Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2016/00539

 

 

 

 

 

*******16 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ*******16/00539

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих дугаар хорих ангид ял эдэлж байгаа, ял шийтгүүлэхээс өмнө дүүргийн -р хороо Дунд дарь эхийн - тоотод оршин сууж байсан овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******16 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш., хариуцагч Г., иргэдийн төлөөлөгч Н., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******16.02.25-ны өдөр Г.ид трубагаар толгой руугаа 3 удаа цохиулж хүнд гэмтэл авсан бөгөөд *******16.06.13-ны өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.ид 7 жилийн хорих ял оноосон. Гэмтэл авснаас хойш 2 сард тархины хагалгаанд орсон, сая *******16.10.07-ны өдөр дахин хагалгаанд орсон. Миний биеийн баруун хөл саажилттай цоорхой, байнга өвдөлттэй байгаа учир өнгөрсөн хугацаанд өдийг хүртэл хувиараа эмчилгээ хийлгэж байна.

Иймд цус тогтоогчны үнэ 650.000 төгрөг, эмийн сангаас эм авсан 83.600 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хагалгааны төлбөр 288.750 төгрөг, *******16.10.11 нд эм авсан 38,800 төгрөг, Хүрмэн эмийн сангаас авсан эмний үнэ 60,400 төгрөг, тархины томографикт харуулсан 80.000 төгрөг, эмний үнэ 14.500 төгрөг, Багануур дүүрэгт шүүхэд 2 удаа ирэхэд зарцуулсан бензины үнэ 40.000 төгрөг, шүүхэд баримт нотариатаар батлуулахад гарсан зардал 2.900 төгрөг зэрэг нийт 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэгт авагдсан баримт 3.500.000 төгрөг хүрэхгүй байгаа шалтгаан нь зарим баримтыг бүрдүүлж авчирч чадаагүй юм. Өнөөдөр нэхэмжилж байгаа 3.500.000 төгрөгт шүүхийн шийтгэх тогтоолд дурьдагдсан 713.000 ороогүй байгаа болно. Хариуцагч Г. надад эмчилгээний зардал нэг ч төгрөг төлөөгүйн дээр надаас уучлалт гуйгаагүй. Би гомдолтой байна гэв.

Хариуцагч Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон зардлыг төлнө. Хорих ял эдэлж байгаа учраас хохирлыг төлж чадаагүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж нэхэмжлэгчээс уучлалт гуйж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг өөрийн чадах хэмжээгээр төлөх болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ш. нь хариуцагч Г.ид холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь баримтаар тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч Г. нь нэхэмжлэгч Ш.******* биед хүнд гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн уг ялыг эдэлж байгаа болох нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбар, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******16.06.13-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Дээрх гэмтлийн улмаас Ш. нь 2 удаа тархины хагалгаанд орсон, *******16.10.07-ны өдөр тархины хагалгаанд орж *******16.10.12-ны өдрөөс *******16.10.16-ны өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гавал тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч Г.ийн гэм буруутай үйлдэл хийгээд гэм буруутай үйлдэл, учирсан хохирол хоёрын хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Л. өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтыг үндэслэж дараах хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. Үүнд:

1.    *******16.6.-ны өдөр эмийн сангаас авсан эмний үнэ 14.500 төгрөг /хх-44/

2.    *******16.07.05-ны өдөр авсан цус тогтоогчны үнэ 650.000 төгрөг /хх-2/

3.    *******16.9.8-ны өдөр Баянбүрэн эмийн сангаас авсан эмний үнэ 516.300 төгрөг /хх-45/

4.    *******16.10.13-ны өдөр н эмийн сангаас авсан эмний үнэ 83.600 төгрөг

5.    *******16.10.12-ны өдрөөс *******16.10.16-ны өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гавал тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон хагалгааны төлбөр 288.750 төгрөг /хх-30/

6.    *******16.10.10-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины томографикд харуулсан 80.000 төгрөг ,

7.    *******16.10.11-ний өдрийн Агар шим ХХК-ний Эмийн сангаас авсан эмний үнэ 38.800 төгрөг,

8.    *******16.10.*******-ны өдрийн Хүрмэн төвийн а эмийн сангаас авсан эмний үнэ 60.400 төгрөг

9.    *******16.10.13-ны өдрөөс *******16.11.30-ны хооронд Хүрмэн эмийн сангаас авсан эмний үнэ 629.650 төгрөг

10.  *******16.11.29-ны өдөр, *******16.12.08-ны өдөр Багануур дүүргийн шүүхэд ирсэн бензины зардал 40.000 төгрөг /хх-44/

11.  Нотариатаар нотлох баримт батлуулсаны зардал 2900 төгрөг/ хх-44/

12.  Автобусны зардал 1000 төгрөг /хх-44/ нийт 2.405.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нотлох баримтаар тогтоогдоогүй 1.094.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөг төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас шүүхэд нэхэмжлэл гарган учирсан хохирлыг гаргуулж байгаа учраас шүүхэд ирсэн зардал, нотариатаар баримт батлуулсны төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн болно.

Дээрх баримтууд нь үйл баримт болсон хугацаатай тохирч байгаа, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, харилцан хамааралтай, бие биеэ тодотгосон байх ба тухайн баримтууд нь хуульд тавигдсан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар овогт Гүрсэдийн оос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.405.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.094.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамжид 53.444 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА.

ШҮҮГЧИД Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ

Г.АРИУНАА