Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 7027

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Насанжаргалын 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 39 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, хариуцагч Ц.Батчимэгийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 24, 25, 26 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 24, 25, 26 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Насанжаргалын 39 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлээс хасахыг хариуцагч Монголын нотариатчдын танхимд даалгаж, хариуцагч Ц.Батчимэгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 24, 25, 26 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг өвийн нэгдсэн бүртгэлээс хасуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Насанжаргалаас 70,200 төгрөг, хариуцагч Монголын нотариатчдын танхимаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Батболдод олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ