Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 578

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/,

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: /

 

21524250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжллэийн нэмэгдүүлсэн шаардлага нийт 28889350 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Ж.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2015 оноос 2016 онд 2 удаагийн давтамжтайгаар 20000000 төгрөгийг бэлнээр зээлсэн бөгөөд төлөхгүй байсаар 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс өдрийн 03 хувийн алданги тооцохоор тохиролцсон боловч өнөөг хүртэл үлдсэн зээл болон алдангийн ямарч төлбөр хийгээгүй болно. Иймд Ж.*******гээс үлдсэн зээл 20000000  төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг  хүртэл хүү 1260000 төгрөг, тэмдэгтийн хураамж 264250 төгрөг бүгд 21524250 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: М.******* миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.*******гээс 21524250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд тухайн үед хүү, анз буруу тооцоолон нэхэмжлэлээ гаргасан байсныг одоо зөв бодож нэхэмжлэлийн шаардлагаа 7365100 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Зээлийн гэрээний 2.4-т заасан 23000000 төгрөгийн 5 хувийн хүү болох 1150000 төгрөгийг үндсэн зээл дээрээ нэмээд 24150000 төгрөгөөсөө Bluebird машиныг нь 3500000 төгрөгөөр үнэлж авснаа хасаад гүйцэтгээгүй үүргийн дүн буюу 20650000 төгрөгөндөө 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 133 хоногийн анз 8239350 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 20650000 төгрөг дээр нэмээд нийт 28889350 төгрөгийг Ж.*******гээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас М.*******, нөгөө талаас хариуцагч талыг төлөөлж Ж.******* нар нь харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. М.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 28889350 төгрөгийнхөө 6889350 төгрөгнөөс татгалзаж 22000000 төгрөгийг хариуцагч Ж.*******гээс гаргуулахыг хүлэээн зөвшөөрч байна. Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч М.*******ид нэхэмжлэлийн шаардлага болох 22000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр тал энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гадны ямар нэг дарамт шахалтгүйөөрсдийн сайн дурын үндсэн дээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан нь үнэн болно гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.*******гээс 28889350 төгрөг гаргуулахыг хүсчээ.   

Нэхэмжлэгч М.******* нь 28889350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 6889350 төгрөгөөс татгалзсан, хариуцагч Ж.******* нь 22000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “Нэг талаас М.*******, нөгөө талаас хариуцагч талыг төлөөлж Ж.******* нар нь харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. М.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 28889350 төгрөгийнхөө 6889350 төгрөгнөөс татгалзаж 22000000 төгрөгийг хариуцагч Ж.*******гээс гаргуулахыг хүлэээн зөвшөөрч байна. Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч М.*******ид нэхэмжлэлийн шаардлага болох 22000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр тал энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гадны ямар нэг дарамт шахалтгүйөөрсдийн сайн дурын үндсэн дээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан нь үнэн болно” гэсэн эвлэрлийн гэрээгээр  нотлогдож байх бөгөөд энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигчдыг эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд 22000000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 267950 төгрөгийн тал болох 133975 төгрөгийг Ж.*******гээс гаргуулж М.*******ид олгох нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. М.*******ийн нэхэмжлэлтэй Ж.*******д хариуцагдах 28889350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд 22000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Ж.******* нь М.*******ид 22000000 төгрөг төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 133975 төгрөгийг гаргуулж М.*******ид оруулсугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.УРАНЧИМЭГ