Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2016/00543

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2016/00543

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би

Нэхэмжлэгч: ******* дүүргийн үйлдвэр хэсэгт байрлах ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 48.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* нь 2015 оны 01-12 дугаар сарын 24.000 төгрөг, 2016 оны 01-12 дугаар сарын 24.000 төгрөгийн хуурай хог хаягдал тээвэрлэлтийн хураамжийн төлбөр болох 48.000 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.*******той хуурай хог хаягдал тээвэрлэх №3******* тоот гэрээтэй болно гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.******* нь манай байгууллагаас нэхэмжилсэн 48.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь хариуцагч Д.*******оос ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 48.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 48.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, мөнгө төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******75 төгрөгийг улсын орлогоос, *******75 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 48.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******75 төгрөгийг улсын орлогоос, *******75 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА