Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 577

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, *******  тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/

 

Хариуцагч: Өмнөговь аймаг дахь *******

 Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг,

 

*******наас хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* миний бие нь Голомт банкны Өмнөговь салбараас 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай зээлж авсан юм. Эдийн засгийн хямралаас болж зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийх боломжгүй болсон. Голомт банкны Өмнөговь салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 244.733.241 төгрөг 35 мөнгийг нэхэмжилсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 250 тоот шийдвэрээр надаас 244.733.241 төгрөг 35 мөнгийг гаргуулан Голомт банкны Өмнөговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Голомт банкны Өмнөговь салбар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандсанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь төлбөрөө төлөхгүй байгаа гэсэн шалтгаанаар худалдан борлуулах зорилгоор миний болон миний гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээч томилж үнэлүүлсэн юм. Үүнд Ш.******* миний өмчлөлийн Өмнөговь аймгийн А зэрэглэлийн бүсэд байрлах Даланзадгад сумын 4 дүгээр баг Хийдийн 7 тоотод байрлах хувийн 2 давхар орон сууц, миний хүүгийн эзэмшлийн газар, Д.Долгорцэнд /эхнэр/ бидний дундын өмчлөлийн мөн сумын 3 дугаар багт байрлах спорт тоглоом үйлчилгээний зориулалттай 840 м2 талбай бүхий 2 давхар барилга байгууламж багтаж байгаа юм. Миний эрхэлдэг бизнес Монгол улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралаас болоод зогсонги байдалд ороод байгаагийн улмаас төлбөрийг бөөнд нь төлж чадахгүй байгаа юм. Өөрөөр надад төлбөрийг төлөхгүй байх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зориудаар удаашруулах санаа зорилго байхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь шинжээч томилж дээрх хөрөнгүүдийг үнэлүүлэхдээ надаас үнийн санал аваагүй, төлбөр авагчийн үнийн саналыг надад танилцуулаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг илтэд дорд үнээр үнэлүүлсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тогтоосон үнэлгээг үндэслэж байгаа бөгөөд уг үнэлгээ нь миний болон манай гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, өөрөөр хэлбэл 1 м2 талбай нь 500000 төгрөг болж байна. Иймд Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр төлөгч Ш.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Харицагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь миний бие Ш.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн албаны үнэлгээтэй холбоотой ажиллагаанд гаргасан алдаагаа засахаа илэрхийлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Өмнөговь аймаг дахь *******нд холбогдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг хүсчээ.   

 

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Өмнөнговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний “Харицагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь миний бие Ш.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн албаны үнэлгээтэй холбоотой ажиллагаанд гаргасан алдаагаа засахаа илэрхийлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

  1. Нэхэмжлэгч Ш.******* нь Өмнөнговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай .

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.УРАНЧИМЭГ