Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 663

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар А.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй Ч.Бат-Оргилыг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоолгохыг хүссэн иргэний   хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

      Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймагт 1985 онд төрсөн, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 028 тоотод оршин суух, одоогоор эрхэлсэн ажилгүй

                                 Өөлд овгийн Амгаланбаатарын Ууганцэцэг    

                                       регистрийн  дугаар: МЮ-85021801

              Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван   оролцов.                                               

    Тодорхойлох  нь:

Нэхэмжлэгч:  А.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ч.Бат-Оргилоос 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүүхдийн тэтгэвэр тогтолгох шийдвэр гаргасан. Тухайн үед Ч.Бат-Оргил нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг 29-14 тоотод оршин суудаг байсан. Тэтгэвэр тогтоолгосноос хойш 100.000 төгрөг өгөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү! гэжээ.

              Нэхэмжлэгч: А.Ууганцэцэг шүүх  хуралдаанд  гаргасан    тайлбартаа:

... 2015 онд Ч.Бат-Оргилд хандаж нэхэмжлэл гарган шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон юм. 2015 оны 07 дугаар сард 100.000 төгрөг өгсөн түүнээс хойш огт мөнгө өгөхгүй ор сураггүй алга болсон. Сүүлд гэр бүл болсон гэх бүсгүйн утас руу нь залгаж асуухад Ч.Бат-Оргилоос салсан гэж хэлсэн. Хамгийн сүүлд  2015 онд  96633637 гэсэн  утсаар холбоо барьсан. Хотод байгаа л гэсэн сураг сонсогдож байгаа. Ээжтэй  нь уулзахад  “хаягийг нь мэдэхгүй, насанд хүрсэн хүмүүс өөрсдөө учраа ол” гээд хаягийг нь хэлээгүй. Одоо яг аль хаяг дээрээ байгаа, хаанаас олохоо мэдэхгүй байгаа тул шүүхэд эрэн сурвалжуулах тухай нэхэмжлэл гаргасан... гэв. 

Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

  Үндэслэх  нь:

Нэхэмжлэгч А.Ууганцэцэг нь “Ч.Бат-Оргилыг эрэх сурвалжлуулж, хаягт тогтоолгох”  нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 20  дугаар шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ч.Бат-Оргилоос хүүхдийн тэтгэвэр гаргуулахаар шийдвэр гарсан ба уг шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэрт тусгагдсан оршин суугаа хаягаа өөрчилж, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт шилжин явсан гэх боловч хааан оршин суугаа нь тодорхойгүй, гар утасны дугаар байнга солигддог,  холбоо барих боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р баг, 1-р хэсэг 29-14 тоотод оршин суудаг байсан, одоо Баянгол дүүрэг, 7-р хороо, баа-3 гудамж гэсэн иргэний үнэмлэхийн хаягтай, МЭ-82111614 регистрийн дугаартай, Боржигон овгийн Чулуунхүүүгийн Бат-Оргилыг  эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох  хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58  дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Ууганцэцэг нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь  зүйтэй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  155  дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг 29-14 тоотод оршин суудаг байсан, одоо Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, баа-3 гудамж гэсэн иргэний үнэмлэхийн хаягтай, МЭ-82111614 регистрийн дугаартай, Боржигон овгийн Чулуунхүүүгийн Бат-Оргилыг  эрэн сурвалжилж, хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4-т зааснаар Чулуунхүүүгийн Бат-Оргилыг эрэн сурвалжлах, түүний  оршин  суугаа  газрыг тогтоох ажиллагаа хийхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.   

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-тзааснаар нэхэмжлэгч А.Ууганцэцэгийг улсын  тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ