| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00570/И |
| Дугаар | 103/ШШ2016/00551 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2016/00551
| 2016 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2016/00**************1 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох саатуулах байрны төлбөр 4.1*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч. нь архидан согтуурч, ар гэртээ түгшүүр төрүүлж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1*******81 дугаар картанд бүртгэгдэн саатуулагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 4.1*******0 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* дүүрэг дэх ******* ******* төлөөлөгч, хяналтын прокурор Х. шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Ч. нь саатуулах байрны төлбөр 4.1*******0 төгрөгийг төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ч. саатуулах байрны төлбөр 4.1*******0 төгрөгийг нэхэмжлэгч ******* дүүргийн ******* т төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд
харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг
хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох саатуулах байрны төлбөр 4.1*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4.**************0 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.гаас 4.1*******0 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 4.**************0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.27******* төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ