгаа” гэж хэлэхээр нь би хаалгаа онгойлгоогүй. Тэгээд 3-4 минутын дараа удалгүй манай хаалгыг хурдан темптэй тогшсон. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоогүй. Гөөхөө эгч 1 удаа орж ирсэн. ...Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Г Гоос том биетэй, Гын хувцсыг Г өмсөж байгаагүй. Хэрэг болсон өдөр Г өөрийнхөө хувцастай байсан. Намайг Гын хамар луу мангасдаж цус гаргах үед Г нөгөө өрөөнд байсан, Гын хамарнаас цус гарсныг Г мэдээгүй. Гын цээжнээс нь бага хэмжээний цус гарч, фудволк нь цус болсон байхыг хараад айгаад хаалгаа хаасан. Г Гын цээж хэсэг рүү цохиод эргээд орц коридороос гарахдаа надад хандаж чамаас болсон шүү балай авгай минь гэж хэлж байх үед Гөөхөө /Наранчимэг/ та нар чинь яах гээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Гэтэл Г надтай ямар ч харилцаа холбоо байхгүй хөгшин авгай гэх мэтээр өмгөөлөгч нь хэлсэн болохоор би өөрийгөө бодож одоо үнэн зөвөөр мэдүүлж байна. Гын цээжин хэсэг цус болчихсон гэрийн хаалгыг тогших үед тэр намайг урд өмнө зоддог байсан болохоор намайг зодох байх гэж бодоод айгаад хаалгаа хаагаад онгойлгоогүй. Гыг үхлийн шарх болон хутганы шарх авсныг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг [28],

гэрчээр 2018 оны 3 дугаар сарын 16-нд:

“...2017 оны 7 дугаар сарын сүүлээр, 8 дугаар сарын эхээр Хархорин захын гүүрэн дээр би өөрийн хугарч сэтэрсэн монетан бөгжөө алт мөнгөний дархан дээр гагнуулчихаад гарч явж байгаад Г халамцуу надтай мөргөлдөөд танилцаж байсан юм. Тэгээд Гэрэлт- Од бид хоёр Хархорин захын гүүрэн доор байдаг “Тайхар” бааранд орж пиво ууж танилцаж ярилцаж байгаад манай гэр лүү бид 2 очиж хамт хонож анх танилцаж, тэр цагаас хойш Г манай гэрт надтай хамтран амьдарч эхэлсэн. ...2017 оны 8 дугаар сарын сүүлээр Г намайг өөрийнхөө ажиллаж байсан газартаа ажилд оруулах болсон. ...Намайг ажилд ороод 2-3 хонож байтал надтай урд хамтран амьдарч байсан Г манай гэрт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Год Г “надтай хамтран амьдарч байсан залуу юм аа ээж нь нас бараад дүү нь хөөсөн гэж байна хэсэг гэртээ амьдруулж байгаад явуулна, харин чи манай хамаатны залуу том өрөөг хөлсөлж сууж байгаа гээд том өрөөнд хэсэг амьдарчих” гэж хэлэхэд Г “хурдан л энийгээ шийдээрэй” гэж хэлсэн. Г “чамайг энэнтэйгээ нэг оронд хэвтээд байхыг харж байхаар зүгээр архи уугаад тасраад хэвтэж байсан нь дээр” гэж хэлдэг байсан. Хэрэг болдог өдөр 0,75 литрийн Хараа архи аваад Г, Г, Улаанаа нарын хамт манай гэрт очиж 0,75 литрийн Хараа архиа хувааж уусан. Улаанаа хоол идээд манайхаас явсан. Г, Г бид хоёр архиа хувааж ууж дууссан. Жаргалан дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи аваад гурвуулаа хувааж ууж байхад хөрш Гөөхөө эгч гэрт орж ирээд “битгий чанга чанга орилолдоод бай, архи дарсаа боль” гэж хэлээд гарсан. Архиа ууж байх хооронд би Год “Гтой хамтран амьдарч байсан” гэдгээ хэлсэн. “Би танайд ирээд та хоёрыг гадарлаж байсан” гэж хэлээд миний чихнээс татаад намайг газар сөхөрч суутал татахаар нь би Гын нүүр лүү алгадсан. Тэгтэл Гын хамарнаас нь цус гарсан. Тэр үед Г Г бид хоёрыг хэрэлдэж эхлэх үед л том өрөөнд орсон байсан. Гын хамраас нээх их цус гараагүй, гараараа арчаад байж байхаар нь ...чи одоо яв гэж хэлэхэд Г манай гэрээс гараад явахдаа гартаа миний гар утсыг барьчихсан гарч байхаар нь би Гыг том өрөөнөөс дуудаад миний утсыг бариад гарчихлаа, миний гар утсыг аваад ир гээд араас нь гаргасан. Хаалганы цаанаас сонсоход хоёулаа энэ утсыг хаана тавих уу гэж ярьж байхаар нь би “та хоёр хоёулаа манай гэрээс наад утсаа аваад зайлаарай” гээд Г, Г хоёрын бүх хувцас бүх эд зүйлийг нь орц коридорт гаргаж шидээд хаалгаа хаасан. 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байсан санагдаж байна. 30-40 минутын дараа 23 цагийн орчим Г цонх тогшоод Г хаалга тогшоод хаалгаа онгойлгооч гээд байхаар нь би “цагдаа дуудна шүү” гээд гэрийнхээ ханыг цохиод “Гөөхөө эгчээ цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгэхэд Г, Г хоёр алга болчихсон, хэсэг чимээгүй болсон. Тэгээд 30-40 минутын дараа 00 цаг өнгөрсний дараа хаалга тогшихоор нь онгойлгоход Гөөхөө эгчийн гэрийн хаалга манай гэрийн хаалга хоёрын дунд Г цаашаа хараад зогсчихсон, Г над руу хараад зогсож байтал Г Гын цээж рүү гараа саваад хоёр удаа цохисон. Тэгээд Г шууд эргэж хараад орц коридороос гарахдаа манай хаалганы урдуур өнгөрөхдөө над руу хараад “чамаас болсон шүү муу гичий минь” гэж хэлчихээд гараад явсан. Г руу хартал Гын цээжнээс цус гарчихсан, над руу чиглээд алхаж байхаар нь би айгаад шууд хаалгаа хаагаад дахиад гэрийнхээ ханыг цохиод Гөөхөө эгчээ цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгтэл Г манай хаалгыг 2-3 удаа аажуухан алгаараа цохисон. Би онгойлгоогүй байж байтал 3 орчим минутын дараа манай хаалгыг аймаар хүчтэй хурдан темптэй цохиж байснаа больчихсон. Тэгээд би Г, Г хоёрыг явчихсан юм болов уу гэж бодоод унтах гээд орондоо ороод байж байтал 3-4 цагийн үед манай хаалгыг тогшихоор нь “би яах гээд байгаа юм бэ” гээд орилоход цагдаа байна хаалгаа гэж хэлэхээр нь хаалгаа онгойлгоход манай орц коридорт гаргаж шидсэн хувцсыг овоолоод тавьчихсан байсан. Тэгээд намайг цагдаагийн газарт авч очсон. Орц коридор гэрэлгүй байсан, намайг хаалгаа онгойлгоход манай гэрийн гэрэл коридорын орц руу туссан байсан. Миний харснаар Г нилээн хүчтэй хоёр удаа цээж рүү нь цохисон. Г урдаас нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, харин ч хойшоогоо унах гээд 2-3 удаа алхаж ухарсан. Тэгэхэд Г шууд эргээд орц коридороос гараад явсан. Гарахдаа над руу хараад “чамаас болсон шүү гичий минь” гэж хэлээд үргэлжлүүлээд Солонгосоор хараагаад гараад явсан. Гартаа ямар нэгэн зүйл барьсан байсныг анзаарч хараагүй. ...” гэх мэдүүлэг [29],

- гэрчээр 2018 оны 10 дугаар сарын 19-нд дахин өгсөн:

“...Би цагдан хорих ангид байхдаа “миний дүү эрхтэн амьдралаа бодохгүй юу даа, залуу хүн, эгч нь хэргээ хүлээгээд эртхэн явдаг газраа явдаг юм билүү, талийгаач шөнө болгон зүүдэн ороод байна” гэсэн утгатай захиа Г руу явуулаагүй. Өлсөж байна уу, цангаж байна уу, идэж уух юм авахуулах уу гэсэн утгатай захиаг би хамт нэг өрөөнд хоригдож байсан Загдаагаар зөөлгөсөн. ...Хэрэг болсон өдөр манай гэрт Наранчимэг эгч ганцаараа орж ирсэн, манай тэр хавьд настай бүдүүн эрэгтэй хүн байхгүй, Наранчимэг эгч ганц бие, эрэгтэй хүнтэй явдаггүй хүн. Манай гэрт Наранчимэг эгч орж ирсэн, өөр ямар ч эрэгтэй хүн орж ирээгүй. ...” гэх мэдүүлэг [30],

 

17. Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 21-нд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-нд ...0.5 литр хараа архи Улаанаа ах Баянжаргал эгч хоёр авч ирсэн юм. Тэгээд нөгөө архиа хоол идэх зураа уугаад Улаанаа ах гэрээс гараад явсан. Бид гурав үлдээд нөгөө архиа ууж дуусаад би өрөөндөө орж хэвтэх гэсэн чинь Баянжаргал эгч Г эгч хоёр хоорондоо муудалцаад Г ах Баянжаргал эгчийг гараараа нэг удаа шанаа руу нь цохиод авсан. Баянжаргал эгч газар унаад босож ирээд Г ах руу дайрахаар нь би Г ахыг араас нь тэврээд болиулаад өрөө рүү нь оруулсан чинь тэр хоёр дахиад хэрэлдээд пижигнэлдээд унасан. Энэ үед хажуугийн өрөөний настайвтар ах эгч хоёр орж ирээд нөгөө хоёрыг болиулсан. Удахгүй нөгөө хоёр чинь дахиад л маргалдаад пижигнэлдээд Г ах гэрээс гараад явсан. Баянжаргал эгч над руу “чи муу манай гэрээс зайл миний гар утсыг олж ир” гээд гэрээсээ хөөсөн. Би хувцсаа өмсөөд араас нь гарсан чинь Цэргийн хотхоны хойд талын автобусны буудал дээр Г ах зогсож байсан. Г ах над руу “чиний нөгөө таньдаг дэлгүүрт Баянжаргалын утсыг тавиад ганц юм уух уу” гэж хэлэхэд нь “тэгье” гээд Норовоо эгчийн дэлгүүрт очиж 1 шил 0,75 литрийн архи аваад утсаа тавиад нөгөө архиа байрны дунд очиж уугаад дууссан. Г ах бид хоёр ахиад буцаад, Г ах өрөөнийхөө цонхыг тогшсон, би хаалга мөн тогшсон чинь онгойлгож өгөөгүй. Тэгэхээр нь би гараад унтах газар олъё гээд явсан, тэнд Г ах үлдсэн. Цэргийн хотхоны байруудын дунд модон сандал дээр унтсан. Өглөө 07 цаг өнгөрч  байхад автобусанд суугаад Хархорин зах руу мах шулахаар явсан. Хархорин зах дээр ирсэн чинь намайг цагдаа нар ирээд барьж авсан. Тэр өдөр Улаанаа, Баянжаргал эгч, Г ах бид 4 байсан. Улаанаа ах хоол идчихээд 20-21 цагийг үед гэрээс явсан. Тэрнээс хойш гаднаас өөр ямар нэгэн хүн ирээгүй. Ганбод ах надтай архи уугаад сууж байхдаа манай эхнэр намайг урд нь 7-8 удаа хутгалж байсан гээд яриад байсан. ...” гэх мэдүүлэг [31],

- яллагдагчаар 2017 оны 10 дугаар сарын 04-нд дахин өгсөн:

“...Баянжаргал, Г хоёр хоорондоо хэрэлдээд, миний өрөө рүү зодолдоод ороод ирсэн. Баянжаргал эгчийг Г зүүн талын шанаа руу нь миний өрөөнд нэг удаа цохиод шалан дээр унагасан. Би дундуур нь орж салгасан. Гаднаас эрэгтэй, эмэгтэй настай ах эгч хоёр орж ирсэн. ...Тэр ах эгч хоёр боль гээд хэрүүлийг нь болиулсан. Тэр хоёр хүнийг гарсны дараа дахиад Баянжаргал, Г хоёр хэрэлдэж маргалдсан. Баянжаргал миний өрөө орж ирээд “чи гар зайл миний утсыг явж олж ир, Г миний утсыг булаагаад аваад явчихлаа” гэж хэлсэн. Би Гын араас нь гараад автобусны буудал дээр очиход Г зогсож байсан. Г “Баянжаргалын гар утсыг нь дэлгүүрт тавиад ганц юм уух уу” гэсэн. “Бийлэг” төвийн замын эсрэг талын дэлгүүрт ороод Баянжаргалын утсыг нь 0,75 литрийн “Хараа” архи, 1 кола ундаанд тавьсан. Архиа Цэргийн хотхоны байрны дунд талын сандал дээр очиж уусан. Бид хоёр буцаад Г ах хашаагаараа ороод өрөөнийхөө цонхыг цохисон. Би шууд коридороор ороод хаалгыг нь цохисон. Хэд хэд тогшоод хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор нь буцаад гарсан. ...Маргааш өглөө нь Хархорин зах дээр ажиллах гээд автобусанд суугаад явсан. 08 цаг гээд махны заал руу орох гэтэл энгийн хувцастай 2 цагдаа намайг барьж аваад цагдаагийн газарт авчирсан. ...Г ахынд нэг л хутга байдаг юм. Бор иштэй хутга байдаг. Уг хутга нь хар бор өнгийн хуйтай байдаг. Би хар өнгийн шахмал пивор иштэй 20 см-ээс арай бага хэмжээтэй, нарийхан хутга ажил дээрээ хэрэглэдэг. Би уг хутгаа цагаан бээлийнд ороогоод авч явсан байсан. Баянжаргал эгч нөхрийнхөө ардаас утас авч ир гэж явуулахад би хутгаа авч гарсан. Зайл гээд хөөхөөр нь би эргэж ирэхгүй байж магадгүй гэж бодоод хутгаа авч гарсан. ...” гэх мэдүүлэг [32],

- яллагдагчаар 2017 оны 10 дугаар сарын 17-нд дахин өгсөн:

“...Г ахын гэрт ирээд үүднийх нь довжоон дээр хормогч хутгаа хуйлж тавиад Г ах бид хоёр тамхилж байгаад Г ах гэрийнхээ цонхоор, харин би хаалгыг нь нүдсэн. Баянжаргал хаалга тайлахгүй болохоор би гараад яваад өгсөн юм. Гарч явахдаа нөгөө хормогч хутгаа мартаад довжоон дээр үлдээгээд яваад өгсөн юм. Би хутгаа ажлын цагаан бээлийгээр үзүүрийг нь ороогоод давхар хормогчоор ороогоод хуйлаад тавьсан. Тухайн үед шөнийн 23 цаг болж байсан санаж байна. ...Явахад коридорт ямар нэгэн зүйл байгаагүй. Хөлд ямар нэгэн зүйл тээглээгүй. ...Бор иштэй хутга бол талийгаачийн гэрт л байдаг хутга. Гарахад хохирогчийн гэрийн ойр хавьд болон коридорт  хэн ч байгаагүй нам гүм байсан. ...” гэх мэдүүлэг [33],

- яллагдагчаар 2017 оны 11 дүгээр сарын 10-нд дахин өгсөн:

“...Баянжаргал, Г нарын гэрт 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр буюу хэрэг болохоос 5-6 хоногийн өмнөөс гэрт нь амьдарч эхэлсэн. Баянжаргалтай ямар нэгэн эр эмийн харилцаа байхгүй. ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би дээгүүрээ улаан цагаан ногоон өнгө орсон алаг зуны куртик, дотуур нь ногоон өнгийн малгайтай ноосон цамц, доогуураа бэлтгэлийн биеийн тамирын улаан өнгийн өмд, жинсэн өмдийг тайраад шорт болгосон шорт, хар өнгийн дотоож, доогуураа хар өнгийн nike брэндийн пүүзтэй, хөх өнгийн оймстой байсан. Жинсэн өмдийг тайрч шорт болгосон шорт нь Г ахын шорт,  бусад хувцас нь миний хувцас юм. Г ах, Баянжаргал эгч хоёр  миний хувцаснаас өмсдөггүй.

2017 оны 9 дүгээр сарын 18-нд ...Баянжаргал, Г нарын гэрт нь очиход цаг 18-19 цаг болж байсан. ...Орой 20 цаг өнгөрсөн байхад Баянжаргал Г нар архи ууж дууссаны дараа Улаанаа ах явсан. Ямар шалтгаанаас гэдгийг нь мэдэхгүй Баянжаргал Гыг зайл пизда гээд орилоод миний унтах гээд хэвтэж байсан өрөөнд ороод ирсэн. Баянжаргалын зүүн шанаа уруу нь гараараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд Баянжаргал өвдгөөрөө газар унасан би босож Г ахыг татаж болиулсан. 5-10 минутын дараа дахиж хэрэлдэж эхэлсэн. Баянжаргал эгч “ална шүү манайхаас зайл” гэж орилоод хэрэлдэж эхэлсэн. Тэр үед гаднаас нэг ах эгч 2 орж ирсэн. Тэр хоёр боль хүн унтуулж амраадаггүй, та нар чинь яагаад байгаа юм гэж хэлж байсан. Эмэгтэй нь намхан нуруутай шар эгч байсан, нөхөр нь бүдүүн бор настайвтар хүн байсан. Тэр 2 хүн гараад явсны дараа /10-20 минут/ Баянжаргал эгч, Г ах 2 дахин маргаж гэнэт пижигнээд удалгүй хаалга дуугараад Баянжаргал эгч манай өрөөнд орж ирээд “чи манайхаас зайл, Гын араас гарч миний утсыг олж ир” гэсэн. Тэр үед өмнө орж ирсэн ах эгч хоёрын эхнэр нь гэх эгч надтай зөрөөд орж ирж байсан. Би зөрөөд Г ахын араас нь гарсан. Тэгээд Г ахын араас цэргийн хотхоны хойд талын автобусны буудал дээр Г ахтай очиж уулзсан. Г “чиний таньдаг дэлгүүрт очиж утас тавиад ганц юм уух уу” гэсэн. Бийлэг хүнс ХХК-ний замын эсрэг талын дэлгүүрт очиж Баянжаргалын гар утсыг 0,75 литрийн хараа, бидний кола ундааны барьцаанд тавиад Г ах бид хоёр цэргийн хотхоны байрны гадаа сандал дээр сууж байгаад архиа хувааж уусан. Г ах “буцаад харих уу” гэж хэлэхээр нь би “тэгье” гээд гэрт нь очсон. Г цонхоо тогшсон, би хаалгыг нь тогшсон. Баянжаргал хаалгаа онгойлгоогүй. Тэр үед би буцаж гараад шууд хашааных нь хаалгаар гараад явсан. Гтой уулзаагүй, явлаа гэдгээ ч хэлээгүй.  ...Хархорин зах дээр очиж махан дээр ажиллах гээд махны заал руу орох гэхэд энгийн хувцастай цагдаа намайг барьсан. Баянжаргал Г нар хоорондоо маргалдаж хэрэлдэх үедээ нэгнийхээ хамар амнаас болон биенээс цус гартал цохилцож зодолдсон зүйл болоогүй, би цус хараагүй. Би тухайн өдөр Гтой маргалдаж зодолдсон асуудал, тухайн өдөр Гоос цус гарсан болон надаас цус гарсан асуудал байхгүй. Год хэлэлгүй шөнө хашаанаас нь гарч яваад цэргийн хотхоны байрны саадны сандал дээр унтах үед өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг [34],

- яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 07-нд дахин өгсөн:

“...Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. /Асуулт: Би лав л цус хараагүй гэж мэдүүлсэн атал таны хэрэг болсон өдөр өмсөж явсан цамцны баруун зүүн ханцуйн дээрээс амь хохирогч С.Гын цус илэрсэн байна. Энэ талаар тайлбарлана уу гэхэд/

Хариулт: Би мэдэхгүй. Тэр өдөр би амь хохирогч С.Г руу ойртоогүй, маргалдсан зүйл байхгүй. Ямар ч байсан миний нүдэнд цус харагдаагүй, Гоос цус гараагүй. Тэр цус илрээд байгаа цамц нь Гын цамц, куртик нь Гын хувцас. Ер нь тэр өдөр миний өмссөн байсан хувцаснуудаас улаан хүрэн өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн пүүз хоёр миний хувцас, бусад хувцас нь Гын хувцас юм. Тухайн үед байцаагч “та өмсөх хувцасгүй юм уу” гэж асуух болов уу гэж бодоод би худал мэдүүлэг өгсөн юм. Гын гэх ногоон өнгийн юүдэнтэй ноосон цамцыг Гын цамц гэдгийг Баянжаргал мэдэж байгаа. Өөр мэдэх хүн байхгүй. Хэрэг болсон өдөр бид нарыг архи ууж байх үед Улаанаа байсан. Би цээж нүцгэн улаан өмдөө өмссөн хувцсаа угааж байсан. Би Улаанааг явсны дараа дээрх мэдүүлэгт яригдаад байгаа хувцаснуудыг өмссөн. Уг Гын гэх хувцаснуудыг Баянжаргал өгсөн. Би хэрэг болсон өдөр ажлаа тараад Улаанаа, Г, Баянжаргал нарыг байхад хувцас угаасан. Надад солих хувцас байгаагүй. Би хэрэг болсон өдөр дээрх хувцсыг өмссөн байсан, хэрэг болсон өдрийн маргааш нь Хархорин зах дээрээс цагдаад баригдаж уг хувцаснуудыг хураалгасан. Уг хувцсыг би өмсөж яваагүй гэж маргахгүй, миний өмсөж явсан хувцас мөн. Баянжаргал надад эгч нь хэргээ хүлээе чи намайг эргэж очиж байна биздээ гэж асуухаар нь би эргэж очиж байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь ярьсандаа байна шүү гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг [35],

18. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03 цаг 01 минутаас 05 цаг 50 минутад   хэргийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэргийн хотхоны 6 дугаар байранд үзлэг хийсэн тэмдэглэлд :

“... үүдний довжооноос 250 см зайд хараа нэртай 0,75 литрийн хоосон архины шил байсныг 1 гэж дугаарласан. ...довжооны зүүн талд хашаанд тулгаж байрлуулсан 1.25 граммтай “соса соlа” гэсэн бичигтэй дотроо хүрэн өнгийн шингэн зүйлтэй ундааны сав, хоорондоо 23 см зайтай улаан өнгийн жижиг таг байсныг “2” гэж дугаарласан. ...байшингийн урдаас ордог хаалгаар ороход урт нарийн коридор байх бөгөөд ертөнцийн зүгээр зүүн талын хөх өнгийн төмөр хаалга руу толгойгоо харуулсан байдалтай эрэгтэй хүний цогцос байсныг “4” гэж дугаарласан.  ...биеийн хэсэг дээш харсан байрлалтай, цогцос нь богино халимаг үстэй, дээгүүрээ хөх судалтай нимгэн цамцтай, цээжний зүүн дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн нэг шархтай, хөх судалтай нимгэн цамцан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай, гадуураа хөх өнгийн куртик, энгэр хэсэг нь задгай байдалтай, доогуураа хөх өнгийн биеийн тамирын өмд, хөлдөө хөх өнгийн үргэлж ултай үдээстэй гуталтай, 2 гараа хагас атгаж нугалсан байдалтай цээжин дээрээ тавьсан байдалтай байв. ...Цогцосны 2 хөлийн дунд цагаан өнгийн хуйлаастай даавуу байсныг задлаж үзэхэд хар өнгийн иштэй 25,5 см урттай ажлын хэсгийн урт нь 12,5 см хэмжээтэй, бариулны урт нь 13 см хэмжээтэй, бариул ажлын хэсгийн хооронд өөх, тос болов уу гэмээр зүйлээр бохирлогдсон хутга, цагаан ажлын бээлий байсныг эд мөрийн баримтаар хураан авсан. ...нэг бүрчлэн үзлэг хийхэд хана дагуу хүрэн өнгийн төмөр хаалганаас урагшаа 90 см зайд нийт урт нь 22,7 см урттай, хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутга байсныг 7 гэж дугаарлаж, үзлэг хийхэд ажлын хэсгийн урт нь 11,8 см, өргөн нь 11,8x2,6 см, ажлын хэсгийн 2 тал цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, бариулны урт 10,8 см хэмжээтэй байсныг эд мөрийн баримтаар тооцож хураан авлаа. ...Цогцсыг шинжээч эмчийг байлцуулан хөдөлгөж үзэхэд газарт 2 хэсэг туссан маягтай нүжирсэнг 18x5 см хэмжээтэй газар бохирлогдсон байдлыг хэмжих нэгж тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээс дээж 1 ширхэгийг бэхжүүлэн авсан…” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг, бэхжүүлсэн гэрэл зургууд [36],

19. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний 07 цагт эхлүүлж, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

“...Уг цогцос нь 160 см урттай, ...42 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. ...хамрын нуруу хуучин баруун тийш муруйсан, хамар, ам чихнээс гарсан зүйлгүй. ...Хөлийн улнаас 131 см зайд зүүн 2, 3-р хөвөргөмөл завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн зуйван дугуй хэлбэрийн эдийн  дутагдалгүй, 4-10 цагийн байрлалтай ир ирмэг бүхий үзүүр нь гадна талдаа, мөр нь дотор талдаа байрлалтай 2,8 см урт шархтай. ...” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [37],

20. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Д.Баянжаргалын биед үзлэг хийсэн тэмдэглэл [38],

 

21. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 978 дугаартай дүгнэлтэд “...Сэтгэцийн онош: Эрүүл, Д.Баянжаргал нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. ...” /Шинжээч О.Баатаржав, С.Одонгэрэл, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт [39],

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10195 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн Д.Баянжаргалын гэх цамц, бор шаргал өнгийн гутал нэг хос.

Үзлэгээр: ...Цамцны урд талын гол хэсэгт 0,3х0,9 см, 0,2х0,8 см хэмжээтэй бүдэг хүрэн өнгийн толботой, дээрээс доош чиглэлд дуссан. Гутлын хоншоор хэсгээр бүдэг бор, саарал өнгийн нэвчсэн, тосорхог толботой, баруун хөлийн гутлын оломны урд хэсэгт 0,2 х 0,3 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн толботой.

 ...Шинжилгээнд ирүүлсэн Д.Баяржаргалын гэх цамцны урд гол хэсэгт, баруун гутлын оломны урд гол хэсэгт цус илэрсэн. Уг хувцаснууд дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. ...Гуталнаас илэрсэн цуснаас ДНХ-ийн шинжилгээгээр үр дүн гараагүй. Цамцнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2 хүний холимог байна.  /шинжээч Ш.Пүрэвдулам/ ... гэсэн дүгнэлт [40],

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11389 дугаартай дүгнэлтэд:

-Ж.Гын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

-10195 дугаартай шинжилгээгээр цамцнаас илэрсэн 2 хүний холимог ДНХ-ийн тогтоц нь С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Ж.Гын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. /шинжээч Ш.Пүрэвдулам/ ...гэсэн дүгнэлт [41],

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4914 дугаартай дүгнэлтэд: 

Үзлэг: Шинжилгээнд биеэр ирсэн Д.Баянжаргалаас цус авч шинжилгээ хийв.

-Д.Баянжаргалын өмсөж явсан гэх цамцнаас илэрсэн 2 хүний холимог ДНХ-ийн тогтоц нь 8947 дугаартай С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоц болон Д.Баянжаргалын цусны ДНХ-ын тогтоцтой тохирч байна. /шинжээч Ш.Пүрэвдулам/ ...” гэсэн дүгнэлт [42],

25. Шинжээч Ш.Пүрэвдуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 17-нд өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10195 дугаартай дүгнэлтэд цамцнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2 хүний холимог гэдэг нь нэгээс нөгөө хүний ДНХ тогтоц буюу генетеп илэрсэн гэж ойлгоно. Энэ нь нэг хүнд нэг үзүүлэлтээр 3-с дээш аллел буюу хүснэгтэнд тусгасан цефр-г ойлгоно. Цамцны урд хэсгээс хэсэглэн авсан 1 дээжнээс холимог ДНХ тогтоц илэрсэн нь 2 хүний биологийн ул мөр 1 газар цус холилдсон байгааг ойлгоно. ...” гэх мэдүүлэг [43],

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9137 дугаартай дүгнэлтэд:

“...шинжилгээнд ирүүлсэн ялладагч Ж.Гын баруун, зүүн гарын хумснууд дээр тус тус цусны мөр илэрсэн ...”/шинжээч Г.Таня/...” гэсэн дүгнэлт [44],

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний гарын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4938 дугаартай дүгнэлтэд

“...шинжилгээнд хүргүүлэх объект “...Ж.Гын өмсөж явсан гэх улаан хүрэн өнгийн бэлтгэлийн өмд ... . дүгнэлт “...шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн биеийн тамирын өмдөнд 45мм, 70 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна. ...”  /шинжээч Ө.Тамираа/...” гэсэн дүгнэлт  [45],

28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9135 дугаартай дүгнэлтэд:

 “...Яллагдагч Ж.Гын өмсөж явсан гэх ...Хос пүүзны хоншоор, хар өнгийн үдээсний дунд хэсэгт цусны ул мөр илэрсэн. Хөх өнгийн богино жинсэн өмд, юүдэнтэй ногоон өнгийн цамц дээр илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэхгүй урвал явагдаагүй тул бүлгийн харьяалал тогтоох боломжгүй. Үслэг дотортой хөх өнгийн юүдэнтэй өвлийн куртик дээр илэрсэн цус нь АВ/IҮ/ бүлгийн харьяалалтай байна /шинжээч Г.Таня/ ...” гэсэн дүгнэлт.  [46],

29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10196 дугаартай дүгнэлтэд:

“...шинжилгээнд ирүүлсэн Ж.Гын гэх ногоон ханцуйтай цагаан, ягаан алаг цамцны ханцуйнаас цус илэрсэн. ...Цамцнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. /шинжээч Ш.Пүрэвдулам/...” гэсэн дүгнэлт [47],

30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4545 дугаартай дүгнэлтэд:

“...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10196 дугаарын дүгнэлтэнд тусгагдсан Ж.Гын гэх ногоон ханцуйтай цагаан, ягаан алаг цамцны ханцуйнаас илэрсэн эрэгтэй хүний илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2017.12.20-ны өдрийн 11389 дугаартай ДНХ-ийн шинжилгээгээр тогтоосон 8947 дугаартай С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /шинжээч Ш.Пүрэвдулам/ ...” гэсэн дүгнэлт [48],

31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологи, ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10660 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд хүргүүлсэн Ж.Гын өмсөж явсан гэх хувцсанд ...цусны ул мөр илрэх эсэх.

-Ягаан, цагаан, ногоон өнгийн оруулгатай нимгэн синтетик бэлтгэлийн цамцны баруун болон зүүн ханцуйны манжатны хэсэгт цус илэрч байна. Цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоох шинжилгээ хийсэн тул бүлгийн харьяалал тогтоох шаардлагагүй болно. Ягаан, цагаан, ногоон өнгийн оруулгатай нимгэн синтетик бэлтгэлийн цамцны баруун болон зүүн ханцуйны манжатны хэсэгт илэрсэн цус нь ...С.Гын 8947 дугаартай цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /шинжээч С.Г, Ж.Оюунаа, Б.Тэнүүн/ ...” гэсэн дүгнэлт [49],

32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10133 дугаартай дүгнэлтэд: 

Үзлэг: Шинжилгээнд дээжийг Ж.Г гэж /Н94981424/ хаяглан хуруу шилэнд,  Д.Баянжаргал өөрийн биеэр ирж шинжилгээ өгөв.

-Ж.Г гэж хаягласан цус нь A/II/ бүлгийн харьяалалтай.

-Д.Баянжаргалын цус нь О/I/ бүлгийн харьяалалтай. /шинжээч М.Өнөржаргал/ ...” гэсэн дүгнэлт [50],

33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 8947 дугаартай дүгнэлтэд:

“...Гын шингэн цус нь AB /IY/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Г.Таня/ ...” гэсэн дүгнэлт[51],

34. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний гарын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4936 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд хүргүүлэх объект “...амь хохирогч С.Гын өмсөж явсан ...хар өнгийн гадуур хүрэм, судалтай богино ханцуйтай цамц 1 ширхэг ...” гэх зэрэг, ...дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн гадуур хүрмэнд 15 мм, 20 мм, судалтай, богино ханцуйтай цамцанд 15 мм, 24 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд. /шинжээч Ө.Тамираа/...” гэсэн дүгнэлт [52],

35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9133 дугаартай дүгнэлт:

“...шинжилгээнд ирүүлсэн зүйлс: амь хохирогч С.Гын өмсөж явсан гэх хувцаснууд.

-Амь хохирогч С.Гын зүүн хөлийн пүүзний хоншоор, оймсонд цус ул мөр илэрсэн байна. Синтепон куртик, хагас ханцуйтай футболк, хөх өнгийн өмд зэрэгт илэрсэн цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна. /шинжээч Г.Таня/ ...” гэсэн дүгнэлт  [53],

36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8946 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн “9/19 А.1871 С.Г вр: М.Энхбаяр” гэж хаягласан цусанд 3,9 промилли спиртийн агууламж илрэв. /Шинжээч Б.Энхмандах/ ...” гэсэн дүгнэлт [54],

37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1871 дугаартай дүгнэлтэд:

“...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц Цогцосны гадна үзлэгт “...Цогцосны урт 160 см, ...амнаас хүрэн улаан цусархаг зүйл гарч хатсан. ...”

Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд: ...Цээжний зүүн урд, эгмийн дунд шугамаар, 2, 3-р хавирганы түвшинд, урдаас арагш, дээрээс доош, зүүнээс баруун чиглэлтэй, ташуу байрлалтай, мохоо төгсгөл нь 10 цагт, хурц төгсгөл нь 16 цагийн байрлалд байрласан, цээжний хөндийд нэвтэрсэн, 3,5x1 см зах ирмэг тэгш шархтай.

...Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад “...цээжний зүүн хөндийд 1 л орчим шингэн болон бүлэгнэсэн цусан хураатай. Цээжний зүүн урд, эгмийн дунд шугамаар, 2, 3-р хавирганы түвшин дэх шарх, мөн шугамаар 2, 3-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн, шархны нийт гүн 9-10 см орчим байв. …”

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1.Цээжний зүүн урд хэсгийн цээжний зүүн хөндийд нэвтэрч, зүүн уушгины дээд гэмтээсэн хатгагдсан гүн шарх. Зүүн мөрний урд дээд гадаргын хатгагдсан шарх.

2.Цээжний хөндий дэх цусан хураа. Зүүн уушгины авчилт. Тархины хаван, эрхнүүдийн хурц цус багадалт.

ДҮГНЭЛТ:

1.С.Гын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтэл тогтоогдлоо. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.С.Г нь дээрх цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас нас баржээ.

4.Талийгаач С.Г нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

5.Талийгаач С.Г нь АВО системээр АВ (IҮ) бүлгийн цустай байжээ. /шинжээч М.Энхбаяр/ ...гэсэн дүгнэлт, гэрэл зураг [55],

38. Шинжээч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 26-нд өгсөн:

“...С.Г нь дээрх цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас нас баржээ. Уг гэмтлийг авсан хүн хурхирч байгаа мэт чимээ гаргана. Дээрх гэмтлийг авсан хүн богино хугацаанд алхах, хөдөлгөөн хийх боломж бий. ...” гэх мэдүүлэг [56],

39. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 8971 дугаартай дүгнэлтэд:

“...Үзлэгээр хураан авсан гэх хутга 1 ширхэг 11.8 см урттай, хутганы гадаргууд хар өнгийн нунтгаар бохирлогдсон, ажлын хэсгийн 2 талд улаан хүрэн өнгийн толботой байв.

Биологийн лабораторийн архивын 8947 дугаартай С.Гын 42 гэж хаягласан бэхжүүлж хатаасан цуснаас дээж авч шинжилгээнд бэлтгэв.

Хутган дээр цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд цусны урвал өгсөн.

...хутган дээр бохирлогдсон хүрэн улаан өнгийн цус мэт зүйл нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Хутган дээрээс илэрсэн цус нь биологийн шинжилгээний 8947 дугаартай С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /шинжээч Ш.Пүрэвдулам/... “ гэсэн дүгнэлт [57],

40. Шинжээч Ш.Пүрэвдуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 15-нд өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 8971 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 11,8 см урттай хутганы гадаргууд хар өнгийн нунтгаар бохирлогдсон хутганы хэмжээ нь толбо бүхий хэсэг буюу ажлын хэсгийн уртын хэмжээг дүгнэлтийн үзлэг шинжилгээний хэсэгт дурдсан болно. Нийт уртыг дүгнэлтэд тусгаж бичээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар саванд хийж хаягласан хүрэн өнгийн иштэй ажлын хэсэгтээ нүхтэй хутга байсан. ...” гэх мэдүүлэг [58],

41. 23 см урт, хүрэн модон бариултай, бариулын хэсэгт 0,4x0,4 см металл бэхэлгээтэй ажлын хэсэг 12см, үзүүрийн өргөн 1.2см, дундаж өргөн 2.2см, угийн өргөн 2.5 см металл хутга, яллагдагч Гын хэрэг болсон өдөр өмсөж явсан гэх цагаан өнгийн үслэг дотортой юүдэнтэй куртик, улаан хүрэн өнгийн бэлтгэлийн өмд, юүдэнтэй ногоон өнгийн цамц, ногоон эрээн өнгийн синтепон юүдэнтэй цамц, хөх өнгийн жинсэн богино өмд, пүүз 1 хос зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол [59],

42. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутганд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хутга нь хар бор өнгийн модон бариултай, бариул дээрээ хоёр талдаа хоёр мөнгөлөг өнгийн хадаастай, хойд хэсэгтээ оосор уяа хийх нүхтэй, ажлын хэсгийн дээд хэсэгтээ 3 ширхэг гоёлын нүхтэй шовх үзүүртэй, хутганы урт 23 см, ажлын хэсэг нь 12.2 см, бариул хэсэг нь 11.8 см урттай, ажлын хэсгийн өргөн нь 2 см байна. ...” гэсэн үзлэг тэмдэглэл [60],

43. Д.Баянжаргалын яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 17-нд өгсөн “...байрны орц коридорт Г, Г хоёр Гөөхөө эгчийн гэрийн хаалга талд Г манай хаалга руу уруу чиглээд хараад зогсож байхад Г цаашаа Г руу харсан, над руу нуруугаа харуулсан байдалтай зогсож байснаа Гын цээж рүү хоёр удаа цохиж харагдсан. Тэгээд Г хойшоогоо 2-3 удаа алхаад хойшилсон. Тэгтэл Г эргэж хараад орц коридороос гадагш гарахдаа надад хандаж чамаас болсон шүү балай авгай минь гэж хэлээд араас Солонгосоор хараагаад манай гэрийн хаалга өнгөрөөд гараад явсан. Тэр үед Г руу харсан чинь цээжнээс нь цус гараад фудволк нь цус болсон байдалтай над руу чиглээд алхаад ирэхээр нь би айсандаа хаалгаа хаагаад цоожилсон...” гэж мэдүүлсэн мэдүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд:

-Дээрх үйл явдлыг хаана хэрхэн болсоныг зааж өгнө үү гэхэд ...Уг тоот байранд ороход 2 өрөө бүхий байр байлаа. Урд хэсэгт том өрөө, хойно жижиг өрөө байлаа. Жижиг өрөөний цонхыг тогшиж байсан Гөөхөө гэгчээр цагдаа дуулсан гэснийг гэрэл зургаар бэхжүүлэв. Г Г над руу нуруугаа харуулсан байдалтай зогсож байсан гэснийг Д.Баянжаргалын биеэрээ дүрслэн үзүүлснийг гэрэл зургаар харуулав. Мөн С.Г ямар байранд зогсож байсныг заана уу гэхэд “...Ж.Гын урдаас харсан байдалтай зогсож байсан...” гэж дүрслэн зааж өгснийг гэрэл зургаар бэхжүүлэв.

Ж.Г орц коридороос хэрхэн гарч явсныг заана уу, та араас нь харсан уу гэхэд “..Манай гэрийн хаалганы урдуур гарч өнгөрсөн, би араас нь хараагүй” гэснийг гэрэл зургаар харуулав. С.Г танай гэрийн хаалга уруу ямар байдалтай ирснийг дүрслэнэ үү гэхэд “...Гөөхөө эгчийн хаалга талаас гуйвсан байдалтай цээжин хэсэг фудболк нь цус болчихсон алхаад ирсэн байсан...” гэснийг дүрсэлж үзүүлснийг гэрэл зургаар бэхжүүлэн авсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг [61],

44. 2018 оны 01 дүгээр сарын 30-нд мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд “...

“...Яллагдагч Д.Баянжаргал хэрэг болсон өдөр хөрш Гөөхөөг хана цохиж дуудсан гэснийг туршилтаар үзэхээр Д.Баянжаргалын байрны жижиг өрөөний ертөнцийн зүгээр хойд ханыг цохисон” гэснийг дагуу хөрш Гөөхөө буюу Наранчимэгийн гэр болох 2 тоот өрөөний урд хананы харалдаа хэрэг болсон өдөр гэрч Наранчимэгийн байсан гэх өрөөнд орж дуу дүрсний бичлэг хийж Д.Баянжаргалыг хана цохь гэхэд хана цохиж байгаа нь сонсогдож байх ба дуу авиа гаргаарай хэрэг болсон өдөр юу гэж дуудсан талаараа дуугараарай гэхэд “Гөөхөө эгчээ цагдаа дуудаад өгөөрэй” гэж хэлж байгаа нь тод сонсогдож байсныг дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлэн авсан.

Наранчимэгийн гэрийн хаалга, Баянжаргалын нарын гэрийн хоорондын зайг хэмжиж үзэхэд 8 метр 60 см байсан. Наранчимэгийн гэрийн үүднээс орц коридорт гарах босго хүртэл 13 метр 35 см байсан. Орц коридорын өргөн нь 167 см байсан. Яллагдагч Д.Баянжаргалын мэдүүлснээр Гыг нуруугаа харуулан С.Гыг цохиж байхыг харсан газар Д.Баянжаргалын гэрийн үүднээс 2 метр 80 см, С.Гын зогсож байсан газар Д.Баянжаргалын гэрийн үүднэс 3 метр зайтай байсан. Үзэгдэх орчин харанхуй болсон байхад Д.Баянжаргалын хаалгыг хэрэг болсон өдөр ямар байдалтай онгойлгосон тэр байдлаар онгойлгуулж үзэхэд үзэгдэх орчин 2 метр 80 см болон 3 метрийн зайд ил тод харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Гэрч Наранчимэгийн гэрийн үүднээс харанхуй орчинд Наранчимэгийн гэрийн хаалга онгорхой Д.Баянжаргалын гэрийн хаалга хаалттай байх тохиолдолд орц коридорт харанхуй орчинд хүн байгаа эсэх нь харагдахгүй байх ба орцноос гарах хэсэг босго, хаалга хэсэгт хүн зогсож байгаа нь харагдаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авсан. ...” гэсэн тэмдэглэл [62],

 

45. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн С.Идэрболдын гэмт хэргийн улмаас оршуулгын зардал нэхэмжилсэн баримтууд [63],

 

Хохирогчийн хувийн байдлын талаар баримтууд:

46. Гэрч С.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 06-нд өгсөн:

“...Миний дүү Г нь 1975 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 1983 онд Хэнтий аймгийн төвийн 10 жилийн сургуульд элсэн орсон.  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл, Дундговь аймгийн Даланжаргалан сум, Налайх дүүрэг зэрэг газруудад амьдарч байгаад хамгийн сүүлд Хөтөлөөс Улаанбаатар хотод орж ирсэн юм. Талийгаач С.Г нь эхнэр хүүхдээсээ салсан.  Миний мэдэж байгаагаар талийгаач Г нь жилийн өмнөөс энэ Баянжаргал гэдэг эмэгтэйтэй танилцсан юм шиг байна лээ.  ...Миний дүү ерөнхий зан байдлын хувьд номхон дөлгөөн хүн, хүнтэй нийтэч, цайлган зантай, хүнд их тусархуу зантай хүн байсан. ...” гэх мэдүүлэг [64],

47. Гэрч С.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 06-нд өгсөн:

“..Миний ах Г нь дөлгөөн тайван, их тусархуу, их тийм гэнэн хүн байсан, ямартаа л надад загнуулаад явдаг хүн байсан. Талийгаач Г ах маань энэ Баянжаргалтай хэзээ яаж танилцсаныг би бол нэг их сайн мэдэхгүй, 2016 оны 5 дугаар сарын үеэр танилцсан юм шиг байна лээ.  ...” гэх мэдүүлэг [65],

Шүүгдэгч Ж.Гын хувийн байдлын талаархи нотлох баримтууд.

48. Гэрч Г.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 12-нд өгсөн:

“...Гтой анх танилцаж байх үед Г Ховд аймгаас дөнгөж Улаанбаатар хотод цэргээс халагдаж ирж байсан. ...2016 оны хавар 4, 5 сарын үед ажил хийе гээд Улаанбаатар хотод ирэхээр нь Алтан-Очир бид нар Бийлэг хүнс ХХК-д мах бэлтгэх ажилд оруулж өгсөн. Зан байдлын хувьд ер нь дуугүй томоотой, их ажилсаг зан чанартай. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад ирэхдээ архийг ихээр уудаг болчихсон байсан. Хараад байхад их уух гээд байдаг болсон байсан. Г найз эмэгтэй болон эхнэр байхгүй. Ажил хийж мөнгөтэй болсон үедээ нэг баар цэнгээний газраар гардаг гэж надад хэлж байсан. Г, Баянжаргал гэж хүмүүсийг танихгүй. Ж.Г ямар архаг хууч өвчин эмгэг байхгүй байх, сэтгэц нь эрүүл. ... “ гэх мэдүүлэг [66],

49. Гэрч О.Болдоогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 10-нд өгсөн:

“...Ж.Г нь хөнгөн цайлган, хүнд их тусархуу тийм л хүүхэд байсан сүүлдээ архинд ороод ийм асуудалд орчихлоо гэж бодож байна. Энэ архинаас л болсон байх. Амьдралын хувьд ээж нь сургуулийн цэвэрлэгч, аав нь хувиараа хүмүүсийн хөлсний ажил хийдэг дундаж түвшиний амьдралтай хүмүүс юм. 20 гаран жилийн өмнөөс миний хажуунаас холдоод явсан, хүүхэд байхад нь сайн мэддэг байсан одоо том болоод ямар болсныг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [67],

50. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 869 дугаартай дүгнэлтэд:

“...Сэтгэцийн онош: Эрүүл, Ж.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Г нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байсан гэх баримт, шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /шинжээч О.Баатаржав, Э.Амгалан, Я.Ганхүү/...”  гэсэн дүгнэлт  [68],

51. Шүүгдэгч Ж.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа [69], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [70], Ж.Гын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй[71] болон эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд түүний өмчлөлд эд хөрөнгө  бүртгэгдээгүй тухай лавлагаа [72] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Год холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Ууганбаатар гаргасан дүгнэлтдээ:

“Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд, ... тоот хаалганы үүдэнд иргэн С.Гыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүний цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

Тус эрүүгийн хэргийг шалгах хугацаанд хийх ёстой мөрдөн байцаалтын ажиллагааг бүгдийг хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Д.Баянжаргалаас захиа зөөсөн гэх Загдсүрэн, Зоригтбаатар нарыг гэрчээр байцаасан, гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль сануулж байгаад мэдүүлэг авсан. Нэг сарын дараа эсхүл нэг жилийн дараа байлаа ч гэрч нэг л ижил мэдүүлэг өгөх үүрэгтэй. Полиграфыг нотлох баримтын хэмжээнд үнэлдэггүй бөгөөд нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй ч гэсэн өмгөөлөгчийн хүсэлтээр тус ажиллагааг хийхэд Ж.Г 90 хувьтай худлаа ярьж байна, Д.Баянжаргал бол 80 хувьтай үнэн ярьж байна гэсэн дүгнэлт гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Ж.Гын мэдүүлэгт дурдагдсан учраас Үнэнбат гэх хүнийг сэжигтнээр баривчлаад цаашид хорих шаардлагагүй гэж үзэж сулласан.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч Д.Баянжаргалын мэдүүлэгт итгэхгүй байна гэж тайлбарлаж байх боловч уг мэдүүлгийг хэрхэн үнэлэх нь бидэнд хамаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу гэдэгт дүгнэлт өгөх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч Д.Баянжаргалын утсыг сонсох шаардлагатай гэсэн хүсэлтийг гаргаж байсан боловч хэн нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулах, тагнан турших, тухайн хүний эрхтэй холбоотой мөрдөн шалгах нууц ажиллагаа хийх тухай асуудлыг бид өмгөөлөгчийн хүсэлтээр шийддэггүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын эрх хэмжээний асуудал юм. Тийм болохоор прокурорын зүгээс хүлээж авах эсэх асуудлыг шийдвэрлээд албан ёсоор хариуг өгсөн. Мөн эд мөрийн баримтыг судлах үед өмгөөлөгчөөс хэрэгт хураагдсан цамцыг анх удаа харж байна, цус илэрсэн гэх боловч цамцан дээр цус харагдахгүй байна гэсэн асуудал ярьж байна. Цамцанд цус нэвчинэ гэдэг нь нимгэн даавууг нэвтэрч орсон байхыг хэлнэ. Түүнээс биш харахад л цус дусаж байх хэмжээний зүйл яриад байж болохгүй. Үүнийг тусгай мэдлэгийн нарийн мэргэжлийн шинжээч үзээд дүгнэлтээ гаргасан байдаг. Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлах үед эд мөрийн баримтыг үзэх тухай хүсэлтээ мөрдөгчид эсхүл прокурорт хэлээд үзэх боломж өөрт нь байсан.

Хэрэгт хураагдсан хутганд гарын мөр илрээгүй гэх ба, мөр илрээгүй нь үнэн. Гэхдээ бусад нотлох баримтаар өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан 26 төрлийн нотлох баримтыг үндэслэж шүүгдэгч Ж.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон. Гэрч Н.Наранчимэгийн хувьд Ж.Гыг огт танихгүй гэдгийг бүгд харлаа. Зүс мэдэх төдий хүмүүс яагаад бие биенийгээ хүнд гэмт хэрэгт гүтгэх болчихдог юм бэ, ойлгомжгүй зүйл яриад байна. Энэ хэрэгт гуравдагч этгээд байсан уу, үгүй юу гэдгийг шүүгдэгч Ж.Гоос өөр хүн ярьдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гуравдагч хүн байсан гэдэг асуудал тогтоогдоогүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан гэрч Н.Наранчимэг би хэн нэгнийг дагуулж ороогүй гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад сая мэдүүлсэн. Үүнээс гадна Д.Баянжаргал нь урьд олон удаагийн зөрчил гаргасан нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэсэн үг биш юм. Иймд шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

Улсын яллагч Т.Нансалмаагаас “шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дима нь “би үйлчлүүлэгчдээ итгэж байна” гэж хэлж байх боловч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг маш их зөрүүтэй. Тухайлбал Ж.Г өмсөж явсан цамцаа С.Гын цамц гэж мэдүүлдэг боловч С.Идэрболд, Д.Баянжаргал нар талийгаачийн цамц биш гэж няцаасан. Д.Баянжаргалын “би Ж.Гтой дотно харьцаатай байсан, намайг ажилд оруулсан” гэж мэдүүлээд байгааг гэрч Н.Дэжидмаа давхар нотолдог. Хутганы асуудлын хувьд Ж.Г өөрөө нэг хутгатай байсан гэж мэдүүлж байгаа боловч гэрч Б.Алтан-Очир, Д.Баянжаргал нараас түүнийг хоёр хутгатай байсан болохыг нотолдог учир шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон учир энэ нь биеэ хамгаалах чадваргүй байдалд хамаарна. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 11.304.900 төгрөг төлөгдөөгүй байна” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэмбэлмаагаас “хохирогч энэ гэмт хэрэгт амь насаа алдаж хохирсон байхад түүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч буруутгаж байгаад харамсаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан хувцсан дунд хохирогчийн хувцас байгаа эсэхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодруулахад хохирогчид тухайн хувцас байгаагүй талаар мэдүүлсэн. Мөн тусгай мэдлэгийн шинжээч цус илэрсэн талаар дүгнэлтээ гаргаж хангалттай нотолсон. Гэм буруугийн асуудлыг ярихдаа хохирогчийн эрх ашгийг битгий хөнд гэж хэлмээр байна. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Димагаас “Хэргийн хувьд маш удаан, үр дүн багатай мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний бие гэм буруугийн тал дээр маргана. Хэргийн нөхцөл байдал бүдгэрсэн. Д.Буянжаргалаас  Загдсүрэн, Зоригтбаатар хоёроор дамжуулж Ж.Год өгсөн захидлын талаар шалгуулахаар хүсэлт гаргахад огт авч хэлэлцээгүй байж байгаад нэг жилийн дараа Загдсүрэн, Зоригтбаатар нараас мэдүүлэг авсан нь үр дүнгүй болсон. Мөн Полиграфын шинжилгээ хийлгэх хүсэлтийг прокурорт гаргаж байж хийлгэсэн. Энэ хэрэгт Үнэнбат гэх хүнийг баривчилсан асуудал байгаа бөгөөд түүний эх Наранчимэгээс хоёр удаа мэдүүлэг аваад, мэдүүлэг авсныхаа дараа шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчилж, ямар ч ажиллагаа хийгээгүй байж байгаад гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс Д.Баянжаргалын мэдүүлэгт огт итгэхгүй байна. Би прокурорт Д.Баянжаргалын гар утасны сүлжээнд хяналт тавьж, нууцаар мөрдөх талаар хүсэлт гаргасан.

Прокурор Ж.Гыг дараах дөрвөн үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд үүнд цамцнаас нь цус илэрсэн гэдэг. Гэтэл тухайн цамцыг Ж.Г миний цамц биш гэдэг. Шинжээчийн дүгнэлтэд цамцанд “нэвчсэн цус” гэж бичсэн байдаг. Гэтэл цамцыг нүдээрээ харахад нэвчсэн цусны зүйл харагдахгүй байна. Хохирогч С.Г, Д.Баянжаргал хоёр бол үргэлж хэрүүл зодоон хийдэг. Мөн С.Г хутгатай хамааралтай ажил хийдэг учир тухайн цус яаж ч үүссэн байхыг үгүйсгэхгүй. Би өнгөрсөн хавар уг цамцанд таньж олуулах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Хэрвээ уг ажиллагааг хийсэн байсан бол одоо би “жилийн дараа уг цус алга болохыг үгүйсгэхгүй” гэж үг сонсохгүй байх байсан. Би уг цамцыг одоо л харж байна. Шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тогтоолд цамцыг тодорхой бичээгүй. Мөн хутган дээр мөр байхгүй. Хоёр хүн тэнцүү хэмжээний архи уучихаад нэг нь биеэ хамгаалах чадваргүй болтлоо согтож унадаг, нөгөөх нь хутгалчихаад хутганыхаа мөрийг арилгаад явна гэх асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна уг хэрэгт гуравдагч этгээд байгаа юм биш биз дээ. Ж.Г анхны мэдүүлэгтээ “анх  хоёр хүн орж ирсэн гэдэг буюу Наранчимэгтэй хамт нэг эрэгтэй хүн орж ирсэн” гэж мэдүүлдэг, спорт халимагтай хүн байсан гэж надад ч хэлж байсан. Гэтэл энэ асуудлыг Д.Баянжаргал, Н.Наранчимэг нар нуусан. Үүнтэй холбоотойгоор Үнэнбатыг хорьсон асуудалд эргэлзээ төрөөд байгаа. Мөн Д.Баянжаргал хувийн байдлын хувьд өмнө нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан, маш олон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Д.Баянжаргалын цамцнаас амь хохирогчийн цус илэрсэн. Гэтэл үүнийгээ би С.Гыг мангадсан, самардсан болохоор миний хувцас цус болсон байх гэх зэргээр өөрийгөө авч гардаг. Тиймээс Д.Баянжаргалын мэдүүлгийг үндэслэн Ж.Гыг хүнд гэмт хэрэгт шийтгэх боломжгүй. Үүнээс гадна Н.Наранчимэгийн мэдүүлгүүд бага зэрэг өөрчлөгдсөн. Учир нь хоёр удаа мэдүүлэг өгснийх нь маргааш нь хүүг нь шууд баривчилсан. Мэдүүлгийн зөрүүний хувьд “Орондоо орсон чинь хүн хурхирсан”, “орондоо ороод зүүрмэглээд унтсан, хэдэн цаг болсныг бүү мэд, хаалга чанга хаах чимээ гарсан, би цагдаа ирж байгаа юм байх гэж бодтол хүн хурхирсан” гэж хоёр өөрөөр мэдүүлдэг. Бас хамт орж ирсэн хүнээ нуугаад байгаа. Би үйлчлүүлэгчдээ итгэж байна. Тухайн цамцан дээр С.Гын цус хэдийд ч үүсэх боломжтой гэдэг байдлууд гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар байгаа. Үүнийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байгаа учир түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцсэн.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл шүүгдэгч Ж.Г, гэрч Д.Баянжаргал, амь хохирогч С.Г нар нь “Бийлэг” ХХК-нд хамт ажилладаг, мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоот Д.Баянжаргалын гэрт хамт амьдарч байсан байна.

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Г, гэрч Д.Баянжаргал, амь хохирогч С.Г нар нь Д.Баянжаргалын гэрт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар согтуурсан үедээ Д.Баянжаргал нь амь хохирогч С.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, амь хохирогч С.Г нь Д.Баянжаргалын гар утсыг гэрээс нь авч гарч явахад гар утас олж ир гэж Ж.Гыг Д.Баянжаргал гэрээсээ гаргасан нөхцөл байдал, мөн шүүгдэгч Ж.Г нь С.Гын араас гарч тэд уулзаад дэлгүүрт гар утсаа барьцаанд тавьж архи, ундаа зэргийг авсан зэрэг үйл баримт нь гэрч Н.Наранчимэг, гэрч Д.Баянжаргал, Б.Найдансүрэн, Ц.Цэрэнноров нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Улмаар шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоот хаалганы үүдэнд иргэн С.Гыг цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амь насыг нь хохироож, хүнийг алсан болох нь:

-2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03 цаг 01 минутаас 05 цаг 50 минутад   хэргийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэргийн хотхоны 6 дугаар байранд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургууд [73],

-2017 оны 9 дүгээр сарын 19-ний 07 цагт эхлүүлж, цогцост үзлэг хийсэн ...цогцос нь 160 см урттай, ...эрэгтэй хүний цогцос байна. ...цээжний хөндий рүү нэвтэрсэн ...4-10 цагийн байрлалтай ир ирмэг бүхий үзүүр нь гадна талдаа, мөр нь дотор талдаа байрлалтай 2,8 см урт шархтай. ...” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [74],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1871 дугаартай дүгнэлтийн “ ...шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношид “...Цээжний зүүн урд хэсгийн цээжний зүүн хөндийд нэвтэрч, зүүн уушгины дээд гэмтээсэн хатгагдсан гүн шарх. Зүүн мөрний урд дээд гадаргын хатгагдсан шарх. Цээжний хөндий дэх цусан хураа. Зүүн уушгины авчилт. Тархины хаван, эрхтнүүдийн хурц цус багадалт. С.Г нь дээрх цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас нас баржээ” ...гэсэн дүгнэлт, гэрэл зураг [75], шинжээч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг [76],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4936 дугаартай “...амь хохирогч С.Гын өмсөж явсан ...шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн гадуур хүрмэнд 15 мм, 20 мм, судалтай, богино ханцуйтай цамцанд 15 мм, 24 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд. ...” гэсэн дүгнэлт [77],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 8947 дугаартай “...Гын шингэн цус нь AB /IY/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт [78],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9133 дугаартай “...амь хохирогч С.Гын зүүн хөлийн пүүзний хоншоор, оймсонд цус ул мөр илэрсэн. Синтепон куртик, хагас ханцуйтай футболк, хөх өнгийн өмд зэрэгт илэрсэн цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай. ...” гэсэн дүгнэлт  [79],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 8971 дугаартай “...үзлэгээр хураан авсан гэх хутга 1 ширхэг.  “...хутган дээр бохирлогдсон хүрэн улаан өнгийн цус мэт зүйл нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Хутган дээрээс илэрсэн цус нь биологийн шинжилгээний 8947 дугаартай С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.... “ гэсэн дүгнэлт [80], тус дүгнэлтийг гаргасан шинжээч Ш.Пүрэвдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг [81], хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл [82],

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн үед ажил дээр үүдэнд хүн уулзъя гээд дуудаад байна гэхлээр нь гараад очсон чинь Баянжаргал зогсож байсан, би яасан юу болсон гэж асуусан чинь ...ах чинь хүнд хутгалуулаад нас барсан гэж хэлсэн. ...Би маш их гомдолтой...” гэх мэдүүлэг [83], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд,

-гэрч Н.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг гэрт орж ирэхэд хажуу айлын Баянжаргал гэх эмэгтэй хамтран амьдрагч Ганаатайгаа согтуу хэрэлдээд байгаа бололтой байсан. Баянжаргал нь “чи зайлаад өгөөч би амармаар байна” гээд Ганаа нь болохоор “би хаашаа явах юм” гээд хэрэлдээд байсан. ...гэнэт үүдэндээ гарч ирээд “утас аваад зугтаачихлаа, араас нь яваач” гээд орилоод байсан. Би ...Баянжаргалын гэрийнх нь хаалгаар дотогш ороход “Ганаа утас аваад зугтаачихлаа” гэж байсан. Цаад өрөөнд нь нэг залуу гутлаа өмсөөд босч байсан. ...Тэр залуугаа Ганаагийн ардаас явж утас олж ир гээд загнаад байсан. ...Шөнийн 23 цаг 30 минутын үед дахиад Баянжаргалын хаалга үүдийг нүдээд, цонхыг нь хүн нүдээд байсан. Баянжаргал гэр дотроосоо “чи муу утас авчирч өг, гэрийн түлхүүр авчирч өг” гээд хаалгаа тайлж өгөхгүй байсан. Ганаа нь би хувцсаа авмаар байна гэж байсан. Баянжаргал нь хаалгаа онгойлгоод хувцаснуудаа коридорт гаргаж шидээд буцаагаад гэрийн хаалгаа тас хийтэл шидээд, ...түгжиж байгаа дуулдсан. Би хаалгаараа шагайхад айл амьтан унтуулаач арай дэндүү юм гэж хэлэхэд Баянжаргалын үүдэнд өндөр сахалтай залуу хаалгыг нь тогшоод зогсож байсан. ...Коридорт хувцас тараагаад хаясан харагдаж байсан. Буцаж гэртээ орж ирээд орондоо ортол Баянжаргалын үүдэнд коридорт хүн хурхирч байгаа сонсогдсон. Би шууд орондоо хэвтэх үед Ганаа коридорт хурхирч байгаа чимээ сонсогдсон. ...” гэх мэдүүлэг [84],

- 2017 оны 9 дүгээр сарын 28-нд гэрчээр дахин өгсөн: “...21 цаг өнгөрч байхад Баянжаргал байрны коридорт гарч ирээд миний утсыг аваад явчихлаа гээд аймаар муухай хашгирсан. Баянжаргал “чи муу араас нь явж миний гар утсыг олж ир” гээд байсан. ...хэсэг хугацааны дараа хаалгыг нь Оогий байна хаалгаа гээд байсан.  Мөн жижиг цонхыг давхар нүдээд хувцсаа авъя гээд орилоод байсан. Энэ үед Баянжаргал “чи муу зайл цагдаа ирэхээр хувцсаа аваарай” гээд орилоод байсан. Тэгтэл коридорт тас гээд хаалга нь онгойгоод “аа муу пизда минь эд нараа аваад зайл” гэж хэлээд буцаагаад тас гээд хаалга хаасан. ...Үүнээс хойш удалгүй гэртээ ороод хэвтэж байсан чинь коридорт хүн аймаар хурхирах чимээ гарсан. ...Намайг сүүлд коридорт гарч ирэхэд ...ямар ч байсан нөгөө сахалтай өндөр залуу цаашаа хаалгаар гарч явахыг бол харсан....” гэх мэдүүлэг [85],    

- 2018 оны 01 дүгээр сарын 10-нд дахин өгсөн: “...Би тухайн өдөр 00 цаг өнгөрсөн байхад цагдаа дуудсан, тэр үйл явдлаас хойш 30 гаран минутын дараа хаалгаараа шагайж харсан. Тэр өдөр намайг хаалга онгойлгоход Баянжаргал гэрийн үүдэнд ...хальт тэр залуу /Г/ цааш гараад явж байсныг харсан. ...Баянжаргалын гэрт амьдарч байсан тэр залууг /Г/ орц коридороор үглээд гарч явсны дараа хаалгаа хаагаад орондоо хэвтэж  байтал орц коридорт хүн хурхирч байгаа чимээ сонсогдсон. Энэ үед 00 цаг 30-50 минутын орчим байх. ...” гэх мэдүүлэг [86] болон 2017 оны 10 дугаар сарын 30-нд гэрчээр дахин өгсөн мэдүүлэг [87], мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- гэрч Т.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны ...23 цаг 20 минутын орчим ... Сэлбэ-10 аас 20 дугаар хороо нэг давхар Дангийн байрны 6-1 тоотод “хажуу талын айлд зодоон болоод байна гэж” дуудлага ирсэн. Дуудлага ирснээс хойш 1 цаг гарангийн дараа очсон. ...00 цаг 50 минутын орчим очиж шалгахад Дангийн 6 дугаар байрны ертөнцийн зүгээр урд зүгт харсан хаалгаар ороход үүдний коридорт дээшээ харсан байдалтай нэг эрэгтэй цээжин тус газрынх нь хувцас нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэр хүний хажуугаар нь хувцаснууд хөглөрсөн байсан. 103 руу дуудлага өгөөд, эмч ирээд тухайн хүнийг нас барсан байна гэж хэлсэн. ...Цогцос байсан хаалганы эсрэг талын хаалганаас 40 орчим насны эрэгтэй хүн хаалга нүдсэн чинь шагайхаар би “энэ хүнийг таних уу” гэж асуусан чинь манай эсрэг талын хаалганд байдаг залуу байна гэж хэлсэн. ...наад хүн чинь гэрийнхээ хаалгыг нүдээд оръё гээд орилоод байсан, ...наад хүн чинь гэртээ нэг хүүхэн, мөн хоёр залуутай архи уугаад байх шиг байсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [88],

-гэрч Н.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд орой 21 цагийн алдад манай өөдөөс харсан хаалганд амьдардаг хүмүүс бие биенийгээ хөөж туугаад байгаа бололтой зайл пизда минь гээд тэр эхнэр нь орилоод байх шиг байсан. ...шөнө 01 цаг өнгөрч байхад хаалга нүдэхээр нь хаалгаа тайлаад өгөх гээд байж байсан чинь цонхон дээр гар чийдэнгийн гэрэл тусахаар нь харсан чинь цагдаа байнаа гэсэн. ...хаалгаа цоожийг нь онгойлгоод түлхтэл хаалга юманд тулаад байсан. Гэтэл манай гэрийн үүдэнд баахан хөнжил гудас, хувцас хунар овоолоод хаясан байсан. Цагдаа өөдөөс ...гараараа дохиод газар луу заахаар нь гэрийнхээ хаалгаар толгойгоо гаргаад харсан чинь өөдөөс харсан айлын залуу коридорт хэвтэж байсан. ...цагдаа та энэ хүнийг таних уу гэхээр нь “танина манай өөдөөс харсан айлын хүн байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [89],

-гэрч Б.Найдансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр санагдаж байна, дэлгүүртээ эхнэртэйгээ байж байсан чинь урд манай дэлгүүрээр байнга орж ирдэг сахалтай өндөр нуруутай, 30 гаран насны гэмээр залуу наана нь хамт орж ирсэн нь хамар нь хүнд цохиулаад далийсан гэмээр 50 орчим насны гэмээр дунд зэргийн мах мариатай шаравтар царайтай залуутай орж ирсэн. ...ахимаг настай хүн нь бор хавтастай Samsung гэсэн нэртэй цагаан өнгийн корпустай гар утас 13,500 төгрөгөөр тавиад уг мөнгөндөө 0,75 литрийн хараа архи 1 шилийг, нэг бидний кока кола ундаа аваад 2 ширхэг 100 төгрөгийн аяга авсан гэсэн. ...” гэх мэдүүлэг [90],

-гэрч Ц.Цэрэнноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зургаар харуулсан залууг танина. ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр энэ залуу өөрөөсөө намхан хөгшин залуутай орж ирээд тэр залуугийнхаа гар утсыг 1 шил 0,75 литрийн хараа архи, бидний кола ундаа, 2 ширхэг  1 удаагийн аяга зээлээр авсан. Тухайн өдөр дэлгүүрт орж ирэхдээ 20-21 цагийн орчим орж ирсэн....” гэх мэдүүлэг [91],

-гэрч Б.Алтан-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 9 дүгээр сарын 19, 2017 оны 9 дүгээр сарын 29-нд тус тус өгсөн мэдүүлэг [92] ,

-Д.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 03-нд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ...ажлаа тараад Улаанаа, Г, Г бид дөрөв манай гэрт архи хувааж уусан. ...Г Г хоёр дахиад архи аваач гээд байхаар нь “Жаргалан” дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад гэртээ очиж Г, Г бид гурав уусан.  ...Г миний гар утсыг аваад гарсан. Гыг миний гар утсыг аваад ир гээд Ж.Г Гын араас гарсан. ...Гын хувцсыг, том өрөөнд байсан Гын хувцсыг цагаан хормогчинд боосон байсан хутгатай нь хамт бүх юмнуудаа аваад зайл гээд гэрийнхээ хаалгаар коридорт гаргаж шидсэн. ...22 цаг өнгөрч байсан байх. ...Хэсэг хугацааны дараа Г цонхон дээр “ханиа хаалгаа” гэж хэлээд, хаалган дээр Г “хаалгаа Баянаа эгчээ” гээд байсан. Би “та хоёр зайл” гээд Гөөхөө эгчээ “цагдаа дуудаарай” гээд дуудуулсан. Тэгэхэд Г, Г хоёр чимээгүй болсон. ...30-40 минутын дараа Г ганцаараа хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлгоод яах гээд байгаа юм бэ гэхэд Г царай нь цонхийсон, сандарсан байдалтай гар нь чичирчихсэн “би таниас л болж иймэрхүү юм хийчихлээ шүү дээ намайг ойлгож байна уу” гэж хэлсэн. ...Г согтуу тасарсан шинжгүй, сандарсан байдалтай гүйгээд ирсэн юм шиг бага зэрэг аахилсан байдалтай ярихдаа ч салганаад байгаа ч юм уу гар нь салганаад байгаа юм уу гэмээр сандарчихсан байдалтай байсан. Г баруун гараараа хаалганаас барьчихсан зүүн гар нь хоосон байсан. ...Зураг дээрх хоёр хутга Гын хутга юм.  ...” гэх мэдүүлэг [93],

- яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 17-нд дахин өгсөн “..тухайн үед цаг 23 цаг өнгөрсөн байсан байх, манай гэрийн хаалга тогшсон. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод яах гээд байгаа юм бэ гэхэд хаалганаас зайтай коридорт Г Гын цээж рүү цохиж байгаа юм шиг болсон. Тэгэхэд Г унах гээд хойшоогоо 2, 3 алхсан. Тэгэхэд Г “чамаас боллоо шүү балай авгай минь” гээд Солонгосоор нэг үгээр хараагаад цаашаагаа коридороос гараад явсан. Гыг харахад Гын цээжнээс нь цус гараад футволкоор нь цус нэвтэрч харагдсан. Тэгэхээр нь би хаалгаа хаагаад айгаад онгойлгоогүй. Тэгэхэд Г хаалга тогшсон, 2-3 удаа цохиод онгойлгочихооч гэж хэлсэн. Тэгээд би онгойлгоогүй. ...байрны орц коридорт Г, Г хоёр Гөөхөө эгчийн гэрийн хаалга талд Г манай хаалга уруу чиглээд хараад зогсож байхад Г цаашаа Г уруу харсан, над руу нуруугаа харсан байрлалтай зогсож байснаа Гын цээж рүү хоёр удаа цохиж харагдсан. Тэгэхэд Г хойшоогоо 2-3 удаа алхаад хойшилсон. Тэгтэл Г эргэж хараад шууд орц коридороос гадагш гарахдаа надад хандаж “чамаас болсон шүү балай авгай минь” гэж хэлсэн. Г руу харсан чинь цээжнээс цус гараад фудболк нь цус болсон байдалтай над руу чиглээд алхаад ирэхээр нь би айсандаа хаалгаа хаагаад цоожлоход 2-3 удаа удаан темптэй алгаараа хаалга цохиод “хаалгаа хөөе хаалгаа” гэж хэлэхээр нь би хаалгаа онгойлгоогүй. ...Г Гоос том биетэй, Гын хувцсыг Г өмсөж байгаагүй. Хэрэг болсон өдөр Г өөрийнхөө хувцастай байсан.. ...” гэх мэдүүлэг [94],  

 

гэрчээр 2018 оны 3 дугаар сарын 16-нд:

“...Г, Г хоёрын бүх хувцас бүх эд зүйлийг нь орц коридорт гаргаж шидээд хаалгаа хаасан. 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байсан санагдаж байна. 30-40 минутын дараа 23 цагийн орчим Г цонх тогшоод Г хаалга тогшоод хаалгаа онгойлгооч гээд байхаар нь би “цагдаа дуудна шүү” гээд гэрийнхээ ханыг цохиод Гөөхөө эгчээ цагдаа дуудаарай гэж хэлсэн. Г, Г хоёр алга болчихсон, хэсэг чимээгүй болсон. 30-40 минутын дараа 00 цаг өнгөрсний дараа хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгоход Гөөхөө эгчийн гэрийн хаалга манай гэрийн хаалга хоёрын дунд Г цаашаа хараад зогсчихсон, Г над руу хараад зогсож байтал Г Гын цээж рүү гараа саваад хоёр удаа цохисон. Тэгээд Г шууд эргэж хараад орц коридороос гарахдаа манай хаалганы урдуур өнгөрөхдөө над руу хараад “чамаас болсон шүү муу гичий минь” гэж хэлчихээд гараад явсан. Г руу хартал Гын цээжнээс цус гарчихсан, над руу чиглээд алхаж байхаар нь би айгаад шууд хаалгаа хаасан. ...Г манай хаалгыг 2-3 удаа аажуухан алгаараа цохисон. Би онгойлгоогүй байж байтал 3 орчим минутын дараа манай хаалгыг аймаар хүчтэй хурдан темптэй цохиж байснаа больчихсон. ...намайг хаалгаа онгойлгоход манай гэрийн гэрэл коридорын орц руу туссан байсан. Миний харснаар Г нилээн хүчтэй хоёр удаа цээж рүү нь цохисон. Г урдаас нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, харин ч хойшоогоо унах гээд 2-3 удаа алхаж ухарсан. Тэгэхэд Г шууд эргээд орц коридороос гараад явсан. ...” гэх мэдүүлэг [95],

-Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2017 оны 9 дүгээр сарын 21-нд өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 18-нд ...0.5 литр хараа архи Улаанаа ах Баянжаргал эгч хоёр авч ирсэн юм. Тэгээд нөгөө архи хоол идэх зуураа уугаад Улаанаа ах гэрээс гараад явсан. Бид гурав үлдээд нөгөө архиа ууж дууссан. ...Г ах гэрээс гараад явсан. Баянжаргал эгч над руу “чи муу манай гэрээс зайл миний гар утсыг олж ир” гээд гэрээсээ хөөсөн. ...Норовоо эгчийн дэлгүүрт очиж 1 шил 0,75 литрийн архи аваад утсаа тавиад нөгөө архиа байрны дунд очиж уугаад дууссан. Г ах бид хоёр ахиад буцаад, Г ах өрөөнийхеө цонхыг тогшсон, би хаалга мөн тогшсон.. ...” гэх мэдүүлэг [96],

- 2017 оны 10 дугаар сарын 04-нд яллагдагчаар дахин өгсөн “...Баянжаргал, Г хоёр хоорондоо хэрэлдсэн. ...Баянжаргал миний өрөө орж ирээд “чи гар зайл миний утсыг явж олж ир, Г миний утсыг булаагаад аваад явчихлаа” гэж хэлсэн. ...Баянжаргал эгч нөхрийнхөө ардаас утас авч ир гэж явуулахад би хутгаа авч гарсан. ...” гэх мэдүүлэг [97],

- 2017 оны 11 дүгээр сарын 10-нд яллагдагчаар дахин өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би дээгүүрээ улаан цагаан ногоон өнгө орсон алаг зуны куртик, дотуур нь ногоон өнгийн малгайтай ноосон цамц, доогуураа бэлтгэлийн биеийн тамирын улаан өнгийн өмд, жинсэн өмдийг тайраад шорт болгосон шорт, хар өнгийн дотоож, доогуураа хар өнгийн nike брэндийн пүүзтэй, хөх өнгийн оймстой байсан. Жинсэн өмдийг тайрч шорт болгосон шорт нь Г ахын шорт,  бусад хувцас нь миний хувцас юм. ...” гэх мэдүүлэг [98],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний гарын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4938 дугаартай дүгнэлт  [99],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9135 дугаартай “... “...Ж.Гын өмсөж явсан гэх ...Үслэг дотортой хөх өнгийн юүдэнтэй өвлийн куртик дээр илэрсэн цус нь АВ/IҮ/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт.  [100],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ж.Гын гэх ногоон ханцуйтай цагаан, ягаан алаг цамцны ханцуйнаас цус илэрсэн. ...Цамцнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. ...” гэсэн дүгнэлт [101],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4545 дугаартай “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10196 дугаарын дүгнэлтэнд тусгагдсан Ж.Гын гэх ногоон ханцуйтай цагаан, ягаан алаг цамцны ханцуйнаас илэрсэн эрэгтэй хүний илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2017.12.20-ны өдрийн 11389 дугаартай ДНХ-ийн шинжилгээгээр тогтоосон 8947 дугаартай С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт [102],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10660 дугаартай “...Ж.Гын өмсөж явсан гэх хувцсанд: ...Ягаан, цагаан, ногоон өнгийн оруулгатай нимгэн синтетик бэлтгэлийн цамцны баруун болон зүүн ханцуйны манжатны хэсэгт илэрсэн цус нь ...С.Гын 8947 дугаартай цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт [103],

- гэрч С.Улаанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г гаднаас хөх өнгийн жинсэн өмд, ноосон малгайтай цамцтай орж ирсэн. Г улаан өнгийн ноосон өмдтэй байсныг нь санаж байна. Намайг Баянжаргалын гэрт байхад Г Баянжаргал, Г нараас ямар нэгэн хувцас авч өмсөөгүй. Хувцас байна уу гэж асуугаа ч үгүй. ...” гэх мэдүүлэг [104] ,

 - металл хутга, Ж.Гын хэрэг болсон өдөр өмсөж явсан гэх цагаан өнгийн үслэг дотортой юүдэнтэй куртик, улаан хүрэн өнгийн бэлтгэлийн өмд, юүдэнтэй ногоон өнгийн цамц, ногоон эрээн өнгийн синтепон юүдэнтэй цамц, хөх өнгийн жинсэн богино өмд, пүүз 1 хос зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол [105],

-Д.Баянжаргалын мэдүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [106] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Харин шүүхээс полиграфийн шинжилгээг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Гоос гэм буруугийн талаар маргасан, мөн гэм буруугийн талаар өмгөөлөгч Б.Димагийн гаргасан дүгнэлт зэргийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн үзэхэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8947 дугаартай дүгнэлтээр амь хохирогч “...Гын цус нь AB /IY/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт[107] гарсан ба, шүүгдэгч Ж.Гын тухайн хэрэг үйл явдал болсон өдөр өмсөж явсан үслэг дотортой хөх өнгийн юүдэнтэй өвлийн куртик дээр илэрсэн цус нь АВ/IҮ/ бүлгийн харьяалалтай, мөн Ж.Гын гэх ногоон ханцуйтай цагаан, ягаан алаг цамцны ханцуйнаас цус илэрсэн. ...Цамцнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус болох нь тогтоогдсон бөгөөд тус ногоон ханцуйтай цагаан, ягаан алаг цамцны ханцуйнаас эрэгтэй хүний илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11389 дугаартай ДНХ-ийн шинжилгээгээр тогтоосон 8947 дугаартай С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон талаар тусгай мэдлэгийн шинжээчдийн 9135, 10196, 4545, 10660 тоот дүгнэлтүүд  гарсан.

Шүүгдэгч Ж.Гоос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “......2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би дээгүүрээ улаан цагаан ногоон өнгө орсон алаг зуны куртик, дотуур нь ногоон өнгийн малгайтай ноосон цамц, доогуураа бэлтгэлийн биеийн тамирын улаан өнгийн өмд, жинсэн өмдийг тайраад шорт болгосон шорт, хар өнгийн дотоож, доогуураа хар өнгийн nike брэндийн пүүзтэй, хөх өнгийн оймстой байсан. Жинсэн өмдийг тайрч шорт болгосон шорт нь Г ахын шорт,  бусад хувцас нь миний хувцас юм....” гэж мэдүүлсэн [108], харин дараа нь шинжээчийн дүгнэлтийг түүнд танилцуулсны дараа буюу яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин мэдүүлэхдээ “...Тэр цус илрээд байгаа цамц нь Гын цамц, куртик нь Гын хувцас. Ер нь тэр өдөр миний өмссөн байсан хувцаснуудаас улаан хүрэн өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн пүүз хоёр миний хувцас, бусад хувцас нь Гын хувцас юм. Би цээж нүцгэн улаан өмдөө өмссөн, хувцсаа угааж байсан.  Надад солих хувцас байгаагүй. Би хэрэг болсон өдөр дээрх хувцсыг өмссөн байсан,...” гэж мэдүүлсэн буюу мэдүүлгээ өөрчилсөн, түүний мэдүүлэг тогтворгүй байх ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ”яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэргийн үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” юм.

Харин тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хэргийн газар хамт байсан гэрч С.Улаанаагаас “...Г том өрөөндөө хувцсаа угаагаад сууж байсан. ...Г гаднаас хөх өнгийн жинсэн өмд, ноосон малгайтай цамцтай орж ирсэн. Г улаан өнгийн ноосон өмдтэй байсныг нь санаж байна. Намайг Баянжаргалын гэрт байхад Г Баянжаргал, Г нараас ямар нэгэн хувцас авч өмсөөгүй. Хувцас байна уу гэж асуугаа ч үгүй. ...” гэж[109] , мөн шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эд мөрийн баримтаар Ж.Гоос хураагдсан хувцсыг шинжлэхэд ногоон ханцуйтай цагаан, ягаан алаг цамц миний ах С.Гын хувцас биш байна, би ах С.Гтой 2017 оны 7 дугаар сар хүртэл хамт амьдарсан болохоор хувцсыг мэднэ, ийм хувцас байхгүй гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр баримтаар Ж.Гын өмсөж явсан, цус илэрсэн цамц нь амь хохирогчийн хувцас юм гэх түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “..Би тухайн өдөр Гтой маргалдаж зодолдсон асуудал, тухайн өдөр Гоос цус гарсан ...асуудал байхгүй. Год хэлэлгүй шөнө хашаанаас нь гарч яваад цэргийн хотхоны байрны саадны сандал дээр унтах үед өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон асуудал байхгүй...” гэж мэдүүлэх бөгөөд үүнээс үзвэл хохирогчийн биеэс цус гараагүй, мөн Ж.Г нь өөр хэн нэгэнтэй маргаагүй гэсэн нөхцөл байдал харагдах боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн тухайн үед өмсөж явсан хувцаснаас хохирогчийн цус илэрсэн, үүнд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн дээрх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй гэж үзнэ.

Мөн Д.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Г царай нь цонхийсон, сандарсан байдалтай гар нь чичирчихсэн “би таниас л болж иймэрхүү юм хийчихлээ шүү дээ намайг ойлгож байна уу” гэж хэлэхлээр нь би “надад та хоёрын явдал ямар хамаатай юм, одоо манайд битгий ирээрэй” гэж хэлээд хаалгаа хаасан. Г согтуу тасарсан шинжгүй, сандарсан байдалтай гүйгээд ирсэн юм шиг бага зэрэг аахилсан байдалтай ярихдаа ч салганаад байгаа ч юм уу гар нь салганаад байгаа юм уу гэмээр сандарчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг,

мөн түүний гэрчээр өгсөн “...00 цаг өнгөрсний дараа хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгоход Гөөхөө эгчийн гэрийн хаалга манай гэрийн хаалга хоёрын дунд Г цаашаа хараад зогсчихсон, Г над руу хараад зогсож байтал Г Гын цээж рүү гараа саваад хоёр удаа цохисон. Тэгээд Г шууд эргэж хараад орц коридороос гарахдаа манай хаалганы урдуур өнгөрөхдөө над руу хараад “чамаас болсон шүү муу гичий минь” гэж хэлчихээд гараад явсан. Г руу хартал Гын цээжнээс цус гарчихсан, над руу чиглээд алхаж байхаар нь би айгаад шууд хаалгаа хаасан.…” гэх мэдүүлэг,

-шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлсэн “...Хаалгаа онгойлгоод харахад Ж.Г, С.Г хоёр маргалдаад байх шиг байсан. Ж.Г нь С.Гыг түлхээд авах шиг болсон. Ж.Г С.Гыг түлхэх шиг болсны дараа явахдаа “хамаг юм чамаас болж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд С.Гыг хаалга руу ирж байхад нь харахад цус болчихсон байхаар нь би айгаад хаалгаа хаасан. ...” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй.

Мөн өмгөөлөгч нь хутган дээрээс гарын мөр илрээгүй гэж, Ж.Гоос амь хохирогч С.Гын гэрт бор иштэй хутга байдаг гэж маргаж байгаа боловч гэрч Д.Баянжаргал нь шүүгдэгч Ж.Гыг өөрийн гэрээс хөөж гаргахдаа араас нь түүний мах шулах ажил хийхдээ хэрэглэдэг байсан гэх 2 ширхэг хутгыг гэрээсээ гаргаж шидсэн талаар мэдүүлсэн. Цагдаагийн байгууллагын ажилтан хэргийн газарт үзлэг хийхдээ цус мэт зүйлээр бохирлогдсон хутгыг хураан авсан, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутганд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийхэд “...Хутга нь хар бор өнгийн модон бариултай, бариул дээрээ хоёр талдаа хоёр мөнгөлөг өнгийн хадаастай, хойд хэсэгтээ оосор уяа хийх нүхтэй, ажлын хэсгийн дээд хэсэгтээ 3 ширхэг гоёлын нүхтэй шовх үзүүртэй, хутганы урт 23 см, ажлын хэсэг нь 12.2 см, бариул хэсэг нь 11.8 см урттай, ажлын хэсгийн өргөн нь 2 см байна. ...” тухай тэмдэглэсэн [110], хутганд үзлэг хийж гаргасан  шинжээчийн 8971 дугаартай дүгнэлтээр [111] ...хутган дээрээс илэрсэн цус нь С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа тухай дүгнэсэн,

- гэрч Б.Алтан-Очироос “...Ж.Г мах шулах ажил хийхдээ миний мэдэж байгаагаар шөвгөр нарийхан хар иштэй хутга байгаа, мөн наана нь модон бор иштэй хутга байгаа. ...тэр бор өнгийн модон иштэй хутга нь ард талын бариул хэсэг дээрээ 3 ширхэг цагаан өнгийн хадаастай, бариулын өнгө нь шар бор гэмээр өнгийн, урд талын ажлын хэсэг нь урт дотор хэсэг дээрээ хээний дүрстэй. ...” гэж мэдүүлсэн [112], шүүх хуралдаанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг гэрч Д.Баянжаргалаас тодруулахад ...өөрийн гэрээс гаргаж хаясан хутганууд мөн байна, Ж.Гын хутга байна...” гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, дээрх нотлох баримтаар шүүгдэгч Ж.Г нь өөрийн бор өнгийн модон бариултай хутгаар тус гэмт хэргийг үйлдсэн, С.Гын амь насыг хохироосон байна.

            Түүнчлэн шүүгдэгч Ж.Гоос гэрч Н.Наранчимэг нь тухайн үед Д.Баянжаргалын гэрт настай эрэгтэй үс нь спорт халимаг засалттай хүний хамт орж ирсэн, амь хохирогч С.Гын үхлийн шалтгаан нь өөр хүнтэй холбоотой гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэрч Н.Наранчимэг, Д.Баянжаргал нар өөр хүн байгааг нууж байна” гэж маргах боловч, гэрч Н.Наранчимэгээс мэдүүлэхдээ “Д.Баянжаргалын гэрт ганцаараа орсон, хэн нэгэн хүнтэй хамт ороогүй. Манай гэрт манай хүүгээс өөр эрэнтэй хүн байхгүй...” гэж мэдүүлсэн[113], мөн гэрч У.Үнэнбатаас “... орой 20 цагийн орчим Баянжаргалын гэрт хүмүүс хоорондоо хэрэлдээд байсан. Манай ээж Наранчимэг Баянжаргалын гэрт орж боль хэрүүлээ, цагдаа дуудна шүү гэж хэлсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг [114], гэрч Ц.Билэгжаргалын “...манай хадам ээж гарч та нар больцгоо” гэж хэлээд орж ирсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг [115] зэргээр Н.Наранчимэг өөр хүнтэй орж ирсэн гэх шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Димагаас амь хохирогч С.Гын хамтран амьдрагч Д.Баянжаргал нь байнга зодоон хийдэг, Д.Баянжаргалыг оролцоотой эсэхийг түүний утсыг сонсох, мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулж шалгах байсан гэж мэтгэлцсэн боловч Д.Баянжаргалын гэрээс амь хохирогч гараад явсны дараа түүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон ба, энэ хэрэгт Д.Баянжаргал нь амь хохирогчийн эсрэг идэвхтэй үйлдэл хийсэн, С.Гын үхлийн шалтгаанд Д.Баянжаргал оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

            Мөн тус хэрэгт Д.Баянжаргалын тухайн хэрэг үйл явдал болсон өдөр өмсөж байсан гэх хувцсыг эд мөрийн баримтаар хураан авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулахад Д.Баянжаргалыг өмсөж явсан цамц дээрээс 2 хүний холимог цус илэрсэн[116], тус хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц нь С.Гын цусны ДНХ тогтоцтой, мөн Д.Баянжаргалын цусны ДНХ тогтоцтой тохирсон[117] боловч тухайн хэрэг үйл явдал болсон өдөр Д.Баянжаргалын гэрт амь хохирогч С.Г, Д.Баянжаргал нар нь хоорондоо хэрэлдэж, маргалдсан үйл баримт гэрч Н.Наранчимэг, Д.Баянжаргал, яллагдагч Ж.Г нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайлбал Д.Баянжаргал гэрчээр мэдүүлэхдээ “...Архиа ууж байх хооронд би Год “Гтой хамтран амьдарч байсан” гэдгээ хэлсэн. Би танайд ирээд та хоёрыг гадарлаж байсан гэж хэлээд миний чихнээс татаад намайг газар сөхөрч суутал татахаар нь би Гын нүүр лүү алгадсан. Тэгтэл Гын хамарнаас нь цус гарсан. ...” гэж [118], шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн шөнө талийгаач намайг чихдээд өвдөг сөхрүүлээд байхаар нь хамар руу нь цохиход С.Гын хамарнаас цус гарсан. Тэгээд миний хувцсан дээр цус болчихсон байсан. Тэр нь С.Гын цус юм. ...” гэж,  Ж.Г нь яллагдагчаар “...Баянжаргал, Г хоёр хоорондоо хэрэлдсэн. Баянжаргал, Г хоёр миний өрөө рүү зодолдоод ороод ирсэн. Баянжаргал эгчийг Г зүүн талын шанаа руу нь миний өрөөнд нэг удаа цохиод шалан дээр унагасан. Би дундуур нь орж салгасан....” гэж [119] тус тус мэдүүлсэн. Үүнээс үзвэл гэрч Д.Баяржаргалын “...Гын хамраас гарсан цус нь миний хувцас дээр болчихсон байсан...” гэх мэдүүлгийг няцаах баримтгүй байна. Нөгөө талаас мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Баянжаргалыг тус хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаж шалгах бүхий л ажиллагааг хийсэн боловч түүний хэрэгт оролцоотой эсэх нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг прокурорын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

            Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, амь хохирогч С.Г нь цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас нас барсан, тус гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд энэ нь шүүгдэгч Ж.Гын хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Ж.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Гын амь хохирогчийн цээжин тус газар хутгалсан  үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаа, идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж, мөн хувийн таарамжгүй харьцааны улмаас хувийн сэдэлттэй үйлдсэн гэж дүгнэв.

Мөн хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон байхыг ойлгоно.

Прокуророос шүүгдэгч Ж.Гыг иргэн С.Гыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч амь хохирогч, шүүгдэгч нар аль аль нь архидан согтуурсан, нөгөө талаас С.Гыг хүнд зэргийг согтууралтай байсныг шүүгдэгч Ж.Г мэдээгүй, хохирогчийн согтуурсан байдлыг ашигласан гэх, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэж шүүгдэгч Ж.Г ухамсарлаж мэдсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Ж.Гын үйлдэлд иргэн С.Гыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, Сонгиохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.Гыг хүний алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох  нь зүйтэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Тус хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардалд 11.304.900 төгрөгийг тус тус нэхэмжилж зарим баримтыг хэрэгт ирүүлсэн ба, шүүх нэхэмжлэлээс 5.631.100 төгрөгийг хангаж, үлдэх зан үйлийн зардал, бусад баримтгүй нэхэмжилсэн 5.616.500 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Ж.Гоос 5.631.100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболдод олгох нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч Т.Нансалмаагаас  шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оролцуулах тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч Б.Дима цагаатгах байр суурьтай оролцсон,  хэргийн зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй тул эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахгүй гэсэн болно. 

Шүүхээс шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Ж.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч Ж.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ж.Г нь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний “амь нас” хохирсон шинжийг харгалзан  Ж.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар харгалзан түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 869 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ж.Г нь хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэлт гарсан болохыг дурдах нь зүйтэй.

4.Бусад асуудлын талаар.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 23 см урттай хүрэн модон бариултай металл хутга 1 ширхэг, 26.5 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, Ж.Гын хэрэг болсон өдөр өмсөж явсан гэх цагаан өнгийн үслэг дотортой юүдэнтэй куртик 1 ширхэг, улаан хүрэн өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, юүдэнтэй ногоон өнгийн цамц 1 ширхэг, ногоон эрээн өнгийн синтепонон юүдэнтэй цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн богино өмд 1 ширхэг, 1 хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.Гын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдав.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад шүүгдэгч Ж.Гын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон бүгд 491 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д овогт Жийн Гыг хүнийг алсан гэмт хэрэг  үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Год оногдуулсан 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон бүгд 491 (дөрвөн зуун ерэн нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Гын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 23 см урттай хүрэн модон бариултай металл хутга 1 ширхэг, 26.5 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, шүүгдэгч Ж.Гын хэрэг болсон өдөр өмсөж явсан гэх цагаан өнгийн үслэг дотортой юүдэнтэй куртик 1 ширхэг, улаан хүрэн өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, юүдэнтэй ногоон өнгийн цамц 1 ширхэг, ногоон эрээн өнгийн синтепонон юүдэнтэй цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн богино өмд 1 ширхэг, 1 хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгахыг шүүгчийн туслах С.Буянхишигт даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гоос 5.631.100 (таван сая зургаан зуун гучин нэг мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболдод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 5.616.500 (таван сая зургаан зуун арван зургаан мянга таван зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА

 

            ШҮҮГЧИД                                                                   Л.БААТАР

 

                                                                                                Б.ДАШДОНДОВ