| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0448/и |
| Дугаар | 576 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын Ш /РД: *******/
Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28-р хороо ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн Ц /РД: *******/
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ш, хариуцагч Э.Ц, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Цтай 2004 онд танилцаж, дотносон, 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Улсын Бүртгэлийн Хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2006 оны 03 сарын 06-ны өдөр охин *******, 2008 оны 12 сарын 03-ны өдөр хүү , 2013 оны 04 сарын 06-ны өдөр хүү нар төрсөн. Одоо ******* 10 настай, 8 настай, 3 настай. Э.Ц нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулан охин *******, хүү , хүү нараа өөрийн асрамжиндаа авч Э.Цаас гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Э.Ц бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2006 оны 04 сарын 05-ны өдрийн 0017937 дугаар бүхий гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцлаж охин *******, хүү , хүү нарт Э.Цаас тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Хариуцагч Э.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан гэрлэлт цуцалж хүүхдийн тэтгэлэг болон асрамж тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй тул хүүхдийн тэтгэлэг болон асрамж тогтоолгох хүсэлт тавьсан Д.Шинэ-Эрдэнийн шаардпагыг хүлээн авахгүй болно. Учир шалтгаан нь Иргэн Д.Штэй 2004 онд танилцаж дотносон 2006 оны 04 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Ам бүл 5 эхнэр гурван хүүхдийнхээ хамтаар Баянзүрх дүүргийн 28-р хороо 2-р хэсэг 16/935 тоотод амьдарч байсан. Миний бие эхнэр Д.Шинэ-Эрдэнийн нэхэмжлэлд бичсэн шиг үргэлж архи ууж гэр бүлээ үймүүлж, байнга дарамталж зодож цохиж байгаагүй. Гэр бүлийн зарим жижиг маргаан зөрчилдөөнөөс болж согтуугаар хэрэлдэж агсам тавьсан удаа байгаа. Би энэ гаргасан үйлдлээ гэр бүл салах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Би эхнэр 3 хүүхэддээ үнэхээр хайртай, 3 хүүхдээ зодож айлгаж байгаагүй бөгөөд эхнэр бид 2-ын хооронд салах гэр бүл цуцлуулах учир шалтгаан байхгүй. Эхнэр Д.Ш 2016-01-10-ний өдөр явснаас хойш би архи уусан алдаагаа ухамсарлаж өдийг хүртэл архи дарс уулгүйгээр өөртөө дүгнэлт хийж эхнэр хүүхэддээ удаа дараа уучлалт хүсч эргэн ирж гэр бүлээ бататган сайн сайхан амьдрахаа илэрхийлж байгаа болно. Мөн эхнэр Д.Штэй ярилцаж тохиролцсоны дагуу хоол хүнс, хувцас хичээлийн хэрэглэл, эд материал мөнгөн туслалцааг удаа дараа үзүүлж байгаа болно. Одоо би эхнэр 3 хүүхдээ гэртээ ирүүлж хоорондоо эвлэрэн ойлголцож бие биенээ хүндэтгэн цаашдаа гэр бүлээрээ сайн сайхан амьдрахыг туйлаас их хүсэж байна. Эрхэм шүүгч та бүхнээс миний алдаагаа ухамсарлан ойлгож байгаа чинхүү хүслийг хүлээн авч эхнэр 3 хүүхэдтэй минь цаашид хамт амьдрах боломжийг олгож өгнө үү. Иргэн би 3 хүүхдээ өнчрүүлж хүний гар харуулахгүй бусдын эрхшээлд дарамтлуулахгүй, эцэг эхтэйгээ элэг бүтэн өсч хүмүүжиж суралцуулахыг хүсэж байна. Эрхэм шүүгч та бүхэн минь эхнэр бид хоёрыг хуулийн дагуу эвлэрүүлэн ойлголцуулж хамтран амьдрах боломжийг олгож өгвөл миний бие цаашид алдаагаа бүрэн ухамсарлаж та бүхэн болон гэр бүлийнхээ итгэлийг алдахгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байна гэжээ.
Хариуцагч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч Д.Шинэ-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн баталгааны хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дууссан тухай тэмдэглэл, Энхийн хүслэн өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, хариуцагчийн хариу тайлбар, хүүхэд асуусан тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ш нь Э.Цаас гэрлэлтээ цуцлуулж, 2006 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн охин *******, 2008 оны 12 сарын 03-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 04 сарын 06-ны өдөр хүү нарт тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хариуцагч Э.Ц нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Ш, Э.Ц нар нь 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсоныг 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 03 сарын 06-ны өдөр охин *******, 2008 оны 12 сарын 03-ны өдөр хүү , 2013 оны 04 сарын 06-ны өдөр хүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сар 15 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байна.
Зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
2006 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн охин *******, 2008 оны 12 сарын 03-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 04 сарын 06-ны өдөр төрсөн хүү нар нь эхийн хамт амьдарч байгаа, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо ёс суртхууны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийг эх Д.Шинэ-Эрдэнийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Даваасүрэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хуульд заасны дагуу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Хойлогоос дээрхи улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Б.Даваасүрэнд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Д.Ш, Э.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар *******, , нарыг эх Б.Шинэ-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Цаас хүү 2006 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн охин *******, 2008 оны 12 сарын 03-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 04 сарын 06-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Цаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Шинэ-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ш, 112836 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ